Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 350

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6-24 тоотод оршин суух Даваажавын Хөхөө, Чимэддоржийн Ганбат нарт холбогдох

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 92.447.987,78 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Даваажав овогтой Хөхөө /РД:ДЮ52043071/, хамтран үүрэг гүйцэтгэгч Чимэддорж Ганбат /РД: ДЮ60122664/ нар нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ХасБанкны Говь-Алтай салбартай байгуулсан 5001097032 тоот зээлийн шугамын гэрээний дагуу 80.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22,32 %-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч зээл хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаж 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 5001097032 тоот шугамын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 5001097032 тоот зээлийн шугамын болон зээлийн гэрээний 3.4.1, 5.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Д.Хөхөө, Ч.Ганбат нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцлийг өөрчилж, зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь 5001097032 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 201 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 19В байрны 02А тоотод байрлах 39м2  талбай бүхий орон сууц, гэрчилгээний дугаар 000185724, УБД Ү-0518002163 Д.Хөхөөгийн өмч, 2/ Говь-Алтай, Есөнбулаг сум, Хөгжил хороолол 2-6Б тоотод байрлах 80м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, гэрчилгээний дугаар 000151316, УБД Ү-0518001295 Ш.Отгонбаярын өмч, 3/ Говь-Алтай, Есөнбулаг сум, Жаргалант баг 9-18 тоотод байрлах агуулах зоорины зориулалттай 390м2 талбай бүхий обеъкт, гэрчилгээний дугаар 000151225, УБД Ү-0518002001 М.Энхбаатар гуравдагч итгээдийн өмч 3 жилийн итгэмжлэлтэй, 4/ Автомашин: Киа Рино маркийн 1991 онд үйлдвэрлэгдсэн, ачааны зоиулалттай 2006 онд монголд орж ирсэн цагаан өнгийн автомашин,  арлын  дугаар  КN35АР2Т2МКО16379,  улсын   дугаар   ГАА 59-41,  тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний дугаар АЯО254668,5/ Автомашин: NISSAN X-TRIAL маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд монгол орж ирсэн бор саарал өнгөтэй суудлын автомашин, Арлын дугаар NТ30025925, улсын дугаар ГАА07-77, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний дугаар АЯО00920937, 6/ Эргэлтийн хөрөнгө: Зарах байрнуудыг барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1/ 2016 оны 08 дугаар сарын сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгчийн 5001097032 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 80.000.000 төгрөг, хүү 12.447.987,78 нийт 92.447.987,78 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, тэмдэгтийн хураамж 620,189.93 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Зээлдэгч Даваажав овогтой Хөхөө /ДЮ52043071/ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 17.345.628,09 /арван долоон сая гурван зуун дөчин тав зургаан зуун хорин найман төгрөг, есөн мөнгө/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно гэжээ. 

Хариуцагч Д.Хөхөө, Ч.Ганбат нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Даваажав овогтой Хөхөө, Чимэддорж овогтой Ганбат бид Хас банкны нэхэмжилсэн 92.447.987 төгрөгнөөс төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 17.345.928,09 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6-24 тоотод оршин суух Даваажавын Хөхөө, Чимэддоржийн Ганбат нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 92.447.987,78 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Д.Хөхөө, Д.Ганбат нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Хас банкны Говь-Алтай салбарын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 120/1177 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17.345.628,09 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Д.Хөхөө, Д.Ганбат нар нэхэмжлэлийн шаардлага 17.345.628,09 төгрөгийг төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр  зүйлийн  74.5-д  заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620.189,93 төгрөгний тал хувь болох 310.095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хөхөө, Ч.Ганбат нараас 310.095 төгрөгийг, улсын орлогоос 310.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,  17.345.628,09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6-24 тоотод оршин суух Даваажавын Хөхөө, Чимэддоржийн Ганбат нар нь нэхэмжлэлийн шаардлага 17.345.628,09 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620.189,93 төгрөгний тал хувь болох 310.095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хөхөө, Ч.Ганбат нараас 310.095 төгрөгийг, улсын орлогоос 310.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                    

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН