| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0157/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 154
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жигжидсүрэнгийн Уламбаяр, Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатар нарт холбогдох 1931001280160 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, химич тагнуулч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум 2-р баг 8-р гудамж 03 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энхийн төлөө медаль, Нэгдсэн Үндэсний Байгууллагын медаль, Африк тивийн медалиар тус тус шагнагдсан, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Уламбаяр, /РД:88011977/, Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан Хайрхан 2-р гудам 2 тоотод оршин суудаг улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 198 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ял эдэлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр, /РД:86070971/, Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 ээж 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р баг Горбушкины 5-р гудамж 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатар /РД:87042615/, Шүүгдэгч Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Нямбаатарын толгой нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Ц.Нямбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Ууганбаярын гар хурууг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Ж.Ууганбаярын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Ц.Нямбаатарыг нэг нутгийнх гэдгээр таньж мэднэ, түүнээс найзалж нөхөрлөж яваагүй. Урд өмнө нь би Ц.Нямбаатартай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Өс хонзон болон өр авлага байхгүй. Тухайн өдөр би Самбуу гээд залуугийн гэрт эхнэр Батчимэг, Эрдэнэдаваа нарын хамтаар байж байхад миний гар утас руу Энхтулга залгаад “Дэлгэрмөрөнгийн гэрт хүрээд ир, бид нар юм ууж байна” гэж хэлэхээр нь би архи аваад очсон. Тэнд байсан хүмүүстэй архиа хувааж ууж байхад Энхтулга хэрүүл өдөөд өр авлага яриад байсан хажуунаас нь Нямбаатар үг хэлээд Энхтулгыг нь надруу хатгаад байсан. Тэгээд хэрүүл даамжраад ирэх үед Дэлгэрмөрөн “гэрээс гарч учраа ол” гээд гэрээс гаргасан. Тэгээд би явах гэтэл Энхтулга нь намайг миний өмсөж явсан цамцаар хоолой боохоор нь би тавиулах гээд оролдсон. Тэгээд газар унаад миний дээр гарсан байхад манай эхнэр дүү Уламбаяр луу залгаад “ахыг чинь зодож байна” гэж хэлсэн юм шиг байсан. Манай дүү Уламбаяр ирчихсэн Энхтулгыг надаас салгаад холдуулсан. Тэр үед шиг санаж байна Нямбаатар хэл үгээр дайраад доромжилсон. Тэгээд надруу фудболкоо тайлаад дайраад ирэхээр нь би зүүн гараараа нүүр, ам уруул хэсэгт нь цохисон. Тэрний дараа миний гарын хурууг хазчихсан юм. Удалгүй цагдаа ирээд салгаад аваад явсан. Би нэг их архи уудаггүй, тухайн өдөр бол амсаад өгч байсан Нямбаатар их согтсон, дүү Ж.Уламбаяр бол огт архи уугаагүй байсан. Ц.Нямбаатар нь найз Энхтулгыгаа өмөөрөөд намайг хэл үгээр их доромжилсон юм. Тэгээд гадаа байхад подволкоо тайлаад намайг цохих гээд дайрах үед нь би түрүүлээд цохисон юм. Тэгээд уруул амнаас нь цус гарсан. Би Ц.Нямбаатарын биед гэмтэл учруулсан нь үнэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-95-р ху/, 2.Шүүгдэгч Ц.Нямбаатарын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Ж.Ууганбаяр болон Ж.Уламбаяр нарыг таньж мэднэ. Бид нар нэг нутагт багаасаа л өсөж томорсон хүмүүс байгаа юм. Урд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. 2019 оны 04-р сарын 08-ны өдөр бид нар Т.Дэлгэрмөрөнгийн гэрт найзуудаараа суугаад хоол идэнгээ архи ууцгаасан юм. Манай найз М.Энхтулга нь Ж.Ууганбаярыг дуудсан юм. Ууганбаяр ирэхдээ нэг шил архитай ирсэн, тэрийг нь ууцгааж байхдаа Ууганбаяр, Энхтулга нар хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд “гэрээс гар” гэхэд бид нар гараад би тухайн үед согтсон байсан болохоороо найзыгаа өмөөрч хэдэн үг хэлсэн тэрнээс болоод хэрүүл зодоон гарсан юм. Тухайн үед Ж.Уламбаяр нь архи уугаагүй эрүүл гэрээсээ гарч ирсэн байсан. Ууганбаяр бид хоёр архи уусан согтуу байсан. Тухайн үед болсон асуудлыг санаж байгаа. Бид хэрэлдэж маргалдаж байхад Ууганбаяр нүүр лүү түлхээд байсан, тэгж байгаад гарын хуруу нь миний ам руу ороход нь би хазсан. Тэгээд гарнаас нь цус гарсан. Би тухайн үед гарын хурууг нь хазна гэж бодоогүй байсан. Би Ж.Ууганбаярын гарын хурууг нь хазаж гэмтэл учруулсан нь үнэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 98-99-р ху/, 3.Шүүгдэгч Ж.Уламбаярын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Ц.Нямбаатарыг нэг нутгийнх гэдгээр таньж мэднэ, түүнээс найзалж нөхөрлөж яваагүй. Урьд өмнө нь би Ц.Нямбаатартай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тухайн өдөр гэртээ байж байхад миний төрсөн ах Ж.Ууганбаярын эхнэр Батчимэг нь миний гар утас руу залгаад “Энхтулга, Нямбаатар нар Ууганбаярыг зодоод байна хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Дэлгэрмөрөнгийн гэрт очсон юм. Тэгээд тэнд ах Ууганбаяр, Энхтулга нар газар уначихсан Энхтулга нь дээр гарсан байдалтай байхаар нь би салгахад, тэнд байсан Нямбаатар нь хэл үгээр доромжлоод над руу дайраад байсан. Тэгээд намайг цохих гэхээр нь би цохиулаагүй эргүүлээд Нямбаатарын толгой болон нүүр хэсэгт нь нэг нэг удаа цохисон юм. Тэгээд удалгүй цагдаа ирээд салгаад аваад явсан юм. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Нямбаатар нилээн согтсон, ах Ууганбаяр архи уусан гэхдээ согтоогүй байсан. Ц.Нямбаатар нь намайг Дэлгэрмөрөнгийн гэрт очих үед согтуу янз бүрээр хэлж доромжилсон, би тухайн үед “ах Ууганбаярыг зодоод байна” гэхээр нь гэрт очсон юм. Тэгээд тэнд маргалдаж зодолдож байсан Энхтулга, Ууганбаяр нарыг салгаад байж байхад над руу дайрсан юм. Тэр үед би толгой болон нүүр хэсэгт нь цохисон юм. Би Ц.Нямбаатарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р ху, 4.Шүүгдэгч Ж.Ууганбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 08-нд Энхтулга залгаж “би ажлаасаа ирчихсэн байна, завтай байна уу? Хүрээд ирэх үү?” гэж хэлэхэд нь “яваад очъё” гэсэн юм. Тэгээд Дэлгэрмөрөнгийнд юм ярьж сууж байгаад Энхтулга надаас мөнгө төгрөг нэхсэн юм. Надад асдаггүй машин өгсөнийг нь би засаж аваад ойд ажил хийж байгаад, ой хаасны дараа мөнгө төгрөгөө өгч авалцах талаар ярчихсан байсан ч мөнгө төгрөгөө аваагүй байхад мөнгөө нэхээд байсан тул жаахан маргалдсан. Тэгээд зууралдаад байж байхад цагдаа ирсэн өөр ярих зүйлгүй. гэв. 5.Шүүгдэгч Ц.Нямбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Дэлгэрмөрөнгийн гэрт Ууганбаяр ирж уулзаж байгаад маргалдсан. Тэгээд Энхтулга Ууганбаяр 2 гадагшаа гарахад нь араас нь гартал энэ 2 зууралдчихсан байсан юм. Би тэр хоёрыг хараад зогсож байтал Уламбаяр ирж хэд хэд цохисон. Сүүлд нь “та нар яахаараа зүгээр байхад зоддог юм” гэсэн чинь Ууганбаяр ирж бас хэд цохисон. Удалгүй цагдаа ирсэн өөр ярих зүйл байхгүй. Уламбаяр нь шүдрүү, Ууганбаяр цээж хэсэгрүү цохисон. Надад хохирол төлбөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хамгийн доод хэмжээгээр торгож өгнө үү. гэв. 6..Шүүгдэгч Ж.Уламбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үдээс хойш гэртээ байж байтал манай ахын эхнэр Батчимэг залгаад “Ууганааг зодоод байна, алах нь чи хурдан хүрээд ир” гэж дуудсан юм. Манайхаас ойрхон тул очоод хашаа даваад ортол тухайн үед байсан байдлыг хараад биеэ барьж чадалгүй Энхтулга, Нямбаатар хоёрыг цохьсон удалгүй цагдаа ирсэн гэв. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй, миний буруу. Хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн байгаа. Би өөрөө хүнд гар хүрэх дургүй ч гэсэн тухайн үед ах минь цустайгаа холилдсон байхыг хараад уураа барьж чадсангүй. Миний буруу гэв. 7.Хохирогч Ц.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 16 өдөр өгсөн: ...М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр гэрээс хамт гарсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарахад хашаан дотор М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр хоорондоо зууралдсан байдалтай байсан. Би энэ хоёроос арай зайтай зогсож байхад Ж.Ууганбаярын дүү Уламбаяр хашаа давж орж ирээд М.Энхтулгыг хөлөөрөө өшиглөж унагаад над руу дайрч үгийн зөрүүгүй толгой нүүр рүү гараараа цохиж зодсон. Би “та нар яахаараа хүн цохиж зоддог юм бэ” гэхэд Ж.Ууганбаяр, Ж.Уламбаяр хоёр нийлж намайг зодсон. Тэгэхэд манай эхнэр Гэрэлтсаран салгаад намайг Дэлгэрмөрөнгийн гэр рүү аваад орсон тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 8.Хохирогч Ц.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд дахин 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Бүрэнжаргалын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 99 тоот дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтэд “зөөлөн эдийн гэмтэл үүдэн нэг шүд хөдөлсөн” гэж заасан байна. Тэр үед шинжээч эмч намайг шүдний эмнэлэгт үзүүл гэж хэлсний дагуу би 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан хот явж “Харцдай” хувийн эмнэлэгт шүдээ үзүүлж рентген зураг авахуулахад миний дээд нэг шүд хугарсан байсан. Би энэ талаар шинжээч эмчид үзүүлээгүй одоо болтол өөрт яваа. Би энэ хугарсан шүдээ үзүүлж нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Бусад дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэнд заагдсан уруул, нэг шүд хугарсан гэмтэл нь Уламбаярын гараараа хэд хэдэн удаа цохисон цохилтоос болсон. Мөн миний баруун чихний омгонд зүсэгдсэн шарх, амны завжинд үүссэн шарх нь Ууганбаярын цохилтоос болсон. Уламбаяр намайг ганцаараа зогсож байхад хүрч ирээд миний ам толгой руу гараараа 3-аас 4 удаа цохиход миний амнаас цус гарсан. Энэ үед Ж.Ууганбаяр гараараа миний баруун чих баруун шанааны орчим 3-4 удаа цохисон.Ж.Ууганбаяр, Ж.Уламбаяр хоёр нийлж тал талаас зодоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/, 9.Хохирогч Ц.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд дахин 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Бид нар Дэлгэрмөрөнгийн гэрээс гараад Ууганбаяр нь Энхтулгатай хэрэлдээд хоорондоо ноцолдоод байж байхад Ж.Ууганбаярын дүү нь Дэлгэрмөрөнгийн хашаа даван гүйж ирээд үгийн зөрүүгүй “яагаад хүн дээрэлхээд байнаа” гээд гараараа миний толгой нүүр хэсэг хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний үүдэн 1 шүдийг хугартал цохисон. Тэгээд миний хамар шүд хэсгээс цус гарсан. Би хүнд зодуулсандаа уур хүрээд Ж.Ууганбаяр, Ж.Уламбаяр нарыг хэл үгээр баахан хэлчихсэн. “Хужаа нар яагаад хүн зоддог юм” гээд хэлсэн чинь Ж.Ууганбаяр нь ирээд нүүр толгой хэсэгт цохисон. Тэр үед миний баруун чихний омог хэсэг урагдаж бас цус гарсан, тэрийг Ж.Ууганбаяр цохиж зодохдоо учруулсан юм. Би Ж.Ууганбаярт зодуулсан болохоор Ж.Ууганбаярыг зодоогүй. Ж.Ууганбаярын гаранд учирсан гэмтэл нь ямар учиртайг мэдэхгүй байна. Миний хувьд Ж.Ууганбаяртай барьцалдаж авсан нэг ч зүйл байхгүй. Яагаад намайг гар хазсан гэж хэлж байгааг мэдэхгүй байна. Энхтулгатай ноцолдож байхдаа гараа юманд авсан байж магадгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р ху/ 10.Хохирогч Ж.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд дахин 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: ...Би боолтыг нь тавиулах гэж ноцолдож байгаад цамц урагдаж боолтоос гарч цаашаа бага зэрэг холдсон. Энэ үед Ц.Нямбаатар миний гарын хурууг хазахад би хуруугаа татаж авсан. Тэгтэл Энхтулга дахин намайг цамцаар боож дээр доороо ороод нэг хэсэг болж би муужраад амьсгаа боогдсон байдалтай байхад миний төрсөн дүү ирээд “та нар яагаад манай ахыг зодож байгаа юм бэ” гэж хэлээд Энхтулгыг гараараа түлхэж унагаасан. Цаанаас Нямбаатар босож “та нарт зодуулна гэж байхгүй шүү” гэж орилсон. Ж.Уламбаяр нь Нямбаатарыг түлхэж газар унагаасан. Ц.Нямбаатар босч ирээд “та нарыг хутга шааж ална” гэж хэлэхэд Ж.Уламбаяр дахиж барьж Нямбаатарыг газар унагаад байж байхад Ц.Нямбаатарын эхнэр “та нар боль” гэж хэлээд Нямбаатарыг аваад айл руу орсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/, 11.Гэрч М.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...2019 оны 04-р сарын 08-ны өдрийн 15 цагийн үед найз Ц.Нямбаатар, Ч.Дэлгэрмөрөн, Б.Гэрэлтсаран, Баттулга бид нар Дэлгэрмөрөнгийн гэрт очиж мах чанаж юм ярьж суусан. Тэгэхэд удалгүй Ж.Ууганбаяр, Ж.Ууганбаярын эхнэр О.Батчимэг, Самбуу, Өөдөс гэгч залуугийн хамт дөрвүүлээ ирээд Ж.Ууганбаяр 0.75 литрийн “Ерөөл” нэртэй нэг шил архи гаргаад тойруулж уусан. Дэлгэрмөрөн “Сархад” нэртэй 0,5 граммын нэг шил задалж хамт хувааж уусан. Би Ж.Ууганбаяртай “зарсан машиныхаа мөнгө, өмнө нь ажил хийсэн ажлын хөлсөө авъя” гэж ярьсан. Ж.Ууганбаяр “хүнээс зуун сая төгрөгөө авч чадахгүй байна” гэсэн. Тэгэхэд Ц.Нямбаатар “чи хүнээр ажил хийлгэсэн бол мөнгө төгрөгийг нь өгөөч” гэж хэлсэн. Ж.Ууганбаяр бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд Дэлгэрмөрөн “та хоёр манайхаас гарч учраа ол” гэж байсан. Би “хоёулаа гадаа гаръя” гэж хэлээд хамт гарсан. Тэгэхэд Ц.Нямбаатар араас гарч ирээд Ж.Ууганбаярт “чи хүний машин тэргийг буцааж өг, хүнээр ажил хийлгэсэн бол мөнгө төгрөгийг нь өгөөч, хүний машиныг хэрэглээд байгаа юм биш үү” гэж хэлсэн. Би “чамаас машин тэргээ буцааж авъя, чи хүний мөнгө төгрөг өгч чадахгүй хүн байна” гэж хэлээд” Ж.Ууганбаярыг цамцаар нь хоолойг боож Ж.Ууганбаяр миний хувцаснаас заамдаж бид хоёр хамт газар унаж нэг нэгнийхээ дээр доор орж газар өнхрөн хэсэг болсон. Ж.Ууганбаяр бид хоёр нэг нэгнээ цохисон, өшиглөсөн үйлдэл гаргаагүй. Тэгэхэд хашаанд Ц.Нямбаатар, Б.Гэрэлтсаран, Ж.Ууганбаярын эхнэр О.Батчимэг нар зогсож байсан. Энэ хүмүүс хоорондоо зодолдоогүй. Гаднаас Ж.Ууганбаярын дүү Ж.Уламбаяр хүрч ирээд намайг өшиглөж унагаад гараараа нүүр лүү 2 удаа цохиж, цаана зогсож байсан. Ц.Нямбаатарын толгой нүүр лүү гараараа цохисон. Би нүүрээ дараад хагас суусан байдалтай байхад Ж.Уламбаяр миний цээж, толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Удалгүй сумын цагдаа ирсэн. Б.Гэрэлтсаран, О.Батчимэг, Баттулга нар архи уугаагүй эрүүл байсан. Бусад нь бага хэмжээний согтолттой байсан. Гэхдээ өөрсдийнхөө хийж байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлийг ойлгох чадвартай байсан. Би Ж.Уламбаярыг архи уусан эсэхийг мэдэхгүй. Энэ хүн бид нартай нийлж архи уугаагүй. О.Батчимэг утсаар энэ залууг дуудсан байх гэж бодож байна. Бид нартай нийлж яваагүй. Ц.Нямбаатар бид хоёр нийлж Ж.Ууганбаярыг зодсон цохисон асуудал байхгүй. Ц.Нямбаатар нь “хүнээр ажил хийлгэсэн бол мөнгө төгрөгийг нь өг, машин унааг нь өг” гэж хэлж байсан. Би архи уусан байсан болохоор Ж.Ууганбаяртай маргалдаж түүний цамцаар нь хоолойг нь боож, газар унагаасан нь үнэн. Тэгэхэд миний футболька, Ж.Ууганбаярын гадуур цамц урагдсан. Тэрнээс надад хүн зодсон цохисон асуудал байхгүй. Миний хоёр шанаа бага зэрэг хавдартай, хүзүү бага зэрэг хүндүүртэй байсан. Одоо хавдар буурч, надад өвдөх зовиур байхгүй. Би Ж.Уламбаярт зодуулж, хөшиглүүлсэндээ гомдол санал байхгүй. Мөн шүүх шинжилгээний албаны эмчид үзүүлэхгүй. Ц.Нямбаатар Ж.Ууганбаярыг цохисон зодсон асуудал гаргаагүй Ц.Нямбаатар намайг өмөөрч Ж.Ууганбаярт “хүнээр ажил хийлгэсэн бол, хүний мөнгө төгрөг өг, хүний машин унаа өг” гэж хэлж байсан. Ж.Уламбаяр Ц.Нямбаатарыг цохиж унагаахад Ж.Ууганбаяр хажуу талд нь зогсож байсан. Зодсон цохисонг би мэдэхгүй байна. Цагдаа ирсний дараа би Ж.Ууганбаярын гарнаас цус гарч байхыг харсан. Энэ гэмтэл нь юунаас болсон талаар би мэдэхгүй. Цагдаагийн өрөөнд байхад Ж.Ууганбаяр “миний гарыг Ж.Нямбаатар хазсан” гэж ярьж байсан. Тэгэхэд Ж.Нямбаатар өрөөнд байгаагүй, эмнэлэг явсан байсан. Би Ц.Нямбаатар Ж.Ууганбаярын гарыг хазаж гэмтээж байхыг хараагүй. Тэр үед Ц.Нямбаатар шууд эмнэлэг рүү явсан. Түүний нүүр, хацар, уруул их хавдартай, цус болсон харагдаж байсан. Өөр ямар гэмтэлтэй байсан болохыг хараагүй. Ж.Ууганбаяр аль гарын нь сайн мэдэхгүй байна. түүний гарын хуруунаас цус гарсан харагдсан. Ж.Уламбаярыг зодсон хүн байхгүй. Би Дархан төмөрлөгийн төмөртэй уурхайд 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Тэр өдрийн өглөө би ажлаасаа буусан байсан. Ингээд би найз нартайгаа уулзаад “Дэлгэрмөрөнгийн гэрт цугларч хоол унд идэж, юм ярьж ганц шил архи ууна” гэж очсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Дэлгэрмөрөнгийн гэрт очихоосоо өмнө 14 цагийн үед утсаар Ж.Ууганбаярт “өнөөдөр би ажлаасаа бууж байна. Чи хаана байгаа юм бэ? хоёулаа тооцоо мөнгөө бодъё, уулзаж ярилцъя” гэж асууж ярьсан. Тэгэхэд Ж.Ууганбаяр “би сумын захиргаан дээр ажилтай явж байна” гэж хэлсэн. Ж.Ууганбаяр хэсэг хугацааны дараа над руу залгаад “чи хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь би “Шонхой буюу Дэлгэрмөрөнгийн гэрт байна” гэж хэлсэн. Тэгээд л Ж.Ууганбаяр еөрийн эхнэрийн хамт, Самбуу, Өөдөс нартай хамт ганц шил архи ундаатай ирсэн. Тэрнээс би Ж.Ууганбаярыг “Шонхойн гэрт ир” гэж дуудаагүй. Би еөрийн “Ниссан Экстрал” маркийн машинаа Ж.Ууганбаярт өгөөд мөнгө төгрөг аваагүй байсан. Мөн түүнээс өвлийн ажлын хөлс 1,000,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгө төгрөгний асуудал яригдаж улмаар хоорондоо үл ойлголцон маргалдсанаас болоод Ж.Ууганбаяр бид хоёр хоорондоо нэг нэгнээ заамдаж барилцсан асуудал гарсан. Харин Ж.Уламбаяр нь Ц.Нямбаатар бид хоёрыг юунаас болоод зодсон болохыг мэдэхгүй. Миний бодлоор Ж Уламбаяр нь ахыгаа өмөөрч ийм асуудал гаргасан болов уу. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/, 12.Гэрч Б.Гэрэлтсарангийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...2019 оны 04-р сарын 08-ны өдрийн 15 цагийн үед манай нөхөр Ц.Нямбаатар, Ч.Дэлгэрмөрөн, М.Энхтулга, Э.Баттулга бид нар Дэлгэрмөрөнгийн гэрт очиж мах чанаж юм ярьж суусан. Тэгэхэд удалгүй Ж.Ууганбаяр, Ж.Ууганбаярын эхнэр, Самбуу, нар нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт дөрвүүлээ ирээд Ж.Ууганбаяр 0,75 граммын “Ерөөл” нэртэй нэг шил архи гаргаад тойруулж уусан. Т.Дэлгэрмөрөн “Сархад” нэртэй 0,5 граммын нэг шил задалж өгсөн. М.Энхтулга Ж.Ууганбаяраас мөнгө, төгрөг нэхэж юм ярьсан, Ж.Ууганбаяр “би хүнд зуун сая төгрөг өгсөн, мөнгө төгрөгөө авч чадахгүй байна” гээд ярьж байсан. Ж.Ууганбаяр, М.Энхтулга хоёр хоорондоо маргалдах янзтай болоод ирсэн. Тэгэхэд Т.Дэлгэрмөрөн “та хоёр манайхаас гарч учраа ол” гэж байсан. М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр хамт гэрээс гарсан. Араас нь манай нөхөр Ц.Нямбаатар бид хоёр гарсан, Хашаан дотор М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр нэг нэгнээ заамдаж аваад зууралдаад, нэг нэгнээ газар унагаад дээр доороо орж ноцолдоод байгаа харагдсан. Тэгэхэд Ж.Ууганбаярын өмсөж явсан гадуур цамц урагдаж, М.Энхтулгын өмсөж явсан цагаан өнгийн пудволка энгэр цус болсон урагдсан харагдсан. Энэ үед хашаанд манай нөхөр Ц.Нямбаатар, Ж.Ууганбаярын эхнэр, Самбуу, бас нэг залуу бид нар гадаа гараад зогсож байсан. Тэр үед Ж.Ууганбаярын эхнэр нь утсаар яриад зогсоод байгаа харагдсан. Удалгүй Ж.Ууганбаярын дүү Ж.Уламбаяр хашаа давж орж ирээд М.Энхтулгыг өшиглөж унагаад цаана зогсож байсан Ц.Нямбаатарын толгой нүүр рүү гараараа цохиж унагаад өшиглөж зодсон. Би хажуу талаар нь ороод “болиоч” гэж хэлэхэд Ж.Уламбаяр М.Энхтулга руу очиж түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж эргээд Ж.Ууганбаяр, Ж.Уламбэяр хоёр нийлээд Ц.Нямбаатарын толгой, нүүр лүү цохиж зодсон. Би тэд нарыг “боль” гэж хэлээд нөхрөө салгаж Т.Дэлгэрмөрөнгийн гэр лүү авч ороод цагдаа дуудсан. Тэгэхэд байшинд Т.Дэлгэрмөрөн, Баттулга хоёр байсан. Удалгүй цагдаа ирсэн. Ингээд би нөхрөө дагуулаад эмнэлэг явж эмчид үзүүлээд түүний баруун чих, доод урууланд оёо тавиулсан. Ж.Ууганбаярын эхнэр О.Батчимэг, Э.Баттулга бид гурав архи уугаагүй. Нөгөөдүүл бага хэмжээний согтолттой байсан. Ц.Нямбаатарын баруун чихний омогны дээд хэсэгт язарч 2 оёо тавиулж, уруулын дээд, доод хэсгийг язарч, доод уруулын дотор хэсгийн язарсан хэсэгт 2 оёо тавьж, дээд эрүүний үүдэн шүд хугалж, баруун талын завьж дотор талдаа язарсан, гэмтээсэн. Мөн хоёр шанаа бага зэргийн хавдартай байсан. Ж.Ууганбаярын баруун гарын хуруунаас цус гарч байсан. М.Энхтулгын хоёр хацар хавдсан харагдаж байсан. Ц.Нямбаатар, М.Энхтулга нарын биед учирсан дээрхи шарх гэмтэл нь Ж.Ууганбаяр: Ж.Уламбаяр нарын цохилт, өшиглөлтөөс буй болсон. Ж.Ууганбаяр, М.Энхтулга хоёр нэг нэгнээ заамдаж боож, газар унаж байхдаа Ж.Ууганбаяр гараа гэмтээсэн байх гэж бодож байна. Ж.Ууганбаярыг зодсон хүн байгаагүй. Үүнийг тэнд байсан Ж.Ууганбаярын эхнэр, Самбуу эд нарыг дагаж явсан залуу нар, Ц.Нямбаатар, М.Энхтулга нар бүгд мэднэ. Энэ үед Ж.Ууганбаяртай хамт ирсэн түүний эхнэр О.Батчимэг, Самбуу, бас нэг залуу нар гадаа хараад зогсож байсан. Байшинд байсан Т.Дэлгэрмөрөн, Э.Баттулга хоёр гарч ирээгүй. Ж.Уламбаяр нь барилддаг биеэр том залуу байсан учраас Дэлгэрмөрөн, Баттулга нар зодуулна гэж айгаад гарч ирээгүй байх. М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр хоорондоо мөнгө төгрөгний асуудалтай юм шиг санагдсан. М.Энхтулга нь Ж.Ууганбаярт машинаа зарсан юм шиг байна лээ. Тухайн үед Ж.Ууганбаяр “хүнд мөнгөө өгөөд авч чадахгүй байна” гэж мөнгөний талаар яриа болоод байсан. Би нэг их анзаараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/, 13.Гэрч Т.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...2019 оны 04-р сарын 08-ны өдрийн 15 цагийн үед найз Ц.Нямбаатар, Б.Гэрэлтсаран, Баттулга, М.Энхтулга нар манай гэрт ирж би мах чанаж бүгдээрээ юм ярьж суусан. Удалгүй Ж.Ууганбар, О.Батчимэг, Самбуу, Өөдөс гэгч нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт дөрвүүлээ ирээд Ж.Ууганбаяр 0,75 граммын “Ерөөлт” нэртэй нэг шил архи гаргаад тойруулж ууж бүгдээрээ юм ярьж суусан. Би дэлгүүрээс авсан “Сархад" нэртэй 0,5 граммын нэг шил архиа задалж бүгдээрээ тойруулж ууж юм ярьцгааж сууж байтал М.Энхтулга Ж.Ууганбаяраас “машиныхаа мөнгө, ажлынхаа хөлсөө авья” гэж яриад хоорондоо маргалдаад байхаар нь би “та хоёр манайхаас гарч учраа ол” гэж хэлсэн. Тэр үед Ж.Ууганбаяр” би хүнд зуун сая төгрөг зээлсэн, мөнгө төгрөгөө авч чадахгүй байна, та нар гартаа зуун сая төгрөг барьж үзсэн юм уу” гээд том том юм яриад байсан. Ингээд М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр гараад явсан. Удалгүй араас нь Самбуу, Өөдөс, Ц.Нямбаатар, Б.Гэрэлтсаран, О.Батчимэг нар гарсан. Баттулга бид хоёр үлдээд би хоолоо хийгээд байж байтал гадаа хүн орилоод байхаар нь цонхоор хартал Ж.Уламбаяр ирчихсэн М.Энхтулгын нүүр лүү гараараа цохиж унагаад, цаана машины хажууд зогсож байсан Ц.Нямбаатарын толгой нүүр лүү хоёр гараараа ээлжилж цохиж унагаад өшиглөсөн. Ц.Нямбаатар “та нар яахаараа хүнд зоддог юм бэ” гэж орилоход Ж.Уламбаяр, Ж.Ууганбаатар хоёр нийлж Ц.Нямбаатарыг толгой нүүр лүү гараараа цохисон. Тэгтэл Гэрэлтсаран нөхрөө авч манай гэрт орж ирсэн. Удалгүй сумын цагдаа ирээд Ж.Уламбаяр, Ж.Ууганбаатар, Ж.Нямбаатар, М.Энхтулга нарыг аваад явсан. Нөгөөдүүл нь явцгаасан. Б.Гэрэлтсаран, О.Батчимэг, Баттулга нар архи уугаагүй эрүүл байсан. Бусад нь бага хэмжээний согтолттой байсан. Гэхдээ өөрсдийнхөө хийж байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлийг ойлгох чадвартай байсан. Би Ж.Уламбаярыг архи уусан эсэхийг мэдэхгүй. Энэ хүн бид нартай нийлж архи уугаагүй Ц.Нямбаатар, М.Энхтулга хоёр нийлж Ж.Ууганбаярыг зодсон цохисон асуудал байхгүй. М.Энхтулга Ж.Ууганбаяраас “машины мөнгө, ажлын хөлсөө авна” гэж хоорондоо ярьж бага зэрэг маргалдсан байх. Тэр үед Ц.Нямбаатар манай гэрт орж ирэхэд түүний нүүр, хацар, уруул их хавдартай, хоёр талын чихнээс цус гарсан харагдаж байсан “миний үүдэн нэг шүд унах гээд байна” гээд шүдээ хэлээрээ түлхэхэд шүд нь хөдлөөд байгаа харагдсан. Ж.Ууганбаярын аль талын гарыг нь сайн мэдэхгүй байна. гарынх нь хуруунаас цус гарч байсан. М.Энхтулгын баруун талын хацар хавдартай, баруун талын чихний гадна хэсгээс цус гарсан байсан. Өөр ямар гэмтэлтэй байсанг хараагүй. Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр нар нь манай хашаанд Ц.Нямбаатар, М.Энхтулга нарыг зодож цохиж ийм гэмтэл учруулсан. Ж.Ууганбаяр юунд гараа авсныг мэдэхгүй. Ж.Уламбаярыг зодсон хүн байхгүй. Манай гэрт найз нар ирж хоол унд хийж идэж юм ярьж суусан. Би найз нарыг “гэртээ ирж байна” гэж бодоод дэлгүүрээс нэг шил архи авсан. М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсанаас зодоон болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/, 14.Гэрч Э.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...2019 оны 04-р сарын 08-ны өдрийн 15 цагийн үед найз Ц.Нямбаатар, Б.Гэрэлтсаран, М.Энхтулга бид нар Т.Дэлгэрмөрөнгийн гэрт очиж мах чанаж бүгдээрээ юм ярьж суусан. Удалгүй Ж.Ууганбар, О.Батчимэг, Самбуу, Өөдөс гэх нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт дөрвүүлээ ирээд Ж.Ууганбаяр 0,75 граммын “Ерөөлт” нэртэй нэг шил архи гаргаад тойруулж уусан. Дараа нь Т.Дэлгэрмөрөн “Сархад" нэртэй 0,5 граммын нэг шил архи задалж бүгдээрээ тойруулж ууж юм ярьцгааж суусан. Би архи уугаагүй. М.Энхтулга, Ж.Ууганбаяраас машиныхаа мөнгө, ажлынхаа хөлсөө авах талаар ярьж байгаад хоорондоо маргалдаад гараад явсан. Удалгүй араас нь Ц.Нямбаатар, Б.Гэрэлтсаран, Самбуу, Өөдөс, Ц.Нямбаатар, Б.Гэрэлтсаран, О.Батчимэг нар цуваад гарсан. Т.Дэлгэрмөрөн бид хоёр үлдээд байж байтал гадаа хүн орилоод байхаар нь цонхоор хартал Ж.Уламбаяр ирчихсэн М.Энхтулгын нүүр лүү гараараа цохиж унагаад, цаана машины хажуу зогсож байсан Ц.Нямбаатарын толгой нүүр лүү хоёр гарааараа цохиж унагаад өшиглөсөн. Тэгтэл Гэрэлтсаран нөхрөө авч манай гэрт орж ирсэн. Удалгүй сумын цагдаа ирээд Ж.Уламбаяр, Ж.Ууганбаатар, Ж.Нямбаатар, М.Энхтулга нарыг аваад явсан. Нөгөөдүүл нь явцгаасан. Б.Гэрэлтсаран, О.Батчимэг нар архи уугаагүй эрүүл байсан. Бусад нь бага хэмжээний согтолттой байсан. Гэхдээ өөрсдийнхөө хийж байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлийг ойлгох чадвартай байсан. Би Ж.Уламбаярыг архи уусан эсэхийг мэдэхгүй. Энэ хүн бид нартай нийлж архи уугаагүй. Ц.Нямбаатар М.Энхтулга хоёр нийлж Ж.Ууганбаярыг зодсон цохисон асуудал байхгүй. М.Энхтулга Ж.Ууганбаяраас машины мөнгө, ажлын хөлсөө авна гэж хоорондоо ярьж бага зэрэг маргалдсан байх. Тэр үед Ц Нямбаатар манай гэрт орж ирэхэд чих, амнаас нь цус гарсан, түүний нүүр, хацар, уруул их хавдартай байсан “миний үүдэн нэг шүд унах гээд байна” гээд шүдээ хэлээрээ түлхэхэд шүд нь хөдлөөд байгаа харагдсан. Ж.Ууганбаярын биед ямар гэмтэлтэй байсныг би хараагүй. М.Энхтулгын баруун хацар шалбарч, хавдсан байсан ба хацарнаас бага зэрэг цус гарч байгаа харагдсан. Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр нар нь манай хашаанд Ц.Нямбаатар, М.Энхтулга нарыг зодож цохиж ийм гэмтэл учруулсан. Ж.Уламбаярыг зодсон хүн байхгүй. М.Энхтулга уурхайгаас бууж ирээд найз нар цугларч Т.Дэлгэрмөрөнгийн гэрт очиж хоол унд хийж идэж юм ярьж суусан. Тэгэхэд Я.Дэлгэрмөрөн нэг шил архи гаргасан. Ж.Ууганбаяр ирэхдээ нэг шил архитай ирсэн. М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсанаас болж зодоо болсон. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 26- 27-р ху/. 15.Гэрч У.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 04-р сарын 08-ны өдрийн 15 цагийн үед нөхөр Ж.Ууганбаяр, Г.Эрдэнэдаваа Самбуу нартай хамт Дэлгэрмөрөнгийн гэрт очиход Нямбаатар, Нямбаатарын эхнэр, Энхтулга, Дэлгэрмөрөн Баттулга нар архи уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр Ж.Ууганбаяр “Ерөөл” нэртэй 075 граммын нэг шил архи гаргаж өгсөн. Ингээд тэнд байсан залуус хоорондоо юм яриад сууж байхад М.Энхтулга “чи хүнээр ажил хийлгэчхээд, хүний мөнгө төгрөг өгч чаддаггүй” гээд үгээр идэж ярьсан. Ц Нямбаатар нь “наадах чинь насаараа хүн хулхидаж яваа, наад лалар чинь” гэж хэлсэн. Тэгэхэд гэрийн эзэн Дэлгэрмөрөн “та нар гарч учраа ол” гэж хэлсэн. Манай нөхөр Ж.Ууганбаяр “чи маргааш хүрээд ир, хоёулаа эрүүл саруул болоод учраа олоё” гэхэд Ц Нямбаатар нь “та нар ярьсандаа байлдаа, лаларууд чинь пилдагнаад байх юм” гэж бусдыгаа хатгаад “гаръя” гэж хэлээд нүдээ ирмээд өөрөө гараад явсан. Тэгэхэд М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр араас нь гарахад Ц.Нямбаатар нь хашаанд байсан машиныг заагаад “М.Энхтулгаа энэ хэний машин юм бэ? чиний машин мөн юм уу? машинаа хүнд унуулаад” гэж хэлсэн. Тэгтэл М.Энхтулга “чи ер нь яах гээд байна аа” гэж хэлээд манай нөхрийн нүүрний баруун хэсэгт гараараа нэг удаа цохиод хувцсаар нь хоолойг нь боосон. Ж.Ууганбаяр гараараа өөрийнхөө цамцыг урж боолтноос гарахад Самбуу очоод “М.Энхтулгыг чи одоо боль” гэхэд “лалар минь хол байгаарай ойртвол ална шүү” гэж хэлээд дахин Ж.Ууганбаярыг хувцсаар нь хоолойг боосон Самбуу “боль” гэж хэлээд дахиад очиход Ц.Нямбаатар нь “лалар минь чамд хамаагүй” гэж хэлээд Самбуугийн араас гараараа бариад хойш нь авч шидсэн. М.Энхтулга нь манай нөхрийн нэгээс таван удаа боож байсан. Ж.Ууганбаяр боолтыг тавиулахад Ц.Нямбаатар цамцаа тайлаад “та нараас айх юм уу” гэж хэлээд Ж.Ууганбаяр дээр очсон. Ж.Ууганбаяр Ж Нямбаатарыг гараараа түлхэхэд зүүн гарын хурууг хазаад тавихгүй байсан. Ж.Ууганбаяр тавилдаа гэж орилоод хуруугаа татаж авахад цус их хэмжээгээр гарч байсан. Би Ж.Уламбаяр руу утсаар “ахыг чинь хүн алах гээд байна, хүрээд ир” гэж дуудсан. Удалгүй Ж.Уламбаяр ирээд М.Энхтулга Ж.Ууганбаярыг хоолойг боосон байдалтай байхад нь М.Энхтулгыг гараараа түлхэж салгасан. Тэгэхэд цаанаас Нямбаатар “та нараас айх юм уу гэж хэлээд гүйж ирэхэд нь Ж.Уламбаяр “чи согтуу байна холд гэж хэлээд” гараараа түлхэж холдуулсан. Нямбаатар хутга аваад бүгдийг “шааж ална” гэж хэлээд гэр лүү гүйж ороол эргэж гарч ирэхдээ хутгагүй гарч ирээд хуруугаараа заагаад “та нарыг бүгдийг чинь ална” гэж хэлсэн. Ж.Ууганбаяр, Ж.Упамбаяр хоёр “энд байгаа хүмүүс бүгдээрээ согтуу байна. Та нартай ярихгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Нямбаатарын эхнэр утсаар цагдаа дуудаж удалгүй цагдаа хүрч ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/, 16.Гэрч Г.Эрдэнэдаваагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Ж.Ууганбаяр, Батчимэг, Самбуу нартай хамт Дэлгэрмөрөнгийн гэрд очиход Нямбаатар мөн түүний эхнэр, Энхтулга, Дэлгэрмөрөн, Баттулга нар байсан. Ж.Ууганбаяр 0.75-ын “Ерөөл” нэртэй архи гаргаж өгсөн. Тэнд байсан залуус хоорондоо юм яриад сууж байтал М.Энхтулга “Би хүнээр ажил хийлгэчихээд мөнгө төгрөгөө өгөхгүй байна. Би чамтай тооцоогоо хийе” гэж ярьсан. Ц.Нямбаатар “чи цалин мөнгөө аваач” гэж хэлсэн. М.Энхтулга, Ж.Ууганбаяр хоёр бага зэрэг үл ойлголцоод хоорондоо маргалдсан. Тэгэхэд гэрийн эзэн “та нар гарч учраа ол” гэж хэлсэн. Энхтулга, Ууганбаяр хоёр гарсан удалгүй Нямбаатар мөн түүний эхнэр Самбуу Батчимэг бид нар араас нь гарахад хашаан дотор Энхтулга “чи яах гээд байнаа” гэж хэлээд Ууганбаярын шанаан тус газар цохиод хувцсаар нь хоолойг нь боож тэр хоёр зууралдаж газар унасан. Удалгүй Уламбаяр хашаа давж орж ирээд М.Энхтулга, Ууганбаярын хоолойг боосон байдалтай байхад нь тэр хоёрыг салгаж түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Нямбаатар цаанаас “та нараас айх юм уу” гэж хэлээд гүйж ирэхэд нь Ж.Уламбаяр Нямбаатарыг гараараа цохисон. Нямбаатар “та нарыг бүгдийг чинь ална” гэж хэлээд гэр рүү орсон Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/, 17.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ц.Нямбаатарын биед чих, уруулд няцарсан шарх, 1 шүд хөдөлсөн, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдпоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-р ху/ 18.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ц.Нямбаатарын биед чих, уруулд няцарсан шарх, 1 шүд хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдпоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх-ийн 38-р ху/ 19.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 1.Ж.Ууганбаярын биед хүзүүнд зулгаралт, хуруунд язарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдпоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. .гэх дүгнэлт, /хх-ийн 49-р ху/, 20.Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, Хохирогч нарын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, /хх-ийн 04-06-р ху/, Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 36, 41, 47-р ху/, хохирогчийг анх үзсэн эмчийн магадлагаа, /хх-ийн 37, 43-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 38, 42, 49-р ху/, хохирогч, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 39, 43-45, 50-51-р ху/, Шүүгдэгч Ж.Ууганбаярын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 54-58-р ху/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 59, 67, 75-р ху/, Шүүгдэгч Ж.Уламбаярын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 63-65-р ху/, Шүүгдэгч Ц.Нямбаатарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 71-74-р ху/, шүүгдэгч нарын захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60, 68, 76-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88-89,90-91,92- 93-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 94-95, 96-97,98-99-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 106-110-р ху/ шүүгдэгч хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, /хх-ийн 111-113-р ху/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, /хх-ийн 117-р ху/, яллах дүгнэлт, /хх-ийн 118-122-р ху/, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хх-ийн 123-р ху/ мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Нямбаатарын толгой нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Шүүгдэгч Ц.Нямбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Ууганбаярын гар хурууг нь хазаж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр гаргасан хүлээн авч Прокурорын газар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч прокурорын торгуулийн ял оногдуулах саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Жигжидсүрэнгийн Уламбаяр, Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Боржигон овогт Жигжидсүрэнгийн Уламбаяр, Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Боржигон овогт Жигжидсүрэнгийн Уламбаяр, Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр, Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатар нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр, Ц.Нямбаатар нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр, Ц.Нямбаатар нарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр, Ц.Нямбаатар нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Ж.Уламбаяр, Ж.Ууганбаяр, Ц.Нямбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН