| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0289/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/318 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-, Б.Э-, Э.Н- нарт холбогдох эрүүгийн 1938005470349 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, У.Б-,
Монгол улсын иргэн, Б.Э-,
Монгол улсын иргэн, Э.Н-,
Шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Хөвсгөл аймгийн ХХ сумын 4 дүгээр баг ХХ гэх газраас иргэн Ж.М-гийн 5 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Хөвсгөл аймгийн ХХ сумын 4 дүгээр баг ХХ гэх газраас хохирогч Ж.М-гийн 5 тооны үхрийг хулгайлж, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005470349 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 14 ний өдрийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг- эрдэнэ Сумын 4 дүгээр багийн ХХ гэх газраас бэлчээрээс 5 тооны үхэр маань алга болсон. Түүнээс хойш ойр орчимдоо олон хоног явж хайсан эрэлд явж айл сааахалтын хүмүүсээс асууж сурагласан боловч олдоогүй. Алдагдсан үхрүүдийн маань 4 нь эр, 1 нь охин шүдлэн сарлаг юм. Алдагдсан үхэрнүүдийн зүс нь 3 нь цох цагаан шийр, цагаан хар, 1 бор халзан, нөгөө нь хар хөх зүстэй юм...Одоо үхрийг маань авсан ченжийг олсон. Мөн ачсан машины жолоочийг олсон. Тухайн үед үхэрнүүдийг маань нядлаад Мах маркет ХХК-д өгсөн байсан. Харин толгойг нь Элстийн ард аваачиж хаясан байсан. Манай үхрүүдийг Мах маркет ХХК-д өгсөн буюу хулгайлсан хүмүүс нь манай нутгийн Оюун гэдэг хүний хүүхэд Э.Н- л авч ирж өгсөн болж таарсан...Шинжээчийн дүгнэлтийн дагуу Э.Н- 3.500.000 төгрөг өгсөн. Харин Б.Э-ын ээж Лхамхүү надад мал эрж хайсан зардал гэж 280.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р тал/,
Гэрч Г.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Далайбаатар над руу өглөө 08 цагийн үед залгаад “ХХ сумаас дөрвөн үхэр авах уу гээд хүн ярьж байна. Хоёулаа яваад ирэх үү” гэсэн...Тэгэхээр нь би ахын машин болох 62-90 ХӨА улсын дугаартай Бонго пронтөр маркийн машинаар очиж аваад хойшоо засмал замаар өгсөөд Ган-Чандмань дэлгүүрийн тэр хавьд байх /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ Э.Н- гэх залууг очиж авсан...Э.Н- “энэ үхэрнүүд бол манай үхэрнүүд” гэж хэлээд гэрийнхээ гадаа хашаандаа хашиж байгаад барьж машинд ачиж өгсөн. Тухайн үед Э.Н-аас гадна гурван эрэгтэй хүн байсан...Харанхуй болж байсан болохоор сайн анзаараагүй...Би уг авсан үхэрнүүдээ 2019 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мах Маркет ХХК-д зарж борлуулсан...Миний авчирсан 4 үхэр нийт 418 кг мах болсон. Нийт 2.736.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/,
Гэрч Т.Далайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр би Мөрөнд махны үйлдвэр дээр байж байсан чинь ХХэс Э.Н- гэж залуу “дөрвөн тооны үхэр авах уу” гэхээр нь “хэний үхрүүд юм” гэхэд “миний үхрүүд байгаа юм аа, та авах уу” гэхээр нь “ямар насны үхрүүд юм бэ” гэхэд “2 эр хязаалан, 2 эр шүдлэн үхэр байна” гэсэн.Тэгэхээр нь би “авъя” гэж хэлсэн. Э.Н- гэж залуу удалгүй 13-р хороонд байх Мах маркет дээр ирээд “манай хот руу явъя” гэсэн.Тэгээд хотон дээр нь очиход хар хөх зүсмийн эр хязаалан, нөгөөх нь сартай хар зүсмийн хязаалан, бор халзан эр шүдлэн, нөгөөх нь хар зүсмийн эр шүдлэн байсан. Би Э.Н-ыг нутгийн хүүхэд болохоор нь таньдаг юм.Тэдгээр үхрүүд нь гарал үүслийн бичигтэй байсан бөгөөд...Бямбацогт гэдэг хүнээр хийлгүүлж авсан байсан...Тухайн үед би хулгайн үхэр гэж мэдээгүй...Би Э.Н-аас 2 шүдлэнг нь нийтэд нь 500.000 төгрөгөөр, нөгөө 2 хязааланг нь 1.200.000 төгрөгөөр авсан. Би нядалгаанд өгч зарахдаа 2.800.000 гаруй төгрөгөөр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/,
Гэрч Д.Жанцангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хувьд хувиараа мал эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Би гарал үүслийн бичиг хийж өгөх эрхийг ХХ сумын захиргаа болон мал эмнэлгийн тасагтай гэрээ байгуулсаны үндсэн дээр эрх олгогдсон. Уг баримт нь эрх олгогдсон ААН-ууд тусгай бланкан дээр бичилт хийж, түүнийг мал эмнэлэгийн байцаагч хяналт тавьж тамга дарснаар тухайн бичиг баримт нь хүчинтэйд тооцогддог...2019 оны 8 дугаар сарын 09-ний... өдрийн 16-17 цагийн орчим байх. Э.Н- манай гэрт ирээд “4 үхэр зарах гэж байна, ээж таныг бичиг хийгээд явуулчихаарай” гэсэн. Тэгэхээр нь би “зарах гэж байгаа үхрээ сумын төвд оруулж ирээд мал эмнэлэгийн байцаагч Мөнх-Эрдэнээр хянуулаарай” гээд бичиг хийж өгсөн...Тухайн үед надад хэлэхдээ “манай ээж Оюуны үхэрнүүд байгаа юм. Мөрөн оруулж зарж борлуулах гэж байгаа юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
Гэрч Э.Нямсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Э.Н-ын төрсөн дүү нь юм...Ах маань эхнэр хүүхэд авч тус туургандаа гараагүй, ээжийг асраад гэртээ байдаг юм...Ээж маань 60 гарсан, бие тааруу хөгшин байдаг. Ээжийг маань Оюун гэдэг. Э.Н- ахаас өөр асрах хүн байхгүй. Аав маань 2012 онд өөд болсноос хойш Э.Н- ах маань эцгийн оронд эцэг болж яваа хүн юм. Ахад ямар нэгэн муу зуршил байхгүй...Ахад хүний мал авах ямар нэгэн шалтгаан, шаардлага байхгүй. Өөрийн гэсэн хэдэн малаа маллаж л яваа хүн юм. Мал нь ээжийн нэр дээр байдаг юм. Ахад бол ямар нэгэн мал, эд хөрөнгө нэр дээр нь байхгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
Гэрч Б.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайх 3 хүүхэдтэй. У.Б- манай хамгийн хүү юм...Одоо гэр бүл болж тусдаа гарсан. Эхнэр хүүхдийн хамт ХХ сумын 4-р багт мал маллаж амьдардаг юм. Эхнэр нь Даваасүрэн гээд нутгийнх нь эмэгтэй байдаг. Манай ач хүү Хангай ой гарантай. У.Б- маань ямар нэгэн муу зуршил байхгүй, даруухан хүн байгаа юм. Хүү маань ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүүд маань ямар нэгэн байдлаар дутагдаж гачигдах зүйл байхгүй. Ийм хэрэгт холбогдох ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Уг нь малчны зээлтэй гэхдээ хулгайн хэрэгт холбогдох хэмжээний асуудал байхгүй. Өөрөө малынхаа ашиг шимээр болоод л байдаг юм. Би яагаад ийм хэрэгт холбогдох болсон талаар мэдэхгүй байна. Миний болдоор бусдад уруу татагдлаа гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
Гэрч Ш.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайх 3 хүүхэдтэй, Б.Э- манай дунд хүүхэд юм. Хүү маань гэр бүл болж тусдаа гарсан. Эхнэр хүүхдийнхээ хамт ХХ сумын 4-р багг мал маллаж байна. Хүүхэд нь 6 настай банди байгаа. Энэ жил сургуульд орох юм. Манай хүү Б.Э- зан аашийн хувьд элдэв муу аашгүй, хөдөөний даруухан л хүүхэд. ...Б.Э-т дутагдаж гачигдах зүйл байхгүй. Хулгай хийх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Ямар нэгэн зээл, өр ширний асуудал байхгүй. Банкинд бага зэргийн малчны зээл байдаг байх, өөр ямар нэгэн асуудал байхгүй. Яагаад ийм хэрэгт холбогдсон эсэх талар мэдэх зүйл байхгүй байна. Насанд хүрсэн, өрх толгойлсон хүнийг юу гэх вэ дээ. Өөрийн гэсэн хэдэн малтай, дутагдаж гачигдах зүйлгүй л юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,
Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай багийн залуу болох У.Б- манайхаар морио хайж ирсэн Тэгээд “4 үхэр өгье” гэсэн: Тэгэхээр нь би “маргааш Цагаан бэлчир гэдэг газар аваад ирээрэй” гэхэд зөвшөөрөөд явсан. Тэгээд маргааш орой нь дүү Мөнхсайханы портерыг гуйж аваад Цагаан бэлчирт очсон Тэнд Б.Э-, У.Б- нар 4 тооны сарлаг туугаад ирчихсэн байсан Би тэр хоёрт 500.000 төгрөг, 2 нүдний Герман дуран өгөхөөр болсон. Нийтэд 1.760.000 төгрөгөөр 4 үхрийг зарсан. Би Ж.М- гэдэг хүний 5 үхрийн хохирлын 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. У.Б-, Б.Э- нар мал хайсан зардалд 280.000 төгрөгийг төлсөн. Хохирол гомдолгүй болсон учир хохирогч Ж.М- бидэнтэй эвлэрлийн гэрээ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 54-57-р тал/,
Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Манайх ХХ сумын 4-р багийн нутаг Цахир даваа гэдэг газар зусдаг. Манайхны тэр хавиар 4 тооны сарлаг 7 дугаар сарын 10-дын үеэр ирсэн байсан. 2019 оны 7 дугаар сарын 19, 20-ны үед У.Б- Э.Н-ын тийшээ мориндоо яваад ирэхдээ тэр 4 үхрийг “Э.Н-д аваачиж өгөөд заруулъя” гэсэн яриатай ирсэн. Тэгээд намайг “хоёулаа цуг тууж аваачиж өгөх үү” гэхээр нь би зөвшөөрөөд нэг орой харанхуй болж байх үед нөгөө 4 үхрийг мориор тууж Цагаан бэлчир гэдэг газар аваачиж Э.Н-ын унаж ирсэн портерт ачиж өгөөд явсан. Э.Н- ганцаараа ирж аваад явсан. Үхрүүдийг Э.Н- аваад явахдаа “дуран, 500.000 төгрөг өгнө” гэж хэлээд явсан...Миний хувьд хохирлоо төлсөн. Нийт 3.780.000 төгрөгийг төлсөн. Үүнээс 3.500.000 төгрөгийг Э.Н- өгсөн. үлдсэн 280.000 төгрөгийг У.Б- бид хоёр тэнцүү хувааж төлсөн. Одоо хохирол гомдолгүй болж хохирогч Ж.М- бид нартай эвлэрлийн гэрээ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-62-р тал/,
Шүүгдэгч У.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7-р сарын 19, 20-ны үед байсан санагдаад байна яг сар өдрөө сайн санахгүй байна. манай үхэрт Ж.М- гэдэг айлын 4 тооны сарлаг үхэр ирж нийлсэн байсан. Тэгээд нөгөө 4 үхрийг үхэртээ нийлсэн байхаар нь манай ойрхон байдаг Б.Э-т “хоёулаа тэр 4 үхрийг Э.Н- ахад аваачаад өгчих үү” гэхэд Б.Э- зөвшөөрсөн. Тухайн газар эзэнгүй өвөлжөөний хашаан дээр нөгөө 4 үхрээ хашаад барьж Э.Н- ахын унаж ирсэн портер машинд ачиж өгөөд явуулсан. Э.Н- ах ганцаараа ирж авсан. Энэ газраас гэр нь 10 орчим км байгаа байх гэж бодож байна. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсаж байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх болно. Одоо хохирол гомдолгүй учир бид 3-тай хохирогч Ж.М- эвлэрлийн гэрээ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-67-р тал /
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 41-р тал/
Хохирогч Ж.М-гийн шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 88-89-р тал/,
Шүүгдэгч У.Б-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ХХ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-82-р тал/,
Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ХХ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-87-р тал/,
Шүүгдэгч Э.Н-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ХХ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-76-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Хөвсгөл аймгийн ХХ сумын 4 дүгээр баг ХХ гэх газраас хохирогч Ж.М-гийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь хохирогч Ж.М-, гэрч Г.Пүрэвдорж, Т.Далайбаатар, Д.Жанцан нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчийн өмчлөх эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэмт үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн өмчлөлийн малаа анхаарахгүй, хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нар нь хохирогч Ж.М-гийн өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 3.780.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...шүүгдэгчээс дахин хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон” гэх мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.Б-, Б.Э- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 84-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71,73-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч У.Б-, Б.Э-, Э.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1938005470349 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР