| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00597/и |
| Дугаар | 00693 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 00693
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОП86102021, Чангас овогтой Отгоны Зулгэрэл,
Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОП82083119, Хөхнүүд овогтой Хөхөөгийн Амаржаргал нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.039.430 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.279.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57.427 төгрөг, нотариатын төлбөр 9.500 төгрөг, нийт 14.386.251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Зулгэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 162000203440 тоот зээлийн гэрээ байгуулан 13.330.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1,5 хувийн, жилийн 18 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого, 6 ханатай битүү шалтай гэр, мал 171 толгой, 39 инчийн ЛСД зурагт, хөргөгч /2 хаалгатай хятад/, хөлдөөгч /2 хаалгатай хятад/ зэргийг барьцаалж зээл авсан бөгөөд уг зээлээ төлбөрийн хувиарын дагуу төлөхгүй 324 хоног хугацаа хэтэрч, чанаргүй зээлийн ангилалд шилжээд банкыг ихээхэн хохироож байгаа тул зээлийн гэрээг банк өөрийн санаачлгаар цуцлаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.039.430 төгрөг, зээлийн хүү 2.279.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57.427 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.039.430 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.279.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57.427 төгрөг, нотариатын төлбөр 9.500 төгрөг, нийт 14.386.251 төгрөг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Зулгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Увс аймгийн Төрийн банкнаас 2015 оны 6 дугаар сарын 16-нд 13.330.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн болно. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул цалингийн орлого зогссон учир уг зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан. Төрийн банкнаас нэхэмжилж буй 14.386.251 төгрөгийн зээл хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийн төлбөрийг сар бүр 250.000 төгрөгөөр тэгш төлж, 2017 онд төлж барагдуулах болно. Зээлийг 2016 оны 12 дугар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 250.000 төгрөгөөр төлнө. Тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй бол барьцаа хөрөнгө хурааж уг зээлийн төлбөрийг барагдуулж болно” гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Отгон овогтой Зулгэрэлийн хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч О.Зулгэрэл, Х.Амаржаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.039.430 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.279.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57.427 төгрөг, нотариатын төлбөр 9.500 төгрөг, нийт 14.386.251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Зулгэрэл /хариуцагч Х.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 14.386.251 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 250.000 төгрөгөөр тэгш төлж барагдуулах, мөн хэрэв уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан 6 ханатай битүү шалтай гэр, 171 толгой мал, 39 инчийн ЛСД хар өнгөтэй зурагт, 2 хаалгатай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй хөргөгч, 2 хаалгатай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй хөлдөөгч зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн нь түүний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч О.Зулгэрэл, Х.Амаржаргал нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.881 төгрөгөөс 114.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 114.940 төгрөгийг, хариуцагч О.Зулгэрэл, Х.Амаржаргал нараас 114.940 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Зулгэрэл, Х.Амаржаргал нар 14.386.251 /арван дөрвөн сая гурван зуун наян зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 2500.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 229.881 /хоёр зуун хорин есөн мянга найман зуун наян нэг/ төгрөгийн тал хувь буюу 114.940 /нэг зуун аран дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 114.940 /нэг зуун аран дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг, хариуцагч О.Зулгэрэл, Х.Амаржагал нараас 114.940 /нэг зуун аран дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА