Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                 Т.Нансалмаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Энхцэцэг

 Нарийн бичгийн дарга                 Б.Түвшинтуул нар оролцов.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Энхжаргалын Бадамсэрээжидэд холбогдох 1931000000063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгаар сарын 08-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, авто засвар гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар  баг 5 дугаар хэсэг 088 тоот хаяг  оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 04 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бэсүд овогт Энхжаргалын Бадамсэрээжид /РД:ДБ-90040811/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Бадамсэрээжид нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой Сүхбаатар сумын 5 баг 107 а тоотод оршин суух иргэн А.Отгонтуяагийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, “Тамир” хүнсний дэлгүүрийн арын гражнаас 2019 оны 05 дугаар 15-нд шилжих шөнө, 2019 оны 05 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө, 2019 оны 05 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус тус хууль бусаар нэвтрэн орж 153.800 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Э.Бадамсэрээжид нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой Сүхбаатар сумын 5 баг, 107 а тоотод оршин суух иргэн А.Отгонтуяагийн байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, “Тамир” хүнсний дэлгүүрийн арын гражнаас 2019 оны 05 дугаар15-нд шилжих шөнө, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө, 2019 оны 05 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус тус хууль бусаар нэвтрэн орж  153.800 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Бадамсэрээжид гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Э.Бадамсэрээжид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн үйлдсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй. ...” гэх мэдүүлэг

Хохирогч А.Отгонтуяагийн  2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой гэртээ ирэхэд манай байшингийн хүүхдийн өрөөний гэрэл асаалтай байсан. Тэгэхээр нь манай аав байгаа юм байна гээд хаалга тогшсон чинь хүн гарч ирэхгүй байхаар нь гайхаад байшингаа тойрсон чинь байшингийн арын вакум цонх хагарсан байсан. Ингээд гэртээ орсон чинь хүүхдийн өрөөнд цонхны хагархайнууд гэрийн эд зүйлийг сэндийчээд эмх замбараагүй болчихсон байсан. Тэгэхээр манай гэрт 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 07-ны хооронд эзэнгүй байсан. Энэ хугацаанд л хулгай орсон гэж бодож байна. ....” гэх мэдүүлэг, / хх-ийн 15-16 -р хуудас/

Гэрч Д.Мөнх-Одын 2019 оны 04 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 07-ны оройн 20 цаг өнгөрч байхад Шаамар суманд эгчийнхээ JN нэртэй амралтын газар байж байтал манай эхнэр “А.Отгонтуяа утсаар залгаж манай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл цагдаа ирчихсэн шалгалт хийж байсан. Тэгээд иртэл хүүхдийн өрөөний цонх хагарчихсан гэрийн доторх эд зүйлийг бужигнуулсан хүүхдийн өрөөний гэрэл асаалтай байсан. Манай эхнэр хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 18 цаг өнгөрч байхад орой гэртээ очиж миний захисан эд зүйлийг аваад ирэхэд гэр зүгээр байсан гэсэн. Тэрнээс хойш очоогүй байж байгаад өнөөдөр орой очсон юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/

Гэрч С.Энхбаярын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчимд адуундаа тэжээл өгөх гэж дэлгүүрээс гарсан. Тэндээс гараад манааны пүүтикний хажуу талд хар бараан өнгийн юм харагдахаар нь гайхаад очсон чинь баахан гутал байсан. Намайг гутал руу хараад зогсож байтал манааны пүүтикний цаанаас нэг л үл таних залуу гарч ирсэн. Би тэр залууг “чи яах гэж наанаа шээх гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь өөдөөс “битгий солиор, битгий хуц чам шиг хөгшин

зөнөг битгий хуцаад бай” гэж хэлсэн. Тэгээд намайг хойш нь түлхчихээд, ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явсан. Би бүүр гайхаад буцаж дэлгүүр лүүгээ орж Батболдод энэ тухай хэлсэн. Бид хоёр хамтдаа дэлгүүрээс гараад манаачийн пүүткинд очтол тэр залуу байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 20-р хуудас/

Гэрч Х.Гэсэржавын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой 20:30 минутын орчим ажлаа тараад такси бариад хороолол тал руугаа харьж явтал улаан өмдтэй хүн явж байсныг харсан. Тэр хүн согтуу байсан. Маргааш “шонхор” дэлгүүрт камер шүүж байтал нөгөө улаан өмдтэй залуу камерт өртсөн байхыг харсан. ....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 21-р хуудас/

Гэрч А.Соёл-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай хуучин хөрш байсан Нямаа гэх ах манайд орж ирсэн. Бид хоёр жоохон ярьж сууж байгаад “Бөмбөөлэй” дэлгүүр лүү очиж ганц шил архи авахаар явсан. Тэнд очтол дэлгүүрийн гадаа Э.Бадамсэрээжидтэй таарсан. Би Э.Бадамсэрээжидтэй уулзаад “дүү манайх руу хамт явж ганц шил архи хувааж уух уу” гэж асуусан чинь “тэгье” гэж хэлсэн. Бид гурав Нямаа ахынд очиж 0.5 грамын шилтэй архи хувааж уусан. Тэгээд Э.Бадамсэрээжид бид хоёр Нямаа ахынхаас гараад Баянбаатар ахынд очиж нэг 0.5 грамын шилтэй архи хувааж уусан. Шилтэй архиа дуусгаад бид хоёр “Бөмбөөлэй” дэлгүүрийн зүг алхсан. Би нилээн алхаж байгаад “Бөмбөөлэй” дэлгүүрийн наад талд байрлах “Төрийн банк”-ны хажуу талаас Э.Бадамсэрээжидээс салсан. Э.Бадамсэрээжид цаашаагаа Сүхбаатар сумын төв рүү “гэртээ харилаа” гэж хэлээд явган алхсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

Хохирогч Д.Түвшинжаргалын 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...2019 оны 05 дугаар сарын 14-15-ны шилжих өглөө, 2019 оны 05 дугаар сарын 16-17-ны шилжих өглөө, 2019 оны 05.22-ны өдрүүдэд нийтдээ 3 удаа хулгай орсон байсан. Мөн 2019.05.07-ны өдөр “Тамир” хүнсний дэлгүүрийн хашаанд байсан 28-67 СЭҮ улсын дугаартай авто машинд миний түрүүвчинд байсан 80,000 төгрөг байхгүй болсон. “Тамир” хүнсний дэлгүүрийн ар талын гражны гадна талын цоожийг эвдэлж гражинд байсан хуучин, хаягдал, хугацаа нь дууссан бэлэн гоймон 16 ширхэг, шоколад 10 ширхэг, ус 8 ширхэг, барилгын алх, тэгш ус, өнхрүүш, сүх, тармуур, малтуур зэрэг эд зүйл алдагдсан байсан. Дээрх эд зүйлүүд бүгд өмнө нь хэрэглэгдэж, ашиглаж байсан хуучин эд зүйлс. Миний хувьд гаргах санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг устгах гэж агуулах, гражинд хийсэн байсан. Алдагдсан зүйлээс олон тоогоор алдагдаагүй, хэдхэн ширхэгээр л алга болсон байсан. Хохирогчийн зүгээс санал гомдол алга байна. Би дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзэж харсан. Мөн камерт бичигдсэн хүний дүрсийг сайн харсан. Тухайн залууг хуучин зах дээр явж байхад нь манай дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн хүнтэй адилхан хувцастай, гаднах дүр төрх нь таарж байсан. Тэгээд уулзаж ярилцсан чинь “Тиймээ би танай дэлгүүрийн граж руу орсон” гэж өөрөө тэр залуу хэлсэн. “Тамир” хүнсний дэлгүүр гадна талдаа 4 ширхэг хяналтын камертай, хяналтын камерын бичлэг 3 хоног хадгалагдаад автоматаар устгагддаг. Харин би өөрөө хяналтын камернаасаа шүүж хараад зургийг нь угаалгаж цагдаагийн ажилтан нарт өгсөн байгаа. Одоо хяналтын камерын бичлэг байхгүй устгагдсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 95-96 дугаар хуудас/

Гэрч Н.Лхагвамаагийн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Э.Бадамсэрээжид ах миний төрсөн. Аав, ээж, ах ,ахын хүүхэд, миний хүүхэд гээд бид нар нэг гэрт амьдардаг. Манай аав Нямцогт хөгжлийн бэрхшээлтэй учраас явж чаддаггүй, гэртээ хүүхдүүд хараад сууж байдаг,

 

ээж Энхжаргал нь сонсгол муу гээд группт байдаг. Манай гэрт ажил хийдэг хүн байхгүй. Би ганцаараа Олон улсын худалдааны төвд ногооны тасагт хувиараа ногооны лангуу ажиллуулж зогсдог. Э.Бадамсэрээжид ахын хувьд зан ааш сайтай, хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг. Тамхи татдаг. Уг хүний хувьд сайн ах байдаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгө, эд зүйл гээд байх зүйл байхгүй. Э.Бадамсэрээжид ах сая 2019 оны 05 дугаар сард гэрт байхаасаа байхгүй нь их байсан. Би өглөө ажилдаа яваад орой ирэхэд Э.Бадамсэрээжид ах гэрт ирээгүй, орой нь ирж хоноогүй байсан. Миний санаж байгаагаар яг хэзээ гэдэг цаг хугацаагаа, он сараа сайн мэдэхгүй байна 3 хоног бол гэртээ ирж хоноогүй. Гэртээ ирээгүй 3 хоногийн хугацаанд утсаар ярихдаа төвд айлд байна гэж ярьж байсан. Яг 2019.05 сарын хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Би Э.Бадамсэрээжид ах өмнө нь хулгай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Харин сүүлд хулгай хийсэн талаар нь мэдээгүй. Э.Бадамсэрээжид ахыг хаана хэнтэй юу хийж явдаг талаар мэдэхгүй байна. Насанд хүрсэн хүнийг чинь би яалтай билээ дээ. ....” гэх мэдүүлэг, /хх-ийн 102-р хуудас/

Шинжээчийн 2019 оны  05 дугаар сарын 10-ны өдрийн №ТХҮ/118-055 дугаар дүгнэлтэнд:

 

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ төгрөгөөр

тайлбар

11

Хивс

ш

1

100000

100000

хуучин

22

Эрэгтэй годон гутал

ш

1

180.000

180.000

Хуучин

33

Аяга таваг

ш

5

2500

12500

Хуучин

44

Жинсэн өмд “эрэгтэй”

ш

1

5000

5000

Хуучин

55

Эрэгтэй куртка

ш

1

20000

20000

хуучин

66

Хайруулын таваг

ш

1

20000

20000

хуучин

77

Хүүхдийн чимадам

ш

1

15000

15000

хуучин

88

Эрэгтэй цамц

ш

1

5000

5000

Хуучин

99

Эрэгтэй фодволк

ш

1

3000

3000

хуучин

110

Эрэгтэй дотуур хувцас

ш

13

1000

13000

хуучин

111

Саарал нимгэн куртика

ш

1

20000

20000

Хуучин

112

Газан пилетика

ш

1

20000

20000

хуучин

113

Орны бүтээлэг

ш

2

 

5000

10000

хуучин

114

Шаргал өнгийн хоолны сав

ш

1

10000

10000

хуучин

115

Эрэгтэй нимгэн куртика

ш

2

10000

20000

хуучин

116

Нимгэн хөнжил

ш

2

10000

20000

хуучин

117

Хүүхдийн зузаан өлгий

ш

1

10000

10000

хуучин

118

Хүүхдийн будаатай дэр

ш

1

5000

5000

хуучин

119

Хүүхдийн боодол оймс

ш

20

500

10000

Хуучин

220

Улаан цүнх

ш

1

10000

10000

хуучин

221

Хос хун сувинер

ш

1

5000

5000

хуучин

222

Нохойтой дэр

ш

1

3000

3000

Хуучин

223

Машины тог шалгагч хэрэгсэл ком

ш

1

100000

100000

Хуучин

224

Гар цүнх “эмэгтэй”

ш

1

10000

10000

хуучин

225

Үүрдэг цүнх

ш

1

10000

10000

Хуучин

226

Цүнх “том”

ш

1

8000

8000

хуучин

227

Бурханы шигтгэмэл боодол

ш

1

15000

15000

хуучин

228

Эмэгтэй пальто

ш

1

20000

20000

хуучин

229

Хүүхдийн ор хөнжлийн даавуу

хос

1

15000

15000

хуучин

330

Эрэгтэй үнэртэй ус

ш

1

15000

15000

хуучин

331

Эрэгтэй оймс

ш

5

500

2500

Хуучин

332

будаа

кг

5

2300

11500

хуучин

333

Ургамлын тос

л

1

3600

3600

хуучин

334

Гар нүүрний саван           

ш

3

1000

3000

хуучин

335

Нойлын цаас

ш

4

650

2600

хуучин

336

Хос хүүхэлдэйн сувинер

ш

1

5000

5000

хуучин

337

Шаврын түрдэг тэрэг

ш

1

40000

40000

хуучин

338

Цонхны торон хаалт

ш

3

10000

30000

хуучин

339

Вакум цонх

ш

1

40000

40000

хуучин

440

Үхрийн хатаасан борц

кг

2

5000

10000

хуучин

441

Адууны мах

кг

2

8000

16000

хуучин

442

Буржгар гоймон

кг

3

1800

5400

Хуучин

443

Гаазны хошуу

ш

1

4000

4000

хуучин

 

Нийт дүн

 

 

 

883.100

 

  гэх дүгнэлт  / хх-ийн 29-дугаар хуудас/ зэрэг болно.

 

  Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Э.Бадамсэрээжидийн гэмт үйлдлийн улмаас бусдад 883.100 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Түвшинжаргалын хулгайд алдсан эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч А.Отгонтуяад учирсан 883.000 төгөргийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харглзан улсын яллагчаас санал болгож буй хорих ялын хэмжээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээнээс доош татаж 01  жил, 08 сарын хорих ял оногдуулж түүнийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Бадамсэрээжидийн оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бадамсэрээжидийн энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсээн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Бэсүд овогт Энхжаргалын Бадамсэрээжидийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Энхжаргалын Бадамсэрээжидэд 01 жил 08 сарын хорих ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Бадамсэрээжидэд оногдуулсан 01 жил 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Э.Бадамсэрээжидийн энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсээн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас ялтан бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан Э.Бадамсэрээжидэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

       

 

 

 ДАРГАЛАГЧ                                             Б.ЭРДЭНЭХИШИГ