| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/04110/И |
| Дугаар | 210/МА2026/00589 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00589
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Орон сууц, автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг “*******” ХХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн,
орон сууц, автомашины зогсоолын тус бүрийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасын тайлбарын агуулга:
1.1.Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* *******ны ******* 67,35 м.кв орон сууцыг гараашийн хамт 2008 онд худалдаж авсан бөгөөд манай төрсөн дүү ******* 2009 онд “бизнесээ хөгжүүлмээр байна, танай байрыг барьцаанд түр тавья” гэж гуйсны дагуу зөвшөөрч, орон сууцыг “*******” ХХК-д 20,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, зээл авах эрхийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон.
1.2.Гэтэл энэ олон жилийн хугацаанд дүүгээс барьцаанд тавьсан орон сууцны зээл дуусаж байгаа талаар асуухад “одоо дуусаж байгаа, удахгүй таныг орон сууцанд чинь оруулна” гэж хэлдэг байсан ч барьцаанаас чөлөөлөхгүй, орон сууцнаас гарахгүй олон жил болж байна.
1.3.Орон сууцыг барьцаанаас чөлөөлөөгүй ба эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн үүргээс чөлөөлөгдөөгүй гэж гарсан. Тус зээлийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан бөгөөд ******* нь одоо “*******” ХХК-тай тооцоогүй болсон байх үндэслэлтэй юм.
1.4.Иймд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, *******од байрлах орон сууц болон мөн байрны доорхи зоорийн давхарт байрлах, автомашины гараашийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,
Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******,******** байрлах орон сууцыг “*******” ХХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
1.5.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий орон сууц нь миний өмчлөлийн орон сууц бөгөөд гараашийн хамт охиндоо зориулж өөрийн дансандаа байсан мөнгөөр нийт 100,000,000 төгрөгөөр авсан. Тухайн үед охин минь 14 настай байсан тул бусдад хөлслүүлэхээр өмнө хөлсөлж байсан д үргэлжлүүлэн хөлслүүлсэн.
1.6.Энэ үед би өөрийн дүү *******ээс багахан хэмжээний мөнгө зээлээд түүнд өртэй байсан нь үнэн, тэгээд ******* нь “эгчээ би танай байранд чинь хэсэг хугацаанд байя” гээд гуйгаад байхаар нь ахыг гаргаж ******* орсон бөгөөд эгч, дүүсийн хувиар түүнийг олон жил суулгасан.
1.7.Сөрөг нэхэмжлэлдээ уг байрыг 105,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 2008 оны 5 сарын байдлаар *******гийн *******д төлөх өр 86,800,000 өрийн үлдэгдэлтэй байсан гэж бичиж байгаа нь үндэслэлгүй, өөрийн нэр дээрх хадгаламжны мөнгөөрөө уг орон сууцыг худалдаж авсан, хадгаламжтай байж *******д өр төлбөртэй байх боломжгүй. Бид хэн аль нь бизнес хийдэг байсан болохоор өгөө, аваа байдаг байсан нь үнэн юм. Харин өрөнд тухайн орон сууцыг авсан гэх мэтээр бичсэн нь үнэнд огт нийцэхгүй юм. Мөн орон сууц худалдаж авсан гэрээний төлбөрийг 2008 ондоо төлж барагдуулсан гэсэн байна. Орон сууц худалдах аман болон бичгээр хийсэн ямар ч гэрээ хэлэлцээр байхгүй.
Мөн би гэдэг хүнээс авлагатай байсан ба хөөцөлдөж чадахгүй байсан учир *******д хандан “би мөнгөө авч чадахгүй байна, чи туслаад өг” гэсний дагуу ******* нь эгчтэй уулзаж, надад хэлэлгүйгээр тэй хамт БНХАУ-аас ремин авчраад Эрдэнэт үйлдвэрт шахаж, дараа нь мөнгийг нь хөөцөлдөж Эрдэнэт рүү хамт явсан. Тэгээд дараа нь тэд хоорондоо 35,000,000 төгрөгийн асуудлаас болж маргалдаж, шүүхдэлцсэн гэж би сонссон. Уг мөнгөнд ээс миний авах байсан 11,800,000 төгрөг орсон гэж хэлсэн бөгөөд энэ мөнгөний баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ба орон сууцны асуудалтай огт холбоогүй юм.
******* нь орон сууцыг надаас 2008 онд худалдан авсан бол 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “*******” ХХК-аас 20,000,000 төгрөгийн барьцаанд тавих итгэмжлэлийг авах боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1.Маргаан бүхий орон сууц болон гараашийг өөрийн төрсөн эгч *******гаас 2008 онд худалдан авч, өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль ёсны дагуу эзэмшиж байна.
Миний эгчийн шүүхэд хандаж бичсэн нэхэмжлэлд дурдагдсан шиг үйл явдал огт болоогүй, харин эгч ******* нь надаас их хэмжээний мөнгийг хүүтэй зээлсэн байсан бөгөөд үүнийхээ төлбөрт хотхоны 2 өрөө орон сууц буюу маргаан бүхий орон сууц болон гараашийн хамт бусдаас худалдан авсан 100,000,000 төгрөгт худалдах саналыг анх гаргасан бөгөөд би 105,000,000 төгрөгөөр худалдаж авахаар үнийг бид тохирсон.
2.2.Ингээд бид хотхоны байранд цуг очих үед гэж хүн амьдарч байсан бөгөөд тэр хүнд намайг танилцуулаад, “******** ахаа би байраа дүүдээ худалдсан, таны мөнгийг манай дүү төлнө. Та байрыг суллаж өгөөрэй” гээд гарсан. Үүний дагуу би ахад 2 хуваагаад 10,000 ам.долларыг төлснөөс хойш уг орон сууцанд би амьдарч байгаа. Тэр үед ******* өөрөө хамт орон сууцыг тохижуулахад туслан, тавилга хүртэл сонголцсон атлаа 15, 16 жилийн дараа шүүхэд үндэслэлгүйгээр ханджээ.
2.3.Өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг *******гаас гаргуулах шаардлагын тухайд, орон сууц болон гараашийн төлбөрийг 2008 онд барагдуулж дууссан. Тодруулбал, *******гийн *******д төлөх өр, төлбөрийн үлдэгдэл нь 2008 оны 5 сард 86,800,000 төгрөг байсан бөгөөд үүн дээр нэмж д төлсөн гараашийн төлбөр 18,200,000 төгрөгийг өгсөн. Хамгийн сүүлийн үлдэгдэл 3,800,000 төгрөгийг 2008 оны 10 сард өгснөөр дуусгавар болгосон.
Хариу тайлбарт дурдсанаар орон сууцны үнийг хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн гэдэг нь ээс мөнгө авч, *******д шилжүүлсэн огноо юм. Тодруулбал, ******* нь орон сууц, гараашийн үнэд хамаарсан 11,800,000 төгрөгийг 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр намайг “ гэж хүн рүү шилжүүл” гэсэн бөгөөд уг мөнгөнийхөө нэг сарын хүүгийн төлбөрийг ******* өөрөө надад төлсөн. Удахгүй ээс “мөнгөө авч чадахгүй байна, чи мөнгө шилжүүлснээрээ олоод өгөөч” гэсний дагуу би тэй холбоотой шүүхийн маргаанд оролцож, өмгөөлөгч хөлсөлж, улсын тэмдэгтийн хураамжийг нь төлөх байдлаар тухайн мөнгийг нь авч өгсөн. тэй холбоотой төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хамгийн сүүлийн төлбөр 2019 онд орж ирснийг *******д шилжүүлснээр дууссан юм.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт, 110 дугаар зүйлийн 110.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 64.95 м.кв хэмжээ бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, гудамж, зоорийн давхар, хаягт байрлах, 9.6 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж,
үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 64.95 м.кв хэмжээ бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “*******” ХХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 823,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтыг буруу тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй үндэслэлийн тухайд, маргааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203016923 дугаарт бүртгэлтэй, 67,35 м.кв хэмжээ бүхий, орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 9,6 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь 2008 оны 10 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж, 2008 оны 4 дүгээр сараас хойших бүх ашиглалтын төлбөрийг төлж байсан.
Ийнхүү 17 жил гаруй хугацаанд шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэл нь тухайн орон сууц, гараашийг 2008 оны 6 дугаар сард өөрийн төрсөн эгч *******гаас 105,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримттай холбоотой юм.
4.2.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 8.1, 8.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг бичээд “...аман хэлбэрээр байгуулсан гэх тайлбарт үндэслэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу хариуцагч *******д шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. ...хариуцагч нь худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн гэж үзсэн тохиолдолд уг хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх талаар аливаа хүсэл зоригоо илэрхийлсэн, нэхэмжлэгч өмчлөх эрхээ шилжүүлэх талаар хүсэл зориг илэрхийлж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан, цугларсан талаарх баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй.
Тодруулбал, анхан шатны шүүх гэрч гийн “... Батцэнгэл эгч амьдарч байгаа тэр хүний өмч болох нь үнэн.... ******* эгчийн байр гэдгийг ах дүү нар мэднэ... Анх 100 сая төгрөгөөр аваад 105 сая төгрөгөөр зарсан...ер нь эд нар шилжүүлэн гэж хэлж байсан. би сайн мэдэхгүй ордер нь яг шилжсэн эсэх талаар, ******* гэх хүнд ******* нь 20 сая төгрөг хүүтэй зээлээд ордерсо ******* эгчийн нэр дээр авч байсан. Энэ хүнээс мөнгөө аваад байрны ордер шилжүүлж өгнө гэж ярилцаж байсан... ******* эгч ******* эгчээс мөнгө зээлээд цаашаа хүнд хүүтэй зээлдэг байсан. Зээлсэн 100 сая төгрөгөө төлж чадаагүй тул байраа 105 сая төгрөгөөр зарсан. Үлдэгдэл хамгийн сүүлийн 3,800,000 төгрөгийг надаар ******* эгчийн гэрийн гадаа надаар өгүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх210-213/, ******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн эх хувь болон орон сууц, гараашийн ашиглалттай холбоотой бүхий л баримт буюу дагалдах бичиг баримтуудыг *******д өгсөн үйл баримт /1хх114-136/ талуудын маргаагүй үйл баримт болох ******* нь 2008 оны 04 дүгээр сараас маргаан бүхий орон сууц, гараашийн ашиглалтын төлбөрийг төлж, 17 жил эзэмшиж, ашиглаж байгаа бодит нөхцөл байдал /1хх114-124/, голомтын байр гэх *******гийн гарын үсэг бүхий гар бичмэл /1хх67-68/ мөнгөн хөрөнгө шилжүүлсэн дансны хуулга, гүйлгээнүүд, *******ийн хадгаламжийн дансан дахь мөнгийг ******* зарцуулсан Архивын Ерөнхий газраас гаргуулсан баримт /3хх7-45, 160-193/, өнгөрсөн 17 жилийн хугацаанд ******* нь *******ийг байрнаас гар гэж шаардаагүй үйл баримт, ээс авсан мөнгийг тухай бүр *******д шилжүүлсэн баримтууд /1хх67- 113/ болох нотолгооны хэрэгсэл, нотлох баримт, талуудын маргаагүй үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй.
Дээрх үйл баримтуудыг үнэлвэл, ******* миний тайлбар үнэн зөв буюу ******* нь надад орон сууц, гараашаа худалдсан үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байдаг. Гэвч шүүх *******гийн худал тайлбарыг нотолсон нэг ч баримтгүй байхад түүнийг нүдээ анин, дотоод итгэл, үнэмшлээ хуульд заасан бичгээр гэрээ байгуулах гэсэн нэг л өгүүлбэрт үндэслэн, хэргийг нэг талд шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Бодит нөхцөл байдалд ******* эгч надад байраа 2008 онд зарсан, зарсан мөнгө дотор нь гэж хүнд шилжүүлсэн мөнгө байсан тул түүнийг шүүхдээд аваад өгвөл гэрчилгээг нь өгнө гэсэн. Ингээд би олон жил шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар явж, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамгийн сүүлийн мөнгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орж ирэнгүүт *******д шилжүүлсэн.
Би 2009 оны 07 сард “худалдах, худалдан авах гэрээг хийе, орон сууц, гараашийн өмчлөх эрхээ шилжүүлэн авъя” гэхэд ******* нь “за” гээд хэд хоногийн дараа буюу 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хамт нотариат орж, барьцаанд тавих агуулгатай итгэмжлэл /3хх109-110/ хийж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ хийхгүй юм уу гэхэд “өмчлөх эрх шилжсэнтэй ялгаагүй шүү дээ, ээс л мөнгө аваад өг, хүссэнээрээ барьцаанд тавиад, захиран зарцуулаарай” гэсэн тул түүнд итгэсэн.
Анхан шатны шүүх дээрх бүх нөхцөл байдалд огт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж, миний хэлсэн үг, хэрэгт өгсөн баримтуудыг няцааж, *******гийн худал үгийг дэмжиж, хэрэгт цугларсан бүх баримтад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.
Иймд талуудын хооронд 2008 оны 06 сард маргаан бүхий орон сууц, гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээ нь бодит үйлдлээр хийгдэж, гэрээ хэрэгжиж, ******* миний бие нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 17 жилийн хугацаанд эзэмшсэн болох нь тогтоогдож байгаа тул өмчлөгчөөр *******ийг тогтоосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.
4.3.Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд,
******* нь дээрх орон сууц, гараашийг 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бусдаас худалдан авсан боловч энэ цаг хугацаанаас хойш тухайн хөрөнгүүдийг өөрөө эзэмшиж байгаагүй. Тухайн орон сууц, гараашийг худалдан авсан төлбөрөө төлж дийлэхгүй, надаас зээлсэн мөнгөний төлбөртөө дүйцүүлж, би зөрүү мөнгө нэмж өгснөөр авдаг. Ийнхүү тухайн орон сууц, гарааш нь Ё.Энхжаргал, гэж хүмүүсийн эзэмшил, ашиглалтаас ******* надад 2008 ондоо шилжиж, би мөнгийг нь төлсөн.
******* нь анхан шатны шүүх хуралдааны явцад “...түр хугацаагаар *******ийг амьдруулсан” гэдэг, түр хугацаа гэдэг нь 2008 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх 15 жил 6 сарын хугацаа бус юм. ******* ам нээх бүрдээ худал хэлдэг бөгөөд анх шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргахдаа “...******* нь 2010 онд надад хандан эгчээ би бизнесээ өргөжүүлмээр байна, танай байрыг барьцаанд түр тавиад өрөө дараад эргүүлээд чөлөөлөөд өгий гэж удаа дараа гуйгаад байхаар нь би орон сууцаа барьцаанд тавихыг зөвшөөрч, бүр орон сууцаа чөлөөлж өгсөн. Энэ олон жилийн хугацаанд дүүтэйгээ барьцаанд тависан орон сууцны зээл нь дуусаж байгаа талаар лавлахад одоо дуусаж байгаа, удахгүй таныг орон сууцанд чинь оруулнаа хэмээн хэлдэг байсан” гэж /1хх11-2/ илтэд худал мэдүүлдэг. Хэзээ орон сууцанд намайг орсныг ч мэдэхгүй, улсын бүртгэлд хадгалагдаж байсан хувийн хэргээс харсан зээлийн гэрээг барьж, худал тайлбар бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч үзээгүй.
******* 2010 онд байгуулсан барьцааны гэрээний төлбөрийг төлж дууссан уу гэж нэг ч удаа *******д хандаж байгаагуй бөгөөд энэ талаар нэг ширхэг ч баримтгүй байгааг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл, ******* нь дээрх орон сууц, гараашийг *******д худалдсан гэдгээ мэдэж байгаа учраас ийнхүү 15 жил 6 сарын хугацаанд нэг ч шаардлага гаргаагүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тайлбараа өөрчилж, “... 2010 он хүртэл ах нь үргэлжлүүлээд түрээслээд сууж байсан... Би *******ийг түр орон сууцанд суулгахдаа орон сууцны төлбөр төлөхтэй холбоотой баримтуудыг өгсөн нь үнэн... Би дүүдээ одоо эгч нь байрандаа орий, охин том болчлоо гэхээр илт дургүйцэж жаахан байж байгаад гарчихна гэсээр олон жил боллоо.” гэдэг /1хх149-151/ Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ******* нь тухайн орон сууцанд 2008 оны 10 сард нүүж орсон ба ашиглалтын төлбөрийг 2008 оны 04 дүгээр сараас хойш төлсөн байгааг шүүх талуудын тайлбартай харьцуулан үнэлээгүй.
Тодруулбал, анхан шатны шүүх *******гийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо, *******гийн “түр орон сууцанд суулгасан, охин том болчихлоо гэхээр ... гарчихна гэсээр олон жил боллоо” гэсэн тайлбарыг огт үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Иймдээ ч, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад манай өмгөөлөгчийн зүгээс "та *******ийг орон сууцандаа ямар хугацаанд амьдраарай гэж оруулсан юм бэ" гэхэд “түр хугацаанд” гэж хариулдаг. Монгол хэлний тайлбар толь болон нийтийн энгийн ухамсрын ойлгох төвшинд “түр хугацаанд” гэдэг нь “хэсэгхэн хугацаа” гэж ойлгоно.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох буюу хуулийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж хуульчилсан.
******* нь ******* намайг түр хугацаанд суулгасан юм бол ийнхүү түр буюу хэсэгхэн хугацааны дараа орон сууц, гараашийг чөлөөлөхгүй бол эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх ёстой байсан үе юм. Өнгөрсөн 15 жил 6 сарын хугацаанд ******* нь намайг орон сууцнаас гар, гараашийг өг гэж нэг ч удаа хэлж, шаардаж байгаагүй юм.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил хамаарна гэж үзэж байна.
Иймд ******* нь хэсэгхэн, түр хугацаанд орон сууцандаа суулгаж, гараашаа эзэмшүүлсэн гэвэл тэрээр хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа буюу 2009 оноос хэтрэхгүйгээр эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн бөгөөд шаардах эрхийг энэ хугацаанаас тоолох учиртай. Гэтэл шүүх илт баримтгүй, *******гийн тайлбарыг үндэслэн, 2023 оноос шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлснээр хэргийн үйл баримтыг буруу тогтоож, хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, *******гийн “орон сууц, гараашийн хууль бус эзэмшлийг челеелүүлэх тухай” шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан. Харин ******* нь орон сууцыг худалдан авсан үнэд хамаарах д шилжүүлсэн мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эцсийн байдлаар хийснээр түүний өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2025.01.04-ний өдөр дуусах юм. ******* миний бие өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацааныхаа дотроо буюу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан. Ер нь бол ******* нь намайг рүү шилжүүлсэн мөнгийг л авч өгөөд өмчлөх эрхүүдээ шилжүүлээд ав гээд барьцаалаад, нээнтэглээд байсан. Шүүх энэ нөхцөл байдал тодорхой байхад ерөөсөө хүлээж аваагүйд гомдолтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хавтаст хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, үндсэн хуулийн 4 дүгээр гудамж, *******ны ******* орон сууц болон гараашийг ******* нь 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан талаарх баримт, мөн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн эд эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* нь зоорины давхрын өмчлөгч мөн болохыг нотолсон баримт, хэргийн 35 дугаар талд 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* нь *******аас 100,000,000 төгрөгөөр маргаан бүхий орон сууц, гараашийг худалдан авсан баримт тус тус авагдсан.
5.2.Хэрэгт авагдсан итгэмжлэл хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь ******* нь 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК-д 20,000,000 төгрөгөөр барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг *******д олгосон. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дээр дурдсан баримтууд нотлогдохгүй гэх агуулгаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 17 жил эзэмшиж байгаа үйл баримт, *******гийн гар бичмэл, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн дансны хуулга, *******ийн хадгаламжийн дансны хуулга, *******д зарцуулсан гэх баримтууд, 17 жилийн хугацаанд *******ээс гарт тушаагдаагүй зэрэг үйл баримтуудыг нотлоогүй гэж үзэж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд төлбөр, мөнгөтэй холбоотой тооцооллууд байдаг. Талуудын хооронд төлбөр мөнгөний асуудал байсан талаар үгүйсгэдэггүй.
5.3.Хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтрийн 4 хуваасны 1 дээр бичсэн 35,000,000 төгрөгийг өгсөн гэх баримтыг үндэслэж би маргаан бүхий орон сууцыг худалдаж авахдаа тухайн 35,000,000 төгрөгийг өгсөн гэж маргадаг. Тус тэмдэглэлийн дэвтэрт ямар нэгэн байр гэсэн үг бичигдээгүй бөгөөд зээлийн хүү гэж бичигдсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хариуцагч маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх өгүүлбэр байдаггүй. Иймд анхан шатны шүүх энэ талаарх асуудалд үнэн зөв үнэлэлт, дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
5.4.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. ******* нь 2023 оны 08 дугаар сараас эхэлж н.Ганхүү болон н.Хулан нар надад мэдэгдэлгүйгээр манай байранд амьдарч байна гэх асуудлаар эгчтэйгээ маргалдаж шүүхэд хандсан. Энэ талаарх үйл баримтыг ******* нь 2023 оны 08 дугаар сараас мэдсэн. ******* нь бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь өвчтэй учир лагерь луу дагуулж явдаг. Иймд хүүхдээ эмчлүүлэх хугацаанд хариуцагчийг маргаан бүхий орон сууцанд түр амьдруулсан. Хариуцагч нь олон жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцанд амьдарсан гэх үндэслэлээр өмчлөх эрхийг авах ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэл гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай, 64,95 м.кв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, гудамж, зоорийн давхар, хаягт байрлах, 9.6 м.кв талбай бүхий автозогсоолйыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.******* нь тэй 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий автозогсоолыг, *******тай 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг тус тус худалдан авч, үнэ нийт 100,000,000 төгрөгийг төлсөн.
3.2.Улмаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай, 64,95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, гудамж, зоорийн давхар, хаягт байрлах, 9.6 м.кв талбай бүхий, автозогссолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр /нэг хүний өмч/ *******г 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж, түүнд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
3.3.*******гаас *******д 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК-д 20,000,000 төгрөгийн барьцаанд бариулж, зээл авах эрх бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон байх ба мөн өдөр “*******” ХХК /барьцаалагч /болон ******* /өмчлөгч/, ******* /барьцаалуулагч/ нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 20,000,000 төгрөгийн барьцаанд барьцаалсан.
3.4.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч *******ийн эзэмшилд байгаа талаар зохигч маргаагүй.
4.Нэхэмжлэгч нь “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд хариуцагч буюу төрсөн дүүгийнхээ гуйлтаар барьцаанд тавьж, түүний эзэмшилд түр хугацаагаар шилжүүлсэн тул хууль бус эзэмшлээс гаргуулна” гэж, хариуцагч нь татгалзлаа “хөрөнгүүдийг нэхэмжлэгч *******д зээлсэн мөнгөн хөрөнгөд суутгасан буюу 105,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах аман тохиролцооны үндсэн дээр эзэмшиж, ашиглаж ирсэн тул өмчлөгчөөр тогтоолгоно” гэж тус тус маргаж байна.
4.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшилд байх, уг эзэмшил нь хууль бус байх нөхцөл тогтоогдох учиртай.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай хэлэлцэн тохирсон орон сууцны үнэ болох 105,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг худалдаж авсан учир шударга эзэмшигч тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж маргаж байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм.
Зохигчийн хооронд урьд өмнө нь зээлийн гэрээний харилцаа үүсч байсан, нэхэмжлэгч ******* нь ээс авах авлага болох 11,800,000 төгрөгийг хариуцагч *******ээр дамжуулан авсан үйл баримтад маргаагүй.
1 дүгээр хавтас хэргийн 67-68 дугаар талд авагдсан “цэнгэлмаагийн зээл” гэх агуулга бүхий тэмдэглэлийн дэвтрийн хуудас дээр бичсэн 2 ширхэг баримт болон хэрэгт авагдсан талуудын эзэмшлийн, дансны дэлгэрэнгүй хуулгуудыг харьцуулан дүгнэвэл *******ээс *******д гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлж дуусгасан гэх цаг хугацаа буюу 2008 онд хамаарах [*******ийн тайлбар] гүйлгээнүүдийг “Батцэнгэлээс орлого, Батцэнгэлээс-ор, Батцэнгэл-с” гэх утгуудыг зааж шилжүүлж байсан байх ба эдгээр нь орон сууцны төлбөр төлсөн гэх байдлыг илэрхийлэхгүй байна.
Мөн хариуцагч нь маргаан бүхий автозогсоолын төлбөр болох 10,000 ам.доллар нэхэмжлэгч *******гийн өмнөөс д төлсөн гэх тайлбар гийн эзэмшлийн, “ ” ХК-ийн дансны хуулгаар нэхэмжлэгч ******* төлсөн баримтаар няцаагдсан. /2хх-ийн 226/ Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлж, худалдаж авсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн, гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...*******, ******* нарын төрсөн дүү... ******* эгч ******* эгчээс мөнгө зээлээд цаашаа хүнд хүүтэй зээлдэг байсан, зээлсэн 100 сая төгрөгөө төлж чадаагүй тул байраа 105 сая төгрөгөөр зарсан, үлдэгдэл хамгийн сүүлийн 3,800,000 төгрөгийг надаар Цэнгэлмаа эгчийн гэрийн гадаа надаар дамжуулж бэлнээр өгүүлсэн. Энэ 2 муудчихсан байсан. ...” гэж мэдүүлжээ.
Гэрчийн мэдүүлэгт тусгагдсан нөхцөл байдлыг маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь 105,000,000 төгрөгөөр худалдаж авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэхэд зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Учир нь талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх, улмаар орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсэн бол биелүүлэхтэй холбоотойгоор орон сууцны үнийг төлсөн гэх нөхцөл байдал нь өөр бусад нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх учиртай.
Мөн талуудын тайлбараар гэрчийн мэдүүлэгт дурдагдаж буй 3,800,000 төгрөг нь нэхэмжлэгч ******* нь С.Наранцэцэгээс авах авлага, үүнийг хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан түүнд өгсөн гэж тайлбарласан бөгөөд үүнийг орон сууцны үлдэгдэл төлбөр байсан гэж үзэх боломжгүй.
Иймд гэрчийн мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй тул хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлж байсан мөнгөн хөрөнгүүд орон сууцны төлбөрт тооцогдож, тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болсон байх тул хариуцагчийн “гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.2.Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байрлах, 64,95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, гудамж, зоорийн давхар, хаягт байрлах, 9.6 м.кв талбай бүхий, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдснээр нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийцжээ.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгүүдийг гаргуулахаар шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд хариуцагчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар гэрээний дагуу эзэмшил үүссэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй буюу түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоох урьдчилсан нөхцөл хангагдахгүй байх тул анхан шатны шүүх маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
4.3.Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар хариуцагч *******ийн эзэмшилд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай, 64,95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, гудамж, зоорийн давхар, хаягт байрлах, 9.6 м.кв талбай бүхий, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч буюу төрсөн дүүдээ үнэ төлбөргүйгээр 2008 оноос хойш ашиглуулсан үйл баримт тогтоогдсон.
Талуудын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх маргаан нь гэрээний бус хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдах тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй, харин хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Хариуцагч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч *******гийн зөвшөөрөлтэй үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж байсан ба талууд 2023 оны 08 сард татварын асуудлаас болж маргаан үүссэнээс нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан үеэс хариуцагчийн эзэмшил хууль бус болох тул нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Уг хугацааг хэтрүүлсэн талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
4.4.Анхан шатны шүүх эрхийн улсын улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, *******, ******* хаягт байршилтай, 64,95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, гудамж, зоорийн давхар, хаягт байрлах, 9.6 м.кв талбай бүхий, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцсэн.
5.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ******* гудамж, *******ны ******* орон сууцыг “*******” ХХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар нэмж дүгнэлт хийгээгүй болно.
6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...110 дугаар зүйлийн 110.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 823,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.АЗБАЯР