| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2023/05965/И |
| Дугаар | 210/МА2026/01103 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01103
|
|
|
******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02404 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд *******гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХЗХ-д 2021.04.01-ний өдөр гишүүнээр элсэж, тус өдөр хоршооноос 65,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлсэн ч зээлээ төлөөгүйн улмаас 2022.01.31-ний өдрийн байдлаар нийт 72,300,657 төгрөгийн өр хуримтлагдсан. ******* нь төлбөртөө 119,748,000 төгрөгийн үнэ бүхий ******* ХХК-аас авах ******* дүүргийн ******* хороонд баригдаж байгаа *******ын орон сууцны барилгаас ******* талбайтай ******* өрөө орон сууцыг хоршоонд шилжүүлж, хоршоо орон сууцыг авч зөрүү 47,447,343 төгрөгийг *******д шилжүүлэхээр тохиролцсон. Орон сууц ашиглалтад орсон боловч орон сууцыг хүлээлгэн өгөх "*******" ХХК нь энэ үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулж байна. Иймд ******* дүүргийн ******* хороонд баригдсан *******ын орон сууцны барилгын *******байрны ******* давхрын *******, ******* ******* өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг "*******" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: "*******" ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд "*******" ХХК-д өгөх өглөгтөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхээр болж, өөрийн барьж байсан ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны барилгын ******* давхрын ******* орон сууцыг шилжүүлэхээр болсон. "*******" ХХК-аас "иргэн *******гээр гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд танайхаас авах байрыг өгөх тул тухайн орон сууцыг *******д өгөх" тухай хэлсний дагуу орон сууцыг *******д шилжүүлсэн. Гэтэл "*******" ХХК нь 2023.10-р сард *******д хөлс төлөхөөргүй болсон тул орон сууцыг манай компанид шилжүүлнэ үү" гэсэн албан бичиг ирснээр орон сууцыг "*******" ХХК-д шилжүүлсэн. Манай компани нь "*******" ХЗХ, иргэн ******* нарт төлбөргүй бөгөөд ******* ХХК-д орон сууцыг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: "*******" ХХК нь иргэн *******гээр компанийн бараа материал, бетон зуурмагийг тээвэрлүүлэх, ******* ХХК нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч ******* нь тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй тул манай компаниас ******* ХХК-аас бетон зуурмаг нийлүүлсэн ажлын хөлсөнд маргаж байгаа орон сууцыг авсан. ******* ХХК нь ******* болон "*******" ХЗХ-д өр төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь орон сууцны асуудлаас гадна ******* куб.м бетон тээвэрлэсэн тул орон сууцтай холбоотой ажлын гүйцэтгэлийг өмнөх ажлаас тусад нь авч үзэж болохгүй. Тухайн байрыг захиран зарцуулахтай холбоотой шаардаж байгаа учраас тодорхой тайлбар өгөх боломжгүй гэжээ.
5.Гуравдагч этгээд *******гийн тайлбар, бие даасан шаардлагын агуулга: ******* нь "*******" ХЗХ-оос 2022.01.27-ны өдөр ******* дүүргийн ******* хороонд байх *******ын ******* хотхоны ******* давхрын ******* м.кв ******* өрөө орон сууцыг 119,748,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан. Зээлийн гэрээний барьцаанд уг орон сууцыг барьцаалсныг гэрээнд тусгасан. Худалдаж авсан орон сууцанд дотоод засал чимэглэлд 30 орчим сая төгрөг төлсөн. Тус орон сууцыг бусдад шилжүүлсэн гэж хариуцагч нар хэлсний дагуу уг орон сууцны өмчлөгчийн нэр шилжсэн эсэхийг улсын бүртгэлээс тодруулахад нэр шилжээгүй тухай хариу өгсөн, мөн ******* дүүргийн ******* хороо, *******" хотхоны *******байрны ******* давхрын ******* гэсэн хаягтай болсон байсан. Иймд дээрх ******* м.кв ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
6.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: ******* ХХК, ******* ХХК нь *******тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх үүрэгтэй гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нар гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд гуравдагч этгээдийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэжээ.
7.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын гаргасан тайлбарын агуулга: ******* ХЗХ, ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байна. *******, ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна. Иргэн ******* энэ гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй. Энэ нь эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. Энэ хэргийн хариуцагч нар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй гэжээ.
8.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагч ******* тайлбаргүй гэжээ.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХЗХ-ны ******* дүүргийн ******* хороонд баригдсан *******ын орон сууц, үйлчилгээний *******байрны ******* давхрын *******, ******* м.кв ******* өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн ******* дүүргийн ******* хороонд байх *******ын ******* хотхоны *******байрны ******* давхрын ******* ******* м.кв ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******, ******* ХХК, ******* ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХЗХ-ны төлсөн 826,890 төгрөг, гуравдагч этгээд *******гийн төлсөн 826,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
10.Гуравдагч этгээд *******гийн давж заалдах гомдлын агуулга:
1.Шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч нь хариуцагч ******* -д ******* дүүргийн ******* хороонд баригдсан *******ын орон сууц, үйлчилгээний *******байр, ******* давхрын *******, ******* ******* өрөө орон сууцны үнийг бүрэн төлсөн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчмыг зөрчсөн байна. Учир нь хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэхэд маргаагүй, мөн ******* ХХК, ******* ХЗХ-ийн хооронд байгуулсан 2022.01.26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1-д Захиалагч орон сууцны нийт үнийн дүн болох 169,056,000 төгрөгийг ******* ХХК-тай 2020.02.21-ний өдөр байгуулсан ******* тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний төлбөр тооцооноос 100% бартераар төлсөн. Жич: ******* ХХК-ийн 2022.01.25-ны өдрийн ******* тоот албан хүсэлтийг хавсаргав гэж гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг гэрээнд тодорхой зааж өгсөн байхад төлбөр төлсөн нь нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
2.Хариуцагч *******, хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нар нь ашиг сонирхол нэгтэй нь 1-р хавтаст хэргийн 15-р хуудсанд байгаа ******* ХЗХ-оос ******* зээл авахдаа барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүд *******-ийн өмчлөлийн хөрөнгүүд ба энэ хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрх олгосон 2021.03.31-ний өдрийн итгэмжлэл зэрэг нь тэднийг хамаарал бүхий этгээд гэдгийг нотолж байна.
3.Шүүхийн шийдвэрт ******* дүүргийн ******* хороонд баригдсан *******ын орон сууц ба үйлчилгээний *******байрны захиалагч нь ******* ХХК болох нь ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.12.13-ны өдрийн ******* Албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.12, 4.1.13-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийг ******* дүүргийн ******* хороонд баригдсан *******ын орон сууц ба үйлчилгээний *******байрны гүйцэтгэгч гэж үзэх ба *******ХХК нь *******, ******* ******* өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ******* өөрийн хийсэн ажлын хөлсөнд ******* ХХК, ******* ХХК-аас авсан байраа ******* ХХК-аас авсан зээлийн төлбөрт өгөхийг зөвшөөрсөн. ******* ХХК-ийн 2022.01.25-ны өдрийн ******* тоот албан бичгээр тухайн орон сууцыг захиран зарцуулахыг зөвшөөрснөөр ******* ХХК, ******* ХЗХ-ны хооронд 2022.01.26-ны өдөр *******-******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.12.13-ны өдрийн ******* Албан бичигт ******* дугаартай барилгын ******* орон сууцны захиалагчаар *******-ийн нэрийг ирүүлсэн ба ******* өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэсэн бичиг ирүүлсэн нь хариуцагч *******, ******* ХХК-ийн захирал ******* нар ашиг сонирхол нэгтэй болохыг тогтоосон. Гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцны түлхүүрийг авч 30 гаруй сая төгрөгөөр засвар хийсний дараа түлхүүрийг буцааж авсан зэрэг нь хариуцагч нар маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болохыг нотолж байна.
4.Шийдвэрт нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК, ******* нартай ******* дүүргийн ******* хорооны нутагт баригдсан *******ын орон сууц ба үйлчилгээний *******байр, ******* давхрын *******, ******* ******* өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байна гэсэн нь мөн үндэслэлгүй. Үндэслэлгүй гэж үзсэн шалтгаан нь ******* өөрөө тухайн маргаан бүхий орон сууцыг өөрийн зээлийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн болон ******* ХХК-ийн 2022.01.25-ны өдрийн ******* тоот маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт зэрэг баримтыг орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж бусдад шилжүүлэх эрх олгосон гэж үзнэ. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
11.Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцны үнийг *******, "*******" ХЗХ-д бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан. 2022.01.26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д "хоршоо өр төлбөргүй, тухайн орон сууцны үнийг бүрэн төлсөн болохыг баталгаажуулав" гэж тусгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн "орон сууцны үнийг төлсөн нь нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Бодит байдалд "*******" ХХК орон сууцыг "*******" ХЗХ, гуравдагч этгээдэд шилжүүлж өгөхгүй байгаа. ******* болон "*******" ХХК нь нэг эзэнтэй ба ******* нь ашиг сонирхол нэгтэй. Анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцыг "*******" ХХК-ийн орон сууц байна, өмчлөх эрх бусдад шилжсэн үйл баримт нотлогдоогүй" гэж тайлбарладаг ч хэргийн баримтаар улсын бүртгэлд *******-ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар "*******" ХХК-аас улсын бүртгэлд албан бичиг, холбогдох баримт бичгийг хүргүүлээд өгчихсөн. Гуравдагч этгээд нь "*******" ХЗХ нь ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй. Иймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон гомдлыг зөвшөөрч байна гэжээ.
12.Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч *******гийн гаргасан тайлбарын агуулга: ******* нь гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, ******* нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй. "*******" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг төлбөрт тооцож авах, шаардах эрхийг шилжүүлж авсан. *******гээс маргаан бүхий орон сууцны шаардах эрхээ "*******" ХЗХ-д шилжүүлэн өгч зээлийн гэрээний төлбөр нь дуусгавар болсон. ******* нь "*******" ХХК-тай "*******" ХХК-аас төлбөр авахтай холбоотой буюу төлбөрийн гүйцэтгэлд тооцож авч байгаа орон сууцыг шилжүүлэн авах асуудлаар холбогдсон. *******гийн зүгээс маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлага, гомдлын шаардлагыг биелүүлэх боломжгүй. Төлбөрт тооцож авсан орон сууцыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн.Иймээс гомдлыг шаардлагын *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
13.Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК, ******* ХХК нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч ******* ХЗХ нь хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, *******анд байх ******* хотхоны ******* байрны ******* давхрын *******, ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ХХК, ******* ХХК нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ******* ХХК нь маргаж буй орон сууцыг ******* ХХК-ийн хүсэлтээр *******д шилжүүлэхээр болсон тус компаниас орон сууцыг *******д биш өөртөө шилжүүлэхийг хүссэн тул орон сууцыг ******* ХХК-д шилжүүлсэн гэж, ******* ХХК нь ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир ажлын хөлсөнд тооцон өгөхөөр тохирсон орон сууцыг түүнд шилжүүлээгүй учир орон сууцыг нэхэмжлэгчид өгөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан зохигчийн маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагыг гаргажээ. Уг шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрч, хариуцагч ******* ХХК, ******* ХХК нар эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч ******* нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд тодорхойгүй байр суурийг илэрхийлсэн байна.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэр нь бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй байдлыг анхаараагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ХЗХ, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022.01.26-ны өдөр байгуулсан *******-******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний зүйл нь зохигчийн маргаж буй ******* дүүргийн ******* хороо, *******анд байх ******* хотхоны ******* байрны ******* давхрын *******, ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн тус хоршоотой байгуулсан зээлийн гэрээний үүргийн мөнгөн төлбөрт тус *******, ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцож, улмаар ******* ХХК-тай дээрх гэрээ байгуулснаар уг орон сууцыг өмчлөх эрхтэй болсон, улмаар гуравдагч этгээд *******д энэхүү орон сууцыг худалдсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч ******* ХХК-ийн хувьд уг орон сууцыг ******* ХХК-ны захиалгаар ******* дүүргийн ******* хороонд баригдсан ******* хотхоны орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцон авсан, ******* ХХК-тай байгуулсан гэрээний хөлсөнд өгөхөөр тохирсон ба тус компанийн хүсэлтээр *******д орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн ч ******* нь ******* ХЗХ-нд шилжүүлэх хүсэлт гаргаснаар тус хоршоотой дээрх гэрээг байгуулсан, хожим ******* ХХК-аас уг орон сууцыг *******д шилжүүлэхээс татгалзсан учир орон сууцыг ******* ХХК-д шилжүүлсэн тухай дурдсан.
Харин ******* ХХК-аас *******д уг орон сууцыг ажлын хөлсөнд өгөхөөр болсон ч тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй учир орон сууцыг түүнд шилжүүлээгүй гэсэн тайлбарыг гаргаж, ******* энэ талаар маргаагүй байна.
Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчтэй 2022.01.27-ны өдөр байгуулсан 119,748,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээгээр дээрх орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчээс худалдан авсан гэсэн үндэслэлээр бие даасан шаардлага гарган маргажээ.
Зохигчийн эдгээр шаардлага, тайлбарууд нь дээрх *******-******* дугаартай гэрээнээс өөр маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг харилцан шилжүүлснийг илэрхийлэх тодорхой баримтын талаар дурдагдаагүй, зохигч энэхүү гэрээнд үндэслэн өөрсдийн шаардлага, ба татгалзлаа илэрхийлэн маргасан байх боловч энэ нь тэдгээрийн шаардлага ба татгалзлын үндэслэл тус бүрийг тодорхой илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.
5.Хэрэгт авагдсан ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.12.13-ны өдрийн ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт ******* дүүргийн ******* хороонд байх ******* хотхоны барилгуудад ******* гэсэн дугаартай хаяг өгсөн, ******* дугаартай барилгын ******* орон сууцны өмчлөгчөөр *******-ийн нэрийг ирүүлсэн, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэжээ. Энэхүү албан бичигт дурдсан ******* дугаар байрны ******* орон сууц нь зохигчийн маргаж буй орон сууц мөн болохыг талууд шүүхэд тайлбарлаж, энэ тухай маргаагүй байна.
Мөн хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд энэхүү албан бичгийг иш татаж, хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын хувьд нэхэмжлэлийг хариуцах хариуцагч биш, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь энэхүү ******* ******* м.кв талбайтай орон сууцыг өмчлөлдөө авахаар хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргасан хэдий ч маргаан бүхий орон сууц нь хариуцагч нараас өөр этгээдийн нэрээр улсын бүртгэлд урьдчилсан бүртгэлд хийгдсэн гэж үзнэ. Энэ нь шүүх зохигчийн эрх зүйн маргааны хүрээнд тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тус бүрийг бодитой тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөх байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлага нь маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг өөрчлөхөд чиглэсэн тул зохигчийн тайлбар, бүртгэх байгууллагын баримтад нэр дурдагдсан хэргийн оролцогч биш ******* ХХК, иргэн ******* нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна.
6.Дээрх байдлаар зохигчийн маргаж байгаа ******* дүүргийн ******* хороо, *******анд байх ******* хотхоны ******* байрны ******* давхрын *******, ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц хариуцагч нарын хэний бүрэн мэдэлд байгаа, уг орон сууцыг хэн нь захиран зарцуулах эрхтэй болох нь хэргийн баримтаар бүрэн, бодитой тогтоогдоогүй гэж үзлээ. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хувьд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нь хариуцвал зохих этгээд хэн болохыг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй, хариуцагч нарын хувьд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагыг хариуцахгүй тухай татгалзлаа бодитой илэрхийлээгүй буюу хэргийн байдал тодорхой биш, маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзлээ.
Мөн хариуцагч ******* ХХК-аас ...орон сууцыг ******* ХХК-аас ажлын хөлсөнд авсан... гэсэн тайлбар, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны ******* дугаартай албан бичигт ******* дугаартай барилгын ******* орон сууцны өмчлөгчөөр *******-ийн нэрийг ирүүлсэн гэсэн баримтаас өөрөөр маргааны зүйл болсон орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээдийн талаархи баримт, мэдээлэл тодорхой бус, нэр дурдагдсан ******* ХХК, иргэн ******* нар энэ хэргийн оролцогч биш бөгөөд шүүхийн шийдвэрийн улмаас тэдний эрх ашиг хөндөгдөж болзошгүйг шүүх анхаараагүй ба энэ талаархи үйл баримтыг тодруулж, тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг зохигчоос тодруулаагүй байна гэж дүгнэв.
Иймд эдгээр байдлыг тодруулж, тодорхойлохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд нийцэхгүй юм.
7.Энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02404 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 826,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Э.ЭНЭБИШ