Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00718

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/00710 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04250 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00272 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2025/00366 дугаартай тогтоолоор “*******” ХХК, *******, ******* нараас 99,082,734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,919,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* /13311/, Их Монгол Улсын гудамж, ******* байр, *******од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ий өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж, байр, од байрлалтай, 132 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

           

            4.Дээрх шүүхийн шийдвэрийг “*******” ХХК, *******, ******* нар сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 192/ГХ2025/02503 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үүсгэжээ.

4.1.Тус газраас төлбөр төлөгч *******д зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан нь түүний мэдэгдлүүдэд зурсан гарын үсэг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх-87-92/

4.2.Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газраас *******гийн өмчлөлийн, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* /13311/, Их Монгол Улсын гудамж, ******* байр, *******од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 253612257/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 25361257/06 дугаартай тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулахтай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй тул уг ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэнэ. Эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзвэл гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 25361257/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 25361257/06 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл төлбөр төлөгч ******* өөрийн биеэр байж, тогтоолуудад тэрээр гарын үсэг зурсан байна. Иймд дээрх эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолыг нэхэмжлэгч *******д танилцуулаагүй гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Энэ ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54-т заасныг зөрчөөгүй байна.

 

5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3-7/4187, 3-7/4188, 3-7/4189 дугаар мэдэгдлээр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцуулахаар төлбөр авагч, төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад хэн аль нь санал ирүүлээгүй байна. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/45 дугаар тогтоолоор “” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

5.1.“” ХХК-ийн үнэлгээчин эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* /13311/, Их Монгол Улсын гудамж, ******* байр, *******од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 507,000,000 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч байгууллага үнэлгээ болон тайланг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч *******гийн хаягаар очиж гардуулах ажиллагааг хийхэд түүний нөхөр гэх В.Мөнхжаргал байсан байх ба тэрээр “******* унтаад сэрэхгүй байна, надад өгчих, сэрэхээр нь өгье” гэсний дагуу үнэлгээний мэдэгдлүүдийг түүнд гардуулж, гарын үсэг зуруулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ.

5.2.Улмаар нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хуулийн зохицуулалт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

6.Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн 3 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу үгүйсгэж, нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд нэхэмжлэгчийн “Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7.Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч *******д 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 298/2 тоот зарлан дуудах мэдэгдэл, 298/01 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг тус тус гардуулан өгч, үр дагаврыг тайлбарлаж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. Улмаар шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар очиход ******* өөрийн биеэр байсан, төлбөр төлж барагдуулах болон дуудсан хугацаанд ирээгүй шалтгааныг тодруулж, тайлбарыг тэмдэглэжээ.  

Түүнчлэн нэхэмжлэгч *******д Эд хөрөнгө хураах тухай 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2536125/06 дугаар тогтоол, түүний ээж *******ад Үнийн санал ирүүлэх тухай 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3-7/4189 тоот мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, 13, 14 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах болон тэмдэглэл хөтлөх журмыг зөрчөөгүй байна.

Мөн шинжээч “” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлийг тайлбарлаж, тэмдэглэл үйлджээ.

Иймд нэхэмжлэгчийн “...намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэг ч оролцуулаагүй, ... нэг ч удаа дуудаагүй, мэдэгдэл өгөөгүй, эрх үүрэг танилцуулаагүй, ...шинжээч татгалзан гарах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

           

            8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/00710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55 дугаар зүйлийн 55.5...” гэснийг “...55 дугаар зүйлийн 55.7...” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                          Б.АЗБАЯР