Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 157

 

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                                                          Т.Нансалмаа

            Хохирогчийн өмгөөлөгч                                       С.Сувдаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Р.Атарцэцэг

            Нарийн бичгийн дарга                                          Ө.Энх-Амар нар оролцов.

 

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтын Түвшинбаярт холбогдох эрүүгийн 1931000000120  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    

                                          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 054 тоотод оршин суудаг, Цэргийн тэтгэвэрт байдаг, Хилчний алдар 1,2,3 дугаар зэргийн медальтай, Хил хамгаалах байгууллагын 60,70,80 жлийн ойн медальтай, Онц хилчин тэмдэгтэй,  ял шийтгэлгүй, Боржигон овогт Цогтын Түвшинбаяр /РД:МЗ78032473/

        

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Ц.Түвшинбаяр нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 054 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Ц.Жаргалбаярын охин, насанд хүрээгүй Ж.Хүслэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Түвшинбаяр нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 054 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Ц.Жаргалбаярын охин, насанд хүрээгүй Ж.Хүслэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Түвшинбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

           Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

           Шүүгдэгч Ц.Түвшинбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн үйлдсэн гэмт хэрэгт үнэхээр их харамсаж байна. Үнэхээр их ичиж, санаа зовж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна маш их харамсаж байна....” гэх мэдүүлэг

           Насанд хүрээгүй хохирогч Ж.Хүслэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр болсон асуудлын талаар хэлж ярьсан. Би энэ зүйлийг мартах гэж хичээж байхад дахин дахин надаас асуугаад байхад сэтгэл санаанд хэцүү байна. Ц.Түвшинбаяр ах манай аав Ц.Жаргалбаярын төрсөн ах, миний авга ах. Ц.Түвшинбаяр ах 2019 оны 06 дугаар сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар нь би анзаараагүй, мэдэхгүй байна. Би Ц.Түвшинбаяр ахыг унтлагын өрөөнд орж ирэхийг унтаж байхдаа бол мэдээгүй. Тэгсэн унтаж байхад хүйтэн, гар, хөл мэдэгдэх үед сэрсэн. Сэрсэн чинь Ц.Түвшинбаяр ах миний хажууд нүцгэн байсан. Би Ц.Түвшинбаярыг “өрөөнөөс гараач, өрөөндөө орж унтааж юу хийж байгаа юм бэ” гэж хэлсэн. ...Ц.Түвшинбаяр “ах нь гарлаа” гэж хэлээд хэвтээд байсан. Тэгснээ гэнэт миний дээр хэвтсэн. Миний дээр хэвтэх үед нь би цээж рүү нь гараараа түлхсэн чинь “ах нь гарна, байж бай” гээд байсан. Ц.Түвшинбаяр ах гэнэт миний баруун гарыг зүүн гараараа бариад, хөдөлгөөнгүй болгоод миний өмсөж явсан ягаан өнгийн майкыг тайлаад дараа миний шортыг, дотоожтой нь зүүн гараараа тайлаад, Ц.Түвшибаяр ах өөрийнхөө дотоожийг тайлж миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд миний дээрээс хөдлөөд байсан. Миний дээр Ц.Түвшинбаяр ах хэр удаан байсан талаар цаг минутыг мэдэхгүй байна. Ингээд Ц.Түвшинбаяр ах миний дээрээс босоод дотоожоо өмсөөд өрөөнөөс гарах үед нь би орондоо уйлсан. Намайг уйлах үед Ц.Түвшинбаяр ах ”ийм зүйл хийсний дараа уйлвал муухай шүү дээ” гэж хэлээд өрөөнөөс гарч явсан. Би энэ талаар тухайн шөнө эгч Б.Сувд-Эрдэнэ рүү мессеж бичиж үлдээсэн. Ингээд би хэсэг хэвтэж байгаад бие засах гээд гарч нойл орсон. Нойл орох үед бие засаад бэлэг эрхтнээ арчих үед цус гарсан байсан. Ингээд би цустай нойлын цасаа хогийн саванд хийгээд гэртээ орж амарсан. Унтаж байхад өглөө Ц.Түвшинбаяр ах дахин өрөөнд орж ирэхийг мэдсэн. Ц.Түвшинбаяр ах өрөөнд орж ирээд миний хажуугаар хэвтэх үед нь хөл рүү нь өшиглөх үедээ дүүгээ өшиглөсөн чинь манай дүү Ж.Хатанзаяа сэрэх үед Ц.Түвшинбаяр ах өрөөнөөс гарч явсан. Тэгэхээр нь би Ж.Хатанзаяаг тэврээд эргэж унтуулсан. Ц.Түвшинбаяр ах намайг цохиж, зодож биед гэмтэл учруулаагүй. Айлгаж, сүрдүүлсэн, дарамтласан зүйл байхгүй. Миний “болиоч” гэдэг үгийг зөвхөн Ц.Түвшинбаяр ахыг л сонсохоор хэлсэн. Ц.Түвшинбаяр ахыг хүүхдүүдийнх нь хажууд л ийм байдалтай харагдуулахгүй гэж чангаар, орилж хашгираагүй, хэрвээ намайг чангаар, орилж хашгирсан бол Ц.Түвшинбаяр ахын хүүхдүүд болох Т.Байгаль, Т.Тэлмүүн нар мэдэх байсан. Надад тусламж дуудах боловч байсан. Ц.Түвшинбаяр ах миний дээрээс хэвтэх үед нь цээж рүү нь баруун гараараа түлхсэн чинь миний баруун гарыг зүүн гараараа дарсан. Ц.Түвшинбаяр ах нэг гараараа миний шорт, дотоожийг тайлах үед нь би өдийж ирээд суух үед намайг эргүүлээд түлхэж хэвтүүлээд миний дээрээс хэвтээд миний бэлэг эрхтэн рүү Ц.Түвшинбаяр ах бэлэг эрхтэнээ хийхийг би мэдсэн, бас өвдөж байсан. Миний дээрээс Ц.Түвшинбаяр хөдлөж байгаад боссон. Тэр үед миний бэлэг эрхтэн орчим цавуу шиг нялцгай шингэн зүйл гараараа хүрэхэд мэдэгдэж байсан. Би тэр үед уг зүйлийг хөнжпийн даавуугаар арчаад дотоожоо сольж өмссөн. Би маргааш нь хувцаснуудаа угаахдаа дотоожоо угаасан байгаа. Би Ц.Түвшинбаяртай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй, мөн биедээ хүргэхийг зөвшөөрөөгүй. Надад Ц.Түвшинбаяр ах зөвшөөрөлгүй, хүрсэн, надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Ц.Түвшинбаяр ах миний баруун гарыг дарсан, хүчээр шортыг тайлсан энэ хүч хэрэглэж байна гэж бодож байна. Харин хүчээр бэлгийн харьцаанд орох гэдгийг би намайг хүсээгүй, надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж ойлгож байна. Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр /16 насанд/ хүрсэн, харин Ц.Түвшинбаяр ах бол 41 настай, би биеэрээ эсэргүүцээд дийлэхгүй байсан, миний Ц.Түвшинбаярын ахыг өөдөөс хийсэн эсэргүүцсэн, дургүйцсэн үйлдэл болгон Ц.Түвшинбаярт нөлөө үзүүлэхгүй байсан. Би энэ талаар хэнд ч хэлэхийг хүсээгүй. Би энэ талаар хэн нэгэн хүнд хэлэх юм бол Ц.Түвшинбаяр, ах Б.Отгонцэцэг эгч нар салж, надад хүн итгэхгүй байх гэж бодсон. Би хэнд ч хэлэхгүй нууна гэж бодож байна. 108 дугаарыг сургуульд байхад зааж байсан. Хүүхдийн төлөө утас гэсэн, энэ дугаар луу залгавал миний нууцыг хадгалах юм болов уу гэж бодож залгасан. Би 108 дугаар руу залгаж зөвөлгөө авъя гэж залгасан. Би яах учраас олохгүй, хэнд хэлэхээ мэдэхгүй, 2 өдөр бодсны эцэст 108 дугаар руу залгасан юм. Би бэлгийн харьцааны талаар надад ойлголт байдаг. Надад бэлгийн харьцааны талаар биологийн хичээл, эрүүл мэндийн хичээл дээр ордог болохоор мэдээд байна. Ц.Түвшинбаяр ахын гэрт хонож байсан. Тэгэхдээ 1-2 удаа л хонож байсан. Тэр үед эхнэр нь байдаг байсан. Харин анх удаагаа Ц.Түвшинбаяр ахын хүүхдүүд, бид нар байх үед хонож байхад ийм зүйл боллоо. 2019 оны 03 дугаар сард Ц.Түвшинбаяр ахын гэрт зурагтны хажууд утсаа оролдоод сууж байхад Ц.Түвшинбаяр ах намайг өргөөд том өрөөний буйдан дээр хэвтүүлээд дээр гараад хацар дээр үнсэх үед нь “...болиоч...” зүгээр байгаач гэж хэлээд надаас холдоод гарч явах үед Ц.Түвшинбаяр ах маяглаад байвал орон дээр хэвтүүлчихнэ шүү гэж хэлж байсан. Би бас энэ талаар Ж.Сувд-Эрдэнэд хэлж байсан. Би өмнө нь хүнтэй унтаж үзээгүй. Надад үерхдэг залуу байхгүй.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/

           Гэрч Ц.Жаргалбаярын 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр 3 хүүхдийн амьдардаг бөгөөд манай бага охин Ж.Хатанзаяа /6 настай/, дунд охин Ж.Хүслэн /16 настай/, том охин Б.Сувд-Эрдэнэ /16 настай/ эхнэр Г.Буянбилэг нарын хамт Хүдэр сумын Хилчин хотхонд амьдардаг. Эхнэр бид 2-уулаа хилийн цэрэгт ажилладаг болохоор ажил ихтэй байдаг. Манай 3 охин Хүдэр сумын ЕБСургуульд суралцдаг. Одоо сурагчдын зуны амралт эхэлсэн болохоор хүүхдүүдийг харах хүнгүй байсан учраас төрсөн ах Ц.Түвшинбаярын гэрт хүргэж өгсөн. Ц.Түвшинбаяр ах аймгийн төвд гэр бүлийн хамт амьдардаг юм. Б.Сувд-Эрдэнэ Улаанбаатар хотод эхнэрийн дүүгийнд байгаа. Би бага дундах охин Ж.Хүслэн Ж.Хатанзаяа нар ахынд байсан. Ж.Хүслэн, Ж.Хатанзаяа нарын Ц.Түвшинбаярын гэрт нь 2019 оны 06 дугаар сарын 15-17-ны хооронд явуулсан санагдаж байна. Яг хэзээ гэдэг он сараа санахгүй байна. Манай охидууд Ц.Түвшинбаярын гэрт очоод бараг 7-8 хоног болсны дараа 2019 оны 06 дугаар сарын 22-ны орой охиндоо тохиолдсон асуудлыг сонсож мэдсэн. Би энэ талаар итгэж өгөхгүй байсан бөгөөд охин Ж.Хүслэнгээс бүх зүйлийг сонсоны дараа одоо л итгэж байна. Би Ж.Хүслэнд тохилдсон зүйлийг сайн мэдэхгүй байна, юу болсон яасан, гээд нарийн зүйлсийг охин надад хэлээгүй байгаа. Охинтойгоо тухтай ч уулзаж чадахгүй байна. Охин яачих бол, янз бүрийн үйлдэл хийчих болов уу, одоо сэтгэл санаа нь ямар байна гээд олон зүйл надад бодогдож байна. Хамгийн нэн түрүүнд охины амь нас, эрүүл мэндийг л анхаарч байна. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа болохоор одоогоор өөр хэлэх зүйл байхгүй байна. Ц.Түвшинбаяр миний төрсөн ах, ахдаа итгэж хүүхдүүдээ харуулж байхад ийм зүйл болсонд надад хэцүү л байна. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ц.Түвшинбаяр ах манай хүүхдүүдийн авга ах нь шүү дээ. Манай ээж хөгшин настай хүн Мандал сумаас ирж байна гэр бүлийн хүрээнд болсон асуудал болохоор бусад бүх ах дүү нар мэдэж, сонссон. Ц.Түвшинбаяр ах хэрвээ гэртээ байвал ярилцаж, уулзах, харахад хүртэл надад хэцүү байна. Миний төрсөн ах миний охиныг хүчирхийлсэн гэж сонссноор хэн бүхэнд аймшигтай санагдаж байна. Ц.Түвшинбаяр ах бид 2-уулаа насаараа хилийн цэрэгт, мөн эхнэр бас хилийн цэрэгт ажилладаг. Ц.Түвшинбаяр ахыг миний таньж мэддэг бүх хүмүүс таньж мэддэг. Энэ байдлыг хэрвээ хэлэх бол бид нарын нэр хүнд яах бол, ажил дээр дэл сул яриа гарвал надад хэцүү байна. Бусад хүмүүс мэдвэл охинд хүртэл хэцүү байна. Ц.Түвшинбаярын ах сэтгэл зүй хүртэл ямар байгаа бол, айдастай, түгшүүртэй, сандарсан байгаа. Хэрвээ энэ хүнийг гадуур шалгавал амиа хорлохгүй гэсэн баталгаа байхгүй, ийм байдалтай хүн чинь гэр бүл, ээж, ах дүү нараасаа ичиж санаа зовж байгаа амь нас, эрүүл мэндийг хариуцах баталгаа байхгүй. Би охиноо аваад Хүдэр сум руу буцна.  ...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 дүгээр тал/

            Гэрч Б.Отгонцэцэгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Нөхөр Ц.Түвшинбаяртай 2002 анх танилцаж гэр бүл болж өдий хугацаанд хамт амьдарч байна. Ц.Түвшинбаяр бид 2 дундаасаа хүү, охинтой Манай том охин Т.Байгаль /15 настай/, хүү Т.Тэлмүүн /12 настай/. Ц.Түвшинбаяр нь Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангид харуулын дарга, ахлах ахлагч цолтой ажиллаж байгаад 2017 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Бид нар өөрийн гэсэн хашаа байшин унаа тэрэгтэй боломжийн амьдралтай. Бид нарын хувьд бүгд л ажилтай төрөлтэй, ахуй амьдрал жигдэрсэн сайхан гэр бүл байсан. Ц.Түвшинбаяр нь хилийн цэрэгт байхдаа мориноос унаад баруун нүдээ гэмтээж байсан бөгөөд, одоо баруун нүд юм хардаггүй, бусад эрүүл мэндийн байдал, сэтгэцийн байцал нь эрүүл, ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг байдаггүй. Нөхрийн зан аашийн хувьд хүнтэй эвсэг найз нөхөд олонтой, даруу төлөв шудрага зантай цэргийн байгууллагад олон жил ажилласан болохоор цэмцгэр, цэгцтэй сайн залуу, гэр бүлдээ цаг зав их гаргана, сайн хань, сайн аав эцэг хүн. Илүү дутуу зач ааш байхгүй, муу зуршил гээд байх зүйл байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч гэсэн илүү дутуу зан ааш байхгүй, архийг найз нөхөд гэр бүлийн хүрээнд баяр ёслолын үед л хэрэглэдэг. Бусад үеүдэд уугаад байдаггүй. Ц.Түвшинбаярын холбогдсон хэргийн талаар сайн мэдэхгүй, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би 24 цаг ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор гэртээ байгаагүй. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор надад одоогооор мэдэх зүйл алга байна. Ц.Түвшинбаяр өмнө нь цагдаагийн байгууллага дээр гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй. Ц.Түвшинбаярт гаж сонирхол ааш, зан, байхгүй, олон жил хамт амьдарсан болохоор би Ц.Тувшинбаярын зан аашийг сайн мэдээд байна. Гаж ямар нэгэн зүйл, үг хэллэг үйлдэл хийж байгаагүй хүн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

             Гэрч Ё.Адъяасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хүүгийнхээ хувийн зан байдал, ахуй амьдралын талаар мэдүүлэг өгнө. Миний хүү Цогтын Түвшинбаяр нь 1978 оны 03 дугаар 24-ний өдөр миний 3 дахь хүү бөгөөд Ц.Түвшинбаяр нь ихэр төрсөн. Ц.Түвшинбаяр дээрээ 1 ах, 1 эгчтэй, доороо 4 дүүтэй айлын дундах хүүхэд. Ц.Түвшинбаярын ах, эгч нь саяхан зам тээврийн ослоор нас барсан. Ц Түвшинбаяр нь Мандал сумын ЕБСургуульд суралцаж байгаад 10 дугаар анги төгссөн. 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд явсан. Цэргийн албанаас халагдаж Сэпэнгийн аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангид ахлагчаар ажиллаж байгаад 2017 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Миний хүү анх 18 настай цэргийн албанд явж тэтгэвэрт гарах хүртлээ хилийн цэрэгт ажилласан. Ц.Түвшинбаяр нь эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд амьдардаг. Эхнэр нь Б.Отгонцэцэг нэгдсэн эмнэлэгт ажилладаг, хүүхдүүд нь ЕБСургуульд суралцдаг. Ахуй амьдралын хувьд дунд зэргийн өөрсдийгөө болгоод л байдаг хүмүүс. Өөрийн гэсэн хашаа байшинтай хувьдаа авто машинтай. Гэр бүлийн амьдрал тогтвортой, эхнэртэйгээ олон жил амьдарч байна. Миний хүү цэргийн тэтгэвэрт гараад тогтсон ажил төрөл байхгүй. Энэ тэнд ажил олдвол хийж байгаа. Насаараа цэргийн байгууллагад ажилласан хүн болохоор ямар ч ажлыг нягт нямбай, сэтгэлээсээ хийдэг, цэвэр цэмцгэр, сайн хүү. Ц.Түвшинбаярын зан аашийн хувьд цайлган, цагаан, хүнд тусархуу, хүнтэй эвсэг, найрсаг харьцаатай, миний хүүг муу хэлэх хүн байхгүй. Шудрага шулуун, хүнд хар буруу санахгүй, тайван дөлгөөн, хүний хамгийн сайхан сэтгэл гэвэл миний хүүгээс л гарах байх. Элдэв муу зуршил, зан ааш огт байхгүй. Миний хүү тамхи татдаг, харин архи, согтуруулах ундааны зүйлийг сүүлийн үед хэрэглэдэг болсон байна лээ. Миний хажууд Ц.Түвшинбаяр согтуу, харагдаж, архи ууж байгаагүй, ээжээсээ айж, ээжийгээ хүндэтгэж байгаагийн хэлбэр гэж ойлгож болно, хүн ээжээсээ айна гэдэг ямар сайхан зан чанар билээ дээ. Миний хүү надтай байнга холбоо барьж, миний амьдрал ахуйд санаа зовж “ээж яаж байна, би яаж туслах уу” гэж ярьдаг. Миний хүүгийн баруун талын нэг нүд нь сохорсон. Баруун талын нүд нь юм харахгүй, зөвхөн зүүн талынхаа нүдээр юм хардаг. Ц.Түвшинбаяр хилийн цэрэгт ажиллаж байхдаа морьтой явж байгаад морь нь үргээд мориноосоо унаад чулуу мөргөөд нүдээ гэмтээсэн. Энэ асуудал нь 2014 онд л гэж миний хувьд бодож байна. Би хүүгийнхээ хийсэн хэргийн талаар сайн мэдэхгүй, миний санаанд буухгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

           Өсвөр насны гэрч Т.Байгалийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө ажилдаа 10 цагийн үед явсан. Манай гэрт аав Ц.Түвшинбаяр, дүү Т.Тэлмүүн, Ц.Жаргалбаяр ахын охин Хүслэн, Хатанзаяа нар үлдэцгээсэн. Ээж тухайн үед ажилтай 24 цагаар гарч байсан. Би орой 19 цагийн үед ажил тараад ирээд гэртээ ирсэн. Тухайн орой аав, Ж.Хүслэн, Ж.Хатанзаяа бид нар талбай орж шоу тоглолт үзсэн. 2019 оны 06 дугаар 19-ний өдөр талбай дээр тоглолтой байсан. Орой тоглолт тараад 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрт хувцасаа солиод унтаж амарцгаах болоод би дүү Т.Тэлмүүний хамт том өрөөний буйдан дээр, аав жижиг унтлагын өрөөнд, Ж.Хүслэн, Ж.Хатанзаяа нар болохоор бас жижиг унтлагын хойд өрөөнд унтацгаасан. Ингээд унтаж амарцгаагаад 2019 оны 06 дугаар 20-ны өглөө бид нар сэрээд би цай хоолоо идчихээд 10 цагийн үед ажилдаа явсан. Харин гэрт аав, Т.Тэлмүүн, Ж.Хатанзаяа, Ж.Хүслэн нар үлдсэн. Аав тухайн орой архи согтууруулах ундааны зүйл зүйл хэрэглэсэн байсэн талаар мэдэхгүй байна. Намайг л унтснаас хойш архи уугаагүй бол цуг талбай дээр явж гэрт ирэх уед бол эрүүл байсан. Тухайн орой унтаж байхад хүн уйлах, орилох, хашгирах чимээ сонсогдоогүй. Надад бол ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Том өрөө унтлагын өрөө хоорондоо 3 алхамын зайтай байдаг. Жижиг унтлагын өрөө хаалгатай. Тухайн орой би нам унтсан байна лээ. Шөнө орой хүн босч явсан үгүйг мэдэхгүй байна. Би унтаад л өглөө сэрсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ илүү дутуу зан авир байхгүй, ганцаараа ярьж байгаад л унтаад өгдөг, агсам соггуу тавьдаггүй, гэрт хэрүүл маргаан гаргаж байдаггүй. Аавд сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар  тал/

             Гэрч Г.Буянбилэгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Миний хувьд нөхөр 3 охины хамт амьдардаг. Манай нөхөр Ц.Жаргалбаяр бид 2-уулаа Хилийн цэрэгт ажилладаг. Манай охидууд ЕБСургуульд суралцдаг. Бид нар гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг Хүдэр суманд амьдардаг. ЕБСургуулийн сурагч нарын хичээл нь амарсан болохоор хүүхдүүдээ харуулах хүн байхгүй, нөхөр бид 2-уулаа ажил ихтэй, харуул, манаа гээд яваад байсан болохоор Аймгийн төвд байдаг нөхрийн ах Ц.Түвшинбаярын гэрт Ж.Хүслэн, бага охин Ж.Хатанзаяа нарыг хүргэж өгсөн. Харин манай охин Б.Сувд-Эрдэнэ Улаанбаатар хот руу манай эгчийнд амрах гээд явсан. Ж.Хүслэн, Ж.Хатанзаяа нарыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ц.Түвшинбаяр ахын гэрт хүргэж өгсөн. Ингээд Хүдэр суманд ажилтай байсан. Харин 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр намайг Аймгийн төвд ажилтай явж байхад Ц.Түвшинбаярын эхнэр Б.Отгонцэцэг эгч над руу утасдаж гэртээ дуудсан. Би Ц.Түвшинбаяр ахын гэрт ирсэн чинь ахынд цагдаагийн алба хаагч нар ирцгээсэн байсан бөгөөд, учир байдлыг тухайн үед мэдэж сонсож ойлгосон байгаа. Ж.Хүслэнгийн хувьд нээлттэй, чөлөөтэй, ярилцана, сэргэлэн, цовоо, илүү дутуу, зан ааш, маяг байхгүй, гэр бүлийн хараа хяналт сайн тавьдаг. Хүдэр суманд гэр сургууль гэсэн маршруттай. Орой үдэш гарч явдаггүй, төлөв томоотой хүүхэд. Архи, тамхи хэрэглэдэггүй, цэвэрч нямбай, хичээл сурлагандаа сайн. Аав, ээжийн хэлсэн зүйлсийг хийдэг, нөхөр бид хоёрыг ажилтай үед Б.Сувд-Эрдэнэ, Ж.Хүслэн нар л гэр орны хамаг л ажил төрлийг амжуулж арын сайн даадаг. Ж.Хүслэн надад Ц.Түвшинбаяртай холбоотой ямар нэгэн зүйл хэлж ярьж байгаагүй, Ц.Түвшинбаяр ахын том охин нь Ж.Хүслэнтэй үе тэнгийн охинтой. Анх удаагаа л 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдэж сонссон. Ж.Хүслэнтэй үерхдэг найз залуу гэж байдаггүй, ер нь орой үдэш гэрээс гараад байдаггүй, гэртээ дүүгээ хараад, гэрийн ажлаа хийгээд байж байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар  тал/

            Гэрч Б.Нарантуяагийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Хүслэн манай сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Тэрээр Улаанбаатар хотоос манай сургуулийн 9 дүгээр ангид шилжин ирж өнөөдрийг хүртэл суралцаж байна. Тэр хүүхэд ээж, аав, нас чацуу Б.Сувд-Эрдэнэ гэх хүүхэд болон нэг дүүгийн хамт амьдардаг. Аав, ээж хоёр нь Хүдэр сумын хилийн заставт ажилладаг. Ямар ажил төрөл эрхэлдэг талаар надад мэдэх зүйл байхгүй. Ар гэрийн амьдралын хувьд аав, ээж нь хоёулаа ажил төрөлтэй тул дутагдаад гачигдаад байхаар зүйлгүй, аав, ээжийн хүүхдүүддээ тавих анхаарал, халамж сайн байдаг юм. Ж.Хүслэн хичээл сурлагандаа сайн, хичээлээс гадуурх ажилд идэвхи сайтай, бие даан цааш улам амжилттай суралцах боломжтой хүүхэд юм. Их хөгжилтэй, хамт олонч, нийтэч зантай хүүхэд байгаа юм. ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 дугаар тал/

            Насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнийн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: Би авга ах Ц.Түвшинбаярын эсрэг мэдүүлэг өгөх хүсэлгүй байгаа учраас би мэдүүлэг өгөхөөс татгалзах байна. Би болсон явдлын талаар сайн мэдэхгүй учраас надад хэлж ярих зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 29 дүгээр тал/

             Гэрч С.Пүрэвдоржийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Ц.Түвшинбаяр нь сэргэлэн, цовоо, хамт олонтой нийтэч, шудрага зан чанартай, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, цэргийн байгууллагад ажиллаж байсан болохоор цэвэрч нямбай, цэмцгэр залуу. Насаараа л хилийн цэрэгт ажилласан хүн. Цэргийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан. Миний хувьд Ц.Түвшинбаярын холбогдсон хэргийн талаар тодорхой сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 40 дүгээр тал/

             Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай:

            “...1.Ж.Хүслэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2.Ж.Хүслэнгийн бэлгийн бойжилт хэвийн, охин хальс шинээр үүссэн урагдлын сорвижилттой.

            3.Ж.Хүслэн 2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө бэлгийн харьцаанд орсон байх боломжтой байна.

            4. Ж.Хүслэнгийн биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээүндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3776 дугаартай:

            “...1.Ж.Хүслэнгийн өмсөж явсан гэх цайвар цэнхэр өнгийн дотоож, үтрээний гадна болон дотор талаас авсан гэх арчдас дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.

            2. Ж.Хүслэнгийн өмсөж явсан гэх цайвар цэнхэр өнгийн дотоож, үтрээний гадна болон дотор талаас авсан гэх арчдас дээр цус илрээгүй.

            3.Ц.Түвшинбаярын өмсөж явсан гэх саарал эрээн өнгийн эрэгтэй дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг үрийн шингэн нь В /III/ бүлгийн харьяалалтай байна.

            4.Ц.Түвшинбаярын гэх цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. ....” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №61/19

            1.2.Яллагдагч Ц.Түвшинбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл учир өөрийнхөө хийж байгаа үйлдлээ зөв ойлгон удирдах, гэмт үйлдлээ удирдан хариуцах чадвартай байна.

            3.Яллагдагч Ц.Түвшинбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

            4.Яллагдагч Ц.Түвшинбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

            5.Яллагдагч Ц.Түвшинбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл учир болсон явдалд дүгнэлт хийж болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-03 дугаар тал/

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 дугаар тал/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 дугаар тал/

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45 дугаар тал/

            Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46,51-52,57-58 дугаар тал/

            Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 74-79 дүгээр тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар тал/ зэрэг болно.

 

            Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

           Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаангүй байгааг дурьдах нь зүйтэй.

           Иймд шүүгдэгч Ц.Түвшинбаяр нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 054 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Ц.Жаргалбаярын охин, насанд хүрээгүй Ж.Хүслэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд дээрх хоёр хүндрүүлэх үндэслэл хангалттай тогтоогдоосон байна гэж дүгнэсэн болно.

           Шүүгдэгч Ц.Түвшинбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

          Шүүгдэгч Ц.Түвшинбаярын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.Хүслэнгийн охин хальс урагдсан хохирол, хор уршиг учирсан болно.

          Хохирогчийн зүгээс шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

  

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Улсын яллагчаас санал болгосон 05 жил 05 сарын хорих ялаас доош татаж 03 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх  үзэв.

           Шүүгдэгч Ц.Түвшинбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Шүүгдэгч Боржигон овогт Цогтын Түвшинбаярт шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доош татах боломжгүй гэж шүүх үзэв.

           Учир нь: Энэ төрлийн гэмт хэрэг нь шүүгдэгчийн шууд санаатай үйлдлээр илэрдэг бөгөөд хохирогч нь түүний гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй охин байх бөгөөд түүнд учирсан хор уршиг арилж хуучин хэвийн байдалд орох боломжгүй мөнгөн хэлбэрээр нөхөн төлөгддөггүй, сэтгэл зүйн хүнд хор уршиг учруулдаг зэргийг шүүх харгалзан үзсэн болно. 

           Шүүгдэгч Ц.Түвшинбаяр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүнд оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Түвшинбаярын энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

           Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “The banan spits3 гэсэн бичиг бүхий ягаан өнгийн фудволк 1 ширхэг, шар өнгийн бөөрөнхий дүрстэй хар өнгийн богино шорт 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хар эрээн өнгө голлосон эрэгтэй хүний дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар заав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  шүүгдэгч Боржигон овогт Цогтын Түвшинбаярыг мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д заасан “..Хүчиндэх гэмт хэргийг 14-өөс дээш 18 насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2.Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Боржигон овогт Цогтын Түвшинбаярт 03 /гурав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.          

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Боржигон овогт Цогтын Түвшинбаярын эдлэх 03 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Ц.Түвшинбаярын энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          6.Ялтан Ц.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан “The banan spits3 гэсэн бичиг бүхий ягаан өнгийн фудволк 1 ширхэг, шар өнгийн бөөрөнхий дүрстэй хар өнгийн богино шорт 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хар эрээн өнгө голлосон эрэгтэй хүний дотоож 1 ширхэгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          8.Ялтан Ц.Түвшинбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай.   

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

        

ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ