Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 450

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва

хохирогч-шүүгдэгч Д.Н

шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0,  нарын хамт Завхан аймгийн Улиастай сум Богдын гол багт оршин суух албан ёсны хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо Баруун тасганы 0 дугаар байрны 00 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000000/

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой Их засаг их сургуулийн эрх зүйн 0 дамжаанд суралцдаг, ам бүл 0  эхийн  хамт  Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаагийн 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/  Ч.О нарт  холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Д.Н 2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүүд Лаяк“ караокены гадна иргэн Б.Тийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

 

Ч.О 2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүүд Лаяк караокены гадна найз Б.Тийг өмөөрч Д.Нийг хавсарч унагаах нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би хохирогч Б.Ттэй сайн дураараа эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Д.Нтэй сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогчоор Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Ч.Отой сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  би найз Ч.Огийн гэрт байж байгаад найз Т утас зарна гэж байсан болохоор утас руу нь залгаж асуутал өнөөдөр боломжгүй маргааш 15-16 цагийн хооронд залгаарай гэж хэлсэн. Тэгээд зар харж байгаад гайгүй гар утас байхаар нь авахаар болоод очиж авчихаад буцаад хороолол руу явж байтал Т залгаад одоо чамд утас авах мөнгө чинь бэлэн байгаа юу би танай гэрийн ойролцоо байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чиний утсыг авах боломжгүй болчихлоо гэж хэлсэн тэгтэл удаан уулзаагүй юм чинь хальт уулзъя гэхээр нь Өргөө кино театрын замын урд талын автобусны буудал дээр очиж Ттэй уулзах үед яагаад авахаа больчихвоо намайг өдөөд байгаа юм уу хаашаа юм одоо чамайг зодох уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ чамайг эрүүл болохоор чинь  уулзъя гэж хэлсэн. Т  дунд зэргийн согтолттой байсан. Тэгтэл Т цамцны захаас татаад хамар хэсэгт мөргөөд цамцны захаас татаад доошоо дарсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад босоод зугатаад замын арагшаа гарсан. Тэгээд машинд суугаад намайг хүлээж байсан Ч.О дээр очсон. Ч.Од болсон зүйлийнхээ талаар хэлээд дагуулаад Ттэй дахиж уулзах гээд замын урагшаа гараад явж очоод чи намайг зодох гэж дуудаж уулзсан юмуу гэж хэлсэн чинь чи намайг мэднэ биз дээ 10 жилийнхэн намайг мэднэ гэж томороод намайг шилдээд авсан. Тэр үед Ч.О Тийн гарыг миний шилэн хүзүүн дээрээс авсан чинь Т Ч.Отой маргалдаад зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед Ттэй хамт явж байсан залуу миний уруул шүд хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэр үед толгой эргээд амаа дараад доошоо суусан. Тэр үед нөгөө залуу эргэж хараад Ттэй нийлээд Ч.Ог очоод цохиж байгаа харагдсан. Тийн найз нь миний биед гэмтэл учруулсан. Миний доод 4 шүд, дээд талын үүдэн шүд хөдөлсөн байна гэж хэлсэн. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Н мөрдөн байцаалтанд:  2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчим найз Т над руу яриад аав болсон хамт тэмдэглэе гээд би хүрээд ир гэж гэрийн гадаа дуудаад ирэхээр нь хамт 3 дугаар хороололд байрлах “Гүүд лаяк” гэх караоке бааранд орсон. Бид хоёр ороод нэг цаг дуулахаар болоод тус бүр 0,5 граммтай Сэнгүр нэртэй 2 лааз пиво захиалж аваад дуулж байхад Т утсаараа нэг хүнтэй яриад байсан. Хэнтэй яриад байгаа талаар лавлахад надаас утас авна гэсэн юм гэж хэлсэн, Бид хоёр гараад тамхи татаж байтал Ттэй утсаар яриад байсан залуу Б.Т /сүүлд нэрийг нь мэдсэн/ утсаар яриад заалгаад хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр надаас холдоод цаашаа ТҮЦ-ний зүг рүү алхаад яваад өгсөн. Би наана нь хараад зогсож байтал тэр хоёр заамдалцаад маргалдаад эхэлсэн би очих үед Б.Т Тийн нүүр рүү гараараа нэг цохисон, зөрүүлээд Т Б.Тийн нүүр рүү толгойгоороо мөргөсөн би очоод тэр хоёрыг салгаад Б.Т явсан. Энэ үед Тийн толгойноос нь цус гарахаар нь ойролцоо байсан ТҮЦ-нээс сальфетик авч өгөөд арчаад зогсож байтал Б.Т найз Ч.О /сүүлд нэрийг нь мэдсэн/-гийн хамт эргээд бид хоёр дээр ирсэн. Тэгээд Т, Б.Т хоёр маргалдаж бие  биенээ хэл амаар доромжилсон тэгтэл Ч.О гэх залуу нь Тийн хажуунаас нь хоёр хөлийг нь хавсарч, хавирч унагаад дээр нь гараад дарсан. Тэр үед нь би та хоёр болиоч гээд Б.Тийг татаж нүүр рүү нь гараараа цохисон. Тэгтэл Б.Тийн уруул задарч цус гарсан ба Б.Т ТҮЦ-ний зүг явсан. Би Ч.Ог Тийн дээр гараад суусан байхад нь араас нь очоод өшиглөх гэхэд миний хоёр хөлийг Ч.О хамж бариад дээрээс дараад унасан. Би дээшээ хараад хэвтэх үед ямар овоо юм бэ гээд 2 өвдгөөрөө миний нүүр, цээж орчимд дарж хөдөлгөөнгүй болгоод дээрээс хацар руу алгадаад, үснээс зулгааж газар цемент мөргүүлээд дээрээс цохисон. Тэгэхээр нь би бүр хөдөлж чадахгүй байсан болохоор одоо больё гэж гуйсан боловч дээрээс цохиж зодож байсан Т араас нь татаад дийлэхгүй байсан учир Б.Төө найзыгаа ав одоо больё гэж хэлж байсан. Тэгээд арай гэж би босох гэхээр хоёр хөлөөрөө Ч.О хавирч 2-3 удаа газар унагаасан. Ингээд Б.Т ирээд Ч.Ог татаад босгож авсан би тэр үед нь өндийж боссон. Маргаан гарах болсон шалтгаан нь Тийн утсыг Б.Т авна гэж хэлээд заруулахгүй хүлээгээд байсан гэсэн тэгээд авахгүй өөр утас авсан гэж хэлээд тэр хоёр маргалдсан ба Тийг Ч.О, Б.Т хоёр нийлж дайрахаар нь би өмөөрсөн. Мөн Б.Тийг өмөөрч Ч.О намайг зодсон. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хорооллын Өргөө кино театрын урд талын автобусны буудлын хажууд байх “Гүүд лайк” нэртэй караокед Д.Нийн хамт орж суугаад 0.450 граммын сэнгүр 4 шилийг захиалаад нэг шил пиво уугаад 2 шил пиво уугаагүй үлдээсэн. Тэгээд Б.Ттэй холбогдоод хорооллын Өргөө дээр хүрээд ир би энд хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б.Т ирчихсэн байна гэж хэлэхээр нь би караокенээс гараад Б.Т уулзаад надаас утас авна гээд дээрээс хойш гуйгаад байсан би тэгээд утсаа аваагүй юмуу би зарахгүй хадгалж байсан юм гэж хэлсэн чинь Б.Т би утсыг ч авахаа больчихлоо би пүүз худалдаад авчихсан гэхээр нь би чамайг миний утас авна гэхээр чинь зарахгүй байлгаж байхад ямар олон зантай юм бэ гэж хэлсэн ч миний өөдөөс пүүз авчихсан юм чинь яахын гээд өдөж байгаа юм шиг хэлээд байхаар нь би зайл зайл гэж хэлээд толгойгоороо нүүр хэсэг рүү нэг удаа түлхсэн. Б.Т цаашаагаа яваад өгсөн. Би Д.Нтэй буудал дээр такси барих гээд зогсож байхад Б.Т найзтайгаа гүйж ирээд намайг барьж аваад миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь миний толгойноос цус гараад толгойгоо бариад зогсож байсан чинь Д.Н Б.Төөс салгасан. Тэгсэн чинь Б.Тийн найз нь Д.Нийг газар унагаагаад дээр нь гараад үснээс зулгаагаад газар мөргүүлээд зодоод Д.Н энийгээ аваач гээд орилоод байхаар нь би салгах гээд нэлээн ноцолдоод салгаж дийлэхгүй байсан. Тэгээд хоёр салаад Д.Н өөрийн дугаараас цагдаад дуудлага өгсөн чинь Б.Тийн найз нь би бас цагдаа дуудна гээд гудамжинд явсан хүний утсаар цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд эрүүлжих орчихоод цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Б.Т миний толгойны дух руу гараараа нэг удаа татсан чинь миний хамар, ам руу тохойгоороо нэг нэг удаа цохисон. Хамар хөндүүртэй толгойны дух хэсэг задарсан өөр гэмтсэн зүйл байхгүй. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2817 дугаартай дүгнэлтэнд: Б.Тийн биед 4-н шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 38/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2929 дугаартай дүгнэлтэнд: Д.Нийн биед баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард зулгаралт, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохой, хоёр талын өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хоёр гарын тохой, хоёр  талын өвдөгний зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл нь явганаас унах үед үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 43/ гэжээ.

Сэжигтнээр Д.Н мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Т над руу яриад хаана байна уулзъя гэхээр нь би гэртээ дөнгөж орж ирээд байна яасан гэхэд би аав болсон хамт тэмдэглье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл чи хүрээд ир гээд Тийг гэрийн гадаа ирчихлээ гэхээр нь би гадаа гарч уулзсан. Тэгээд бид хоёр караоке бааранд орж хамт дуулж ганц нэг пиво ууя гээд тэндээсээ яваад хороололд “Гүүд лайк” гэх караоке бааранд орсон. Бид хоёр нэг цаг аваад тус бүр 0,5 граммтай Сэнгүүр нэртэй 2 лааз пиво авч уусан. Тэгээд пиво ууж байх үед Т утсаар яриад чи хаана байна ирэх болж байна уу гээд байсан чи ямар учиртай хүнтэй яриад байгаа юм бэ гэхэд надаас утас худалдаж авах ёстой хүн байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гадаа гараад тамхи татаж байтал Ттэй уулзахаар Б.Т /сүүлд нэрийг нь мэдсэн/ ирсэн. Тэгээд тэр хоёр уулзаад ТҮЦ-ний цаашаа алхаад яваад өгсөн би хараад зогсож байтал тэр хоёр заамдалцаад муудалцаад эхэлсэн. Би наанаас нь явж очих үед Б.Т Тийн нүүр рүү гараараа нэг цохисон, Т Б.Тийн нүүр рүү мөргөсөн тэр үед нь би очоод боль гэхэд тэр хоёр салсан. Б.Т салаад булан тойроод яваад өгсөн. Тухайн үед Тийн толгой орчмоос цус гарахаар нь ТҮЦ-нээс сальфитик авч өгөөд арчаад зогсож байтал Б.Т найз Ч.О/сүүлд нэрийг нь мэдсэн/ хоёр буцаж ирсэн. Тэгээд Т, Б.Т хоёр чи хэзээ ийм байсан юм чамайг мэдэхгүй юм байна гөлөг минь гэж хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл Ч.О, Тийг хажууд нь зогсож байснаа хоёр хөлийг нь хавирч унагаад дээр нь гараад дарсан. Тэгэхээр нь би хажуунаас нь та хоёр болиоч гээд Б.Тийг татаж нүүрэн тус газар нь нэг цохисон. Тэр үед Б.Т ТҮЦ-ний зүг явсан. Би Ч.Ог очоод өшиглөх гэхэд миний хоёр хөлийг Ч.О хамж бариад дээрээс дараад унасан. Тэгээд Ч.О миний дээрээс гараад чи ямар овоо юм бэ гээд өвдгөөрөө миний нүүр цээж орчимд дарж хөдөлгөөнгүй болгоод дээрээс алгадаад толгойгоор газар мөргүүлээд дээрээс цохисон тэгэхээр нь би больё гэж хэлээд босох гэхээр хоёр хөл хөлөөрөө хавирч газар унагаад бид хоёр бараг 10 орчим минут болсон. Тэр үед Т  больё Б.Төө энийгээ аваачээ гээд орилоод байсан Б.Т ирээд Ч.Ог татаад босгосон. Би арай гэж өндийж босоод гар утсаа гаргаж ирээд 94951001 дугаараас цагдаад яг алууллаа , хурдан ирээрэй зодоод байна” гэсэн дуудлага өгсөн уг дуудлагын дагуу цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан.

Би Б.Ттэй уулзахад чи сүүлд нь Т бид хоёрыг маргалдаж байхад чи ирээд салгаад эргэж ирээд дахин маргалдах үед чи миний нүүр рүү гараараа цохисон тэр үед миний шүднүүд хөдөлж гэмтсэн гэж хэлсэн. Би ийм гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Намайг ам орчимд нь цохих үед Б.Тийн уруул задраад нил цус гарсан. Б.Т доод талын уруулаа дамнуулаад арьсан доогуур нь ээмэг явуулж нэг тал нь үзүүртэй /пирсинг/ гэх ээмэг зүүсэн байсан ба надад цохиулсан чинь уруул нь тэр чигтээ задарч цус гарч байгаа нь харагдсан. Т, Б.Т хоёр маргаж Т Б.Тийг толгойгоороо мөргөх үед биед нь гэмтэл учирсан эсэхийг бол би мэдэхгүй, ер нь бол шүүх эмнэлэгт дурьдсан гэмтлийг би гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохих үед уг гэмтэл учирсан. /хх-ийн 49/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ч.О мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Т бид хоёр хамт бүтэн өдөржин явсан. Тухайн өдөр Б.Т хүнээс гар утас худалдаж авна гээд интернетээр хайж байгаад 22 цагийн орчим надтай хамт 11 дүгээр хороолол орж утас худалдаж авсан. Тэгээд гар утсаа худалдаж аваад эргээд явж байтал миний утас руу Б.Ттэй ярья гээд байн байн залгаад байсан. Тэгээд Б.Т энэ залуутай хальт Өргөө дээр уулзана гээд Өргөөгийн замын хойд талд машинтайгаа зогсож байхад урд талын автобусны буудал руу Б.Т явсан. Б.Т машинаас буугаад 2-3 минутын дараа эргээд машин дээр хүрээд ирсэн.Тэр үед Б.Тийн амны буйлнаас цус гарсан байсан ба би сая мөргүүлчихлээ гэж хэлээд хоёулаа хамт эргээд очъё гэж яриад бид хоёр хамт Өргөөгийн урд талын автобусны буудал руу очсон. Тэгтэл тэнд Т, Д.Н гэх хоёр банди ТҮЦ налаад шилтэй пиво уугаад зогсож байсан. Б.Т, Т хоёр бие биенээ хэл амаар доромжлоод Т Б.Тийг чи 10 жилдээ ямар байсан билээ пизда минь гээд тэр хоёр маргалдаж байгаад Т Б.Т рүү дайрсан би дундуур нь гараа явуулаад дундуур нь ороод зогссон. Тэгтэл Т чи хэн юм бэ гээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Би Тийг нь бариад автал Д.Н гэх банди шууд Б.Тийн ам руу үсэрч очоод гараараа 1 удаа цохисон. Би Тийг газар унагаасан тэгээд дээр нь гартал Б.Т харагдахгүй цаашаа болсон байсан харин Д.Н нь ирээд миний толгой руу  өшиглөсөн. Би болохгүй байхаар нь Б.Т рүү энийг аваач гэхэд Б.Т ирээгүй цаана амаа дараад сууж байсан. Би босож ирээд Д.Нийг унагааж дээр нь гарсан тэгтэл Т бас дээрээс толгой руу цохисон. Тэгтэл Б.Т амаа дараад хүрч ирээд Тийг миний дээрээс татаад манийх нь шүдийг хугалаад хаячихлаа гээд ам нь цус болсон зогсож байсан. Би босоод Б.Тийн шүдийг та нар цохиод хугалчихлаа гэж байна одоо больё гэж хэлтэл Д.Н, Т хоёр бид хоёрыг чи зодчихлоо гээд дайраад байсан тэгээд цагдаа дуудсан. Миний хувьд Т, Д.Н хоёр нийлж дайраад зодох гээд байхаар нь би хавсарч газар унагаад арга буюу дээр нь гарч суусан нэгийг нь барихгүй бол нийлж зодох гээд дайраад байхаар нь би гар хөлийг нь өөрийнхөө гар хөлөөр хорьж дарахгүй бол намайг тэр хоёр зогсоо зайгүй зодоод байсан юм. Ингээд цагдаа дуудчихаад хүлээж байтал Т, Д.Н хоёр цагдаа дуудаад хэрэггүй больё би та хоёрт 2 саяыг өгье гээд сүүлдээ 3 сая төгрөг өгье гэж байсан. Ингээд цагдаа нар ирээд бид нар хамт явсан. Би тухайн үедээ толгой хавдсан, төмсөг хавдсан байсан ба тухайн өдрөөс 2-3 хоногийн дараа ээж Солонгос улсаас ирэх байсан учир цагдаатай орооцолдмооргүй байсан учир цагдаагаас шүүх эмнэлэгт үзүүлэх үү гомдол санал байна уу, гэмтэл байна уу гэхээр нь би гомдолгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтэлгүй гэж хэлсэн юмаа. Надад тухайн үед ил харагдах айхтар гэмтэл бэртэл байгаагүй. Би уг гэмтлийг учруулаагүй, би Д.Нд гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Надтай ноцолдож байх үедээ уг гэмтлийг өөртөө учруулсан байх.  Уг нь тухайн зодоон болох үед зугатаж гүйгээд байсан хирнээ цагдаа дээр ирээд гэнэт доголоод байсан. Д.Н надтай ноцолдсон өөр хөндлөнгөөс ноцолдсон хүн байхгүй...миний хувьд найз Б.Тийг өмөөрч Д.Нтэй маргалдан улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Өөрийн хийсэн зүйлдээ харамсаж байгаа ба дахин ийм зүйл гаргахгүй...” /хх-ийн 52, 122/ гэх мэдүүлэг болон хохирогч Д.Нээс гаргасан хохирлын  баримтууд /хх-ийн 44/, хохирогч Б.Төөс гаргасан хохирлын   баримтууд /хх-ийн 131-133/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Д.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/, Ч.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүүд Лаяк” караокены гадна Д.Н нь Б.Тийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

Ч.О нь найз Б.Тийг өмөөрч Д.Нийг хавсарч унагаж нүүрэн тус газар нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Тийн“...Тэр үед Ттэй хамт явж байсан залуу миний уруул, шүд хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед толгой эргээд амаа дараад доошоо суусан. Тэр үед нөгөө залуу эргэж хараад Ттэй нийлээд Ч.Ог очоод цохиж байгаа харагдсан...” /хх-ийн 8/,

хохирогч Д.Нийн“...миний хоёр хөлийг Ч.О хамж бариад дээрээс дараад унасан. Би дээшээ хараад хэвтэх үед ямар овоо юм бэ гээд 2 өвдгөөрөө миний нүүр, цээж орчимд дарж хөдөлгөөнгүй болгоод дээрээс хацар руу алгадаад, үснээс зулгааж газар цемент мөргүүлээд дээрээс цохисон...” /хх-ийн 16/,

гэрч Г.Тийн“...Б.Т найзтайгаа гүйж ирээд Б.Тийн найз намайг барьж аваад миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь миний толгойноос цус гараад толгойгоо бариад зогсож байсан чинь Д.Н Б.Төөс салгасан...Б.Тийн найз нь Д.Нийг газар унагаагаад дээр нь гараад үснээс зулгаагаад газар мөргүүлээд зодоод Д.Н энийгээ аваач гээд орилоод байхаар нь би салгах гээд нэлээн ноцолдоод салгаж дийлэхгүй байсан тэгээд хоёр салсан...” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлгүүд, Д.Н, Ч.О нарын мөрдөн байцаалтанд  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2817 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2929 дугаартай дүгнэлт /хх-ийн 43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Н, Ч.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь Б.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.О нь Б.Тийг өмөөрч Д.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Н, Ч.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “Д.Н, Ч.О нарын сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд /хх-ийн 136, 137/, хохирогч Б.Төөс гаргасан “би Д.Нтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 135/, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Д.Н, Ч.О нарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Д.Н, Таван хонгор овогт Чинзоригийн Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Н, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Б.Т болтол Д.Н, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.                                  

 

     

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ