Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00539

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нотариатын бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэсэн *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* миний төрсөн охин ******* нь *******тай хамт амьдарч байгаад тэдний дундаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин ******* төрсөн.

1.2.Миний охин ******* нь хавдраар өвчилж байнгын асаргаа шаардлагатай болсон учир миний бие өөрийн биеэр охиноо асарч байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн ын ын нутаг дэвсгэрт охиноо өөрийн гар дээр өнгөрүүлж, сүүлийн замд нь үдэж оршуулах ёслолыг нь хийсэн.

1.3.Тэрээр Баянзүрх дүүрэг, , гудамж, 328 тоот хаягт байршилтай ******* дугаартай 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, дугаартай, ******* нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын өмчлөгч байсан бөгөөд эдгээр хөрөнгүүдийг бие охин ******* болон түүний дүү нарыг амьдруулах зорилгоор 2005 онд авч өгч байсан.

1.4.Миний охиныг нас барсны дараа түүнтэй хамтран амьдарч байсан ******* нь Нийслэлийн тойргийн нотариатч *******д өв хүлээн авах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн Баянзүрх дүүрэг, , гудамж, 328 тоот хаягт байршилтай ******* дугаартай 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, дугаартай, ******* нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг тус тус *******ийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

1.5.*******гийн төрсөн эх ******* миний бие амьд сэрүүн, өв хүлээн авах хүсэлтээсээ татгалзаагүй байхад дан ганц Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өв нээсэн. Мөн миний охины сүүлд оршин сууж байсан газар буюу аймгийн ын нутаг дэвсгэрийн харьяаллаар өв нээгдэх ёстой байтал Нийслэлийн тойргийн нотариатчаар өв нээгдсэн явдал нь харьяалал зөрчсөн.

Иймд нотариатын бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* гэгч залуу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өв залгамжлалын гэрчилгээ авах талаар холбогдох баримт материалаа бүрдүүлж манай нотариат дээр ирсэн. Бүрдүүлж ирсэн материалыг нь шалгаж үзэхэд *******ын эхнэр /хууль ёсны баталгаагүй/ ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр нас барсан гэх гэрчилгээ эх хувиар нь хамгийн сүүлд хамт амьдарч байсан гэх Баянзүрх дүүрэг, ны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор ******* нь *******, охин ******* нарын хамт уг хаяг дээр албан ёсны бүртгэлтэй хамт амьдарч байсныг тодорхойлсон байсан.

2.2.Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар мөн нотлогдож байсан ба 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 61 тоот албан тодорхойлолтыг мөн үндэслэж *******гийн цорын ганц өвлөгч охин *******д Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан 1 дүгээр ээлжийн өвлөгч мөн болохыг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

*******, ******* нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба гэрлэсний бүртгэлгүй нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* тогтоогдсон учраас *******ыг өвлөгч гэж үзээгүй ба харин тэдний дундаас төрсөн охин ******* нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн /7 настай/ учраас түүний хууль ёсны төлөөлөгч эцэг ******* нь төлөөлж хүсэлт гаргаж, өвийн гэрчилгээг охин ******* нэр дээр авсан болно.

2.3.Баянзүрх дүүрэг, , жанжин 20 дугаар гудамж, 328 тоот хаягт байрлах *******, 34,5 м.кв талбайтай хувийн сууц нь ******* *******, ******* ******* нарын 2 хүний дундын өмчлөлийнх байсан ба нас барсан *******д оногдох хэсгийг охин *******д өвлүүлэхээр 20 тоот гэрчилгээг олгосон.

2.4.Нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ байгаагүй ба харин улсын бүртгэлийн дугаартай 552 м.кв талбайтай газрыг өвлөгчийн хууль ёсны өвлөгч болох охин *******д 19 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

2.5.Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасныг баримталж олгосон ба өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн дотор өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэх талаар Монголын Нотариатчдын танхимын цахим сангаас шүүлт, хайлт хийж лавлагаа авахад 2021 оноос хойш өөр өвлөгч хүсэлт гаргаагүй байсан.

2.6.Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаар 1 жилийн дотор өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэж ******* нь 2021 оноос хойш 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өвийн гэрчилгээ олгох хүртэл огт хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байсан ба энэ нь Монголын Нотариатчдын танхимын цахим мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдох ба Нотариатын тухай болон Иргэний хуулийн холбогдох заалт, дүрэм журмыг зөрчөөгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1.Миний бие 2012 онд *******тай танилцаж, улмаар хамт амьдарч эхэлсэн. Бид хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй боловч тухайн хугацаанаас хойш нэг гэрт орж эхнэр, нөхрийн ёсоор хамт амьдарсан.

3.2.Бид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин ******* гэх охинтой болсон. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , гудамж, 328 тоот хаягт байрлах 34.5 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газартаа ам бүл 3-лаа аз жаргалтай амьдарч ирсэн. Гэвч эхнэр ******* нь тугалган булчирхайн хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвчилсөн болох нь тодорхой болж миний бие өөрийн охиноо өнчрүүлэхгүй нь тулд эхнэрээ энэ өвчнийг давж гарна гэдэгт итгэж өөрийнхөө чадах бүх зүйлийг хийсэн.

3.3.Өвчний тархац их байгаа зэргээс болж хөдөө цэвэр агаарт байх хэрэгцээ шаардлага бий болсон тул эхнэр, охин, бид аймагт байдаг хөдөө гэр рүүгээ явж цэвэр агаарт гардаг байсан. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр маань өвчний улмаас нас барж охин бид хоёрт нөхөж баршгүй гарц тохиосон.

3.4.Миний бие эхнэрээ алдсанаас хойш охинтойгоо өнөөдрийг хүртэл шүд зууж л амьдарч байна. Охин маань сургуульд орох болж уг харьяа сургуульд нь бүртгүүлэхээр судлахад харьяаллын дагуу оршин суугаа хаягийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэх тайлбар өгсөн тул эхнэрийн нэр дээр байсан хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болох өөрийн охиныхоо өв хөрөнгийн талаар хөөцөлдөхөөс өөр аргагүй байдалд орсон.

Ингээд нотариатын байгууллагад хандаж, оршин суугаа хашаа байшингийнхаа хууль ёсны өвлөгч нь миний охин тул өвлөх эрхийн гэрчилгээ гарч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , гудамж, 328 тоот хаягт байрлах 34,5 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өвлөгч ******* болох нь тогтоогдсон.

3.5.Миний бие аймагт ажил олж байрлан ажиллах шаардлагатай болсон тул охиныг маань харах хүн байхгүй учраас хөдөө ажилдаа явахдаа охиноо авч явдаг байсан. Бидний эзгүйд хашаа, байшингаа харуулахын тулд айл буулгасан. Гэтэл нэхэмжлэгч нь намайг ажилтай явах үед хашаанд байсан айлыг хөөж явуулаад байшинд бидний зөвшөөрөлгүй орж, бид нарын хөрөнгө гээд намайг болон охиныг маань гэрт оруулахаа больсон.

Маргаан бүхий хашаа, байшинг миний бие заавал өөрийн өмчлөл ашиглалтад аваад байх хүсэл зориггүй ч эхнэр *******гийн сүүлийн хүсэл болсон охиныхоо өв хөрөнгийг хамгаалах нь миний нэн түрүүний зорилго оршиж байгаа болно.

Мөн өнгөрсөн хугацаанд энэ талаарх асуудлыг хөндөж ярьж байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******д холбогдох Нийслэлийн тойргийн нотариатч *******ын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүрэг, , гудамж, 328 тоот хаягт байршилтай ******* дугаартай 34.5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/ болон 552 м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өвлүүлэгч *******гийн өвлөгдөх хөрөнгөд, өвлөгч Э.Нандин-Эрдэнийг төлөөлж аав *******ын өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.Миний төрсөн охин ******* нь хүргэн гэх *******тай 2015 оноос 2021 он хүртэл хамтын амьдрах хугацаанд хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Э.Нандин-Эрдэнийг төрүүлсэн. Охин ******* хүнд өвчний /хавдар/ улмаас асаргаа сувилгаанд байнга байж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн ын т хөдөө охиноо өөрийн гар дээр асарч байгаад сүүлийн замд нь үдэж оршуулсан.

Одоо миний амьдарч байгаа Баянзүрх дүүрэг, , гудамж, 328 тоот хаягт байршилтай 34,5 м.кв талбайтай хувийн байшин, 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт 2 охинтойгоо 1 хашаанд амьдарч байсан.

Хүргэн ******* нь ачааны машины хэрэг байна гэж талийгаач *******г ятгаж хашааны гэрчилгээг банкны барьцаад тавьж зээл авсан. Ингээд барьцаанаас аваад та нарт хашаа байшинг чинь өгнө, санаа зоволтгүй гэж хэлээд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөд охиныг нас барсны дараа хэнд ч мэдэгдэхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг авсан байсан. Талийгаачийн төрүүлсэн эх амьд сэрүүн байгаа, хамт амьдарч байсныг мэдсээр байж бүх хөрөнгийг өвлөхөөр авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Талийгаач амьд сэрүүн байхдаа гэрчилгээг түр шилжүүлж өгөөч гэсэн учраас охиныхоо нэр дээр шилжүүлсэн. Гэтэл одоо хүргэн ******* нь хашаа байшин газар бүгд минийх болсон та нарын хөрөнгө гэж байхгүй гэж удаа дараа дарамтлан хөөж, хэл амаар доромжилдог.

5.2.Нотариатч нь үйлдэл хийхдээ тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж, лавлаагүйгээс миний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн намайг өв авах хүсэлтээ хугацаанд нь бүртгүүлээгүй гэж буруутгадаг ба би тухайн үед хөдөө байхдаа аймгийн нотариатчид очиж учир байдлаа хэлэхэд хашаа байшингийн гэрчилгээ эх хувиар хэрэгтэй гэж хэлээд буцаасан бөгөөд бүртгээгүй.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Иргэний хуулийн 519 дүгээр зүйлд заасны дагуу ******* 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатад өв нээлгэх хүсэлт гаргасан. Талийгаачийн нас барсан газар нь аймаг байсан ч Баянзүрх дүүрэгт оршин сууж байсан.

6.2.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.1-д зааснаар өвлөгчид татгалзах эсэхээ 3 сарын дотор мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч уг хугацаанд ямар нэг мэдэгдэл гараагүй. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар бусад өвлөгч нар нэг жилийн дотор өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд харьяа нотариат, сум, багийн Засаг даргад хандах эрх нь бүрэн нээлттэй. Гэтэл 2021 оноос 2024 он хүртэлх хугацаанд нотариатчийн танхимд өв нээлгэх хүсэлтийг гаргасан этгээд байхгүй бөгөөд нотариатын лавлагааг хавтаст хэрэгт авагдсан.

6.3.Өвлөх эрхтэй этгээдээр ******* оролцсон бөгөөд ******* насанд хүрээгүй учраас түүний хууль ёсны асран хамгаалагчаар ******* гэрчилгээнд бичигдсэн. Нэхэмжлэгч тал *******тай холбоотой өвийг *******ад өвлүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь ******* насанд хүрээгүй учраас өвлөх эрхийг асран хамгаалагч *******ын нэрээр хэрэгжүүлсэн. Газрын хувьд хууль ёсны 100 хувийн өмчлөгч нь талийгаач байсан тул уг өмчийг *******д өвлөгдсөн. Харин газрын дээр байсан байшингийн хувьд 2015 онд ******* 50 хувь, үлдсэн 50 хувийг ******* эзэмшсэн, тул талийгаачийн 50 хувийг охин *******д өвлүүлсэн. Иймээс Баянзүрх дүүргийн нотариатын үйлдэл нь хуульд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Талийгаач нас барснаас хойш өнөөг хүртэл охинтой нь холбоотой асран хамгаалалт, уулзалт талийгаачийн ар гэрийн зүгээс хийж байгаагүй. Мөн ******* нь өв нээлгэхтэй холбоотой асуудлыг мэдэгдэх үүрэгтэй байсан боловч мэдэгдээгүй. Үүнийг нууцаар үйлдсэн гэх асуудал яригддаг. Гэтэл талийгаач нас барснаас хойш ар гэрийнхэн нь ******* болон ******* охинтой нэг ч удаа уулзаагүй.

Иймээс Баянзүрх дүүргийн нотариатын үйлдэл хуульд нийцсэн үйлдэл болсон гэж үзэж байна. Үүний үр дүнд ******* болон ******* охины эрх ашиг хамгаалагдсан гэж дүгнэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нотариатын бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* оролцож, хариуцагч талыг дэмжсэн тайлбар гаргасан.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний охин ******* нь хавдраар өвчилж байнгын асаргаа шаардлагатай болсон учир миний бие өөрийн биеэр охиноо асарч байгаад аймгийн ын ын нутаг дэвсгэрт охиноо өөрийн гар дээр өнгөрүүлж, сүүлийн замд нь үдэж оршуулах ёслолыг нь хийсэн. Өвлүүлэгчийн сүүлд оршин сууж байсан нутаг дэвсгэрийн Засаг даргад өв хүлээн авах хүсэлтээ гаргаж байсан. ...Өвийн маргааны зүйл болсон хөрөнгүүдийг 2005 онд 2 охиндоо авч өгч байсан, ...гэтэл түүнтэй хамт амьдарч байсан ******* нь нотариатад өв хүлээн авах хүсэлт гаргасны дагуу ******* дээр бүх хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээ гарсан нь өвлөгч миний эрхийг зөрчсөн, мөн өвлүүлэгчийн сүүлд оршин сууж байсан нутаг дэвсгэрийн харьяаллаар өв нээгдэх ёстой байтал Нийслэлийн тойргийн нотариатчаар өв нээгдсэн явдал нь харьяалал зөрчсөн. ... гэж,

хариуцагч тайлбар, татгалзлаа ...Баянзүрх дүүрэг, 12 дугаар орооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтрээр ******* нь *******, охин ******* нарын хамт Баянзүрх дүүрэг дэх хаяг дээр албан ёсны бүртгэлтэй хамт амьдарч байсныг үндэслэн Э.Нандин-Эрдэнийг 1 дүгээр өвлөгч гэж үзсэн, ...Нотариатын үйлдэл хийх хүртэлх хугацаанд ******* нь өв хүлээн авах хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ... гэж,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа ...2012 оноос хойш *******тай нэг гэрт орж эхнэр, нөхрийн ёсоор хамт амьдарсан, ...тэрээр хүнд өвчний улмаас агаарт гарах шаардлагатай болсон тул эхнэр, охин, бид аймагт байдаг хөдөө гэр рүүгээ явж цэвэр агаарт гардаг байсан, энэ хугацаанд Баязүрх дүүргийн эмнэлэгт хяналтад байнга байсан, ... эхнэрийн нэр дээр байсан хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болох өөрийн охиныхоо өв хөрөнгийн талаар хөөцөлдөхөөс өөр аргагүй байдалд орсон. ... гэж тус тус тайлбарлажээ.

 

4.Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1., ******* нар гэр бүл болсныг 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэж, 6 дугаартай гэрчилгээ олгогдсон. Тэдний дундаас 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин ******* төрсөн. /хх11, 14/

4.2.*******, ******* нарын дундаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин ******* төрсөн, охины овгийг эцэг *******аар овогложээ. /хх7/

4.3.Баянзүрх дүүрэг, , Жанжин 20 гудамж, 328 тоот хаягт байрлах, ******* нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр *******, тус хаягт байрлах 34,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нар бүртгэлтэй болох нь газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

4.4.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болохыг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

4.5.Э.Нандин-Эрдэнийг төлөөлж түүний эцэг ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өв хүлээн авах тухай хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч *******д гаргасан байх ба өв хүлээн авах хүсэлтийг бүртгэлийн 0355 дугаарт бүртгэсэн,

мөн өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2200468983 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, , гудамж 328 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, 34.5 м.кв талбайтай орон сууцнаас *******д ногдох хэсгийг *******д өвлүүлэхээр өвлөх эрхийн 19 дугаартай гэрчилгээ,

улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар *******, гэрчилгээний дугаар 000315031, Баянзүрх дүүрэг, , Жанжин 20 гудамж, 328 тоот, 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг *******д өвлүүлэхээр өвлөх эрхийн 20 дугаартай гэрчилгээг тус тус олгож, нотариатын үйлдэл хийжээ.

 

5.Анхан шатны шүүх аймгийн ын ийн Засаг даргын тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

5.1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд мөн зүйлийн 520.1-д зааснаар тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Иймээс нэхэмжлэгч ******* болон ******* нар нь талийгаач *******гийн хууль ёсны өв залгамжлагчид мөн.

5.2.Баянзүрх дүүргийн ны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтод ******* нь тус хорооны Жанжин 20-328 тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр нас барах хүртэл хамт амьдарч байсан, өвлөгч нөхөр *******, охин ******* нар байна гэж,

хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , 03 хэсэг, Жанжин, 20 дугаар гудамж, хашааны 328, -т өрхийн тэргүүлэгч ******* өрхийн гишүүдийн бүртгэл *******, *******, ******** нар бүртгэлтэй гэж тэмдэглэгдсэн.

5.3.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болохыг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээг аймгийн ******* сумын улсын бүртгэгч олгосон.

5.4. аймгийн ын ийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03/207 дугаартай тодорхойлолтод ...******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-нд өвчний улмаас нас барсан ба ******* ээж ******* нь хамтран өв залгамжлах хүсэлт гаргасныг тодорхойлов. гэжээ. /хх9/

5.5.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид нь өв нээгдснээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Талийгаач ******* нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэг, *******тоот хаяг дээр албан ёсны хаягт бүртгэлтэй байсан хэдий ч нас барах хүртэл аймгийн ******* сумын т байх эх *******д амьдарч байсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч өв хүлээн авах хүсэлтээ тус багийн Засаг даргад гаргасан байх тул түүнийг өв хүлээн авсан гэж дүгнэнэ.

Харин хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс өв хүлээн авахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой нотлох баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

5.6.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.

Гэвч хариуцагч нь *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан бусад өвлөгчид байгаа эсэх, тэдгээр нь өвлөх хүсэлт гаргасан эсхүл татгалзсаныг тодруулах ажиллагааг бүрэн хийгээгүй буюу өөр өвлөгч байгаа эсэхийг тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Иймээс хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатч нь нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж, нягтлах үүрэгтэй, 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж тус тус заасныг зөрчсөн.

5.7.Дээр дурдсан үндэслэлээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу *******д 19, 20 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.

 

6.Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Нийслэлийн тойргийн нотариатын бүртгэлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19, 20 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцсугай. ... гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...хэвээр үлдээсүгэй... гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Б.АЗБАЯР