Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 162

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С. Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Очирхүүгийн Отгонбаярт холбогдох 1831003290030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 14-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 19 дүгээр байр 3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Жалайр овогт Очирхүүгийн Отгонбаяр, /РД:ДИ79101407/, Шүүгдэгч О.Отгонбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 97-07 УБҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашины жолооч Д.Батмөнхөөс АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амбэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180.000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч О.Отгонбаярын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед манай ээлжийн ахлах байцаагч Ариунболд намайг дотуур станцаар “өрөөнд ороод ирээч” гэхээр нь ортол “2018 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн оройн ээлжин дээр 50.000 төгрөгийн татварын хуудас өгөөгүй гэсэн асуудлыг ГЕГын Зөрчилтэй тэмцэх газрын Очгэрэл асууж байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “тухай бүрд нь татварын хуудсыг зорчигчоор нь тушаалгаад зорчигчид нь өнөх хувийг нь өгөөд 2 явуулсан” гэж хэлсэн. Тэгээд энэ асуудал ингээд өнгөрсөн. Тэгээд үүнээс хойш 2018 оны 09- р сард ГЕГ-ын утаснаас Зөрчлийн албаны байцаагч Ганзориг гэх хүн над руу холбогдоод “та нэг даргын найзынх нь машиныг шалгасан юм байна. Тэрэн дээр нь 80.000 төгрөгийн зорчигчийн татварын хуудсаны асуудар байгаа юм уу, та тайлбар тодорхойлолт бичээд өгөөч” гэхээр нь би хариуд нь”надад тайлбар тодорхойлолт бичээд байх шаардлага байхгүй, ажлаа хуулийн хүрээнд хийсэн” гэж хэлсэн. Мөн би Ганзоригт “сарын өмнө 50.000 төгрөг гэж байсан, одоо юун 80.000 төгрөг болчихвоо, хэн гэдэг хүн ямар учиртай гомдол гаргасан бэ” гэсэн чинь Ганзориг “одоогоор манай албандбичгээр албан ёсоор гомдол гаргасан зүйл алга, даргын найз юм байна, тэгээд даргад хэлсэн юм байна, дарга уурлаад байна” гэсэн зүйл хэлсэн. Тэгээд Ганзориг нь надад “энэ талаар тайлбар бичээд өгөөчээ” гэхэд нь би тэр үед “би юу гэж тайлбар бичиж өгөх юм бэ, надад тэгж гомдол гаргасан асуудал байхгүй болохоор би юу гэж тайлбар бичиж өгөх юм бэ” гэсэн. Тэгсэн чинь Ганзориг надад хэлэхдээ “та ингээд биччихээ, би танд хэлээд өгье, Бат-Эрдэнэ даргын нэрийг битгий бичээ, Пүрвээ ч юм уу нэг даргын найз гээд биччихээ” гэсэн. Мөн “гаалийн татварт 250,000 төгрөг нэхсэн, тэгээд 80,000 төгрөгний татвар авсан талаар л бич” гэсэн. Тэгээд “энэ гомдол гаргасан талаар нь эзэнд нь хариу өгч хаах гэж байгаа юмаа” гэсэн юм. Би энэ талаар нь гаалийн татвар төлсөн тухай дээрх тайлбарыг гараараа бичээд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрынхаа Зөрчлийн албандаа өгсөн болно. Тухайн үед би Зөрчлийн албанаасаа “надтай холбоотой гомдол мэдээлэл ирсэн юм уу, Гаалийн ерөнхий газраас надаас тайлбар өг гээд нэхээд байна” гэхэд “манайд тантай холбоотой ямарч асуудал ирээгүй” гэсэн болно. Тэгээд Зөрчлийн байцаагч нарын хажууд Эрдэнэзаяа, Бямбанаран нарын хажууд бичсэн болно. ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь шалган нэвтрүүлэх хэсгээр “Лексус 570” 07-79УБҮ улсын дугаартай автомашинаас машиндаа авч яваа бараа бүтээгдэхүүнээс гаалийн татварт нь та 250000 төгрөг нэхсэн юм уу” гэж надаас асуусан. Тэгэхэд нь би “наад хүмүүсийн чинь авч явсан бараа бүтээгдэхүүн нь “Амбай” брендийн бүтээгдэхүүнүүд бөгөөд тэр нь 516000 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнүүд байсан бөгөөд үүнээс 15,5 хувийг нь бодоход 80000 төгрөгийн татвар төл гэхэд тэдгээр хүмүүс нь төлөхгүй гэж хэлээд хүн амьтнаар хэлүүлж хэрүүл болоод тэгээд намайг “чи яасан их том юм, даргын урдаас сөрдөг юм, чамайг би авлигатай тэмцэх газрын манаач болгоно, чи харж байгаарай” гэж хэлээд ямар нэгэн татвар төлөхгүйгээр яваад өгсөн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 197-р ху/, 2. Шүүгдэгч О.Отгонбаярын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 23 тоот тогтоолтой бүрэн уншиж танилцсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулаад дараах зүйлийг мэдүүлнэ. Миний бие хяналтын прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Би тогтоолын “Сарангэрэлийн мэдүүлэгт ...Сарангэрэл жолооч Батмөнхөд 200 гаруй мянга төгрөг өгөөд бэр охин Мөнхтуяа Батмөнх нарыг гаалийн улсын байцаагчийн өрөө рүү оруулсан юм аа .. 180 мянган төгрөгийн татвар төлчихлөө одоо явъя гэхэд нь би гаалийн татвар төлсөн баримтаа өгчих гэсэн, тэр гаалийн улсын байцаагч нь ямар нэгэн баримт өгөөгүй зүгээр л өгёөн мөнгийг нь өөрийнхөө халаасанд хийсэн” гэж хэлсэн зүйлийг тусгасан байгаад гомдолтой байгаа болно. Гаалийн улсын байцаагч би ганцааараа тэр өрөөнд суудаггүй, тухайн үед машинаа шалгуулж байсан зөндөө олон зорчигч жолооч нар байсан, хэрвээ гаалийн улсын байцаагчид 200000/хоёр зуу мянга/ төгрөг өгсөн юм бол татварын хуудас өгөөгүй юм бол 20000 төгрөгийг нь яагаад буцааж өгсөн юм бэ, мөн зөндөө олон хүмүүс байж байхад өгсөн тэр мөнгийг нь аваад хармаалах ямар ч боломж байхгүй болно. Ажлаа хийсэн гаалийн улсын байцаагчийн илт ингэж гүтгэж байгаа асуудалд үнэхээр гомдолтой байна. Гаалийн татварт 80000 төгрөгөө төллөө гэхэд “төлж 3 чадахгүй мөнгөгүй” гэсэн хүмүүс яахаараа 180000 төгрөг төлсөн болдог байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие прокурорын тус тогтоолд бичигдсэн үг өгүүлбэрийг тогтоолоос гараараа бичиж авч байгаад гомдол гаргах учраас тогтоолоо бичиж авсан болно. Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны хурлын шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд сахилгын хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол улсын гаалийн газрын даргын 2011 оны 365 дугаарын тушаалын 2-р хавсралтын Гаалийн ерөнхий газрын хуралдааны дэг 5.4-т сахилгын хорооны хурлын шийдвэрийн хуулбарыг гардуулан өгч, бүртгэл үйлдэж гарын үсгээр баталгаажуулна гэсэн байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл өчнөөн сар өнгөрчихөөд байхад сахилгын хорооны хуралдааны шийдвэрийн хуулбар гэж Сэлэнгийн Гаалийн удирдлага болон зөрчлийн албанд ямар ч бичиг цаас ирээгүй бөгөөд зөрчилд холбогдсон байцаагчид хуулбарыг гардуулан өгч гарын үсэг баталгаажуулна гэсний дагуу намайг ийм тийм шийдвэр байтугай цагаан цаасан дээр ч гарын үсэг зур гэж хэн нэгэн одоо хүртэл авчирч дуудаж ямарваа нэгэн гарын үсэг зуруулаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй болно. Танай байгууллагад шалгагдаж байгаа хавтаст хэрэг дотор сахилгын хорооны шийдвэрийг танилцуулсан гэх гарын үсэгтэй бичиг баримт байхгүй байгаа биздээ гэдгийг нэмж мэдүүлнэ. ...гэх мэдүүлэг, 2-р хх-ийн 12-р ху/, 3.Шүүгдэгч О.Отгонбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хүмүүс 2018 оны 09-р сарын 18-ны шөнө хилээр орж ирээд 21-нд гомдол гаргасан байхад надаас 30-нд тодорхойлолт авсан. Хэрвээ үнэхээр зөрчил гэж үзсэн бол манай Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагад хэлэх байсан. Тэгээд шууд Ерөнхий газраас надад хандахад “миний тухай юун гомдол гарсан юм бэ” гэж асуухад Зөрчлийн гаалийн улсын байцаагч Ганзориг “албан ёсоор гомдол ирээгүй, дарга нарын нэг машин гарсан юм байна. Чи зүгээр ингээд бичээд өгчих“ гээд өөрөө хэлээд бичүүлээд авсан. Тэгээд “энэ юу ч болохгүй, хүнд хариу өгөөд асуудлыг хаачихна” гээд түүнээс хойш чимээгүй болсон. “Гаалийн ерөнхий газрын харъяа газар хороо нь гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчилтэй холбоотой материалыг бүрдүүлж Сахилгын хороонд ирүүлнэ” гэж заасан байхад шууд Ерөнхий газар сахилгын хороогоор хэлэлцсэн гэсэн. Бас “сахилгын хорооны хуралдааны товыг ажлын 3 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэж заасан байхад 2018 оны 09-р сарын 12-нд гэнэт “хуралтай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүн андуурсан байхаа, би биш” гэхэд зөрчлийн албаны байцаагч Очгэрэл “би шалгая” гэсэн. Тэгсэн жаахан байж байгаад “чи мөн байна, ирээрэй” гэхэд нь би эмнэлэгт хэвтэж байгаагаа хэлсэн. Тэгээд юу болсон, арга хэмжээ авсан эсэх талаар надад болон миний ажиллаж байгаа байгуулагад ч мэдэгдээгүй. Журмаар бол сахилгын хорооноос гаргасан шийдвэрийг гаалийн улсын байцаагчийн холбогдох гаалийн газар хороонд хуулбарыг хүрүүлээд гаалийн байцаагчид нь хуулбарыг гардуулан өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Сэлэнгийн Гаалийн газар болон надад юу ч гардуулаагүй, хүргүүлээгүй. Тэгээд он гараад Авилгатай тэмцэх газраас дуудсан. Намайг буруутгаад байгаа гэх гэрч Батмөнх нь мэдүүлэг өгөх болгондоо худлаа мэдүүлэг өгдөг. Энэ нь ...”гаалийн улсын байцаагчид 80.000 төгрөг өгчихөөд гарч ирснийхээ дараа хамт явсан хүмүүстээ энэ талаар хэлсэн болохоор Сарангэрэл, Лувсандорж, Мөнхтуяа нар мэдсэн болно”... дараагийн мэдүүлэгтээ ...”120.000 төгрөг өгчих” гэхээр нь “баримт өгнө биз дээ” гэхэд “би баримт өгөхгүй 80.000. төгрөг өгчих” гэсэн, дараагийн мэдүүлэгтээ болохоор ...”бид нарт байгаа нь 180.000 төгрөг байна” гэсэн чинь гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч “бэлнээр 180.000 төгрөгийг Мөнхтуяагаас авсан болно” гэж мэдүүлсэн байгаа. Батмөнх нь эхлээд “80.000 төгрөг байцаагч авсан” гэж байсан мөртлөө 14 хоногийн дараа “180.000 төгрөг авсан” гэж яагаад мэдүүлэх болов гэдгийг ойлгохгүй байна. Мөн эхлээд “ганцаараа байхдаа мөнгө өгсөн” гэчихээд дараа нь “Мөнхтуяа бид хоёр оруулж өгсөн” гэдэг. Дараагийн мэдүүлэгтээ ...”гаалийн улсын байцаагч эмэгтэй 240.000 төгрөг нэхсэн 4 бөгөөд Сарангэрэлийн өгсөн мөнгийг тоолж үзэхэд 180.000 төгрөг байхаар нь 180.000 төгрөг л байна” гэхэд гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч өөрөө бэлнээр аваад цагаан хуудсан дээр гарын үсэг зурж тэмдгээ дарсан гэж мэдүүлсэн байдаг. Цагаан хуудсан дээр хэзээ ч гарын үсэг зурдаггүй, зөвхөн тэмдгээ л дардаг. Эдгээрээс харахад л МУГЕГ дарга асан С.Пүрэвийн жолооч гэх гэрч Батмөнх нь санаанаасаа зохиогоод зохиомол хэрэгт намайг гүтгэж байгаа нь тодорхой байна. Мөн цуг явсан гэх Сарангэрэл, Лувсандорж, Мөнхтуяа нар нь бүгд худлаа ярьж байгаа нь тэдний мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Иймд намайг цагаатгаж өгнө үү гэж хүсч байна. ...гэх мэдүүлэг, 4.Гэрч Г.Ганзоригийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О.Отгонбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны шилжих шөнө Алтанбулаг боомтод ажиллаж байхдаа 07-79 дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг Монгол улсын хэлээр нэвтрүүлж гаалийн хяналт шалгалт хийхдээ ямар нэгэн гаалийн татварыг албан ёсоор авахгүйгээр иргэн Батмөнхөөс 20000-тын дэвсгэрт 4 ширхэг нийт 80000 төгрөг хувьдаа авч эргэж ямар нэг гаалийн татварын хуудас өгөлгүйгээр явуулсан талаар мэдэгдсэн болно. Ингээд холбогдох шалгалтыг хийгээд үзэхэд гомдол гаргагч иргэн Батмөнхийн нэр дээр зорчигчийн татварын хуудас, маягт хоёр 2018 оны 08 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд огт бичигдээгүй байсан. Тэгээд гаалийн улсын байцаагч О. Отгонбаяр нь манайд гаргаж өгсөн тайлбартаа иргэн Б. Мөнх-Эрдэнэд 61960 төгрөгний татварыг 0418S011879 дугаартайгаар бүртгэсэн нийт 81760 төгрөгийн гаалийн татварыг бичсэн гэж тайлбар өгсөн байдаг. Би гаалийн “Кайс” мэдээллийн автоматжуулсан системээс шүүж үзэхэд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын Алтанбулаг боомтын автомашины бүртгэлийг иргэн Батмөнхийн “07-79УБҮ” улсын дугаартай “Лексус570” маркийн автомашин нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 00:50 минутанд Монгол улсын хилийн гаалийн хяналтын бүсэд орж ирсэн бүртгэл хийгдсэн байдаг, мөн иргэн Батмөнхийн нэрээр гаалийн ямар нэгэн татвар төлсөн бүртгэл байгаагүй болно...” гэх мэдүүлэг, \хх-ийн 44-р ху\, 5.Гэрч Д.Батмөнхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:өн: ...Би хувьдаа “14-73УБР” улсын дугаартай ”Приусс-30” маркийн автомашинтай бөгөөд тус машин нь манай эхнэр Оюунчимэгийн нэр дээр байдаг. Мөн “Гангар инвест” ХХК- ийн өмчлөлийн албанд унадаг “07-79УБҮ” улсын дугаартай “Лексус570” маркийн автомашиныг 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Оросын холбооны улс руу явах зорилгоор өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тус автомашин нь одоог хүртэл миний нэр дээр бүртгэлтэйгээр байгаа болно. Оросын холбооны улс руу захирал Пүрэвийн эхнэр Раднаагийн Сарангэрэл, бэр Мөнхтуяа, Лувсандорж \Сарангэрэлийн жолооч\ бид 07-97 УБҮ улсын дугаартай автомашинаар явахад компанийн өмчлөлийн автомашиныг жолоодож явж байгаа хүний эзэмшилд шилжүүлэх шаардлагатай байсан тул өөрийн нэр дээр болгосон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 138-р ху/, 6.Гэрч Д.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Бид 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилээр нэвтрэхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ирж гаалийн шалгалтанд хамрагдсан. Тэгэхэд 940 дугаартай гаалийн улсын байцаагч манай автомашинд холбогдох шалгалтыг явуулаад дээрх АНУ-ын “AMWAY” брендийн бүтээгдэхүүнийг “Монгол улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнүүд учраас хурааж авна” гэж бид нарт хэлсэн. Тэгэхээр нь би гаалийн улсын байцаагчийн албан тасалгаанд хамт ороод “бид нар ямар нэгэн хориглосон бараа бүтээгдэхүүн авч орж ирээгүй” гэдгээ хэлсэн чинь гаалийн улсын байцаагчаас “тэгвэл 120000 төгрөгийг төл” гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд би тэгэхээр нь “надад баримт өгнө биздээ” 5 гэсэн чинь гаалийн улсын байцаагчийн зүгээс “юун баримт хориотой бараа оруулж ирчихээд” гэхээр нь би “баримт өгөхгүй юм бол татвараа багасгачих” гэсэн чинь гаалийн улсын байцаагч “тэгвэл 80000 төгрөг өгчих” гэсэн. Тэгээд би 20000-ын 4 дэвсгэрт өгсөн. Тэгэхэд байцаагч эмэгтэй мөнгийг аваад кармандаа хийгээд манай машиныг гаргах зөвшөөрөл дээр тамга дарж өгөөд явуулсан юм. Ингээд бид тэр даруйдаа Монгол улсын хилээр нэвтэрч Улаанбаатар хотод орж ирсэн болно. Би ОХУ-аас дээрх ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр импортоор оруулж ирэхэд ямар нэгэн байдлаар хориглосон, хязгаарласан эсэхийг мэдэхгүй байсан учраас энэ талаар Гаалийн ерөнхий газарт утсаар холбогдож зарим мэдээллийг авсан бөгөөд тус бүтээгдэхүүнийг ямар нэгэн байдлаар хориглосон зүйл байхгүй гэдгийг надад хэлсэн болно. ...харин би гаалийн улсын байцаагчид 80.000 төгрөгийг өгчихөөд гарч ирсэнийхээ дараагаар хамт явсан хүмүүстээ энэ талаар хэлсэн болохоор Сарангэрэл, Мөнхтуяа, Лувсандорж гурав мэдсэн болно..., /хх-ийн 139-140-р ху/, 7.Гэрч Д.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...”бид нарт байгаа нь 180.000 төгрөг байна” гэсэн чинь гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч бэлнээр 180.000 төгрөгийг Мөнхтуяагаас авсан болно. ...Мөнхтуяа нь Сарангэрэлээс 200.000 гаруй мянган төгрөгийг бэлнээр авсан бөгөөд тус мөнгийг авч Мөнхтуяагийн хамтаар гаалийн улсын байцаагчийн албан тасалгаанд орж би гаалийн улсын байцаагчтай дээрхи асуудлаар ярилцаж байгаад Мөнхтуяагаас гаалийн албан татварын мөнгө гэж 180.000 төгрөгийг бэлнээр аваад Мөнхтуяагийн нүдэн дээр гаалийн улсын байцаагчид тус мөнгийг өгсөн болно. ...,/хх-ийн 141-р ху/, 8. Д.Батмөнхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: ...анх өгсөн мэдүүлэгтээ андуурч 80.000 төгрөги өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд бэлэн мөнгийг Сарангэрэл өөрөөсөө бөгөөд өөрөөсөө гаргасан мөнгөнийхөө тоо хэмжээг мэдэж надад сануулсан. Тэгээд Мөнхтуяа бид хоёр гаалийн улсын байцаагч эмэгтэйн шаардсан 200.000 гаруй мянган төгрөгийг нэхэхэд би Мөнхтуяагийн хамтаар түүнд “бидэнд байгаа нь 180.000 төгрөг байна” гэж хэлээд өгсөн болно... /хх-ийн 219-р ху/, 9.Гэрч Д.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед Сарангэрэл өөрт байгаа бэлэн мөнгөө өгч оруулсан бөгөөд өгсөн мөнгө нь 180.000 төгрөг байсан. Харин тэр үед гаалийн улсын байцаагч 240.000 төгрөг нэхсэн бөгөөд Сарангэрэлийн өгсөн мөнгийг тоолж үзэхэд 180.000 төгрөг байсан. Тэгээд “байгаа нь 180.000 төгрөг байна” гэж хэлэхэд гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч өөрөө бэлнээр аваад цагаан хуудсан дээр гарын үсэг зурж тэмдгээ дарсан болно. Тухайн үед баримт шаардахад “баримт өгөхгүй” гэхээр нь би орхиод гараад явсан болно. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 09-р ху/, 10.Гэрч Р.Сарангэрэлийн .2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид АНУ-ын “Amway” брендийн 3кг-ын угаалгын нунтаг 4 ширхэг, оо, саван, агяа таваг угаадаг бодис зэрэг бүтээгдэхүүнүүдийг ОХУ- аас худалдан авч нэг цаасан хайрцганд хийж автомашиндаа авч Монгол улсын хилээр нэвтрэхэд Сэлэнгэ аймгийн Гаалийн улсын байцаагч эмэгтэй нь бидний автомашин дотор авч явсан тус бараа бүтээгдэхүүнийг шалгаад “тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж тус бүтээгдэхүүнийг оруулдаг тэрнээс хувь хүн оруулдаггүй манай складаар дүүрэн наад бүтээгдэхүүн чинь байна, хураана эсвэл татвараа төл, хурдан наад машинаа хаа” гэхэд нь машины хаалгыг хааж бид 6 “бушуухан татвараа төлье” гэсэн. Тэгээд би жолооч Батмөнхөд 200 орчим мянган төгрөгийг өгч бэр охин Мөнхтуяа Батмөнх нарыг гаалийн улсын байцаагчийн өрөө рүү оруулсан юм. Тэр үед Батмөнх, Мөнхтуяа хоёроос гаалийн байцаагчийн өрөөнөөс гарч ирээд “гаалийн байцаагч 200 гаруй мянган төгрөгийн татвар нэхээд, тэгэхээр нь 200 гаруй мянга төгрөгийн татвар төлж чадахгүй байгаа нь энэ гээд 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн татвараа төлчихлөө, одоо явья” гэхэд нь би “гаалийн татвар төлсөн баримтаа” гэсэн чинь “тэр гаалийн байцаагч нь ямар нэгэн баримт өгөөгүй зүгээр л өгсөн мөнгийг өөрийнхөө халаасанд хийсэн” гэж хэлсэн болно. Тэр үед би Батмөнх, Мөнхтуяа хоёроос “гаалийн байцаагчийн өрөөнд нь өөр улсын байцаагч, хүмүүс байсан юм уу” гэсэн. Батмөнх “би холбогдох газар нь хэлж асууна” гэж байсан болно. Энэ талаар тус машинд явж байсан жолооч Лувсандорж нь автомашин зогсоход буугаад тамхиа татаад зогсчихдог болохоор машин дотор миний ярьсан зарим зүйлийг мэдэхгүй байх гэж бодож байна. Харин энд болсон асуудлын талаар манай бэр охин Мөнхтуяа бүрэн мэдэж байгаа бөгөөд одоо 01 дүгээр сарын 26,27-ны үеэр Монгол улсад ирнэ, тэгээд өөрөө ирж энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлэх байх гэж бодож байна. Бидний авч явсан ариун цэврийн бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад чөлөөтэй худалдаалагддаг бараа, бүтээгдэхүүнүүд бөгөөд ямар ураас хориотой бараа хураана гэж сүрдүүлж, гаалийн татвар гэж гаалийн улсын байцаагч нь хувьдаа мөнгө авч байгаа нь хахуул авч байна гэж ойлгож байгаа болно. Энэ мэтчилэн гаалиар нэвтэрч байгаа олон иргэнээс бага багаар гаалийн татвар нэрээр хувьдаа мөнгө авч байгаа нь зүйд нийцэхгүй болно. Миний санахаар тус гаалийн байцаагч эмэгтэй нь 940 дугаартай гаалийн байцаагч байсан болно. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 142-р ху/, 11. Гэрч П.Лувсандоржийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...07-97 УБҮ улсын дугаартай автомашиныг Батмөнх жолоодон явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр ирэхэд гаалийн улсын байцаагч эмэгтэй манай машиныг шалгаад бидний авч явсан ариун цэврийн хэрэгслүүдийг хараанд “бөөн хориотой бараа бүтээгдэхүүн чинь манай складаар дүүрэн байна, тухайн бүтээгдэхүүнийг аж ахуй нэгж оруулдаг бөгөөд хувь хүн оруулж ирэх ёсгүй” гээд хашгичаад байсан бөгөөд Сарангэрэл тус бүтээгдэхүүний талаар “бид хувьдаа ганц нэг бүтээгдэхүүн авсан шүү дээ” гэж хэлэхэд гаалийн байцаагч “тэгвэл татвараа төл, энэ чинь татвартай бараа” гэсэн. Тэгээд Сарангэрэл захирал жолооч Батмөнх, бэр Мөнхтуяа нарт 220.000 төгрөгийг бэлнээр өгч “гаалийн татварыг нь төлөөд ир” гэж гаалийн байцаагчийн өрөө рүү явуулсан юм. Батмөнх, Мөнхтуяа хоёр гаалийн байцаагчийн албан тасалгаанд ороод гарч ирэхдээ тэр “гаалийн байцаагч нь гаалийн татвар гэж 180000 төгрөгийг шууд өөрөө хувьдаа аваад халаасалчихаж байна. Бид нарт ямар нэгэн баримт өгөөгүй” гэж хэлсэн. Тэгэхэд захирал Сарангэрэл нь ийм зүйл байж болохгүй энэ чинь Монгол улсын хил биздээ, заавал бичиг баримт өгөх ёстой гэдэг зүйлийг хэлж байсан болно. ...гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 144-р ху/, 12.Гэрч Б.Мөнхтуяагийн 2019 оны 01-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр үед манай хадам ээж Сарангэрэл нь “холбогдох татварыг нь хууль ёсоор нь төл” гэж хэлээд 220.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Батмөнхийн араас орсон. Би гаалийн улсын байцаагчийн албан тасалгаа руу ороод ээжийн өгсөн мөнгийг Батмөнх жолоочид өгсөн. Тэгэхэд Батмөнх жолооч гаалийн улсын байцаачтай ярилцаад “арай л чанга байна” гэхэд нөгөө гаалийн улсын байцаагч эмэгтэй “тэгвэл 180.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд Батмөнх 180.000 төгрөгийг гаалийн улсын байцаагч эмэгтэйн заасан ширээний тавцангийн доогуур хийж өгсөн. Яагаад гэвэл тэр эмэгтэй байцаагч өөрөө тус мөнгийг “энд тавь” гэж заасан учраас тэнд нь Батмөнх мөнгийг нь тавьж өгсөн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 145-146-р ху/, 7 13.Гэрч Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...иргэн Д.Батмөнхийн гаргасан гомдлыг Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын орлогч дарга Очгэрэлд танилцуулахад энэ талаар холбогдох шалгалтыг явуулж шийдвэрлэх үүргийг өгсөн болно. Ингээд иргэн Д. Батмөнхийн гаргасан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О. Отгонбаяртай утсаар холбогдон “Гаалийн ерөнхий газар дээр ирж 07-79УБҮ “Лексус 570” маркийн автомашинд гаалийн хяналт шалгалт хийсэн талаараа зохих тайлбар өгнө үү” гэсэн шаардлагыг тавихад О. Отгонбаяр нь тухайн үед тодорхой бус шалтаг хэлж “Сэлэнгэ аймгаас Гаалийн ерөнхий газарт очиж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлсэн. Тэгэхэд нь би “та тус автомашинд хяналт шалгалт хийсэн талаараа зохих тайлбараа гараараа бичээд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчлийн байцаагч Бямбанаранд өгчих” гэсэн. Тэгэхэд О. Отгонбаяр байцаагч юу ч яриагүй “за” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд удалгүй Бямбанаран байцаагчаас О. Отгонбаярын өөрийн гараараа бичсэн тодорхойлолт гэх тайлбар цахимаар ирж дараа нь эх хувь нь шуудангаар ирсэн болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 215--216ху /, 14. Иргэний нэхэмжлэгч Р.Сарангэрэлийн .2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид нарт ямар нэгэн гаалийн татвар төлсөн гэх ямар нэгэн баримт өгөөгүй бөгөөд гаалийййн улсын байцаагчийн хууль бус үйлдлийг зохих байгуулагад нь мэдэгдэх үүрэгтэй гэсэн иргэний үүргээ биелүүлсэн бөгөөд миний хувьд гаалийн улсын байцаанчид өгсөн 180.000 төгрөгнийг ямар нэгэн байдлаар нэхэхмжлэхгүй, харин тус мөнгийг улсын орлого болгох арга хэмжээ авч өгнө үү, өөр нэхэхмжлэх зүйлгүй болно. ... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 08-р ху/, 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, /хх-ийн 01-р ху/, гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны хуралдааны тэмдэглэл, /хх-ийн 07-08-р ху/, гомдлыг талаархи танилцуулга, дүгнэлт, /хх-ийн 10-13-р ху/, шүүгдэгчийн өөрийнх нь гараар бичсэн иодорхойлолт, /хх-ийн 15-16-р ху/, Гаалийн бүрдүүлэлтийн хуудас, /хх-ийн 17-22–р ху/, Гаалийн ерөнхий газрын албан тоот, /хх-ийн 45-р ху/, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 46-47-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 52-р ху/, улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, /хх-ийн 63-64-р ху/, шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилох тушаал, /хх-ийн 78-81-р ху/, Гаалийн ерөнхий газрын ХААН банкны 5028628085 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 91–р ху/, Монгол улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт, /хх-ийн 95-114-р ху/, шүүгдэгчтэй холбоотой хувийн материалууд, /хх-ийн 116-13, 185-186, 221-224-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 166-167-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 168-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 132-р ху/, тээврийн хэрэгслийн хяналтын хуудас, /хх-ийн 193-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /ххийн 2-р хх-ийн 31-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Отгонбаярыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 97-07 УБҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашины жолооч Д.Батмөнхөөс АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амбэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр 8 нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180.000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал: Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Отгонбаярыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 97-07 УБҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашины жолооч Д.Батмөнхөөс АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амбэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180.000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал: Авилгатай Тэмцэх газар нь анх Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 2018 оны 09-р сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонжаргал нарын зөрчлийн материалыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ” гээд О.Отгонбаярыг О.Отгонжаргал гэж андуурч бичсэн байхад шууд эрүүгийн хэрэг үүсгэж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шүүгдэгчийн нэрийг андуурч бичсэнийг 2019 оны 05-р сарын 28-ны өдөр гэрчээр Б.Одгэрэл, Ё.Бат-Эрдэнэ нарыг асууж тодруулсан байхад 2018 оны 09-р сарын 30-ны өдөр Хэрэг бүртгэлтийн 18370032900030 тоот хэрэг нээж улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шууд О.Отгонбаярт холбогдох хэрэг гэж ойлгоод хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан нь ойлгомжгүй байна. Мөн ГЕГ-аас ирүүлсэн DVD-д үзлэг хийсэн тэмдэглэлд буюу Гаалийн ерөнхий газрын 1281 тоот утсанд Д.Батмөнхийн ярьсан ярианы бичлэгт “яг хэдэн төгрөг өгсөн, авсан” талаар яригдаагүй байхад Гаалийн Ерөнхий газрын сахилгын хорооны 2018 оны 09-р сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ...2018 оны 08-р сарын 20-ны өдөр иргэн Батмөнхөөс 1281 тоот утсанд “танай 940 гэсэн дугаартай ГУБ надаас 80.000 төгрөг аваад халаасандаа хийлээ” гэсэн мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй учраас харъяалалынх нь дагуу Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.Отгонжаргал нарын материалыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. ...гэсэн нь мөн ойлгомжгүй байна. Гэрч Д.Батмөнхийн ...харин би гаалийн улсын байцаагчид 80.000 төгрөгийг өгчихөөд гарч ирсэнийхээ дараагаар хамт явсан хүмүүстээ энэ талаар хэлсэн болохоор Сарангэрэл, Мөнхтуяа, Лувсандорж гурав мэдсэн болно. ...гэх, ...гаалийн улсын байцаагчаас “тэгвэл 120000 төгрөгийг төл” гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд би тэгэхээр нь “надад баримт өгнө биз дээ” гэсэн чинь гаалийн улсын байцаагчийн зүгээс “юун баримт хориотой бараа оруулж ирчихээд” гэхээр нь би “баримт өгөхгүй юм бол татвараа багасгачих” гэсэн чинь гаалийн улсын байцаагч “тэгвэл 80000 төгрөг өгчих” гэсэн. Тэгээд би 20000-ын 4 дэвсгэрт өгсөн. Тэгэхэд байцаагч эмэгтэй мөнгийг аваад кармандаа хийгээд манай машиныг гаргах зөвшөөрөл дээр тамга дарж өгөөд 9 явуулсан юм. ...гэх, ...Мөнхтуяа бид хоёр захирал Сарангэрэлээс 200 гаруй мянган төгрөгийг бэлнээр авч гаалийн байцаагчийн албан тасалгаанд орсон. Ингээд гаалийн байцаагчаас “гаалийн татвар төлсөн баримт өгөх юм уу” гэсэн чинь тэр гаалийн улсын байцаагч эмэгтэй нь “та нар хориотой бараа оруулж ирчихээд чамд ямар учиртай баримт өгөх юм бэ” гэхээр нь “бид нарт 180.000 төгрөг л байна” гэсэн чинь гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч бэлнээр 180.000 төгрөгийг Мөнхтуяагаас авсан болно. ...гэх, ...би анх өгсөн мэдүүлэгтээ андуурч 80.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд бэлэн мөнгийг Сарангэрэл өөрөөсөө өгсөн бөгөөд өөрөөсөө гаргасан мөнгөнийхөө тоо хэмжээг мэдэж надад сануулсан. Тэгээд Мөнхтуяа бид хоёр гаалийн улсын байцаагч эмэгтэйн шаардсан 200.000 гаруй мянган төгрөгийг би Мөнхтуяагийн хамтаар түүнд “бидэнд байгаа нь 180.000 төгрөг байна” гэж хэлээд өгсөн болно. ...гэх, Тухайн үед Сарангэрэл өөрт байгаа бэлэн мөнгөө өгч оруулсан бөгөөд өгсөн мөнгө нь 180.000 төгрөг байсан. Харин тэр үед гаалийн улсын байцаагч 240.000 төгрөг нэхсэн бөгөөд Сарангэрэлийн өгсөн мөнгийг тоолж үзэхэд 180.000 төгрөг байсан. Тэгээд “байгаа нь 180.000 төгрөг байна” гэж хэлэхэд гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч өөрөө бэлнээр аваад цагаан хуудсан дээр гарын үсэг зурж тэмдгээ дарсан болно. ...гэх мэдүүлгээс харахад анх Гаалийн Ерөнхий газрын 18001281 тоот утсанд гомдол гаргасан гэх гэрч Д.Батмөнх нь мэдүүлэг өгөх болгондоо өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг, нэг л болсон асуудлын талаар тогтвортой мэдүүлэг өгдөггүй, мөн гарын үсэг зурах ёсгүй цагаан хуудсан дээр гарын үсгээ зурсан гэж худлаа зохиож мэдүүлэг өгч байсан нь дээрхи мэдүүлгүүдээс харагдаж байна. Мөн гэрч Р.Сарангэрэлийн: ...Тэгээд би жолооч Батмөнхөд 200 орчим мянган төгрөгийг өгч бэр охин Мөнхтуяа, Батмөнх нарыг гаалийн улсын байцаагчийн өрөө рүү оруулсан юм. Тэр үед Батмөнх, Мөнхтуяа хоёроос гаалийн байцаагчийн өрөөнөөс гарч ирээд “гаалийн байцаагч 200 гаруй мянган төгрөгийн татвар нэхээд, тэгэхээр нь 200 гаруй мянга төгрөгийн татвар төлж чадахгүй байгаа нь энэ гээд 180.000 төгрөгийн татвараа төлчихлөө, одоо явья” гэхэд нь би “гаалийн татвар төлсөн баримтаа” гэсэн чинь “тэр гаалийн байцаагч нь ямар нэгэн баримт өгөөгүй зүгээр л өгсөн мөнгийг өөрийнхөө халаасанд хийсэн” гэж хэлсэн болно. ...гэх, /1-р хх-ийн 142-р ху/, Гэрч П. Лувсандоржийн: ...Тэгээд Сарангэрэл захирал жолооч Батмөнх, бэр Мөнхтуяа нарт 220.000 төгрөгийг бэлнээр өгч “гаалийн татварыг нь төлөөд ир” гэж гаалийн байцаагчийн өрөө рүү явуулсан юм. Батмөнх, Мөнхтуяа хоёр гаалийн байцаагчийн албан тасалгаанд ороод гарч ирэхдээ тэр “гаалийн байцаагч нь гаалийн татвар гэж 180.000 төгрөгийг шууд өөрөө хувьдаа аваад халаасалчихаж байна. Бид нарт ямар нэгэн баримт өгөөгүй” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 144-р ху/, Гэрч Б.Мөнхтуяагийн 2019 оны 01-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр үед манай хадам ээж Сарангэрэл нь “холбогдох татварыг нь хууль ёсоор нь төл” гэж хэлээд 220.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Батмөнхийн араас орсон. Би гаалийн улсын байцаагчийн албан тасалгаа руу ороод ээжийн өгсөн мөнгийг Батмөнх жолоочид өгсөн. ...Тэгээд Батмөнх 180.000 төгрөгийг гаалийн улсын байцаагч эмэгтэйн заасан ширээний тавцангийн доогуур хийж өгсөн. Яагаад гэвэл тэр эмэгтэй байцаагч өөрөө тус мөнгийг “энд тавь” гэж заасан учраас тэнд нь Батмөнх мөнгийг нь тавьж өгсөн. . /1-р хх-ийн 145-146-р ху/, гэх мэдүүлгүүдээс харахад нэг цаг минутад цуг байсан гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Гомдол гаргагч гэрч Д.Батмөнх нь анх 80.000 төгрөг гаалийн улсын байцаагч 10 эмэгтэйд өгсөн гэж мэдүүлэг өгч байснаа дараагийн мэдүүлгүүдээрээ 180.000 төгрөг өгсөн гэдэг, мөн тухай цаг минутад цуг байсан гэх гэрч Р.Сарангэрэл нь өөрт нь хэдэн төгрөг байгаад хэдийг нь Батмөнхөд өгч оруулснаа /200.000 гаруй л гэдэг/ мэддэггүй байхад хажууд нь сууж байсан гэрч П.Лувсандорж, Б.Мөнхтуяа нар “Сарангэрэл нь Батмөнхөд 220.000 төгрөг өгч оруулсан” /өөрсдөө тоолсон мэт ямарч эргэлзээгүй хэлдэг/, гэх, гэрч Д.Батмөнх болохоор ...Сарангэрэлийн өгсөн мөнгийг тоолж үзэхэд 180.000 төгрөг байсан... гэх мэдүүлгүүдээс харахад гэрч Р.Сарангэрэлд хэдэн төгрөг байснаас хэдийг нь өгч оруулсан талаархи үйлдлийг эргэлзээгүй нотлож чадаагүй байна. Мөн гэрч Б.Мөнхтуяа нь ...Батмөнх 180.000 төгрөгийг гаалийн улсын байцаагч эмэгтэйн заасан ширээний тавцангийн доогуур хийж өгсөн... гэрч Д.Батмөнх нь ...бид нарт 180.000 төгрөг л байна” гэсэн чинь гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч бэлнээр 180.000 төгрөгийг Мөнхтуяагаас авсан болно... ...180.000 төгрөгийг бэлнээр аваад Мөнхтуяагийн нүдэн дээр гаалийн улсын байцаагчид тус мөнгийг өгсөн болно... ...байгаа нь 180.000 төгрөг байна” гэж хэлэхэд гаалийн улсын байцаагч эмэгтэй зөвшөөрч өөрөө бэлнээр аваад цагаан хуудсан дээр гарын үсэг зурж тэмдгээ дарсан болно... гэсэн зөрөөтэй мэдүүлгүүд өгсөн байна. Гэрч Д.Батмөнх, Р.Сарангэрэл, Б.Мөнхтуяа, П.Лувсандорж нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай, мэдүүлгүүд нь зөрүүтэй, нэг нь нөгөөгийнхөө мэдүүлгийг нотолдоггүй, үнийн дүнгийн хувьд болон үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн төдийгүй, Гаалийн ерөнхий газрын мэдээллийн утсанд өгсөн мэдээлэл нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч О.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгаж байгаа гэм буруугийн хувьд эргэлзээ төрсөн тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч О.Отгонбаярын уг гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтооход эргэлзээ гарсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч О.Отгонбаярт холбогдох эрүүгийн 1831003290030 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй байна. Мөн Гаалийн ерөнхий газрын сахилгын хороо нь шүүгдэгч О.Отгонбаярын зөрчлийн материалыг шалгаж шийдвэрлэхдээ Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, “Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны хуралдааны дэг” ийн зарим заалтуудыг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтаар 2 ширхэг СДИ хураагдан ирсэн, иргэний нэхэмжлэгч Р.Сарангэрэлийн 180.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 1.5, 36.3-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.9-р зүйлийн 1.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт 11 заасныг журамлан Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Отгонбаярт холбогдох 1831003290030 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жалайр овогт Очирхүүгийн Отгонбаярыг гэм буруугүйд тооцож цагаатгасугай. 

2.О.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.. 

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 СДИ-г хэрэгт нь хавсарган үлдээсүгэй. 

4.Иргэний нэхэмжлэгч Р.Сарангэрэлийн 180.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

5.О.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, хохирогч шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НОЛХООСҮРЭН