Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 660

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, “Пүүл Макс” ХХК-д ажилладаг, ам бүл 0  эх, дүү нарын  хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаагийн 0000 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:00000000/, Д.Жд холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Ж 2019 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны үүдэнд “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.Б, А.Д нартай маргалдан зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн бурууг зөвшөөрч байна. Би архи уусандаа согтуурхаж тийм асуудал гаргасан юм байна лээ. Хохирогч нарын хохиролыг А.Дд 550.000 төгрөг, Т.Бд 900.000 төгрөг өгч барагдуулсан. Гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Д мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Модны хоёрын дунд зам дээр байдаг Парис гээд бааранд манай анги хонхны баяр тэмдэглэж байгаад орсон юм. Тэгээд шөнө 00 цаг 30-40 минутын үед уг бааранд ороод Сэнгүр гэх нэртэй 0,5 литрийн пиво аваад уусан тэгээд 02 цаг өнгөрч байхад манайхан тараад гараад явах гэж байхад Т.Б нэг ахтай зууралдаад байж байсан. Би очоод салгах гээд дундуур нь ороод Т.Б найзыгаа цаашаа түлхээд холдуулах үед нөгөө үл таних ах араас чулуу атгасан гараараа миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд би цааш нь түлхээд манай найз О намайг баарны хашаа руу дагуулаад орсон. Тэр үед миний нүдний шил хагарсан тэгээд менгөн гинж байсан тэр нь тасарсан байсан. Би толгойгоо бариад сууж байхад цагдаа эмнэлэг хоёр ирсэн. Би эмнэлэг цагдаа хэн дуудсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Тэгээд ирсэн цагдаа нар намайг гэмтэл орж тусламж аваад цагдаад очиж өргөдлөө гарга гээд нөгөө намайг цохисон гэх хүнийг аваад явсан харин бид нар өргөдлөө гаргасан. Эмнэлэг орох үед миний толгой ар дагз орчим хагарсан хамар жаахан мурийсан байсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 41, 50/

Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 48/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5713 дугаартай дүгнэлтэнд: А.Дий биед тархи доргилт, дагзны зүүн дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөжрийн чадвар алдаллтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 42/

 

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 09-нд 03 цагийн үед миний багын найз  хонхны баяр тэмдэглэж байна гэхээр нь очоод Модны хоёрын дунд замд байдаг Парис гэх нэртэй бааранд орсон. Тэнд нэг оргилуун дарс задлаад уусан тэгээд найз нарын хамт гараад тамхи татаад байж байхад нэг үл таних 40 гаруй насны саарал биеийн тамирын хувцастай эрэгтэй нэлээд согтолттой миний зүүн гарын шуунаас атгаад надаас тамхи асуусан тэгээд би байхгүй гээд хэлсэн гэтэл өөдөөс гуйлгачин пизда нар гээд хараагаад байсан. Тэгээд цаана байсан нэг залуу нөгөө хүнд нэг тамхи өгсөн тэгээд нөгөө хүн хэл ам хийгээд байхаар нь юу гээд байгаа юм бэ гэсэн тэгээд өөдөөс заамдаад авсан тэр үед манай найз А.Д дундуур ороод салгаад байж байхад О намайг араас цохиод авсан. Тэгээд би хойшоо алхтал А.Дий дээгүүр давуулаад  чулуу барьсан гараараа миний толгойн зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би наадах чинь намайг цохичихлоо гээд хэлсэн. Тэр үед О, А.Д тэр хоёрыг түлхээд цааш нь намайг хашаа руу аваад орсон. Би цаана Отай толгойноос гарсан цус тогтохгүй, би хоёр машины голд суусан. О А.Дийг авах гээд явсан тэгээд нөгөө ах мөн манай найз А.Дий толгойг хагалсан байсан. Тэгээд би нөгөө хүмүүсийг явсан байх гээд машин дундаас босоод ирэхэд нөгөө саарал хувцастай ах өөдөөс чулуугаа бариад ирсэн тэгээд намайг цохих гэхээр нь би баруун гараараа хаасан чинь миний гар руу чулуугаар цохиод гар өвдөөд доош тонгойтол миний ам эрүү орчим хөлөөрөө өшиглөсөн тэгээд нөгөө хүнийг тэнд байсан хүмүүс салгаад тэр үед нөгөө хүн болон хамт явсан хүмүүс нь салаад явсан. Тэгээд тэнд байсан нэг залуу хамт явсан гээд нэг эмэгтэйг нь аваад үлдсэн байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд зогсоод байж байхад араас нь эмнэлэг ирсэн. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

Хохиролтой холбогдох  баримтууд  /хх-ийн 34-38/

компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 45-47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5714 дугаартай дүгнэлтэнд: Т.Бат-Эрдэнийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, уруул, цээж, хэвлий, баруун шуу, нуруу, зүүн даланд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөжрийн чадвар алдаллтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 43/ гэсэн хүсэлт,

 

Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 102-103/

 

Сэжигтнээр Д.Ж мөрдөн байцаалтанд: 2019  оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай багын найз ирнэ гээд Баянгол дүүргийн  Модны хоёрын зам дагуу байдаг Парис гээд бааранд хүлээж байгаад ирэхгүй болохоор харих гээд гарсан юм. Би тэр бааранд ороод зүс таних эрэгтэй байхаар нь 2 эмэгтэйн хамт байхаар нь тэд нартай хамт нэг шил 0,75 литрийн архи байсан одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд би баарнаас гараад хэсэг залуучууд зогсож байсан. Тэнд ойрхон дэлгүүр байхгүй байхаар нь нэг цайвар цамцтай залуугаас ганц ширхэг тамхи өгөөч гээд гуйсан юм. Тамхины мөнгө байхгүй явдаг хөгшин төгцөг бэ гээд намайг доромжилсон зүйл хэлээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь хэрүүлийн чанартай юм хэлсэн юм. Тэр нь тамхины мөнгө байхгүй байхаараа яадаг юм гээд хэлсэн юм. Тэгээд хэрүүл маргаан болоод нөгөө цайвар цамц өмссөн залуу нь цамцнаас заамдаад тэгэхээр нь би өөдөөс нь заамдаад зууралдсан гэтэл хажуу талаас нэг залуу намайг ирээд баруун шанаанд нэг удаа цохисон. Тэгээд заамдаж байсан залуу намайг гуд татаад газар унагаасан. Тэр хавьд цуг байсан бол уу гэмээр хэдэн залуу 5-6 залуу ирээд өшиглөөд байсан. Тэр үед миний толгой орчим нэлээд олон удаа өшиглөсөн гэмтэл гэж яваагүй миний толгой өвдөөд байхаар нь гэртээ баахан хэвтэж байгаад боссон. Би тэгээд тэр үед газар тулаад босоод газраас хагархай цемент байхаар нь аваад нэгийг нь цохих гээд оролдсон нэгийг нь бол цохисон байх харин хоёр хүн бол цохиогүй. Тэр надад цохиулсан гэх хүнээ бол сайн санахгүй байна. Цайвар цамцтай залуугийн биед лав хүрсэн чулуугаар цохисон санагдаж байна. Бага хэмжээний архи хэрэглэсэн байсан тэгээд нэлээд бужигнаад байсан болохоор сайн ялгаж мэдэхгүй байна. Тухайн үед тэр баарны эзэн нь гээд нэг авгай нөгөө залуучуудаас намайг салгаад явуулсан замдаа халааснаасаа утсаа үзтэл байхгүй байсан тэгээд нөгөө газраа эргээд ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд нөгөө залуучууд энэ хүн намайг цохисон гээд хэлсэн тэгээд цагдаа нар намайг суу гээд би цагдаа дээр ирсэн. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Жы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны үүдэнд “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.Б, А.Д нартай маргалдан зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Дий“...нөгөө үл таних ах араас чулуу атгасан гараараа миний толгой руу хоёр удаа цохисон...”, хохирогч Т.Б-ийн”...би хойшоо алхтал А.Д дээгүүр давуулаад гартаа нэг чулуу барьсан миний толгойн зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Жы”...би тэгээд тэр үед газар тулаад босоод газраас хагархай цемент байхаар нь аваад нэгийг нь цохих гээд оролдсон нэгийг нь бол цохисон байх харин хоёр хүн бол цохиогүй...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжээчийн 5713, 5714 дугаартай дүгнэлт,  хохирогч А.Дий хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 41, 50/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 48/, хохирогч Т.Б-ийн хохиролтой холбогдох  баримтууд  /хх-ийн 34-38/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 45-47/,  А.Д, Т.Б нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 102-103/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Ж нь А.Д болон Т.Б-ийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Д.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.Жыг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Д.Жыг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч нараас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасныг үндэслэн Д.Жыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Жыг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Д.Жы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Д.Ж цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ