Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 156

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв Хохирогч С.Гэрэлчулуун Г.Тамир Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ж.Дэлгэртуяа А.Болор-Эрдэнэ Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энх-Амгалангийн Боргил, Сумчин овогт Баянгэрэлийн Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Болор-Эрдэнийн Төгөлдөр, Онход овогт Ням-Очирын Ганхүү нарт холбогдох 1931002040138 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны сувилахуйн мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт уламжлалт эмчилгээний тасагт бага эмчээр ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар баг 5 дугаар хэсэг 078 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жил 10 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хасаж 1 жил 10 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт ЭнхАмгалангийн Боргил, /РД:МК96072312/, Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар баг 3 дугаар хэсэг 144 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жил 10 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хасаж 1 жил 10 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Онход овогт Ням-Очирын Ганхүү, /РД:РТ97010810/, Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 12 жилийн 1 дүгээр сургуулийн 12в ангид сурдаг, ам бүл 5, эцэг эх, ах эгч нарын хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 115 тоотод оршин суух хаягтай, биө эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, Сумчин овогт Баянгэрэлийн Мөнх-Эрдэнэ, /РД:АЮ02242611/, Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 16 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 12 жилийн 1 дүгээр сургуулийн 11б ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 114 тоотод оршин суух хаягтай гэх, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, Боржигон овогт Болор-Эрдэний Төгөлдөр, /РД:МЮ02311211/ Шүүгдэгч Э.Боргил, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 010 тоотод оршин суух С.Саябазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн samsung брендийн зурагт, нөүтбүүк /notebook/, диплом, DDISH--ийн антен, станц зэрэг эд зүйл хулгайлж 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг 4 дүгээр хэсгийн 327 тоотод оршин суух иргэн Ц.Сувдаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг үнэ бүхий хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 058 тоотод оршин суух иргэн Г.Тамирын гэрт хууль бусаар нэвтрэн орж 4 ширхэг notebook хулгайлж 554.000 /таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Н.Ганхүүтэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 14-өөс 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр баг 8 дугаар хэсгийн 833 тоотод оршин суух иргэн Х.Өлзийцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг үнэ бүхий хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлсан Шүүгдэгч Н.Ганхүү нь шүүгдэгч Э.Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 14-өөс 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр баг 8 дугаар хэсгийн 833 тоотод оршин суух иргэн Х.Өлзийцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөртэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг 3 дугаар хэсгийн 16 тоотод оршин суух Д.Цээлээхүүгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 3 Мөн өсвөр насны шүүгдэгч Б. Төгөлдөртэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12-13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 058 тоотод оршин суух С.Гэрэлчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж “Dell” маркийн нөүтбүүк хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Э. Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг 4-р хэсгийн 327 дугаар тоотод оршин суух Ц. Сувдаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлж, 280000/хоёр зуун ная/ төгрөгний хохирол учруулсан, Мөн өсвөр насны шүүгдэгч Э.Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 2-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 010 тоотод оршин суух С.Саябазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “samsung” брендийн зурагт, нөүтбүүк /notebook/, диплом, DDISH--ийн антен, станц зэрэг эд зүйл хулгайлж 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Э. Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 11 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Салхит” 3-р багийн 1-р хэсгийн 058 тоотод оршин суух Г. Тамирын гэрт хууль бусаар 4 ширхэг нөүтбүүт хулгайлж 554000 төгрөгний хохирол учруулсан, Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр нь өсвөр насны шүүгдэгч Б.МөнхЭрдэнэтэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12-13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 058 тоотод оршин суух С.Гэрэлчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж 650.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” маркийн нөүтбүүк хулгайлсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг 3 дугаар хэсгийн 16 тоотод оршин суух Д.Цээлээхүүгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлсан.” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Э.Боргилын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21- ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Салхитын аманд байдаг Гэрэлчулуун гэх айл эзэнгүй хүнгүй болохоор МөнхЭрдэнийн хамт хулгай хийсэн. Тухайн Гэрэлчулуун гэх айлаас Мөнх-Эрдэнэ нь урьд нь нөүтбүүк авч байсан гэж хэлэхээр нь Мөнх-Эрдэнэтэй ярилцаж байгаад Гэрэлчулуун гэх айлын гадаа очих үед гадна талын хаалга нь цоожтой болохоор нь цонхыг нь түлхэж байгаад орчихсон. Мөнх-Эрдэнэ байшингийн цонхоор орж би байшингийн цонхны доор зогсож байхад Мөнх-Эрдэнэ надад 3 цүнхтэй 4 ширхэг нөүтбүүк өгсөн. Бид хоёр уг нөүтбүүкнүүдийг аваад машиндаа үлдээгээд явсан. Маргааш нь Ганхүүгийн хамтаар Мөнх-Эрдэнэ бид гурав Дархан-Уул аймаг руу явж ломбарданд тавих гэсэн боловч аваагүй. Хэтэрхий хуучин хэрэглэж байсан, эвдрэлтэй байна гээд аваагүй. Ганхүү нь Мөнх-Эрдэнэ бид хоёрыг хулгайн эд зүйл авч яваа талаар мэдээгүй, зүгээр хамт явж байсан юм. Би тухайн үед өөрийн 92-51 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад маш харамсалтай байна. Хуулийн дагуу хөнгөн ял шийтгэж өгнө үү. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-28-р ху/, 2.Шүүгдэгч Э.Боргилын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 2-ны өдөр Б.Мөнх-Эрдэнийн хамт Сүхбаатар сумын 4-р багийн Чүдэнзний ард иргэн Ц.Сувдаагийн байшингийн цоожийг эвдэн орж зурагт авсан. 4 Тус орой дахин Мөнх-Эрдэнийн хамт Сүхбаатар сумын 5-р баг Саябазарын байшингийн цонхоор орж зурагт, нөүтбүүк, ДДШ антен, их сургуулийн диплом авсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар сумын 3-р багийн иргэн Гэрэлчулуун гэх айлийн 4 ширхэг зөөврийн нөүтбүк авсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар сумын 4-р багийн иргэн Өлзийцэцэгийн гэрийн хаалгыг эвдэн Ганхүүгийн хамт гэрт нь нэвтрэн орж зурагт хулгайлсан. Би нийтдээ 4 удаа бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийг Ганхүү, Мөнх-Эрдэнэ нарын хамт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би дээрхи гэмт хэргүүдийг үйлдэж ашиг олъё гэж бодсон. Би хулгай хийхдээ Мөнх-Эрдэнэ, Ганхүү нарыг уруу татсан зүйл байхгүй. Хулгай хийхдээ ярилцаж байгаад л санаа нэгдэж хулгай хийсэн. Би Ганхүү, Мөнх-Эрдэнэ нарыг хулгай хийхэд дарамталж, айлгаж, сүрдүүлсэн зүйл байхгүй. Би хулгай хийж авсан эд зүйлсийг Дархан-Уул аймгийн ломбарданд барьцаанд тавьсан. Би аймгийн төвд байдаг ломбарданд хулгайлж авсан эд зүйлсээ барьцаанд тавих юм бол баригдчих байх гэж бодоод өөр аймагт барьцаанд тавьсан. Дархан Уул аймаг руу явахдаа өөрийн эзэмшлийн 92-51 СЭҮ улсын дугаартай приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан. Энэ талаар гэр бүлийн хүмүүс, найз нөхдөдөө хэлж байгаагүй. Зөвхөн надтай хамт хулгай хийсэн Мөнх-Эрдэнэ, Ганхүү нар хулгайн эд зүйл барьцаанд тавих гэж байсан талаар мэдэж байсан. Би иргэдэд учруулсан хохирол төлбөрийг удахгүй бүрэн барагдуулна. Би гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 70-71-р ху/, 3.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд дурьдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтыг ойлгож мэдлээ, надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Надад уншуулж танилцуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авто угаалгын газар ажиллаж байгаад орой 22 цагийн үед тарсан. Тухайн өдөр ажил дээр Төгөлдөр хамт байсан. Төгөлдөр бид хоёр орой харих замдаа явж байхад эмнэлгийн ар талд гэрэлгүй айл харагдсан. Төгөлдөртэй ярилцаж байгаад тухайн эзэнгүй айлд орохоор болсон. Хашааг нь давж ороод урагшаа харахад цонх нь гэрэлгүй болохоор нь цонхыг нь түлхэж орсон. Төгөлдөр бид хоёр хамт байшин руу орж шкафны шургуулганаас 4 жижиг кола ундаа, жижиг өсгөгч 1 ширхэг, 2 утас, компьютерийн хулгана 2 ширхэг, утасны цэцэглэгч 1 ширхэг тус бүр аваад эргээд цонхоороо гарсан. Би Төгөлдөртэй ярилцаж байгаад хулгай хийчихсэн. Байшингийн урд талын вакум цонхыг түлхэж орсон. Төгөлдөр бид хоёр хамтдаа цонхоор дотогш орсон. Уг айлын вакум цонхоор ямар ч хүн багтаж орох боломжтой байсан. Цонхыг гараараа хүчтэй түлхээд орчихсон. Надад хулгай хийх ямар нэг шалтгаан байхгүй. Намайг энэ хэргийг хийхэд хөндлөнгөөс нөлөөлсөн, айлгаж сүрдүүлсэн, дарамталсан, шан харамж амласан, цохиж, зодсон дарамт шахалт байхгүй. Би буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, 2-р ххийн 57-58-р ху/, 4.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Би найз Төгөлдөр, Боргил нарын хамт нийт 5 удаа хулгай хийсэн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлгийн ард байх иргэн Д.Цээлээхүү гэх айлд орой 22 цагийн үед Төгөлдөрийн хамт байшингийн цонхоор нэвтрэн орсон. Энэ айлаас ундаа хөгжмийн залгуур, компьютерийн хулгана, утасны цэцэглэгч гэх зүйл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр Төгөлдөрийн хамт өдөр 12 цагийн үед Сүхбаатар сумын 3-р багт байх иргэн Гэрэлчулууны гэрийн байшингийн 5 цонхоор нэвтрэн орж хар цүнхтэй зөөврийн 1 ширхэг нөүтбүүк авсан. 2019 оны 06 дугаар сарын 2-ны орой 23 цагийн үед Боргил ахын хамт Сүхбаатар сумын 4-р багийн чүдэнзний ард байх айлийн байшингийн цоожийг дугуйн торцовоор цохиж орж байшинд байсан зурагтыг авсан. Энэ өдөр дахин 01 цагийн үед Сүхбаатар сумын 5-р багт Саябазар гэх айлийн байшингийн вакум цонхоор орж зурагт ДДШ антен, диплом, нөүтбүк зэрэг зүйл авсан. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар сумын 3-р баг Гэрэлчулуун гэх айлд орж 3 цүнхтэй 4 нөүтбүк компьютер авсан. Би хулгай хийсэн, айл руу орсноо хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулна. Надад өөр хулгай хийсэн зүйл байхгүй. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Би дахин хулгай хийхгүй. Би одоо ерөнхий боловсролын 12в ангид анги дэвшиж суралцана. Надад суралцах боломж бололцоогоор хангаж өгнө үү. Намайг хулгай хийхэд хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлсэн, зүйл байхгүй. Би хулгайн гэмт хэргийг хийх санаа зорилго байгаагүй. Тухайн үед найзтайгаа ярилцаж байгаад айл руу орж хулгай хийх болсон. Миний бие сэтгэцийн эрүүл мэнд хэвийн. Би хулгай хийж олсон мөнгөөрөө интернет тоглоом тоглож ойр зуурын идэж уух юм аваад өнгөрөөдөг байсан. Уг нь надад хулгай хийх шалтгаан байхгүй. Тухайн үедээ Төгөлдөр, Боргил бид нар ярилцаж байгаад л хулгай хийх болсон. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 66-67-р ху/, 5.Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 11- ний өдөр би Мөнх-Эрдэнийн ажил дээр өдөржин хамт байж байгаад орой ажил тарах үеэр хамт явсан. Мөнх-Эрдэнийн ажил нь орой 22 цагийн үед тарсан. Ингээд Мөнх-Эрдэнэ бид хоёр харих гээд эмнэлгийн ард явж байхад гэрэлгүй харанхуй айл байхаар нь Мөнх-Эрдэнэтэй ярилцаж байгаад тухайн айл руу орохоор болсон. Мөнх-Эрдэнэ бид хоёр хамт айл руу ороод урагшаа харсан вакум цонхыг нь МөнхЭрдэнэ хүчтэй түлхсэн чинь цонх нь онгойсон. Мөнх-Эрдэнэ бид хоёр хамт дотогшоо ороод эд зүйл хийж байгаад том өрөөний зурагтны тавиурны шкафинд байсан 4 жижиг ундаа, жижиг өсгөгч 1, компьютерийн хулгана 2 ширхэг, утасны цэцэглэгч 2 ширхгийг аваад цонхоороо эргээд гарсан. Ингээд бид хоёр шууд гэр гэртээ харьцгаасан. Би Мөнх-Эрдэнэ бид хоёр ярилцаж байгаад хулгай хийчихсэн юм. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Мөнх-Эрдэнэ бид хоёр нэг нэгнийгээ уруу татсан, дарамталж дээрэлхсэн зүйл байхгүй. Бид хоёр хулгай хийхээр ярилцаж байгаад хулгай хийхээр болсон байгаа. Байшингийн урд талын вакум цонхыг түлхэж орсон. Мөнх-Эрдэнийн хамт байшин руу орсон. Эд зүйл устгасан гэмтээсэн зүйл байхгүй. Надад ямар нэг хулгай хийх шалтгаан байхгүй. Намайг энэ хэргийг хийхэд хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамталсан, уруу татсан, шан харамж амласан, цохиж зодсон, дарамт шахалт байхгүй. Би буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байна. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64-65-р ху/, 6.Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Би найз Мөнх-Эрдэнийн хамт нийтдээ 2 хулгайн гэмт хэрэг үйлдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэгдсэн эмнэлгийн ард байх иргэн Д.Цээлээхүү гэгч айлд орой 22 цагийн үед уг айл эзэнгүй байх хугацаанд Б.Мөнх-Эрдэнийн хамт байшингийн цонхоор орсон. Уг айлаас ундаа, хөгжмийн залгуур, компьютерийн хулгана, зөөврийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг тус тус авсан. Би хулгай хийсэн айл руу орсноо хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулна. Надад өөр хулгай хийсэн зүйл байхгүй. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Дахин хулгай хийхгүй. Би одоо ерөнхий боловсролын 11б ангид анги дэвшин суралцана, надад суралцах боломж бололцоогоор хангаж өгнө үү. Намайг хулгай хийхэд 6 хөндлөнгөөс нөлөөлсөн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, би хулгайн гэмт хэргийг хийх санаа зорилго байгаагүй, тухайн үед найзтайгаа ярилцаж байгаад айл руу орж хулгай хийх болсон. Манай ахуй амьдрал боломжийн учир надад хулгай хийж ахуй амьдралаа авч явах үүрэг хариуцлага байхгүй. Миний бие ухаан, сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, надад суурь архаг өвчин эмгэг байхгүй. Би хулгай хийж байсан талаараа аав, ээждээ хэлээгүй байсан. Би хулгай хийж олсон мөнгөөрөө интернет тоглоом тоглож өнгөрөөдөг байсан. би буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 68-69-р ху/, 7.Шүүгдэгч Н.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрийнхээ хашаандаа ойр зуурын ажил хийж байхад Э.Боргил нь машинтай ирсэн. Э.Боргил над дээр ирээд “би одоо удахгүй Дархан-Уул аймаг руу явах гэж байна. Чи хамт явах уу” гэж надаас асуусан. Надад Дархан явах ажил байсан. Дархан Уул аймагт эхнэр бид хоёр гэрэл зургийн студид зураг авахуулсан, тэр зураг гарсан байсан учраас авах санаатай Э.Боргилын хамт явахаар болсон. Болд-Эрдэнэ нь Боргил бид хоёртой хамт байж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буугаад хүнтэй уулзах гээд үлдсэн. Хэсэг хугацааны дараа Болд-Эрдэнэ ирсэн. Ингээд шууд Салхитын ам орж Мөнх-Эрдэнийг авахаар явсан. Ингээд бид нар явж байгаад Э.Боргил нь “замаараа ПСМКА орж хүнд хувцас өгөх хэрэгтэй байна” гэж хэлээд хувцсаа хүнд нь өгсөн. Тэр үед Болд-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нар “хүнтэй уулзана” гэж хэлээд замдаа буугаад үлдсэн. Энэ үед нь Боргил бид хоёр буцаад төв рүү явах гэж байхад Э.Боргил “энд нэг эзэнгүй айл байна. Ийшээ хоёулаа цуг оръё” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт орохоор болсон. Э.Боргил тухайн айлын гэрийнх нь хажууд байсан жижиг төмрөөр гаднах цоожийг нь хөшиж эвдээд бид хоёр гэр рүү хамт ороод зурагт хулгайлаад авсан. Зурагтнаас өөр зүйл аваагүй. Замын хажуугаар явж байхдаа гадна талдаа цоожтой гэдгийг нь Э.Боргил харсан юм шиг байна лээ. Зурагтаа авч машиндаа хийгээд шууд Дархан-Уул аймаг руу явсан. Дарханд очоод зурагтыг нь ломбарданд 60.000 төгрөгөнд өгсөн. Би Дархан-Уул аймаг орж гэр бүлээрээ авахуулсан зургаа бас авсан. Орой Э.Боргил бид хоёр 22 цагийн үед гэртээ ирцгээсэн. Би санамсаргүй байдлаар хулгай хийчихлээ. Уг нь би Э.Боргилын машинд дайгдаад гэр бүлийн зураг авах санаатай явж байсан юм. Э.Боргил нь замдаа “эзэнгүй айл байна, хулгай хийх үү” гэж хэлэхэд нь “үгүй” гэж хэлж чадахгүй зөвшөөрөөд хамт эзэнгүй айл руу орсон. Хулгай хийхэд ар гэр болон бусад хөндлөнгийн нөлөөлөл байхгүй. Эд зүйл хулгайлсан айл руу Э.Боргил гэрийнх нь хажууд байсан төмрөөр гаднах цоожийг нь хөшиж байгаад онгойлгож ороод ганцхан зурагт авчихсан юм. Надад өөр хулгайн гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Э.Боргил над дээр ирэхдээ “интернет тоглоот тоглох” гэж ирсэн байсан боловч явцын дунд байдал өөрчлөгдөөд хулгай хийчихсэн юм. Дархан-Уул аймагт ломбарданд зурагтыг барьцаанд тавьж тэрнээс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Алдагдсан гэсэн сураг гарсан. Би иргэдэд учруулсан хохирол төлбөр, мөнгийг удахгүй бүрэн барагдуулна. Би гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 182-183-р ху/, 8.Шүүгдэгч Н.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Би хулгайн гэмт хэргийн 1 үйлдэлтэй. Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр найз Боргилын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг 8-р хэсэг 883 тоотод айлын гэрийн хаалганы гадна талын цоожийг эвдэлж ороод гэрийн хойно байсан зурагтыг найз Боргилын хамт авч явсан. Надад өөр хулгайн гэмт хэрэг байхгүй, би буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Намайг хулгай хийхэд хэн нэгэн хүн уруу татсан зүйл байхгүй, Боргилтой ярилцаж байгаад хулгай хийх болсон. Би хулгай хийж болохгүй гэдгийг мэднэ, энэ буруу зүйл. Тухайн үедээ яагаад хулгай хийх болсон талаараа мэдэхгүй байна. Зурагтаа Дархан-Уул аймаг руу авч явж ломбарданд тавьсан. Дараа нь 7 Дархан Уул аймаг руу яьж ломбарданд тавьсан зурагтыг асуухад хугацаа нь дуусаад зарагдсан гэж ломбардны хүн хэлсэн. Би Боргилтой сайн найзууд. Боргил бид хоёр 10 жилд байхдаа нэг ангид суралцаж байсан нэгнийгээ бага байхаасааа л мэддэг байсан. Төгөлдөр, Мөнх-Эрдэнэ нартай интернет тоглоомын газарт тоглож байхдаа танилцаж байсан. Сайн бол таньж мэдэхгүй, ах дүүгийн харилцаатай байдаг. Би эхнэр хүүгийн хамт хадмындаа амьдардаг. Манай эхнэр Улаанбаатар хотод суралцдаг оюутан, хүү 1 сар гарантай нялх хүүхэдтэй. Манай эхнэр одоо их сургуульдаа суралцахаар хичээл орох үед явна. Би хүүхдээ хадмуудын хамт харж үлдэнэ. Би их дээд сургуульд суралцаж байгаагүй., бүрэн дунд боловсролтой, айлын том хүү, би доороо 2 дүүтэй. Манай ахуй амьдрал дунд зэргийн. Би савхны үйлдвэрт жолооч хийдэг. Надад өөрийн гэсэн өмч хөрөнгө хашаа байшин байхгүй. Аав ээжийн хамт амьдарч байгаа болохоор одоохондоо өмч хөрөнгө гэх зүйл байхгүй. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ар гэрийн зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хулгай хийж ахуй амьдралаа авч явдаггүй. Хулгай хийх санаа зорилго надад байхгүй. Тухайн үед зүгээр яагаад ч юм хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Би дахин хулгай хийхгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 72-73-р ху/, 9. Шүүгдэгч Н.Ганхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 6-р сарын 5-ны өдөр Боргил “Дархан явах уу” гэхээр нь би урьд нь Дарханд эхнэртэйгээ зураг авахуулсан байсан болохоор, “зураг чинь гаргачихсан ирж ав” гэсэн түүнийгээ авъя гэж бодоод зөвшөөрөхөд намайг гэрээс ирж авсан юм. Боргил Чүдэнзний араас ажлын хувцас авах гэж явахдаg 32 инчийн зурагт хулгайлсан. Түүнийгээ Дарханд очиж 60 төгрөгөөр ломбарданд тавиад МөнхЭрдэнэд 10000 төгрөгийг нь өгөөд үлдсэнээр нь бензин авч машиндаа хийсэн. Боргилтой хамт хохирлын мөнгийг хувааж төлсөн. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү. ...гэх мэдүүлэг. 10.Шүүгдэгч Э.Боргилын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 6-р сарын 2-нд Манх-Эрдэнэтэй Саябазарын гэрт өдрийн 1 цагийн үед очсон. Тухайн үед Саябазарыг таньдаг байсан тул уулзах гэж очсон. Тэгээд гэрт нь хүн байхгүйг мэдээд гэрт нь орсон. Тэгээд мөн өдөр Сувдаа гэдэг айл руу Мөнх-Эрдэнэтэй цуг орсон. Тэгээд 6-р сарын 5-нд Ганхүүтэй хамт Өлзийцэцэг гэдэг айр орсон, 6-р сарын 4-нд Мөнх-Эрдэнэтэй хамт Тамир гэдэг айлд орсон. Энэ айлаас 3 цүнхтэй 4 нөүтебүүк аваад Дархан-Уул ороод ломбарданд тавих гэтэл “ажилладаггүй юм байна” гээд аваагүй. “Тошиба”, товчлуургүй, жижиг нотебүүк, “Делл” гэсэн нөүтебүүк авсан, цэнэглэгч байгаагүй. Өөр карт байгаагүй. Авсан зүйлүүдээ цагдаад хураалгасан. Хохирлуудаа бүгдийг нь төлсөн. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн бүхнийг минь уучилж шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Охин минь цэцэрлэгт явдаг тул энэ бүхнийг харгалзан үзэж гайгүй шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг. 11.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Анх 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Цээлийнхүү гэдэг айлд найз Төгөлдөрийн хамт гэрлүүгээ явах замдаа нэвтрэн орсон. Ороод 4 ундаа, 1 өсгөгч, 2 ширхэг компьютерийн хулгана авсан. Тэр өсгөгч, хулгана хоёрыг манай найз авсан сүүлд асуухад Гэрэлчулуун ахын гар утас засварт 10,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр найз Төгөлдөрийн хамт ярилцаж байгаад Гэрэлчулуун гэдэг айлд орж Dell нөүтбүүк аваад өөрийн паспортоор “Хурд” ломбарданд 150,000 төгрөгөөр тавьсан. 2019 оны 06 дугаар сарын 02-ны шилжих шөнө Э.Боргил ахтай хамт Сувдаа эгчийн гэрт орж 1 ширхэг 32 инчийн Самсунгын зурагт авсан. Шөнийн 00 цагаас 1 цагийн хооронд Саяабазар эгчийнд орж зурагт, нөүтбүүк, диплом ДДИШ-н антен, станц зэргийг авсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Боргил ахтай хамт Тамир ахын гэрт орж 4 ширхэг нөүтбүүк, 3 ширхэг цүнхний хамт авсан. Тэгээд нөүтбүүкнүүдээ Дархан орж ломбардах гэтэл ломбард 8 аваагүй тул буцааж авч ирсэн. Би 5 удаагийн үйлдэлтэй. Хөнгөн шийтгэл оногдуулж сургуульд сургаж өгнө үү. гэв. 12. Шүүгдэгч Б.Төгөлдөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Цээлээхүү гэдэг айлд орсон. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Гэрэлчулуун гэдэг ахынд орсон. Би санаачлагыг нь гаргасан. Гэрэлчулуун ахынхаас орон доор нь байсан нөүтбүүк авсан. Цээлээхүү гэдэг айлаас 1 ширхэг өсгөгч, 2 ширхэг компьютерийн хулгана, 1 ширхэг цэнэглэгч, 4 ширхэг ундаа авсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв. ...гэх мэдүүлэг. 13.Хохирогч С.Саябазарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн хугацаатай “Анар” хувийн эмнэлэгт сувилагчийн үүргийг гүйцэтгэхээр гэрээсээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Би өдөртөө ажил дээрээ ажлаа хийгээд орой 22:30 цаг болж байхад над руу Болдбаатар залгаад “танай гэрийн гэрлүүдийг асаалттай байна чи гэртээ байгаа юм уу” гэж асуухаар нь би “гэртээ байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 23 цаг 20 минутын үед гэртээ ирээд гэрийнхээ гэрэлнүүдийг унтраагаад гэрийнхээ цонх болон хаалгыг сайн хараад гэрийнхээ хөшигнүүдийг хаасан. Тэгээд хаалгаа цоожлоод буцаад ажилдаа очсон. Би өглөө ажлаасаа буугаад гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожоор онгойлгоод дотогш ороход манай том өрөөний сервантан дээр байсан зурагт байхгүй гал тогооны зүүн талын вакум цонх онгорхой байхаар нь би хажуу дэлгүүрт байгаа Болдбаатар ах руу утсаар яриад “та гэрт ороод ирээч” гэж хэлсэн. Болдбаатар ах гэрт орж ирэхээр нь “манай гэрт хулгай орсон байна” гэхэд Болдбаатар “цагдаа дууд ямар нэгэн зүйлд битгий хүрээрэй” гэж хэлсэн. Манай гэрээс 42 инчийн “samsung” маркsн зурагт, “DDISH” антений хүлээн авагч станцын хүлээн авагч мөн нөтебүүк болон диплом зэрэг зүйл алга болсон байна. Би өөрийн гэрийн эд зүйлсээ үзлээ, янз бүрийн зүйл харж гэрийн эд зүйл ухаж өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. Манай гэрээр орж гараад байдаг хүн байхгүй. Надад тэрийг энийг гэж сэжиглэж байна гэж хэлэх хүн байхгүй. Тэгэхдээ манай гэрийн хашаан дотор байдаг “Тавин” нэртэй дэлгүүрийн урд талын хяналтын камерт 2 залуу болон 1 тээврийн хэрэгсэл явж харагдсан, тэрнээс өөр сэжиглэх зүйл байхгүй. Би өөрийн эзэмшлийн зурагт нөтебүүк, антен, диплом зэрэг зүйлүүдээ олж авмаар байна.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 28-29-р ху/, 14.Хохирогч С.Саябазарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 2-ны өдөр дахин өгсөн: ...Манай гэрт 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирэх үед байшингийн гал тогооны өрөөний цонх онгорхой, том өрөөний тавиур дээр байсан 42 инчийн хавтгай “самсунг” брендийн зурагт, ддиш антений станц, том өрөөний буйдан дээр байсан зөөврийн нөүтбүүк “Дели” 5 загварын цүнхтэйгээ, мөн их засаг их сургууль төгссөн бакалаврын диплом зэрэг эд зүйл алдагдсан байсан. Миний сая хэлсэн дээрх зүйлүүд алдагдаж, өөр зүйл алдагдаагүй, мөн эвдэрч гэмтсэн, эд зүйл тавилга, цонх, хаалга цоож байхгүй. Том өрөөний тавиур дээр байсан бэлэн 300,000 төгрөг бол бүрэн бүтэн байсан. Би сүүлийн 2 жилийн хугацаанд ганцаараа амьдарч байна. Манай нөхөр хүүхдүүд хөдөө байдаг. Надаас өөр гэрт хүн байдаггүй гэдгийг хөндлөнгийн хүмүүс гадарлаж мэддэг байх гэж бодож байна. Э.Боргил гэгч залуутай их сургуульд хамт суралцаж байгаад одоо Аймгийн нэгдсэн эмнэлэгт хамт нэг газар ажиллаж байгаа болохоор мэднэ. Э.Боргил манай гэрийг хаана байдаг талаар мэднэ, намайг бас гэртээ ганцаараа байдаг гэдгийг мэддэг. Байшингийн ар талын гал тогооны цонх газраас 1 метр өндөр байх. Мөн манай гал тогооны цонх том цонх бөгөөд, онгойхдоо томоороо онгойдог. Манай цонхоор ямар 9 ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс ороод эд зүйл аваад гарах боломжтой. Цонхонд ямар нэгэн хайс төмөр сараалж байхгүй. Манай хашааны залгаа “Тавин” нэртэй хүнсний дэлгүүр байдаг. Э.Боргил надтай 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрүүдэд надтай холбоо бариагүй. Манайд ирсэн үгүйг мэдэхгүй байна. Э.Боргил манайхаар ирдэггүй. Би зурагтаа олж авсан. 42 инчийн зурагт бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Харин бусад нөүтбүүк, цүнх, бакалаврын диплом ддиш антены станц зэрэг зүйлсээ олж авмаар байна. Алдагдсан бусад зүйлсээ олж авах хүсэлтэй байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулах юм бол өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 30-р ху/, 15.Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Саябазарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн: ...Э.Боргил, Б.Мөнх-Эрдэнэ нар нь зурагт, ддш антен, нөүбүүк, эгчийн сургуулийн диплом, зэрэг зүйлсийн төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан учраас надад энэ хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан учраас гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, 16.Хохирогч Ц.Сувдаагийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би болон манай гэр бүлийнхэн 2019 оны 05 дугаар сарын 28-нд Улаанбаатар хот руу яваад 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт гэртээ иртэл, манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай дотогшоо хүн орсон байсан тул нөхөр Болд, охин Ганцэцэг нарт хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэртээ орж иртэл манай гэрийн хананд өлгөөтэй байсан телевизор байхгүй байсан. Телевизор антен хоёр алдагдсан байна. Би анх худалдаж авахдаа 640.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа талаар мэдэхгүй байна. Одоогоор тэр авсан гээд хэлэх хүн алга байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 109-110-р ху/, 17.Хохирогч Х.Өлзийцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэрт 2019 оны 06 сарын 05-ны өдөр хулгай орсон. Би тухайн өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч ахындаа очиж хүүхдийг нь өдөржин харж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэх үед хаалга онгойхгүй болохоор нь газраас чулуу авч байгаад цоожоо цохиж онгойлгосон. Ингээд гэртээ орсон чинь гэрийн хойд талд тавиур дээр байсан зурагт байхгүй байсан. Би зурагтаа 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр худалдан авч байсан, 32 инчийн “самсунг” брендийн зурагт байсан. Манай гэрээс өөр зүйл алдагдаагүй байсан. Би зурагтны үнэлгээтэй танилцлаа, зурагтын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, миний хохирлыг барагдуулж, хохирол төлбөргүй болгож өгөх юм санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй гэдгээ хэлэх гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 155-р ху/, 18. Хохирогч Х.Гэрэлчулууны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд Сүхбаатар сумын 6 багт байрлах шарын 6-р байрны 02 орцонд өөрийн хүү Тамиртай хамтран гар утас засвар ажиллуулдаг юм. Тухайн гар утасны зарим хэрэгцээтэй бараа материал болон эд зүйлсийг өөрийн гэр болох 3 баг 1 хэсэг 058 тоотод хадгалдаг юм. Тэгтэл өнгөрсөн 04-р сарын үед манай гэрээс гар утасны программ уншуулдаг “Dell” загварын нөүтбүүк алдагдсан болохыг саяхан мэдсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний санаж байгаагаар “Dell” загварын цагаан саарал өнгийн “i7” сипүтэй, 1 үеийн үзүүлэлттэй нөүтбүүк байсан. Хамгийн гол нь тухайн нөүтбүүк нь миний ажлын байранд хамгийн их хэрэгцээтэй программтай байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 200-р ху/, 10 19.Хохирогч С.Гэрэлчулууны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлээрээ хот явж байсан. Хот руу явж байхад манай хүү Тамир руу найз нь утастаад нөүтбүүкийг нь асуугаад байсан. Тэр үед манай хүү одоо энэ алдагдсан нөүтбүүкээ асуухаар нь санасан. Ингээд хотод 7 хоног ажилтай байж байгаад гэртээ ирээд нөүтбүүкээ хайгаад олоогүй. Ямар ч байсан нөүтбүүкээ гэрээсээ алдсан. Манай байшингийн жижиг вакум цонх онгорхой байсан. Манай байшин өдрийн цагаар хүнгүй, бүгд л ажил төрөлтэй байсан. Мөн гэр бүлээрээ хот руу явах үед бол гэр шөнийн цагаар хүнгүй байсан. Бид нарын тооцоогоор бол 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд эзэнгүй байх үед л хулгай орсон гэж бодоод байна. Харин өдөр хулгай хийсэн үү? Шөнө хулгай хийсэн үү гэдгээ мэдэхгүй байна. Нөүтбүүкийг одоогоос 5 жилийн өмнө хувь хүнээс худалдан авч байсан. Уг нөүтбүүк зах зээлд худалдагч байгаа нь 2-3 сая төгрөгийн үнэтэй байсан. Бид нар энэ нөүтбүүкт утасны програм суулгасан байсан. Эдэлгээний хувьд бол 5 жил хэрэглэсэн “dell” маркийн i7 загварын хар саарал өнгөтэй. Би нөүтбүүкээ харвал шууд танина. Байшингийн баруун талын жижиг вакум цонх онгорхой байсан. Манай байшинд эвдэрсэн гэмтсэн зүйл байгаагүй. Ямар ч байсан нөүтбүүк алдагдсан байсан. Гэрээс өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан. Байшин эзэнгүй гэдгийг шөнө оройн цагаар хашааны гадуур явах үед гэрэлгүй болохоор хүнгүй гэдэг нь нь мэдэгдэх байх. Тэрнээс бид нар хүмүүст гэр оронгоо захиж үлдээж, хөндлөнгийн хүмүүс бид нарыг хот явсан гэр эзэнгүй гэж мэдэх ёсгүй. Надад миний хохирол төлбөрийг барагдуулах юм бол санал хүсэлт байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хулгай хийсэн хүүхдүүд олдоогүй бол бид нар хохироод л үлдэх байсан гэж бодож байна. Хүн нь олдсон болохоор хохирол барагдуулах хүсэлтэй байна. Өөр гаргах санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 197-р ху/, 20.Хохирогч Г.Тамирын 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний мэдэж байгаагаар 2019 оны 06 дугаар сарын эхээр орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай гэрийн цонх онгорхой байсан. Би тэгэхээр нь цонхоо хаагаагүй явсан юм байна даа гэж бодоод гэртээ хоол цайгаа идээд амарсан. Маргааш өдөр нь ааваас “та өчигдөр гэрийн цонх онгорхой орхиод явчихсан юм уу” гэж асуусан. Тэгсэн аав “мэдэхгүй, үгүй байх ёстойдоо” гэсэн. Тэгсэн аав “гэрт байсан нөүтбүкээ очоод үздээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ очоод харсан чинь жижиг өрөөний орон дээр байсан цүнхтэй 4 ширхэг нөүтбүүк алдагдсан байсан. Манай гэрт нөүтбүүк, ойр зуурын эд зүйл байдаг байсан. Манай гэрт “делл” “эссэр” загварын 4 ширхэг нөүтбүүкүүд байсан. Эдгээрийг хүмүүсээс худалдан авсан, бид нар өөрсдөө утасны програмд ашигладаг юм. Би өөрөө гар утас засвартай болохоор гар утас, компьютертэй холбоотой ойр зуурын ажил хийхэд ашигладаг нөүтбүүкүүд юм. Манай байшинд голцуу аав байдаг өдөрт гэр эзэнгүй байдаг, өглөө бүгд ажилдаа явцгаадаг. Орой гэртээ ирцгээдэг болохоор гэгээн цагаан өдөр хулгай орно гэж юу байхав гэж бодсон. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 244-р ху/, 21.Хохирогч Цээлээхүүгийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 4 сард санагдаж байна. Манай байшин хүнгүй байх үед манай байшингийн том өрөөний вакум цонхоор хулгай орж жижиг 11 ундаа, ханын залгуур алдагдсан байсан. Манайх 2019 оны 4 сард гэртээ байгаагүй, Төмөр замын 1-р 60 айлд хүүхдийндээ байсан. Зундаа байшиндаа өвөлдөө байр луу явцгаадаг. Манай гэр ер нь өвлөөс зун хүртэл хүнгүй байдаг. Манай нөхөр ирж очин гэрээ үзэж хардаг байсан. ...гэх мэдүүлэг,2-р хх-ийн 34-р ху/, 22.Иргэний нэхэмжлэгч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 2-ны өдөр өгсөн: ...“Приус-11” маркын 92-51 СЭҮ улсын дугаартай энэ тээврийн хэрэгслийн талаар би мэднэ. Манай “Энт кредит” ХХКомпаний нэр дээр бүртгэлтэй. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийн зээл авч тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан. “Энт кредит” ХХКомпанид иргэд тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж зээл авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх эзэмшигчийн нэрийг манай байгууллага өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсны дараа тухайн иргэнд зээл олгодог. Зээлийн төлөлт дууссан тохиодолд тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн нэрийг иргэний нэр дээр эргүүлэн шилжүүлж өгдөг. Манай компаниас зээл авах тохиолдолд иргэд заавал тээврийн хэрэгслийн гэрчилгээг компаний нэр дээр шилжүүлж өгсөн байх ёстой. Дээрх тээврийн хэрэгслийг иргэн Э.Боргил гэгч хүн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Энт кредит” ХХКомпаний авто машин барьцаалсан зээлэнд хамрагдаж 800,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа нь 24 сар буюу 2 жилийн хугацаатай. Уг тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлт сар бүр хэвийн явагдаж байна. Э.Боргил гэгч хүн сар бүр 57,600 төгрөг төлж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн төлөлт бүрэн дуусч, уг тээврийн хэрэгсэл иргэн Э.Боргил гэгч хүний нэр дээр шилжиж очих болно. Миний хувьд “Энт кредит” ХХКомпаний нэр дээр бүртгэлтэй, эзэмшлийн “Приус-11” маркын 92-51 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуулийн байгууллагаас нэхэмжлэх хүсэлтэй байна. Надад өөр нэхэмжлэх зүйл гаргах санал хүсэлт байхгүй. Миний хувьд шүүх хуралдаанд суухгүй, суух шаардлага байхгүй гэж бодож байна. Ажил төрөл ихтэй байдаг тул энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэж хүсэх гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 35-р ху/, 23.Иргэний нэхэмжлэгч Г.Сүхболдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй байна. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хурд ” ломбардны захирал ажилтай. Ломбард 2018 оны 11 сараас үйл ажиллагаа явуулж байна. Ломбардан дээрээ ихэвчлэн би өөрөө зогсож ажиллуулдаг. 2910 оны 04 сарын 13-ны өдөр ажил дээрээ байхад 15-17 орчим насны эрэгтэй 2 хүүхэд өдрийн 16 цагийн үед тортой зөөврийн компьютер барьсан орж ирсэн. тухайн хоёр эрэгтэй хүүхэд нөүтбүүк барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тухайн нөүтбүүкийг үзэж хараад ломбардны үнэлгээгээр 150,000 төгрөгөөр үнэлж авсан. Нөүтбүүкийг Баянгэрэл овогтой МөнхЭрдэнэ гэгч хүүхдийн иргэний үнэмлэхээр барьцаанд тавьсан. Уг нөүтбүүк нь бага зэрэг хуучин, ашиглаж байсан, саарал өнгөтэй, делл загварын j7 нөүтбүүк байсан. Би тухайн хүүхдүүдээс ямар учиртай хэний нөүтбүүк юм бэ гэж асуухад “МөнхЭрдэнэ гэгч хүүхэд гэрээсээ авчирсан, миний нөүтбүүк байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд нөүтбүүк авсан, надад хулгайн эд зүйл гэж хэлээгүй, би ч энэ талаар мэдээгүй. Албан ёсны бичиг баримт хараад нөүтбүүк барьцаанд авсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хх-ийн 199-р ху/, 12 24.Гэрч П.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сарын 3-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 23 цаг 00 минутанд өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 93-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Отгоо гэх залуугийн хамт гэрийнхээ хашаан дотор орж ирсэн. Тухайн үед машинаа тавиад гэр лүүгээ орох гэсэн чинь манай эхнэрийн төрсөн дүү Батзаяагийн гэрийн бүх гэрэл нь асаалттай байхаар гэрт нь хүн байгаа юм болов уу гээд гадна хаалгыг нь татсан боловч цоожтой байсан. Тухайн үед би хашааныхаа хаалгыг хаалгаад гэрлүүгээ ороод орондоо орсныхоо дараа Батзаяагийн эхнэр Саябазар луу залгаж “танай гэрийн бүх гэрэл асаалттай байна чи асаалттай явчихсан юм уу” гэсэн чинь Саябазар нь “өө тийм үү, би уул нь том өрөөний гэрлийг асаасан байх ёстойдоо ямар сонин бэ” гээд “за за би чадвал очоод гэрлээ унтрая, уул нь түлхүүр хажуу талын дэлгүүрт байгаадаа, та унтраачих уу” гэхээр нь “дэлгүүр хаачихсан байна өглөө болохгүй юу” гээд утсаа тасалсан. Тэгээд гэртээ Отгоогийн хамт унтсан, тухайн үед би орон дээр Отгоо газар унтаж байсан, би түрүүлээд унтсан байх гэж бодож байна. Тэгээд амарсан. Шөнө дуу чимээ сонсогдож байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би ядарчихсан байсан. Надтай хамт хоносон залууг Отгоо гэдэг би энэ залууг зүс танина, тэгээд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар сумын талбай дээр Отгоо ганцаараа явж байхаар нь таараад тухайн үед Отгоо “салхитын аманд айлд граш барьж байгаа гээд өө ашгүй таних хүн байхгүй, танай гэрт очъё” гээд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт хоносон. Тэр өдрөөс хойш манай гэрт надтай хамт ажил хийж байгаа. Тэгэхдээ 2019 оны 06 дугаар сарын 01- ний орой гэгээ тасарч байхад эхнэр хүүхдүүдээ хүргэж өгөхөөр Цагааннуур сум руу явсан. Тухайн үед Отгоо манай гэрт ганцаараа үлдсэн. Би шөнийн 02 цаг 30 минутын үед ирэхэд хувцастайгаа газар хэвтэж байсан. Би том өрөө, жижиг өрөөний цонхийг гэрэлтэй байхыг харсан. Харин гал тогооны цонх гэрэлтэй байсан эсэхийг урд талынхан коридорын цонхоор харсан. Намайг гэрлүүгээ орж байхад хүүхдүүд орилолдоод тоглож байсан. Тухайн үед зарим нэг хүүхэд нь асаагуурын гэрэл тусгаж дуу дуулж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-43-р ху/, 25.Гэрч Э.Оргилын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сарын 7- ны өдөр өгсөн: ...Би 92-51 СЭҮ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг байнга унадаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь Э.Боргилын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Э.Боргил нь миний төрсөн дүү байгаа юм. Би Боргилтой хамт амьдардаг. Би тухайн тээврийн хэрэгслийг хэзээ унасан талаараа сайн санахгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн 5 дахь юм уу 4 дэх өдөр унасан санагдаж байна. Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотруу ажлаар яваад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчимд Сэлэнгэ аймагт ирсэн. Би Боргилыг хаана байсан талаар сайн мэдэхгүй байна. Боргил ээлжийн ажилтай бөгөөд ажилгүй байсан бол гэртээ байсан байх. Найзалж нөхөрлөдөг хүмүүсийн талаар сайн мэдэхгүй байна. Боргил хамаатны хүмүүстээ л машинаа өгдөг. Өөр хэн нэгэнд өгдөггүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 52-р ху/, 26.Гэрч Э.Оргилын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 16- ны өдөр дахин өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна 3,4-ний үе. байх “Гоёмсог” нэртэй цахим тоглоомын газарт би нэг таньдаг дүү 13 С.Гарьд гэдэг хүүхэдтэй нэг баг болж Төгөлдөр, Гансүх гэдэг хоёр хүүхдийн эсрэг “дота” гэж тоглоом 80.000 төгрөгний бооцоотой тоглосон юм. Ингээд манай баг хожиж Төгөлдөр, Гансүх хоёр “мөнгө байхгүй” гээд барьж байсан гар утас болох “J3” маркийн гар утсыг авсан юм. Тэгсэн Төгөлдөр гэдэг хүүхэд надад хандаж “ахаа мөнгийг нь өгөөд авна шүү, та хэд хоног байлгаж байгаарай” гэж хэлсэн чинь Гарьд гэдэг хүүхэд нь “тоглоод хожсон мөнгөө авъя, 2-3 хоног гэхээр худлаа болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь Төгөлдөр, Гансүх хоёроос хожиж авсан гар утсыг ломбарданд тавих гэсэн боловч тус утсыг авахгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утас болох “нөт-5” маркийн гар утсыг 70.000 мянган төгрөгөнд “Хурд” нэртэй ломбарданд тавьсан юм. Тэгсэн чинь 7 хоногийн дараа Төгөлдөр гэдэг хүүхэд Мөнх-Эрдэнэ гэдэг найзыгаа дагуулсан “тэр утас манай найзын утас нөгөө утсаа авах гэсэн юм мөнгө өнөөдөр бүтнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгөө аваад ир, би утсыг чинь өгнө” гэж хэлээд явуулсан юм. Тэгсэн Төгөлдөр, Мөнх-Эрдэнэ цуг ирж надад 80.000 төгрөг бэлэн авч ирж “Гоёмсог” цахим тоглоомын газрын гадаа авчирч өгсөн. Тэгэхээр нь би “утсыг чинь хоёроос гурав хоногийн дараа өгнө” гэж хэлээд мөнгийг нь аваад салсан юм. Ингээд Мөнх-Эрдэнэ над дээр 2-3 хоногийн дараа ажил дээр ирээд утсаа нэхэж эхэлсэн. Тэгээд бүр ажил дээр ирэхээр би нь утсыг нь зараад өөрийнхөө утсыг авсан байсан болохоор хэлж чадахгүй “өгнө өгнө” гэж хэлээд л яваад байсан юм. Мөнх-Эрдэнэ ч сүүлдээ манай ажил дээр ирж ганц хоёр ажил хийж надад тусалдаг болсон. Би Мөнх-Эрдэнэ өгөх ёстой утасны оронд 5.000-10.000 төгрөг хааяа авдаг байсан. Мөн би өмсдөг байсан хантаазаа мөнгөндөө бодож өгсөн юм. Ингээд бид хоёр 5 дугаар сарын 20-ноос хойш холбоо тасарсан юм. Надруу утсаа нэхэж утсаар ярьж байхад нь би зааж өгсөн санагдаж байна. “huewei” билүү, “А-6” загварын гар утас бариад яваад байдаг байсан би дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ээж нь ажил хийдэггүй аав нь тохижилт үйлчилгээний газар ажилладаг гэж байсан юм. Манай төрсөн дүүг ЭнхАмгалан овогтой Боргил гэдэг. Манай дүү Боргил би цахим тоглоом тоглодог учраас Мөнх-Эрдэнэ, Төгөлдөр нарыг танина. Би эхнэр Халиуны хамт Алтанбулаг суманд байсан юм. Тэр хооронд манай дүү Боргил эхнэр хүүхдээ Орхон аймаг руу хүргэж өгөхдөө өөрийн гар утсыг 100.000 төгрөгөнд, харин зурагт 60.000 төгрөгөнд “Хурд” ломбарданд тавиад яваад өгсен байна. Тэр зурагтаа бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдөр надад ажлын хөлс болох 260.000 төгрөг орж ирэхээр нь манай дүү “200.000 төгрөгийг нь зээлчих буцаагаад өгнө” гэж хэлээд зурагтаа гар утастайгаа авсан юм. Манай гэрийн зурагт ЛСД 39-42 инчийн БСБ, Хайер маркийн зурагтуудын нэг нь байгаа би яг сайн мэдэхгүй байна. Зурагтаа ломбарданд 2 удаа тавьж байгаа 5 сарын сүүлээр 5 сарын эхээр би өөрөө нэг удаа тавьсан юм. Мөнгөний хэрэг гараад яг хэдэн төгрөгөнд тавьснаа санахгүй байна. Тэр мөнгөнөөс би 20.000 төгрөг авч дүүдээ өгсөн. Манай дүү Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт бариа заслын бага эмч ажилтай, одоо 2 жил гаран болж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 55-р ху/, 27.Гэрч Б.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Б.Мөнх-Эрдэнэ манай хамгийн бага эрэгтэй төрсөн дүү. Мөнх-Эрдэнэ дээрээ 2 эгч, 1 ахтай айлын бага. Б.Мөнх-Эрдэнийн зан байдал гэх юм бол даруу төлөв зантай, хүний үгнээс гарна гэж байхгүй. Үг дуу цөөнтэй, эелдэг найрсаг харилцаатай, илүү дутуу, зан ааш байдаггүй, хүнд их итгэмтхий, хүний 14 үгээр байдаг. Мөнх-Эрдэнэ ах, эгчтэйгээ өссөн болохоор даруулгатай, томоотой өссөн. Гэр бүлийн хүмүүжил сайтай. Ах эгч бид нар дүүдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх гэж одоо ч хүртэл хичээж байна. Өсвөр насны хүүхэд болохоор шилжилтийн нас нь дээрээ байгаа болохоор сайн анхаарахгүй бол болохгүй юм шиг санагдаж, байнга л утсаар холбогдож “яаж байна, хаана байна. хэнтэй байна” гэх мэт зүйл ярьж санаа тавьдаг. Гэр орны ажилд ээжид их тус болдог. Ах, эгч нар Улаанбаатар хотод ажил, төрөлтэй учраас Аймгийн төвд Б.Мөнх-Эрдэнэ, ээжийн хамт амьдарч байгаа, манай аав Өмнөговь аймагт уурхайд ажиллаж байгаа. Манай дүү одоо ЕБСургуулийн 12 дугаар ангид орно хичээл сургууль нь амарсан болохоор “Хар Сүлд” ХХКомпаний албанд хамгаалалтын ажилтангаар ажиллаж байсан. Өөрөө их биеэ даасан, цэвэрч нямбай, ажилсаг хүүхэд. Ар гэрийн халамж анхаарал халамжийн Мөнх-Эрдэнэд сайн тавьдаг. Мөнх-Эрдэнэ урлаг, спортод сайн, гитар сайн тоглодог, дууны үг бичдэг Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Эмэгтэй хүнийг их хүндэлдэг, их тэвчээртэй. Манай ахуй амьдралын хувьд бол дундаж амьдралтай, аав, ах, эгч нар ажил хийж байгаа учраас чадах чинээгээ л амьдарч байна. Б.Мөнх-Эрдэнийн хувьд бол өмсөж зүүх, дутагдах гачигдах зүйл байхгүй, идэх хоол, өмсөх хувцас нь хүртэл бэлэн байдаг. Б.Мөнх-Эрдэнэ яагаад хулгай хийх болсон талаар мэдэхгүй байна. Дүүг хулгай хийх болсон талаар найзалж, нөхөрлөдөг хүмүүсээс нь болсон болов уу гэж бодож байна. Тэрнээс манай гэр бүлийн зүгээс бол дүүг хулгай хийхэд нөлөөлсөн зүйл байхгүй. Мөнх-Эрдэнэ хулгайн гэмт хэрэг үйлдэх, хийх шалтгаан байхгүй. МөнхЭрдэнээр хулгай хийлгэж амьдрах хүмүүс манай гэр бүл биш. Мөнх-Эрдэнийн хувьд бусад хүүхдүүдийн адил эрүүл саруул ухаантай, элдэв муу зуршил байхгүй. Хэл яриа, оюун санааны хөгжил эрүүл саруул, архаг хууч өвчин, эмгэг байдаггүй. Мөнх-Эрдэнийн ангийнхантайгаа ихэвчлэн нийлдэг, мөн Төгөлдөр гээд манай хажуу айлын хүүхэдтэй их сайн найзууд. Бусад найз нөхдийн талаар сайн мэдэхгүй. Мөнх-Эрдэнэ бусдын нөлөөнд хир хурдан автдаг талаар нь мэдэхгүй байна. Одоо энэ найзалж нөхөрлөж байгаа хүүхдүүдийн буруу үлгэр дуурайллаас болоод хамт хэрэгт ороод шалгагдаж байгаа байх гэж бодож байна. Тэрнээс манай дүү хэзээ ч хүнийг буруу зүйлд уруу татах хүн биш. Уг нь манай дүү зөв хүмүүстэй нийлбэл зөв хүүхэд байгаа юм, нийлж байгаа хүүхдүүдээс нь хамааралтай зүйл болоод байх шиг байна гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 59-60-р ху/, 28.Гэрч Ж.Дэлгэртуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Би нөхөр 4 хүүхэдтэй бөгөөд, 2 охин, 2 хүүтэй. Манай хамгийн бага хүү бол Мөнх-Эрдэнэ. Манай бусад хүүхдүүд бүгд тусдаа гарцгаасан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Аймгийн төвд Мөнх-Эрдэнэ надтай, аавтайгаа хамт байгаа. Манай хүү Мөнх-Эрдэнэ 2002 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн. Мөнх-Эрдэнэ аймгийн ЕБСургуулийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Хичээл сургууль нь амарсан болохоор гэртээ надтай хамт байгаа. Аав Баянгэрэл нь Өмнөговь аймаг руу уурхайд ажиллахаар явсан. Мөнх-Эрдэнэ зуныхаа амралтаар гэртээ дэмий байж байхаар гэж хэлээд Улаанбаатар хотод “Хар сүлд" ХХКомпанид харуулаар ажиллаж байгаад ирсэн. Их биеэ даасан, ажилсаг, хөдөлмөрч хүүхэд. Дээрээ ах, эгчтэй болохоор зөв хүмүүжлээр өсөж, өдий зэрэгтэй явж байгаа гэж хүүгээ бодож байна. Мөнх-Эрдэнийн ах, эгч нар нь байнга л утсаар ярьж, уулзахдаа хүртэл “буруу зүйл 15 хийв, янз бүрийн асуудалд оров” гэж хэлж ярьж сануулдаг. Б.Мөнх-Эрдэнийн даруу төлөв зантай, дуугай бүрэг ичэмхий зантай, хүнд их итгэмтгий, аав, ээж, ах ,эгч нарынхаа үгэнд сайн ордог. Хичээл сурлагандаа сайн, ангидаа сайн суралцдаг. Элдэв зан ааш, үг хэллэг, үйлдэл байхгүй. Өсвөр насны хүүхэд болохоор шилжилтийн насан дээрээ байгаа болохоор сайн анхаарч харж байхгүй бол өдий насны эрэгтэй хүүхэд нэг буруу зам руу орчих юм бол эргэж гарч чадахгүй учраас “сайн хүнтэй нөхөрлөж, уулзаж зөв яв” гэж үргэлж хүүдээ захиж хэлдэг байгаа. Хүүгээ ийм хэрэгт холбогдсонд эх хүний хувьд их харамсаж байна. Манай ахуй амьдралын хувьд бол дундаж амьдралтай. Би өөрийнхөө тэтгэврийн мөнгөөр, нөхрийн цалингаар л амьдраад болоод л байна. Бусад хүүхдүүд бол боломж бололцоогоороо мөнгө төгрөг явуулдаг. Манай амьдрал нэг их дутагдаж, гачигдах зүйл байхгүй. Мөнх-Эрдэнийн хувьд хулгай хийх шалтгаан байхгүй. Хүүдээ бусад хүүхдүүд шиг өмсөе гэснийг нь авч өгч, дуртай хоолыг нь хүртэл хийж өгөөд чадахаараа хичээж байхад хулгай хийх болсон шалтгаан нөхцөлд бол ар гэрийн зүгээс нөлөө байхгүй. Мөнх-Эрдэнийг “хоолны мөнгө авчир, өдөр шөнөгүй ажил хий” гэж шахаж шаардаад байдаг зүйл байхгүй. Харин ч Мөнх-Эрдэнэ гэртээ байхдаа тайван амгалан байдаг. Б.Мөнх-Эрдэнэ яагаад хулгай хийх болсон талаар би бас сайн мэдэхгүй байна. Найзалж, нөхөрлөж байгаа хүүхдүүдээс нь болсон байх, эсвэл хэн нэгэн хүн уруу татаж, нөлөөлсөн үү яасан уу гэдгийг Мөнх-Эрдэнэ өөрөө хэлэх байх гэж бодож байна. Би хүүгээ эрүүл саруул өсгөсөн, хайрласан гэж боддог. Миний хүү бусдын адил эрүүл саруул ухаантай, элдэв муу зуршил байхгүй. Хэл яриа, оюун санааны хөгжил эрүүл, архаг хууч өвчин, эмгэг байдаггүй МөнхЭрдэнэ нь ангийнхантайгаа ихэвчлэн нийлдэг мөн Төгөлдөр гээд манай хажуу айлын хүүхэдтэй их сайн найзууд. Бусад найз нөхдийн талаар сайн мэдэхгүй. Мөнх-Эрдэнэ бусдын нөлөөнд хир хурдан автдаг талаар нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61-62-р ху/, 29.Гэрч Э.Саруулын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Э.Боргил манай хамгийн бага дүү. Хүнтэй их нийтэч, даруу төлөв зантай гэж боддог. Хүнтэй их эвсэг найрсаг, харилцаатай. Багаасаа бид нар хагас өнчин амьдрал туулсан. Э.Боргилыг хүнээс дутахааргүй, их сургууль төгсгөж, ажилтай, мэргэжилтэй болгосон. Манай дүү нэгдсэн эмнэлгийн уламжлалын тасагт бага эмчээр ажилладаг. Дээрээ олон ахтай өссөн болохоор уг нь даруулгатай өссөн гэж боддог. Э.Боргил нь нүд муу, толгой бага зэрэг өвддөг. Боргил нь эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Боргил нь аав, ээжийн хашаа байшинд амьдарч байна. Хувьдаа “Приус-11” маркийн 92-51СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. Манай ээж Зүүнбүрэн суманд хөдөө мал дээр амьдардаг. Бусад ах дүү нар тус тусдаа ажилтай төрөлтэй байхад Боргилыг ийм хэрэгт холбогдсон гэдгийг сонсоод итгэхгүй байсан. Насанд хүрсэн хүнийг яалтай билээ дээ гэж бодож байна. Боргилд хулгай хийх шалтгаан байхгүй гэж бодож байна. Боргил ажил төрөлтэй, мэргэжилтэй, цалинтай байж хулгай хийсэн гэхэд гайхаад байна. Хулгай хийх болсон шалтгааныг Боргил өөрөө хэлэх байх. Би Боргилыг 2019 оны 06 сарын 02- ны өдрөөс 03-ны шилжих шөнө, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд хаана байсан талаар нь санахгүй байна. Би тухайн үед өөрөө Сүхбаатар суманд байгаагүй, гал түймэр гээд постонд байрлаж байгаад өнөөдөр л ирж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 63-р ху/, 16 30.Гэрч Г.Оюунцацралын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Н.Ганхүүтэй анх 2017 онд Сэлэнгэ аймагт танилцаж, түүнээс хойш үерхэж байгаад 2018 онд гэр бүл болсон. Н.Ганхүү бид хоёр 1 хүүтэй бөгөөд манай хүүхэд Ананд /1 сартай/ саяхан төрсөн. Ганхүү бид 2, хадмындаа амьдардаг. Ганхүү эрхэлсэн тодорхой ажилгүй, их сургууль төгсөөгүй. Хувиараа барилгын ажил хийдэг. Ганхүүгийн хувьд уур уцаар бага, хүнтэй маргалдаж муудалцахгүй, надтай маргалдаж байгаагүй, эелдэг зөөлөн зан ааштай, илүү дутуу зан ааш, үг хэллэг, үйлдэл байхгүй. Манай гэр бүлийн амьдрал тогтвортой, Ганхүү бид 2 тусдаа гараагүй болохоор одоогоор өөрсдийн гэсэн өмч хөрөнгө гэх зүйл байхгүй. Хадмындаа амьдарч байгаа. Би энэ жил сургуульдаа суралцах учраас хүүхдийг Ганхүү, хадам аав, ээж нарын хамт харж үлдэнэ. Ганхүү нь архи согтууруулах нэг их гараад байдаггүй, хааяа нэг “интернет тоглоом тоглоод оройтчихлоо” гээд гэртээ ирдэг. Ганхүүг хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар дараа нь мэдсэн. Эхэндээ надад ямар нэгэн зүйл хэлж яриагүй байсан. Цагдаагийн газраас дуудах үед нь би мэдсэн. 2019 оны 06 сарын 05-ны өдөр гэртээ амарч байхад Боргил өдөр машинтайгаа ирээд Ганхүүтэй “интернет тоглоом тоглоно” гэж хэлээд дагуулаад авч гарсан. Боргилтой хамт өөр хүн явж байсан талаар анзаарч хараагүй, Ганхүү гарахдаа “Боргилтой гарч тоглолоо” гэж хэлээд гарч явсан. Ганхүү өдөр гарч яваад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Ганхүү, “Боргилтой хамт Дархан-Уул аймаг руу явчхаад ирлээ” гэж хэлсэн. Мөн Дархан-Уул аймгаас гэр бүлээрээ авахуулсан зургийг бас авчирсан. Манайх гэр бүлээрээ Дархан-Уул аймагт зураг авахуулаад тэр нь гарсан гэж тухайн газраас ярьж байсан. Тухайн орой Ганхүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ганхүүд хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ар гэрийн зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Ганхүүд хулгай хийх ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Яагаад хулгай хийх болсон талаар нь мэдэхгүй байна. Хулгай хийсэн нь ямар нэг учиртай байх. Нөхөрлөж байгаа найз нөхдөөс нь болсон болов уу гэж бодож байна. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 64-р ху/, 31.Гэрч Н.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...Б.Төгөлдөр гэгч хүүхэд нь манай ангийн сурагч, Б.МөнхЭрдэнэ нь 12б ангид суралцдаг. Миний хувьд хичээл ордог багш нь. Б.Төгөлдөр нь сэргэлэн цовоо, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг, нийгмийн ажилд идэвхитэй, математикийн хичээл дээр сайн. Олон тэмцээн уралдаанд орж байсан. Хичээлээ тасалж байгаагүй, манай ангийн шилдэг сурагч. Б.Мөнх- Эрдэнэд хичээл ордоггүй болохоор яг хувийн зан байдлыг сайн мэдэхгүй байна. Намайг Б.МөнхЭрдэнийн ангид хичээл орох үед хичээлдээ идэвхтэй, илүү дутуу зан ааш байдаггүй, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай харагддаг, төлөв даруу хүүхэд. Б.Төгөлдөр ээж, дүүгийн хамт амьдардаг. Ахуй амьдралын хувьд бололцооны ээж нь хувиараа оёдол хийдэг болохоор боломжийн орлоготой байх гэж боддог. Төгөлдөрийг өмсөж зүүх зүйлээр дутааж байгаагүй, аль болох боломж бололцоогоороо л сургууль болон, ангиас зохион байгуулсан ажил арга хэмжээнд оролцдог. Төгөлдөр нь хөл бөмбөг сайн тоглодог, Аймгийн өсвөрийн шигшээ багт тоглодог байсан. Сургуулийн урлаг спортод сайн оролцдог. Б.Мөнх-Эрдэнийн хувьд их л даруу төлөв зантай юм шиг харагддаг. Би хичээл ордог хэмжээндээ Мөнх-Эрдэнийг мэдээд байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 65-р ху/, 32.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17 үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Р.Сундуйсүрэнгийн ирүүлсэн тогтоолын дагуу 2002 онд япон улсад үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн “Тоёота приүс” 11 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 08 дугаар сарын байдлаар 5.000.000 /таван сая/ төгрөг болохыг тодорхойлов. Үнийн судалгааг Unegui.mn сайтуудаас болон хувь хүмүүсээс лавлан асуув. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 22-р ху/, 33.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 6 сарын байдлаар 2017 онд худалдаж авсан үнийн дүнгээс ашигласан хугацааны элэгдэл тооцон гаргав. Нэр төрөл Хэмжи х нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөө р Нийт үнэ төгрөгөө р Тайлбар Samsun g маркийн 4 2 инчийн зурагт Ш 440000 440000 2017 онд 570.00 0 төгрөгөөр худалдаж авсан гэх.Ашигласан хугацааны элэгдэл /10%/ тооцон гаргав Нийт дүн 440.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 68-р ху/, 34.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 07 дугаар сарын байдлаар unegyi.mn болон хувь хүмүүсээс аман хэлбэрээр үнийн судалгаа аван зах зээлийн дундаж үнийг тогтоов. Нэр төрөл Хэмжих нэгж Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар Dell брендийн i5 маркийн нөүтбүк Ш 500.000 500.000 хуучин Нөүтбүкний цүнх 2 0.000 20.000 Хуучин 18 Бакалавры н диплом - - Үнэлэх боломжгүй ДДШ антен 160.000 Хуучин Нийт дүн 680.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 680.000 /зургаан зуун наян мянга/-н төгрөгөөр тогтоов....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 70-71-р ху/, 35.Гэрч Р.Энхгэрэлийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай барьцаалан зээлдүүлэх газарт 6,7 дугаар сард нийт 3 зурагт тавигдсан ба 2 зурагтыг нь 6-р сард, 1 зурагтыг нь 7-р сард өөрийн эзэд нь авсан. Миний ажиллаж байх хугацаанд 32 инчийн LCD зурагт барьцаанд тавих гэж орж ирсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 117-р ху/, 36.Гэрч Б.Ганцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сүүлд гэрээсээ 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Улаанбаатар хот руу явсан. Тэнд ах эгчийндээ байж байгаад өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирэхэд цоож онгойсон, гэрээс зурагт алдагдсан байсан. Хар өнгийн самсунг маркийн 32 инчийн хавтгай зурагт байсан бөгөөд хэзээ хэдэн төгрөгөөр авч байсан талаар мэдэхгүй байна. Өөр алдагдсан зүйл байхгүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр яваад аав ээж хоёр миний араас 14 хоногийн дараагаар миний араас ирсэн. Тэгээд бид 3 өнөөдөр гэртээ ирсэн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 118-119-р ху/, 37.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 07 сарын байдлаар unegyi.mn болон хувь хүмүүсээс аман хэлбэрээр үнийн судалгаа аван зах зээлийн дундаж үнийг тогтоов. Н э р төрөл Х эмжих нэгж Нэг жийн үнэ, төгрөгөө р Н и йт үнэ, төгрөгөө р Т а йлбар S a msung маркийн 3 2 инчийн зурагт Ш 280 .000 280 .000 2 0 17 онд худалда н авсан T o p security Ш 350 0 350 0 Х у учин Н и йт дүн 283 .500 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 283.500 /хоёр зуун наян гурван мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоов /1-р хх-ийн 122-р ху/, 38.Гэрч Г.Оюунцацралын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Ганхүү нь миний нөхөр ба бид хүүгийн хамт гурвуулаа хамтран амьдраад нэг жил гаран болж байна. Манай нөхөр одоогоор ажил хийхгүй гэртээ байдаг. Манай нөхөр Хөвсгөл аймгийн Цагаан уул гэх сум руу өөрийн аав ээж төрөл садангийн хамтаар төрөл садангийн ургийн баярт 2019 оны 19 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас явсан. Боргил гэр залуутай манай нөхөр дотно байдаг. Миний мэдэж байгаагаар тэр хоёр багын найзууд юм. Би нөхрөөсөө хэзээ ирэх талаар асуухад “2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэхэд Сэлэнгэ аймагт ирнэ” гэж байсан. Манай нөхөр өөрөө гэрт ямар нэгэн зүйл авч ирээгүй. Харин миний санаж байгаагаар найз Боргил нь манай гэрт саарал өнгийн TG гэсэн бичигтэй нөүтбүүк авч ирээд “гэртээ байлгаж байгаарай” гэж хэлээд өгсөн гэж байсан. Тухайн өдөр би гэртээ байсан харин манай нөхөр үдээс хойш гэрээсээ Боргилтой хамт “PC тоглоно” гээд гарсан юм. Тэгээд би байнга гар утас руу нь залгаад” хурдан ир” гэж хэлтэл “удахгүй очлоо” гэж хэлсэн. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад ирсэн ба хаанаас ирсэн болохыг нь асуутал “Дархан-Уул аймгаас Боргилтой хамт ирсэн” гэж хэлсэн. Мөн мөнх-Эрдэнэ гэх хүүхэд тэр 3 ирсэн гэж ярьсан. Тэгээд би яах гэж Дархан явж байгаа талаар асууж тодруулахад. “Боргилтой хамт эзэнгүй айлд ороод гадна цонхыг нь Боргил эвдээд телевизор авсан. Тэгээд Дархан Уул аймагт очиж ломбарданд тавьсан юм” гэж надад хэлсэн. Тэр үед би энэ талаар мэдсэн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 161-р ху/, 39.Гэрч Х.Өлзийцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ хүү Х.Анхбаярын хамт гараад төрсөн ах Х.Насан-Өлзийгийн гэрт очсон. Тэгээд ахынхаа хүүхдийг хараад гэрт нь байж байгаад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь түлхүүрээ хийсэн чинь цоож онгойхгүй байсан. Тэгээд яасан юм бол гээд нилээн оролдож байгаад харсан чинь дутуу цоожлогдсон байсан. Тэгээд онгойлгож чадахгүй байсан болохоор чулуугаар цохиод онгойлгосон. Тэгээд гэр дотроо ороод харсан чинь зурагт алга болчихсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Би яг түгжээд гарсан. Би байнга түгжчихээд цоожоо хардаг. Тэгэхдээ манайх түлхүүрээр цоожлохгүй бол түлхүүр нь сугалагддаггүй юм. Манай гэрт ер нь хүн ирдэггүй. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай ах Х.БямбаӨлзий манай хүүд бэлэг өгчхөөд буцаад явсан. Өөр ямар нэгэн байдлаар манайд хүн ирдэггүй. Манай нөхрийн найзууд ирдэггүй. Манай нөхөр Г.Хаш-Эрдэнэ нь Хятадад том тэрэгний жолооч ажилтай байсан. Би гэртээ байнга байдаг болохоор эзэнгүй байдаггүй. Харин би хүүтэйгээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой төрсөн ах Х.Насан-Өлзийгийн гэрт хоносон. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайх 2019 оны 02 дугаар сард хотоос нүүж ирсэн. Тэгэхээр би сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай гэрийн ойр орчим хүмүүс харагдаагүй. Манай гэрээс 1 ширхэг 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан. Энэ зурагт нь тухайн үед ямар нэг сэв зураас байхгүй гадна талдаа “Samsung” гэсэн бичигтэй харин асахаараа БСБ гэж асдаг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 162-163-р ху/, 39.Гэрч Ж.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөгөө ээлжийн Э.Сэргэлэн гэх залуу ажиллаж байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ манай “тоонот хүрээ” барьцаат зээлийн салбарын програмд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э.Боргил МК:96072312 гэх хүн 99814555 дугаарын утастай Дархан сумын хуучин хорооллын 32-1887 тоот хаягтай хүн 14 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр 32 инчийн лед удирдлагатай хар зурагт тавьсан байна. Одоо тухайн зурагт 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бусдад худалдагдсан байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 164-р ху/, 20 40.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 7 сарын байдлаар unegui.mn zarmedee.mn сайтуудаас үнийн судалгаа хийж зах зээлийн дундаж үнийг тогтоов. Нэр төрөл Хэмжи х нэгж Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөө р Тайлбар Samsung Ш 280.000 280.000 2018 оны 11 сард худалдан авсан Нийт дүн 280.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 280.000 /хоёр зуун наян мянга/-н төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт,/1-р хх-ийн 170-р ху/, 41.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 8 сарын байдлаар unegui.mn, zarmedee.mn болон хувь хүмүүсээс үнийн судалгаа аван зах зээлийн дундаж үнийг тогтоов. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 219-р ху/, 42. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03, 96, 19, 239, 241, 2-р хх 30-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08, 97-101, 148-150-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-11-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоол, /хх-ийн 13-14-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 16-р ху/, хохирогч С.Саябазарын гэрээс хулгайд алдсан зурагтыг үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 18-19, 2-р хх 12- 13-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21, 66, 70, 120, 168, 213, 2-р хх 02, 2-р хх 43-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 24, 74, 126, 175-176, 218, 2-р хх 09, 2-р хх 49-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 73, 124, 174, 217, 219, 2-р хх 07-08, 2-р хх 48-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 77-78, 84-85, 129-130, 135-136, 178-179, 184-185, 221-222, 230-231, 2-р хх 15-16, 2-р хх 22-23, 2-р хх 52-53, 2-р хх 62-63-р ху/, яллагдагч Э.Боргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 81-83, 133-134, 188-189, 2-р хх 26-27-р ху/, өсвөр насны яллагдагч Б.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 89-91, 140-14, 235-236, 2-р хх 20-21, 2-р хх 57-58, 2-р хх 66-67-р ху/, яллагдагч Н.Ганхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 81-83, 2-р хх 72-73-р ху/, өсвөр насны яллагдагч Б.Төгөлдөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 227-228, 2-р хх 64-65, 68-69 –р ху/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 92, 143, 190, 237, 2-р хх 28–р ху/,эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 106-р ху/, хохирогч Ц.Сувдаагийн хохирол барагдсан тухай тодорхойлолт, /хх-ийн 142-р ху/, шүүгдэгч Э.Боргилын хувийн байдлын талаархи баримтууд, /2-р хх-ийн 21 75-97, 2-р хх-ийн 137-144, 147, 152-р ху/, шүүгдэгч Н.Ганхүүгийн хувийн байдлын талаархи баримтууд, /2-р хх-ийн 98-104, 155-р ху/, хувийн байдлын талаархи баримтууд, /2-р хх-ийн 106-117-р ху/, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын талаархи баримтууд, /2-р хх-ийн 148, 153, 156-р ху/, өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөрийн нас тоолсон тухай тэмдэглэл, / 2-р хх-ийн 167-р ху/, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл, / 2-р хх-ийн 168-р ху шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2- р хх-ийн 118-122-р ху/, шүүгдэгч Э.Боргил, Н.Ганхүү нарын урьд нь шийтгүүлж байсан талаархи шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, /2-р хх-ийн 124-135–р ху/, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 175-181, 186-р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 182-185-р ху/, хавтаст хэрэгт гэрч, хохирогч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Э.Боргил нь өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 2-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 010 тоотод оршин суух С.Саябазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “samsung” брендийн зурагт, нөүтбүүк /notebook/, диплом, DDISH--ийн антен, станц зэрэг эд зүйл хулгайлж 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг 4 дүгээр хэсгийн 327 тоотод оршин суух иргэн Ц.Сувдаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгний хохирол учруулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 058 тоотод оршин суух иргэн Г.Тамирын гэрт хууль бусаар нэвтрэн орж 4 ширхэг notebook хулгайлж 554.000 /таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Н.Ганхүүтэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр баг 8 дугаар хэсгийн 833 тоотод оршин суух иргэн Х.Өлзийцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Н.Ганхүү нь шүүгдэгч Э.Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 14-өөс 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр баг 8 дугаар хэсгийн 833 тоотод оршин суух иргэн Х.Өлзийцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөртэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг 3 дугаар хэсгийн 16 тоотод оршин суух Д.Цээлээхүүгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн өсвөр насны шүүгдэгч Б. Төгөлдөртэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12-13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 058 тоотод оршин суух С.Гэрэлчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж “Dell” маркийн нөүтбүүк хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Э. Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг 4-р хэсгийн 327 дугаар тоотод оршин суух Ц. Сувдаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт хулгайлж, 280000/хоёр зуун ная/ төгрөгний хохирол учруулсан, Мөн өсвөр насны шүүгдэгч Э.Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 2-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 010 тоотод оршин суух С.Саябазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “samsung” брендийн зурагт, нөүтбүүк /notebook/, диплом, DDISH--ийн антен, станц зэрэг эд зүйл хулгайлж 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Э. Боргилтой бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 11 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Салхит” 3-р багийн 1-р хэсгийн 058 тоотод оршин суух Г. Тамирын гэрт хууль бусаар 4 ширхэг нөүтбүүт хулгайлж 554000 төгрөгний хохирол учруулсан, Өсвөр насны шүүгдэгч Б. Төгөлдөр нь өсвөр насны шүүгдэгч Б.МөнхЭрдэнэтэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12-13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 058 тоотод оршин суух С.Гэрэлчулууны гэрт хууль бусаар нэвтрэн орж “Dell” маркийн нөүтбүүк хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн нь өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг 3 дугаар хэсгийн 16 тоотод оршин суух Д.Цээлээхүүгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болох хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, өсвөр насны шүүгдэгч нарын нас тоолсон тухай тэмдэглэл, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг батлагдаж байх тул шүүгдэгч нарыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Боргил, шүүгдэгч Н.Ганхүү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах “гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзаж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Боргил, шүүгдэгч Н.Ганхүү нарт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарын мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулаад, шүүгдэгч нар нь өсвөр насных, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн 23 үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзаж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Г” хэлбэрийн дугуйн дорцов 1 ширхэгийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, харин шүүгдэгч Э.Боргилын эзэмшлийн 94-51СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэхдээ “гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор” битүүмжилсэн бөгөөд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул 2-р хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан хөрөнгө битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бичиг баримтаар эзэмшигч болох “Энт кредит” ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Боргил, шүүгдэгч Н.Ганхүү, өсвөр насны шүүгдэгч Н.МөнхЭрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Хохирогч С.Гэрэлчулуун, Г.Тамир нар шүүхийн хэлэлцүүлэгт нэмж 1 тооны нөүтбүүк, нөүтбүүкэнд байсан гар утасны программын файлуудтай 32 gb багтаамжтай SD карт нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Боргил, шүүгдэгч Онход овогт Ням-Очирын Ганхүү, өсвөр насны шүүгдэгч Сумчин овогт Баянгэрэлийн МөнхЭрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Болор-Эрдэнийн Төгөлдөр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1, 3.7-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7-р зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Боргил, шүүгдэгч Онход овогт Ням-Очирын Ганхүү нарт тус бүр 01 /нэг/ жилийн, өсвөр насны шүүгдэгч Сумчин овогт Баянгэрэлийн Мөнх-Эрдэнэд 3 /гурван/ жилийн, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Болор-Эрдэнийн Төгөлдөрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Энх-Амгалангийн Боргил, шүүгдэгч Ням-Очирын Ганхүү нарт оногдуулсан тус тусын 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6-р зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Баянгэрэлийн Мөнх-Эрдэнэд 3 /гурван/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн, өсвөр насны шүүгдэгч Болор-Эрдэнийн Төгөлдөрт 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, өсвөр насны 24 шүүгдэгч Б.Төгөлдөр нарт үүрэг болгосугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6-р зүйлийн 2-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарт мэдэгдсүгэй. 

7.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

8.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Г” хэлбэрийн дугуйн дорцов 1 ширхэгийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай, 

9.2-р хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан хөрөнгө битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 94-51СЭҮ улсын дугаартай “Прүсс 11” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Энт кредит” ХХК-д олгосугай. 

10.Хохирогч С.Гэрэлчулуун, Г.Тамир нарын шүүхийн хэлэлцүүлэгт нэмж 1 тооны нөүтбүүк, нөүтбүүкэнд байсан гар утасны программын файлуудтай 32 gb багтаамжтай SD карт нэхэмжилсэн нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай. 

11.Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Боргил, шүүгдэгч Н.Ганхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьсугай. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар болон хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар болон, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар болон хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.НОЛХООСҮРЭН