Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 444

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч-хохирогч Б.Д,

шүүгдэгч-хохирогч Б.Ө,

хохирогч Ц.Т,

гэрч Л.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Сийлбэрч овогт Бын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Чандмань овогт Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод  төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Сурагчийн 00-000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,  урьд нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 725 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД:00000000/, Б.Ө

 

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, Зуут констракшн ХХК-д тамирчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Нарангийн 17 дугаар гудамжны 80 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, /РД:00000000/, Б.Д нарт холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч Б.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” баарны гадна иргэн Б.Д, Ц.Т нарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.Д нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” баарны гадна иргэн Б.Өын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө “Кастел” баарны гадаа хоёр найзтайгаа явж байгаад машинаа ухрааж тавих гэтэл 3-4 залуучууд зогсож байсан. Машинаа тавих гэж байна холдож байгаарай гэтэл тэр залуучууд юу гэнээ гээд намайг хараалын үгээр хараагаад буугаад ир гэсэн. Би буугаад очтол Д гэдэг залуу хүрээд ирсэн. Би тэгэхээр нь Дгийн нүүрэн тус газар нь нэг цохисон. Цуг байсан залуучууд нь над руу зэрэг дайрахаар нь би ухарч байхдаа нэг залууг нь цохичихоод зугатсан. Зугтаагаад явж байхад Бичлийн аркын хажууд Д намайг барьж авч зодсон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Надаас Т 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би яг бодитой хохиролыг л төлмөөр байна гэв.

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Тын эхнэр манай эхнэр бид дөрөв явж байсан. Тухайн өдөр манай хоёр эхнэр цэргийн баяр гээд бид 2-ыг баярлуулах гээд гэр бүлээрээ нэг газар ороод явж байсан юм. Бид дөрөв юм яриад зогсож байтал машин ухарч байна зайл гээд хараасан. Тэгэхээр нь би чи яагаад зүгээр зогсож байгаа хүмүүсийг ингэж байгаа юм гэж хэлээд очтол өөдөөс шууд цохисон. Би босох гээд босож чадахгүй хэсэг хугацаанд манарч байгаад хартал Т ах газар уначихсан хамраас нь цус гарчихсан хэвтэж байсан. Би тухайн үед Т ахыг ухаангүй байна гээд айсан. Тэгээд хартал Ө гэдэг залуу булан тойроод зугатаж байхаар нь араас нь хөөгөөд барьж авсан. Чи хүн алчихлаа гэж хэлээд цагдаад барьж өгөх гээд зууралдсан. Би цохиогүй. Өод гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хохирогч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би Өоос нийт 8 сая төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс эмчилгээнд 2.200.000 төгрөг зарцуулагдсанаас Ө 1.950.000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардлаас үлдсэн 250.000 төгрөгийг, цаашид эмчилгээнд шаардагдах зардал болон ажилгүй байсан хугацааны 3 сарын хугацаанд нийт 3.300.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан хугацааны хэрэглээний зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Өоос би нийт 1.289.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эм тарианы мөнгө, зураг авахуулсан, урууландаа шарлага хийлгэсэн гэв.

 

Хохирогч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хувьд Дд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Гэрч Л.Ганзориг: 2019 оны 3 дугаар сарын 18-нд “Кастел” нэртэй баар орох гээд Ө манай эхнэр бид гурав явж байсан. Тэгж явж байгаад машины зогсоол дээр зогсож байсан дөрвөн залуутай Ө муудалцаад байсан. Манай эхнэр бид хоёр машинаа тавьчихаад ирэхэд нэг хүн газар уначихсан Ө цаашаа гүйгээд араас нь 3-4 залуучууд хөөж байсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел караокед Т, Мөнхзул, Энхзул, Мөнхнасан, Г, Ариунжаргал нарын хамт ороод 3 шил архи хувааж уугаад хоол идчихээд гарсан тэгээд гараад машинаа орхиж явах гээд машинаас эмэгтэйчүүд юм авах гээд машин дээр байсан. Тэгэхэд нэг машин хажууд ухраад бид нар юм яриад зогсож байхад машин дотроос машин ухарч байхад зайлаач пизда нар минь гэсэн тэгэхээр нь би зүгээр зогсож байсан. Хүнийг яагаад ингэж харааж байгаа юм гээд уг залуу машинаас буугаад ирсэн тэгээд урдаас нь очиход уг залуу миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд тонгойгоод манараад сэргээд харахад манай ах Т газар хэвтэж байсан. Тэгээд би очиход ухаан алдчихсан байсан би уг цохисон залуугийн араас хөөгөөд барьж аваад ноцолдож байхад араас Г ирсэн тэгээд цагдаа байна уу гээд орилоод цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар уг залууг бариад эрүүлжүүлнэ гээд аваад явсан эргээд Т дээр очиход ухаангүй 103-ын эмч ирсэн машинд нь суулгачихсан явах гэж байсан тэгээд гэмтэлд хүргэж өгсөн. Бид нар бараг эрүүл байсан уг залуу бас гайгүй байсан. Эмчилгээний зардал сэтгэл санаа ажил төрлөө алдаж байна гомдолтой байна. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3628 дугаартай дүгнэлтэнд: Б.Дгийн биед дээд уруулын гадна болон дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 65/ гэсэн дүгнэлт,

 

Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө эхнэр болон хамаатны залуучууд тэдгээрийн эхнэрүүдтэй нь хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Кастел караокед ороод 2 шил 0,75 литрийн архи авч бүгд хоол идэж хувааж уусан. Тэгээд уг караокегоос гараад машин дээрээ очих гээд эхнэрүүд очсон байсан бид нар араас нь очиж байхад хажууд нэг машин ухарч байсан. Машин дотроос нэг танихгүй залуу холд зайл гэсэн. Тэгэхээр нь би холдсон уг машин дотор байсан залуу хажууд ирчихсэн би  эргээд харахад уг залуу ухас хийх шиг болохоор нь би Гомбоотой хамт уг залуу руу ухас хийхэд уг  залуу намайг цохисон. Тэгээд би юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэргэхэд гэмтлийн эмнэлэг дээр байсан. Том  биетэй Ө гэх залуу надад уг гэмтлийг урчуулсан. Бид нар болон уг залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Согтолт гайгүй байсан тухайн үед болсон зүйлүүдийг мэдэж байна. Яагаад цохисныг мэдэхгүй байна. Би уг залуутай маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Эмчилгээний төлбөр ажилгүй байх хугацааны цалин зэргийг нэхэмжилмээр байна. Ө надад одоогоор 1200.000 төгрөг өгсөн. Нүдний хагалгаа хийлгэсэн. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3651 дугаартай дүгнэлтэнд: Ц.Тын биед дагзны хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны баруун  нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн эдийн голомтлог няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл  нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 64/ гэсэн дүгнэлт,

 

Хохирогч Б.Ө мөрдөн байцаалтанд: 2019 оны 3-р сарын 18-с 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел бааранд орох гээд найз Ганзориг, Н нарын хамт очоод зогсоол дээр нь машинаа байрлуулах гэж байхад танихгүй 3-4 залуу зогсож байсан. Уг залуучуудыг холдчихооч машинаа тавих гэсэн юм гэхэд нэг залуу нь юу гэнээ пизда минь буугаад ир гэхээр буугаад юу гэнээ гэхэд намайг бөх байрын хар саравчтай малгай савхин куртиктэй нь цохих гэхээр нь би уг залуугийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиход уг залуу уначихсан. Тэгээд над руу дайрахаар нь нэг залуугийн нүүр рүү нь цохиход газар уначихсан. Тэгэхээр нь би зугатаад бичлийн аркны хажууд араас миний эхлээд цохисон бөх байрын хар саравчтай малгайтай залуу намайг барьж газар унагаагаад зодсон тэгээд цагдаа ирсэн байсан тухайн уед би босч чадахгүй байсан. Тэгээд гайгүй болоод босоход хоёр цагдаа намайг эрүүлжүүлсэн. Гэмтлийг тухайн үед хар савхин куртик хар саравчтай малгай өмссөн байсан бөх Д гэх залуу надад учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3683 дугаартай дүгнэлтэнд: Б.Өын биед тархи доргилт, дух, баруун чихний дэлбэн, баруун хацар, хамарт цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 63/ гэсэн дүгнэлт,

 

Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел баарны хажууд байрлах паабад Ө, Н нарын хамт ороод Ө бид хоёр нэлээн хэдэн пиво уусан. Тэгээд гараад Кастел баар орох гээд гадаа нь машинаа байрлуулах гэж байхад Ө нэг залуутай муудалцаад маргаад Н бид хоёр машинаа байрлуулаад буухад Ө хүнтэй маргасан нэг залуу газар уначихсан байсан. Тэгээд Ө зугатаасан тэгээд яасныг нь мэдэхгүй тэгээд өглөө намайг эрүүлжүүлэхээс аваач гээд дуудсан...нэг харахад Ө нэг хүнийг цохисон тэгээд уг хүн нь газар унасан байсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел баарны хажууд байрлах паабад Г, Ө нарын хамт ороод Ганзориг, Ө хоёр нэлээн хэдэн пиво уусан. Тэгээд гараад Кастел баар орох гээд гадаа нь машинаа байрлуулах гэж байхад Ө нэг залуутай муудалцаад маргаад Г бид хоёр машинаа байрлуулаад буухад Ө хүнтэй маргасан нэг залуу газар уначихсан байсан тэгээд Ө алга болчихсон бужигнаж байсан хүмүүс бас алга болсон тэгээд Ганзориг бид хоёр харьсан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд Т, М, Д, Г, А, М нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел караокед ороод 3 шил архи хуувааж уугаад хоол идээд гарсан гадаа гараад эмэгтэйчүүд нь машинаас юм авах гээд очсон харин эрэгтэйчүүд нь ард үлдээд зогсож байсан. Тэгээд машинаас юмаа авчихаад эргээд харахад Д, Т хоёр газар уначихсан бид нар Т газар ухаан алдаад уначихсан байхаар нь хажууд нь очоод 103 дуудаад байж байсан. Тэгээд Д, Г хоёр цохисон гэх залуугийн араас хөөгөөд явчихсан тэгээд удалгүй цагдаа нартай хамт уг цохисон гэх залууг нь дагуулаад ирсэн. Т ухаан алдсан гэмтэлд хүргэгдсэн хамар амнаас нь цус гарч байсан харин Дгийн уруул нь сэтэрсэн цус гарч байсан хамраас нь цус гарч байсан. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд Т, М, Д, Э, А, М нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел караокед ороод 3 шил архи хувааж уугаад хоол идээд гарсан гадаа гараад эмэгтэйчүүд нь машинаас юм авах гээд очсон. Харин эрэгтэйчүүдээрээ бид нар юм яриад эмэгтэйчүүдээ хүлээгээд зогсож байсан машин ухарч байгаад машин ухарч байхад холдооч пизда чинь гэсэн зөндөө зай байна ш дээ яаж хэлээд байгаа юм гэхэд машинаас хоёр залуу бууж ирээд Дгийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиход Д ах газар унасан тэгээд салгах гээд урдаас нь ухас гэхэд уг залуу ухарч байгаад Т ахыг бас нүүр рүү нь цохиход Т ах ухаан алдаж газар унасан тэгээд уг залуу цаашаа зугатаад гүйсэн. Тэгэхээр нь Д ах хойноос нь гүйгээд би бас араас нь хөөсөн тэгээд Д ах барьчихсан байсан уг залуу зугатах гээд тийчигнээд зууралдаж байсан ах хурдан цагдаа дууд гээд тэгээд хажуунаас цагдаа нар хүрээд ирсэн цагдаа нар барьж аваад эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Тэгээд Д ах бид хоёр үлдсэн хэд рүүгээ очиход Т ах ухаангүй газар хэвтэж байсан тэгээд 103 ирээд гэмтэл явсан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд”...нүдний ухархайн ясны хугарал, тархины цус хуралт...”гэмтэл тус тусдаа хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэргийн журам нь нэг шалгуур шинжээр үнэлдэг ба дээрхи гэмтлүүд нь тус тусдаа ч бай нэгдсэн ч бай гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 72/ гэх мэдүүлэг

 

Сэжигтнээр Б.Ө мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел баарны ойролцоо байх “Ёсөн ёс” нэртэй паабад найз Г, Н нарын хамт нилээн хэдэн шил пиво уусан. Тэгээд гараад Кастел баар орох гээд гадаа нь Нандин-Эрдэнэ уугаагүй байсан болохоор машин барьж байсан. Тэгээд машин байрлуулах гэж байхад хар малгайтай барилддаг байрын том биетэй залуу байсан тэгэхээр нь холдож байгаа ч машинаа байрлуулъя гэхэд урдаас юу гээд байгаа пизда бэ буугаад ир гэсэн. Тэгэхээр машинаа байрлуулаад буугаад очиход урдаас юу гээд байгаа пизда вэ гэхээр нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохиход газар унасан. Тэгээд хажуунаас найзууд нь над руу дайрсан би хойшоо ухарч байхдаа нэг залууг нь цохисон тэгээд зугтаасан. Тэгэхэд араас хар малгайтай бөх байрын залуу бас нэг залуутай араас хөөсөн тэгээд аркны голоор ороод баригдсан. Тэгээд хар саравчтай малгайтай залуу намайг унагаагаад толгой руу дэвссэн тэгээд цаанаас нь бас нэг залуу ирсэн тэгээд хоёр цагдаа ирсэн байсан тэгээд миний гуя руу бас өшиглөсөн. Тэгээд Кастелын хажууд очиход түргэний машин ирсэн байсан тэгээд цагдаа нар намайг эрүүлжүүлсэн. Зогсоол орох гэж байгаад маргасан тэгээд би цохисон уг залуу араас хөөж ирээд зодсон би эрүүлжүүлэхэд ороход согтолт 0,85 хувь байсан уг залуу согтолттой байх шиг байсан. /хх-ийн 74/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Д мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел караокед 2 ах, эгч, эхнэр 2 дүүгийн хамт ороод хоол идэж 2 шил 0,75 литрийн архи уугаад уг караокегоос гараад эгч эхнэр эмэгтэй дүү гурав машинаа юм авах гээд явсан. Би хоёр ах нэг дүүтэй хамт юм яриад зогсож байхад нэг машин ухарч байгаад холдооч машин ухарч байхад зайлцгаалдаа гэхээр нь би юу гэсэн үг юм зөндөө зай байна зүгээр зогсож байл даа гэхэд  нэг том махлаг биетэй залуу машинаас бууж ирээд зүгээр зогсож байхад гээд очиход урдаас ирээд үгийн зөрүүгүй  намайг цохиод газар унагаачихсан. Би хэсэг манараад босоход Т ах газар уначихсан ухаан алдчихсан цус гарсан байдалтай байсан. Уг цохисон залуу цаашаа булан эргээд дутаж байсан тэгэхээр нь араас нь хөөгөөд аркны хажууд барьж авахад уг залуу зугатах гээд байсан. Тэгэхээр нь би зууралдаад чи хүн алчихлаа гээд зууралдаж байгаад дүү араас ирэхээр нь би цагдаа дууд гэсэн. Тэгээд уг залуу зугатах гээд миний гар руу цохисон тэгээд эрчиндээ газар унасан тэгээд бид хоёр зууралдаж байхад манай дүү цагдаа нартай хамт ирсэн...зугатах гээд байхаар  нь би зууралдсан уг залуутай зодолдсон цохисон асуудал байхгүй. Би маргааш нь уг залуутай шүүх эмнэлэг дээр таарахад уг залуу би өчигдөр ухаангүй адгуус болчихсон  явж байсан юм байна ёстой уучлаарай гэсэн би чи өчигдөр хүн цохичихоод зугатаахаараа зүгээр байсан биз дээ гэхэд айсан тэгээд зугатаасан байна би юу ч санахгүй байна гэж байсан. Тэгээд надад бас манай эгчид хэлэхдээ би та нартай уулзахын өмнө хүмүүстэй хэрэлдэж зодолдсон байсан ууртай явж байсан болохоор та хэд рүү ийм зан гаргасан байна гэж байсан. Уг залуугийн биед учирсан гэмтэл нь өмнө үүссэн байх эсвэл би барьж аваад явуулахгүй цагдаад өгнө гэж зууралдаж байхад үүссэн байх би уг залууг зодож цохино гэсэн бодол байгаагүй зодож цохиогүй. /хх-ийн 76/ гэх мэдүүлэг,

 

Бичлэг бүхий сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 82/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.   

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 94/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 95/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112/, Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 123/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” баарны гадна Б.Ө нь  Б.Д, Ц.Т нарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Д нь Б.Өын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Б.Өын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...би нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон уг газар унасан тэгээд хажуунаас найзууд нь над руу дайрсан би хойшоо ухарч байхдаа нэг залууг нь цохисон...” /хх-ийн 74/,

хохирогч Б.Дгийн“...уг залуу миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон тэгээд тонгойгоод манараад сэргээд харахад манай ах Т газар хэвтэж байсан тэгээд би очиход ухаан алдчихсан байсан...” /хх-ийн 11/,

хохирогч Ц.Тын“...би Гомбоотой хамт уг залуу руу ухасхийхэд уг  залуу намайг цохисон...том биетэй Ө гэх залуу надад уг гэмтлийг учруулсан...”/хх-ийн 15/,

хохирогч Б.Өын“...би зугатаад бичлийн аркны хажууд явж байхад араас миний эхлээд цохисон бөх байрын хар саравчтай малгайтай залуу намайг барьж газар унагаагаад зодсон...” /хх-ийн 18/,

гэрч Л.Ганзоригийн“...нэг харахад Ө нэг хүнийг цохисон тэгээд уг хүн нь газар унасан байсан...” /хх-ийн 21/,

гэрч Б.Нандин-Эрдэнийн“...Ө нэг залуутай муудалцаад маргаад Ганзориг бид хоёр машинаа байрлуулаад буухад Ө хүнтэй маргасан нэг залуу газар уначихсан байсан...” /хх-ийн 22/,

гэрч Д.Энхзулын“...машинаас юмаа авчихаад эргээд харахад Д, Т хоёр газар уначихсан. Т ухаан алдсан гэмтэлд хүргэгдсэн хамар амнаас нь цус гарч байсан харин Дгийн уруул нь сэтэрсэн цус гарч байсан хамраас нь цус гарч байсан...” /хх-ийн 23/,

гэрч Б.Гийн“...машинаас хоёр залуу бууж ирээд Дгийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиход Д ах газар унасан тэгээд салгах гээд урдаас нь ухасхийхэд уг залуу ухарч байгаад Т ахыг бас нүүр рүү нь цохиход Т ах ухаан алдаж газар унасан...” /хх-ийн 24/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3683 дугаартай дүгнэлт /хх-ийн 63/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3628 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3651 дугаартай дүгнэлт /хх-ийн 64/, компьютерт томографийн баримт /хх-ийн 25/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 52/,  бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 82/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Б.Ө нь Б.Д, Ц.Т нарын бие махбодид халдсан, Б.Д нь Б.Өын бие махбодид халдсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Б.Өын дээрхи үйлдлийн улмаас Б.Д, Ц.Т нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Б.Дгийн дээрхи үйлдлийн улмаас Б.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.

  

Иймд хяналтын прокуророос Б.Ө, Б.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Өыг хоёр хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Өыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч Б.Ө маргаагүй хүлээн зөвшөөрсөн, харин шүүгдэгч Б.Д гэм буруугийн талаар маргаж байна.  

 

Мөрдөн байцаалтанд хохирогчоор Б.Өын“...би зугатаад бичлийн аркны хажууд явж байхад араас миний эхлээд цохисон бөх байрын хар саравчтай малгайтай залуу намайг барьж газар унагаагаад зодсон...” /хх-ийн 18/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3683 дугаартай дүгнэлтэнд “Б.Өын биед тархи доргилт, дух, баруун чихний дэлбэн, баруун хацар, хамарт цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” /хх-ийн 63/ гэсэн дүгнэлтээр давхар батлагдсан байна.

 

Эдгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дгийн “би Өын эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг нь няцаагдсан гэж үзнэ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар Б.Ө, Б.Д нар нь хэн алиндаа харилцан хохирогч, шүүгдэгч байх бөгөөд хохирол төлбөрийн тухайд  Б.Ө нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дгийн гаргасан нийт 1.089.000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн баримтууд нь цаг хугацааны хувьд энэ хэрэгт хамааралтай эсэх болон түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй  нийцэх эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Харин хэргийн 56 дугаар талд авагдсан 200.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Б.Өоос 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дд олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Өоос хохирогч Ц.Т эмчилгээтэй холбогдох зардалд 2.200.000 төгрөг нэхэмжилснээс 1.950.000 төгрөг төлөгдсөн байх ба   хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд эмчилгээтэй холбогдох зардал бүрэн төлөгдсөн байна.          

 

Хохирогчийн нэхэмжилж буй эмчилгээтэй холбогдох зардлын төлөгдөөгүй үлдсэн гэх 250.000 төгрөгтэй холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.   

 

Эдгээр болон бусад мөн түүний ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд 3.300.000 нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир үүнтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хохирогч Ц.Тын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны гэрийн  цахилгааны төлбөр болон хоол хүнсний гэх мэт зардалд нийт 2.500.000 төгрөг нэхэмжилснийг  хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй учир шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд Б.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүхээс Б.Ө, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу Б.Ө хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, урьд нь шүүхээс торгох ял шийтгэгдсэн түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан таван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,   шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт  хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Сийлбэрч овогт Бын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

  • үүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дө

рвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Өод мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  Б.Дд мэдэгдсүгэй.

 

5. Б.Ө, Б.Д нар цагдан хоригдсон хоноггүй, Б.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Б.Өоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 200.000 төгрөг гаргуулж  Б.Дд олгосугай.

 

7. Б.Дгийн нэхэмжлэлээс эмчилгээтэй холбогдох 1.089.000 төгрөгийн нэхэмжлэлийг, Ц.Тын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цахилгааны болон бусад зардалтай холбогдох 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогч Ц.Т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдох болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1  ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ