| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00345/и |
| Дугаар | 373 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 373
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5 дугаар гудамж 14 тоотод оршин суух, /РД:ДЮ59092030/, Сэлнээн Бонхорын Галбаатарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух, /РД: ДП75122211/, Нямаахүүгийн Эрдэнэ-Очирт холбогдох
Морио буцаан авах эсвэл морины үнэ 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Галбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 08 дугаар сард Шарга сумын иргэн Н.Эрдэнэ-Очир сартай хүрэн морь /зөв гуяндаа саран тамгатай/ зарах гэж Есөнбулагт байхад уулзаж худалдаж авсан юм. Ингээд өөрийн зээ хүү Батбаярт зарсан юм. 2015 оны 09 дүгээр сард Халиун сумын иргэн Ч.Болдбаатар согтуугаар ирж миний 3 жилийн өмнө алдсан морь гэж хэлээд аваад явсан юм. Би тэр үед Н.Эрдэнэ-Очиртой уулзаад энэ асуудлаа янзалж өг гэж хэлэхэд би удахгүй асуудлыг шийдэж өгнө гэсэн. Тэрнээс хойш нөгөө хүнтэйгээ уулзаж ярилцаад адуугаа ав гэж ярьсан ч адуу нь олдсонгүй гээд буцаад ирсэн байсан. Сая сонгуулийн үеэр би ажилтай байгаад адуугаа авхуулахаар зээгээ явуулсан боловч адууг нь олсонгүй гээд буцаад ирсэн. Би морины үнэ 700.000 төгрөгийг авсныхаа нөгөөдөр нь аваачаад өгсөн. Ийм учраас би авсан морьгүй, мөнгөгүй хохирч үлдсэн тул миний морь буюу морины үнийг эргүүлэн олгож өгч тусална уу гэжээ.
Нэхэмжлэгч Б.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Эрдэнэ-Очироос морины үнэ 700.000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н.Эрдэнэ-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие иргэн Н.Эрдэнэ-Очир би С.Галбаатарын нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Н.Эрдэнэ-Очир би 2013 оны 08 дугаар сард өөрийн өмчлөлийн сартай хүрэн морио Б.Галбаатарт зарсан. Ямар нэгэн алдуул мал зараагүй, хууль бус үйлдэл хийгээгүй болно. Намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Миний өмчлөлийн хүрэн морийг худал хэлж авсан Ч.Болдбаатарыг цагдаагаар шалгуулах ёстой байтал, морины үнэ 700.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Эрдэнэ-Очирт холбогдох морины үнэ 700.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Галбаатар нь хариуцагч Н.Эрдэнэ-Очироос худалдаж авсан гэх морины үнэ 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч С.Галбаатарын “...Шарга сумын иргэн Н.Эрдэнэ-Очир сартай хүрэн морь /зөв гуяндаа саран тамгатай/ зарах гэж Есөнбулагт байхад уулзаж худалдаж авсан юм...” гэсэн болон хариуцагч Н.Эрдэнэ-Очирын “...би 2013 оны 08 дугаар сард өөрийн өмчлөлийн сартай хүрэн морио Б.Галбаатарт зарсан...” гэсэн зохигчдын харилцан зөрүүгүй тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэг талаас биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгө... шилжүүлэх, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Тэдний хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээний зүйл болох морийг Болдбаатар гэгч нь “...өөрийн морь байна...” гэж авч явсан учир Галбаатар нь хууль зүйн хувьд эрхийн зөрчилтэй эд зүйл шилжүүлсэн байна хэмээн маргажээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага, түүний маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч өөрийн өмчлөлийн морь болох буюу эрхийн зөрчилгүй талаар нь шүүхэд татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар /РД:ДП75122211/ Нямаахүүгийн Эрдэнэ-Очироос морины үнэ 700.000 төгрөгийг гаргуулан /РД:ДЮ59092030/ Сэлнээн Бонхорын Галбаатарт гаргуулан олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Галбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Галбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН