Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01176

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШШ2026/06231 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон тайлбар, хариуцагч байгууллагаас улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* ******* байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны зах зээлийн үнийг тогтоохоор шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу явагдсан эсэхийг анхаараагүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Үнэлэгдэж буй орон сууцыг төлбөр төлөгч *******ээс гадна ******* хамтран өмчилдөг ба түүнээс үнийн санал аваагүй, өмчлөгчийн тайлбар гаргах эрхийг хангаагүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан дараалал, журмыг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.09-ний өдрийн ******* дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* 160,000,000 төгрөгийг 2025.12.18-ны өдөрт багтаан нэхэмжлэгч *******д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2025.02.04-ний өдөр үүсгэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг даруй авах үүрэгтэй.

Дээрх ******* дугаартай шүүгчийн захирамжид хариуцагч байгууллагын үнэлгээ тогтоосон ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* ******* байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй, уг орон сууцыг *******, ******* нар хамтран өмчилдөг байна. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан арга хэмжээг авах, мөн хуулийн 86 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа эдгээр тодорхой журам, дарааллын дагуу төлбөр барагдуулах ажиллагааг тухайн ажиллагааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай.

 

5.Хариуцагч нь төлбөр төлөгч *******ээс 160,000,000 төгрөгийн төлбөр гаргуулах ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-86.4 дэх хэсэгт заасан ажиллагааг зохих дараалал, журмын дагуу явуулсны эцэст төлбөр төлөгч *******, ******* нарын хамтран өмчилдөг дээр дурдсан ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцнаас төлбөр төлөгчийн төлбөрийг гаргуулахаар шинжээч томилох ажиллагааг эхлүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Учир нь төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах хөрөнгөгүй эсхүл хөрөнгө нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн бусад этгээдтэй хэсгээр болон хамтран өмчилдөг хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д тодорхой заасан. Гэвч хариуцагчаас мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь тодорхойгүй, хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотлоогүй байна.

 

6.Хариуцагч орон сууцыг 2025.05.03-ны өдөр битүүмжлэх, 2025.11.04-ний өдөр хураах ажиллагааг тус тус явуулж, улмаар 2025.11.27-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн хураагдсан хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохдоо үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол эрх бүхий мэргэжлийн этгээдээр хөрөнгийн үнэ цэнийг тогтоолгох журамтай.

Төлбөрт хураагдсан орон сууцны өмчлөгчөөр төлбөр төлөгч *******ээс гадна ******* бүртгэлтэй бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан буюу талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй нь орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгох үндэслэл болсон байхад тус орон сууцны хамтран өмчлөгч *******аас орон сууцны үнийн саналыг авах ажиллагааг явуулаагүй нь хуульд нийцэхгүй.

 

7.Төлбөр гаргуулахаар хураагдсан орон сууц нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-д заасан ажиллагааны явцад хураагдсан хөрөнгө байхад хариуцагч байгууллагаас дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохоор орон сууцны үнэлгээ тогтоолгохдоо хамтран өмчлөгчөөс нь үнийн санал авалгүй явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэнэ.

Иймд хариуцагч байгууллагын 2025.11.27-ны өдрийн ******* дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор *******, ******* нарын хамтран өмчилдөг Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* ******* байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 182,460,542 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээчин *******ын 2025.12.02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* ******* байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг 182,460,542 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээчин *******ын 2025.12.02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШШ2026/06231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* ******* байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 182,460,542 төгрөгөөр үнэлсэн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хангасугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ