Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 159

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хандхүүгийн Таванбаярт холбогдох 1931000000168 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1974 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, ам бүл эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 2-р баг 4-р хэсэг 10-р тоотод түр оршин суух, Улаанбаатар хот Багахангай дүүрэг Алтгана 3-р гудамж 5 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд мод зүсвэрийн раманд туслах ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Хандхүүгийн Таванбаяр, /РД:НВ74040310/, Шүүгдэгч Х.Таванбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон улс худалдааны төв” дотор өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн З.Батцэнгэлийн толгойн тус газарт тээврийн хэрэгслийн гурван бул нэршилтэй эд зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Х.Таванбаяр мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 04-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын өөрийн амьдардаг гэртээ байж байгаад хичээл, сургууль орохтой холбогдуулан хүүхдүүддээ хувцас авахаар өөрийн эхнэр Алтанзагас, охин Өсөхбаяр, хүргэн хүү Батцэнгэл нарын хамт Сүхбаатар сум руу явах болсон. Бид өглөө 06 цагийн үед Алтанбулаг, Сүхбаатар хооронд явдаг машинд сууж ирсэн. Тухайн үед Батцэнгэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба бид нар Сүхбаатар сумын “Олон улс үйлчилгээний төв” орсон чинь хаалттай байхаар нь Батцэнгэлийн ахынд очсон. Тэр айлд 20 минут орчим болоод буцаж 4-лээ гараад “Олон улс худалдааны төв” орсон. Олон улс худалдааны төв дотор ороод Батцэнгэлийн хүүхдүүдэд хувцас хэрэглэл авч өгсөн чинь “комиссын хувцас авлаа, мөнгө төгрөгтэй хүмүүс өөр юм аа” гэж хэлсэн. Түүний дараа эхнэртэйгээ маргалдаад агсам тавиад байхаар нь би Батцэнгэлд хандаж “олон нийтийн газар явж байж одоо болио” гэсэн чинь “чамд хамаагүй” гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Бид хоёр, хоёр биенийгээ “чи барах уу” гэж маргалдах үед би барьж явсан тээврийн хэрэгслийн “гурван бул” гэдэг зүйлээр толгой руу нэг удаа цохисон. Намайг Батцэнгэлийн толгойн тус газар өөрийн барьж явсан тээврийн хэрэгслийн “гурван бул” гэдэг зүйлээр 1 удаа цохих үед толгойноос нь цус гарч байсан. Хамт явж байсан миний эхнэр Алтанзагас, охин Өсөхбаяр бид 2-ыг салгаад Батцэнгэлийг эмнэлэг ирээд аваад явсан. Би Батцэнгэлийг нэг удаа цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/, 2.Шүүгдэгч Х.Таванбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр хүүхдүүдийг нь хувцаслаж өгөх гээд явж байсан юм. Яагаад гэвэл цэцэрлэг, сургууль орох гэж байсан. Тэгсэн чинь манай хүргэн гарч, орж байхдаа архи уучихсан эхнэр хүүхэдтэйгээ манай эхнэртэй муудаад байсан тул тэрнээс болоод жаахан уурласандаа цохичихсон...” гэх мэдүүлэг, 3.Хохирогч З.Батцэнгэлын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: ...Би Үндсэн хуульд заасан эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/, 4.Гэрч Ж.Алтанзагасын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдөр өгсөн: ...Би Өсөхбаяр, Энхзул гэсэн 2 охинтой. Миний 2 охин хоёулаа өөр эцэгтэй байгаа юм. Би 2015 онд Таванбаяр гэх хүнтэй танилцаад бид 2 одоо бага охин Энхзулын хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Тэргүүн” гэх нэртэй раманд ажиллаж амьдарч байна. Харин миний том охин Өсөхбаяр нь Батцэнгэл гэх залуутай танилцаж хамт амьдрах болсон бөгөөд бид нар нэг гэрт хамт амьдардаг юм. Өсөхбаяр, Батцэнгэл нар 3 хүүхэдтэй бөгөөд Эрдэнэзул, Энхриймаа хоёр Өсөхбаярын дагавар хүүхдүүд байгаа юм. Өчигдөр орой буюу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой хүргэн Батцэнгэл нь манай хөрөө раманд ажилладаг Ганаа гэх залуутай 0.75 литрийн “Хараа” гэдэг архийг хувааж уугаад дууссан ба бараг унтаагүй байхад нөхөр Таванбаяр, охин Өсөхбаяр бид нар төв рүү буюу Сүхбаатар сум руу явах ажилтай байсан. Батцэнгэл нилээн согтуу бид нартай хамт явсан. Таванбаяр гэрээс гарахдаа машиныхаа .таван булыг солино. гээд цагаан өнгийн торон дотор хийгээд бариад явсан. Сүхбаатар суманд ирээд бид нар Батцэнгэлийн ах буюу Мөнгөнөөгийн гэрт орчхоод нэг их удалгүй “зах орж хүнс юм аа бэлдье” гээд гарсан юм. Тэгээд гарсан чинь Батцэнгэл “мөнгө өг, түй май” гэж салаавч өгөөд, “пизда нахуй” гээд үнэхээр муухай үйлдлүүд гаргаж байсан. Тэгээд сүүлдээ миний нөхөр Таванбаяр руу “миний машиныг хулгайлаад та нарыг цагдаад өгнө, би өөрөө машинаа мэднэ” гэх зэргээр доромжилж байсан. Олон улсад орж ирсэн чинь Батцэнгэл яг адилхан хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Батцэнгэл “пизда минь чамайг алаад өгье” гээд Таванбаярын нүүр хэсэгт гараагаа цохитол миний нөхөр Таванбаяр гартаа барьж байсан төмөр зүйлээр Батцэнгэлийн толгой руу 1 удаа цохисон. Өөр ямар нэг зүйл байхгүй. Таванбаяр огт архи дарс хэрэглэдэггүй. Батцэнгэл бол архи уучихсан согтуу байсан. Уг нь бол ямар ч өс хонзон, өр авлага байхгүй. Батцэнгэл эрүүлдээ зүгээр мөртлөө архи уучхаараа аймаар болчихдог юм. Батцэнгэл эхлээд Таванбаярын зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон ба манай нөхөр Таванбаяр “чи дандаа намайг дээрэлхдэг” гээд гартаа бариад явж байсан төмөр зүйлээр толгой хэсэгт нь 1 удаа цохисон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 06-08-р ху/, 5.Гэрч С.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Х.Батцэнгэл нь эмнэлэгт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “хэн намайг яачив ална, хядна” гэж орилоод толгойд нь шарх учирсан, шархнаас цус гарсан байдалтай ирсэн. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Х.Батцэнгэлийн амьсгал, даралт, пульс бүгд хэвийн ба толгойд авсан гэмтэл нь амь насанд нь аюултай эсэхийг одоогоор мэдэх боломжгүй байна. цаашид рентгенд буюу толгойндоо компьютер томографикаар харуулах шаардлагатай. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р ху/, 6. Гэрч Ж.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 26- ны өдөр өгсөн: ...Манай аав ээж болон нөхөр хүүхдүүдийн хамтаар Алтанбулаг сумаас 06 цаг 50 минутын үед Сүхбаатар суманд хүүхдүүдийн хичээлийн шинэ жилд бэлдэхээр бид нар ирсэн. Өглөө Алтанбулаг сумаас ирэхэд нөхөр Батцэнгэл эрүүл байсан юм. Харин “Олон улсын худалдааны төвд” явж байх үедээ 100 граммын шилтэй “Ерөөл” архинаас 2 ширхгийг авч уугаад удалгүй согтоод зан авир нь өөрчлөгдөөд бид нарыг юм авах гэхээр “үнэтэй юм авах гэлээ” гээд хэрүүл маргаан болоод, мөн манай аав Таванбаяр ээж Алтанзагас нарыг хэл амаар доромжилж сонин ааш авир гаргаад байсан. Мөн Олон улсын худалдааны төв дээр явж байхдаа 4 настай Отгонбаяр гэх бага хүүхдээ түлхэж унагаагаад толгойгоор нь шал мөргүүлчихсэн юм. Тэгээд манай хүүхэд уйлтал бид хоёртой хэрүүл хийгээд бид нарыг зүгээр явуулахгүй байсан юм. Удалгүй манай аав Таванбаяраас “архи авах гэсэн юм 20000 /хорин мянган/ төгрөг өг” гээд зүгээр явуулахгүй байсан. Тэгтэл аав мөнгө өгөхгүй байсан чинь аавыг өөрөө эхэлж толгой руу нь цохиод авсан. Тэр үед аав “олон нийтийн газар зүгээр яваач” гэсэн чинь улам өдөж хоргоогоод байхаар нь аав тэсэлгүй гартаа барьж явсан зүйлээрээ манай нөхрийн толгой руу цохиод зодолдож эхэлсэн. Тухайн үед зах дотор хүмүүс явж байсан болохоор хамгаалагч нь ирж салгасан. Удалгүй эмнэлэг, цагдаа 2 ирээд манай нөхрийг эмнэлэг рүү харин аавыг цагдаа нар авч явсан. Тэр үед манай нөхрийн толгойноос их цус гарч байсан. Би харж чадалгүй айгаад хүүхдээ аваад гарчихсан,өөр зүйлийг сайн мэдэхгүй байна. Манай аав Таванбаяр нь архи ерөөсөө уудаггүй хүн. Мөн байгаа байдал нь их даруухан ноомой хүн. Харин манай нөхөр архи уух болгондоо зүгээр байлгахгүй дарамтлаад байдаг юм. Бид хоёр хамтран амьдраад 8 жил болсон. Энэ хугацаанд байнга архи ууж гэртээ агсан тавьж намайг зовоодог, мөн манай ээж, аав хоёрыг хүртэл янз бүрийн хараалын үгээр хэлж дарамталдаг. Ааш зангийн хувьд эрүүлдээ гайгүй байдаг, харин согтуудаа бид нартай их ширүүн харьцдаг. Согтуудаа их шорон ярьдаг гэртээ орж ирээд орилоод “цагдаагаа дууд би шорондоо явмаар байна” гэдэг. Сүүлийн үед их ууртай болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 7.Гэрч Р.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Олон улс худалдааны төвд” харуулын ажил хийдэг бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажилтай байсан. Өглөө зах онгойх үед буюу 08-09 цагийн хооронд нэг залуу үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэр хүнийг харчхаад би буцаад орсон. Түүнээс хойш хэдэн цагийн дараа би гадаа байж байхад “дотор хүмүүс зодолдоод байна” гэсний дагуу дотогш ороход хөгшин залуу 2 зодолдож байхаар нь дундуур нь ороод салгатал залууг нь барьж аваад харсан чинь толгой хэсгээс их цус гарч байхаар нь тогтоох зорилгоор нойл руу явсан. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нилээн муудчихсан арай гэж бариад байж байтал түргэн ирээд аваад явсан. Би яг хэдэн удаа яаж цохисон талаар бол хараагүй. Зодолдсон гэх газрын ойролцоох худалдагч нар хөгшин эрэгтэйг нь гартаа бариад явж байсан эд зүйлээр цохисон гэж хэлж байсан. Намайг очиход хөгшин настай эрэгтэй нь зүгээр арай залуу эрэгтэйгийн толгой нь хагарчихсан цус гарч байсан. Цохиулдаг залуу нилээн муудчихсан байсан. Эвдэрч гэмтээсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/, 8. Гэрч Э.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 04- ний өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон улс худалдааны төвд” худалдагч ажил хийдэг юм. Би тухайн өдөр 09 цаг 30 минутын үед ирчихдэг бөгөөд намайг худалдаа наймаа хийж байх үед өндөр, нам 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн ирээд үйлчилгээний төв дотор яваад л байсан. Тэгээд өндөр залуу нь намхан залуугаа “чамайг ална шүү” гэсэн чинь намхан залуу нь “амжих уу ганц цохилтын ая даахгүй байж” гэж хоорондоо маргалдаад яваад байсан. Тэгсэн чинь намхан залуу нь жижиг эд зүйлээр өндөр залуугийн зүүн талын дух хавьцаа цохитол нэг чимээ гарсан. Ямар ч байсан миний харснаар бол 1 удаа цохисон. Тэгээд хамгаалагч ирээд салгаад явсан. Би яг архи дарс уусан гэдгийг нь хараагүй ч өндөр залуугийн хэлж ярьж байгаа нь халамцуу байсан юм шиг санагдсан. Ямар нэг эвдсэн зүйл байхгүй. Намайг харахад бол намхан залуу нь гартаа барьсан байсан жижиг эд зүйлээр өндөр залуугийнхаа толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиж харагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р ху/, 9. Гэрч Б.Мөнхзулийн мөрөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: ..Манай байгууллагад ямар нэг хохирол учраагүй. Бидэнд нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/, 10.Шүүхийн Шинжилгээний Албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 213 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.З.Батцэнгэлийн биед духанд няцарсан шархтай, цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 22-р ху/. 11.Шүүхийн Шинжилгээний Албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №214 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Х.Таванбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 28-р ху/, 12.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 02-05-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21, 27-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 22, 28-р ху/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 23-24-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 25, 29-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 26-р ху/, эрүүнийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, /хх-ийн 34-35-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 37-38, 43-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, /хх-ийн 45-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 46-47, 48-р ху/, шүүгдэгч Х.Таванбаярын хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 50-57-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 61-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 62-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 68-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Х.Таванбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон улс худалдааны төв” дотор өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн З.Батцэнгэлийн толгойн тус газарт тээврийн хэрэгслийн гурван бул нэршилтэй эд зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, З.Батцэнгэлд яаралтай тусламж үзүүлсэн байдал, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Таванбаярыг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг торгох ялаар шийтгэх саналыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаангүй, хэргээ хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон торгох ялаар шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй зэргийг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “гурван бул” нэртэй зүйл 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Боржигон овогт Хандхүүгийн Таванбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Хандхүүгийн Таванбаярыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Таванбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Таванбаярт мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч Х.Таванбаяр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай. 

6.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “гурван бул” нэртэй тээврийн хэрэгслийн 1 ширхэг эд ангийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7.Шүүгдэгч Х.Таванбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.НОЛХООСҮРЭН