Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 169

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Хохирогч Ж.Х*******

Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Т******* холбогдох 1931001480166 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; ******* улсын иргэн,19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Болд ******* ******* ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 6, ээж 4 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг ******* сум * дүгээр баг * дүгээр хэсэг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт ******* Т, /РД:*************/,

Шүүгдэгч Т.Т нь иргэн Ж.Х******* ын эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Олон улс худалдааны” төвийн *-** тоот лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хүлээн авсан бараанаас завшиж 922.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1.Шүүгдэгч Т.Т 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд Х******* гэгч хүнтэй 2018 оны 12 сарын эхээр фэйсбүүк зард “худалдагч авна” гэсэн зар байсны дагуу танилцаж холбогдож байсан. Х******* нь хувиараа зах дээр лангуу ажиллуулдаг. Тухайн зараар хүнтэй нь холбогдож ярилцаж байгаад ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ-Олон улсын худалдааны” төвийн 2 давхарт 2-05 тоот дугаартай орос бараа худалдааны лангуун дээр худалдагчаар 2019 оны 03 сарын эхэн хүртэл ажиллах болсон. Би ажиллах хугацаандаа Х******* гэгч хүнтэй 21 удаа тооцоо нийлсэн, цагаан сарын баярын өмнөхөн нэг удаа тооцоо нийлж, цагаан сарын дараа дахин нэг тооцоо нийлж бараа бүтээгдэхүүнээ тулгасан. Х*******тай ажиллах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй, зөвхөн Х*******тай амаар ярилцаж байгаад лангуун дээр нь ажиллахаар болж, цалин хөлсөө тохиролцсон. Намайг ажилд ороод лангуун дээр ажиллах үеэр, хүүхдийн хувцас, том хүний бэлэн хувцас, гэр ахуйн бараа зэрэг зүйлсийг тоолж хүлээлгэн өгсөн. Би ажиллах хугацаандаа цагаан сарын баярын үеэр бараа зарагдаж тодорхой ашиг олсон. Өдөр болгоны орлогоо Х******* гэгч хүний дансанд шилжүүлдэг, хаяа бэлнээр Х******* ирж авдаг байсан. Би лангуун дээр нь ажиллах хугацаандаа өөрийн гэр бүл, хүүхдүүддээ хувцас, гэр ахуйн хэрэглээний эд зүйлсийг нь авчихдаг байсан. Ингэж явсаар байгаад би өрөнд орсон байсан. Би хувцас, хунар авах үедээ хэлж мэдэгддэг, хэлэхгүй үедээ чимээгүй авчихдаг байсан. Заримдаа Х*******д мэдэгдээд авсан барааны үнээ цалингаасаа суутгуулж байсан. Х******* намайг ажиллах хугацаанд тэр болгон өдөр бүр ирээд шалгаад байдаггүй байсан. Хааяа нэг ирж тооллого хийдэг байсан. Манай хүүхэд гэнэт гавал тархины хагалгаанд орох шаардлагатай болоод ажлаа шууд хаяад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу явж хагалгаанд хүүхдээ оруулсан. Ингээд намайг хотод байх хугацаанд манай таньдаг хүн намайг “Болд ******* ******* гол ХХК-д ажилд оруулаад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Манай хүүхдийн бие арай гайгүй болоод шууд “Болд ******* ******* гол” ХХК-нд шинэ ажилд орчихсон юм. Х*******д шинэ ажилд орсон, лангуу, бараа бүтээгдэхүүнээ тоолж хүлээлгэн өгөөгүй, лангууг нь түгжээд явчихсан. Х*******д лангуун дээр нь ажиллахаа больсон талаар хэлээгүй, мэдэгдээгүй. Би уг нь Х*******д шинэ ажилд орсон талаараа мэдэгдье гэж бодож байсан боловч хүүхдээ гэж бодож явсаар байгаад хэлж чадаагүй юм. Уг нь Х*******д шинэ ажил орсон талаараа хэлж, лангууг хүлээлцэх боломж байсан. Х*******д энэ талаараа тайлбарлаж хэлсэн зүйл байхгүй. Би Х*******д учирсан 1,331,000/нэг сая гурван зуун гучин нэг/ мянган хохирол төлбөрөөс би 922.000/есөн зуун хорин хоёр/ мянган төгрөгийг барагдуулсан байгаа, одоо үлдэгдэл 400.000/дөрвөн зуун/ мянган төгрөгийг барагдуулж хохирол төлбөргүй болгоно. Би ээж 4 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын ** тоотод өөрсдийн гэсэн хашаа байшинд амьдардаг. Манай ээж сэтгэцийн группд байдаг, одоо 60 настай. Манай хамгийн том охин Т.Аминаа 13 настай ЕБС-н 3 дугаар сургуулийн 7а ангид суралцдаг, дундах охин Т.Энэрэл ЕБС-н 5 дугаар сургуулийн 4а ангид суралцдаг, Т.Жигүүр 5 настай ЕБС-н 5 дугаар сургуулийн 1а ангид суралцдаг, бага хүү Т.Мөнхжин 2 ой 8 сартай 1 дүгээр цэцэрлэгт, би өрх толгойлсон эмэгтэй. Би одоо “Болд ******* ******* гол” ХХК-д үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажиллах гэж байна. Манай гэрт надаас өөр ажил хийх хүнгүй, би өрх толгойлсон эмэгтэй учраас хүнсний толон авдаг. Би ажлаасаа халагдах юм бол манай ахуй амьдрал хүнд хэцүү байдалд орох учраас хуулийн байгууллагаас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэх гэсэн юм. Миний утасны дугаарууд бүгд холбогдох боломжгүй байсан учраас, намайг цагдаагийн байгууллагаас дуудсан талаар мэдээгүй. Уурхай дээр байх хугацаанд утасны сүлжээ барихгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

2.Шүүгдэгч Т.Т шүүх хуралдааны шатанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Олон улсын худалдааны төв дээр Х******* гэдэг хүний лангуун дээр худалдагч хийж эхэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 11-ний өдрөөс 21-ний өдөр хүртэл ажиллаад эмнэлэгт хэвтэж байгаад, 21-ний өдрөөс 28 хүртэл ажилласан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Төлбөрөө банкаар төлж байсан. Би хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ж.Х******* ын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:. ...Би Т гэх бүсгүйтэй харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бараа материалаа хүлээлгэн өгч өөрийн Сэлэнгэ аймгийн “Олон улс худалдааны төв”ийн 2 давхарт 02-05 дугаарт байрлах павилонд худалдагчаар ажиллуулсан. Т******* 1 сарын 260.000 /хоёр зуун жаран/ мянган төгрөгний цалин өгөхөөр тохиролцон ажиллуулсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхний удаа Т тооллого хийж тооцоо нийлсэн. Түүнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тооллого хийхэд лангууны бараа материалаас Т өөрийн хэрэгцээнд 680.000/зургаан зуун ная/ мянган төгрөгний бараа материал авсан байсан ба 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 02 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаанд бэлнээр 197.000/нэг зуун ерин долоо/ мянган төгрөгийг урьдчилгаа цалин гэж авсан. Гэтэл Т нь “хүүхдийн толгой хагалчихлаа хот руу явж байна” гээд 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 10 гаруй хоног алга болсон. Түүнээс хойш лангууг ажиллуулаагүй, би Т холбогдох гэж их оролдсон боловч учир шалтгаангүй утсаа салгаж алга болсон. 2019 оны 04 дүгээр сарын эхээр Т манай лангууны хажуу талын эгчтэй утсаар холбогдоод “хүүхдийн толгой хагарсан Улаанбаатар хотод эмнэлэгт байна” гэж ярьсан байсан. Надтай холбогдоод ярьж болох л байсан, гэтэл надтай холбогдоогүй. Удаа дараа мессэж бичиж, утсаар залгасан боловч надтай холбогдоогүй. Манай лангууны түлхүүрийг авч яваад алга болчихсон. Аргаа бараад гэрт нь очиж үзэхэд ээж нь “******* сум руу ажилд орохоор явсан” гэсэн. Би лангуугаа 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бараа материалаа хүлээлгэн өгч өөр хүн ажиллуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бараа материалаа тоолоход Т нь 1.630.000/нэг сая зургаан зуун гучин/ мянган төгрөгний бараа материал худалдан борлуулсан байсан. Тухайн 1.630.000/нэг сая зургаан зуун гучин/ мянган төгрөгнөөс миний дансруу 662.000/зургаан зуун жаран хоёр/ мянган төгрөг, бэлнээр 46000/дөчин зургаа/ мянган төгрөг нийт 708.000/долоон зуун найм/ мянган төгрөгийг над руу шилжүүлсэн. Үлдэгдэл 922.0000/есөн зуун хорин хоёр/ мянган төгрөгийн бараа материалын орлогыг надад Т тушаагаагүй. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тооллогоор Т дур мэдэн лангуунаас өөрийн хэрэгцээнд авсан бараа материалын үнэ 680.000/зургаан зуун ная/ мянган төгрөг, бэлнээр 197.000/нэг зуун ерин долоо/ мянган төгрөгийг урьдчилгаа цалин нийт 877.000/найман зуун далан долоо/ мянган төгрөг надаас авсан гэж би үзэж байгаа ба тухайн 877.000/найман зуун далан долоо/ мянга төгрөгнөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны хүртэлх хугацааны Т цалин 720.000/долоон зуун хорь/ мянган төгрөг гэж бодохоор үлдэгдэл 157.000/нэг зуун тавин долоо/ мянган төгрөг, тооцоо нийлэхэд тооллогоор тушаагаагүй, бараа материалын орлого 922.000/есөн дуун хорин хоёр/ мянган төгрөг нийт 1.079.000/нэг сая далан ес/ мянган төгрөгийг надаас завшсан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд лангуу ажиллаагүй түрээсийн мөнгө болох 252.000/хоёр зуун тавин хоёр/ мянган төгрөг нийт 1.331.000/нэг сая гурван зуун гучин нэг/ мянган төгрөгний хохирол учирсан. Т нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш надтай огт холбоо бариагүй, лангууны түлхүүрийг авч алга болсон. Би удаа дараа холбогдохыг оролдсон боловч чадаагүй. Урьд өмнө нь таньдаггүй байсан. Фэйсбүүк хаягтаа худалдагч авна гээд зар тавьж холбогдон ирж ажилласан. 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш огт холбогдоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс лангууг орхиж алга болсон. Яаралтай мөнгөө олж авмаар байна. Хохирлоо барагдуулчихвал санал, гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/,

4.Хохирогч Ж.Х*******ын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны хүртэлх хугацаанд ажиллахдаа хүүхдийн ноосон хослол1ширхэг /30.000 төгрөг/, хүүхдийн ноосон хослол-1ширхэг/35.000 төгрөг/, хүүхдийн тамирын хамбан хослол-1ширхэг/40.000 төгрөг/, хүүхдийн тамирын хослол даавуун1ширхэг/30.000 төгрөг/, хүүхдийн даавуун тирко-5ширхэг/ 1ширхэг нь-6000 төгрөгнийт 30.000төгрөг/, хүүхдийн хос майк, турсика-5ширхэг/1ширхэг нь 7000 төгрөг нийт 35000төгрөг/, хүүхдийн табчика-6 ширхэг /1ширхэг нь 10000 төгрөг нийт 60000 төгрөг/, хүүхдийн домашки-15 ширхэг/1ширхэг нь 18000төгрөг нийт 270000 төгрөг/, нярайн малгай-1 ширхэг /5000 төгрөг/, унтлагын плаж-2 ширхэг /1ширхэг нь 20000 төгрөг нийт 40000төгрөг/, унтлагын плаж зузаан-1ширхэг /25000 төгрөг/, гар нүүрний алчуур-2ширхэг /1ширхэг нь 10000 төгрөг нийт 20000 төгрөг/, гар нүүрний алчуур жижиг-1ширхэг /8000 төгрөг/, эрэгтэй малгай-1 ширхэг /40000 төгрөг/, хундаганы ком-1 ширхэг /10000 төгрөг/, шавар ваар-1 ширхэг /30000 төгрөг/, шилэн ваар жижиг-1 ширхэг /20000 төгрөг/, давс сахарын сав 1 ширхэг /30000 төгрөг/, эмэгтэй углааш-1 ширхэг /20000төгрөг/, эрэгтэй углааш-1 ширхэг/30000 төгрөг/, хүүхдийн сандаал-4 ширхэг /1 ширхэг нь 15000 төгрөг нийт 60000 төгрөг/, хүүхдийн цагаан майк-2 ширхэг/ 1 ширхэг нь 8000 нийт 16000 төгрөг/, дан левчик-2 ширхэг/ 1 ширхэг нь 15000 нийт 30000 төгрөг/, гал тогооны алчуур-2 ширхэг/ 1 ширхэг нь 4000 төгрөг нийт 8000 төгрөг/, нийт 922.000/есөн зуун хорин хоёр/ мянган төгрөгний бараа материалыг завшиж орлогыг надад тушаагаагүй. Мөн сарын илүү цалин 157.000/нэг зуун тавин долоо/ мянган төгрөг, Т лангуу ажиллуулаагүй, түлхүүрийг нь авч алга болсон 22 хоногийн түрээсийн мөнгө 252.000/хоёр зуун тавин хоёр/ мянган төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 250.000/хоёр зуун тавь/ мянган төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 150.000/нэг зуун тавь/ мянган төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000/нэг зуу/ мянган төгрөг нийт 500.000/таван зуу/ мянган төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 831.000/найман зуун гучин нэг/ мянган төгрөгийг Тунамал дээжээс авах ёстой байна. Би ээлжийн амралтаа аваад Бүгд Найрамдах Хятад улс руу аялалын журмаар явсан тул ирж чадаагүй. Яаралтай мөнгөө олж авмаар байна. Хохирлоо барагдуулчихвал санал, гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,

5. Хохирогч Ж.Х*******ын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...миний өөрийн хувьдаа хөтөлдөг дэвтэр байдаг. Уг дэвтрийг эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Өсөхбаяр үзүүлж хуулбарлан өгсөн байгаа. Хуулбарлан өгсөн дэвтрийн хуудаснууд дээр бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн тэмдэглэл, барааны үнэ өртөг, тоо ширхэг байгаа. Би Т******* нийтдээ хүүхдийн хувцас эмэгтэй, эрэгтэй бэлэн хувцас, гэр ахуйн хэрэглэл гэх мэт бараануудыг өгсөн. Уг бараанууд нийтдээ 50.000.000/тавин сая/ төгрөгийн бараа байгаа Т нийтдээ 1.630.000/нэг сая зургаан зуун гуч/ мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан. Үүнээс надад 1.630.000/нэг сая зургаан зуун гуч/ мянган төгрөг орлого гэж миний данс руу хийх ёстой байсан боловч миний данс руу 662.000/зургаан зуун хоёр/ мянган төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 968.000/есөн зуун жаран найм/ мянган төгрөгийг хувьдаа завшиж надад хохирол учруулсан байна. Би хувцас, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-н Москва хотоос бараа материал татдаг. Би ихэвчлэн хүнд мөнгө өгөөд эсвэл би өөрөө явж бараа материалаа татаж авчирдаг. Надад бараа материалын баримт гэж байхгүй, бэлэн мөнгөөр бараа авч байгаа болохоор баримт гэж орос дэлгүүрүүд өгдөггүй. Т миний ажиллуулдаг “Сэлэнгэ-Олон улсын худалдааны төв”ийн 2 давхарт 2-05 тоот хувцас барааны лангуу дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын эхэн хүртэл ажиллаж байсан. Би энэ ажиллах хугацаанд нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр нэг тооллого хийсэн. Тооллого хийх үед бараа бүтээгдэхүүн бүрэн гүйцэд, тооцоо нийлж байсан. Ингээд 2019 оны 03 сарын эхээр лангуун дээр хүн байхгүй хаалттай цоожтой байсан. Т миний лангуун дээр ажиллаж байхдаа дутаасан бараа бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрч надтай уулзаж уучлалт гуйсан. Т миний хохирол төлбөрийг барагдуулж байгаа. Энэ хүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

6. Хохирогч Ж.Х*******ын шүүх хуралдааны шатанд өгсөн: Т гэх эмэгтэйг анх 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдагчаар ажилд авсан. Ажилд орсноос хойш нэг удаа тооллого хийсэн. Тэгээд 3 сарын эхээр Т нь бараагаа хүлээлгэж өгөөгүй, явлаа ч гэж хэлэлгүй алга болсон. Одоо би энэ хүнээс онгойгоогүй байсан өдөр болгоны түрээсийг, илүү цалин авсан мөнгийг гаргуулж авна. Яг хэдэн төгрөг гэдгийг нь дэвтэр дээр бичсэн байгаа. Одоо дэвтрээ авчраагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Одоо надад хэлж авсан барааны үнэ 157.000 төгрөг нэмээд ажиллаагүй байсан түрээсийн төлбөрөө авах хэрэгтэй байна. ...гэх мэдүүлэг,

7.Гэрч Б.Б******* 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ер нь бол Т гэх эмэгтэйг танина. Би өөрөө “Олон улс үйлчилгээний төв”д 2-05Б павилонд бараа материал худалдан борлуулдаг харин Т нь 2-05А павилонд худалдагчаар ажиллаж байсан. Т 2-05А павилонд 2018 оны 12 дугаар сараас эхлэн ажилласан санагдаж байна. Тухайлбал 2-05А гэх павилоныг Х******* гэх эмэгтэй түрээслэн ажиллуулдаг. Т нь зан харилцааны хувьд тайван дуу цөөтэй хүн байсан. Миний мэдэхээр ээж гээд нэг хүн ирж байсан өөр хүн ирж байсан талаар сайн мэдэхгүй байна. Т нь надад “хүүхдийн толгой хагарсан” гээд явж байгаа талаараа хэлж байсан. Мөн толгойг нь боосон эрэгтэй хүүхэд дагуулж ирж байсан. Т нь 2019 оны 12 сараас эхлэн 2019 оны 03 сар хүртэл 2-05А павилонд ажилласан санагдаж байна. Т нь 2-05А лангууг хааж яваад байсан. Тухайн 2-05А лангууны эзэн Х******* Т лангууг нь цоожлоод орхиод явахаар нь илүү түлхүүр байсан боловч ороогүй. Учир нь лангуун доторх барааг талыг нь хүлээлгэн өгсөн болохоор болохгүй байсан байхаа. Тунамалд ээж нь 2-05А буюу Х*******ын эзэмшлийн лангуунд ажиллах хугацаандаа манай бараанаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түрүүвч-55.000 төгрөг, эмэгтэй цүнх-90.000 төгрөг,эрэгтэй нохой дээл-380.000 төгрөгөөр 2019 оны 04 сарын 14-ны өдрөөс өмнө өгье манайх удахгүй мөнгөтэй болно гээд авсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Би павилоноо 1 сард 320.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг 3 удаа болохоор 50% хөнгөлөөд 170.000 төгрөг болдог. Х******* нь 2-05 тоот павилоныг нийтдээ 1 сард 950.000 төгрөг төлөхөөр болсон тул Х******* бид хоёр Олон улсын худалдааны төвийн захиргаанаас зөвшөөрөл авч павилоныг 2 хувааж тасалгаа гаргаж би 1 сарын 320.000 төгрөгөөр, Х******* 1 сард хэдэн төгрөг төлдөг талаар сайн мэдэхгүй байна. Т******* өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р ху/,

8.Гэрч Л.Нэргүйгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Т гэх эмэгтэй 2-05 павилонд ажиллахаар ирэх үед танилцаж танил болсон. 2019 оны 01 сараас эхлээд цагаан сар өнгөртөл 2-05 павилонд ажилласан санагдаж байна. Нэг удаа Т нь толгой нь хагарсан хүүхэд дагуулж ирээд “толгойгоо гэмтээсэн, манай хүүхэд” гэж байсан. Т нь хүүхдийн толгой гэмтээд бие нь муудсан гэх шалтгаанаар 2-05 тоот павилоныг заримдаа ажиллуулахгүй байсан. Т нь дуу сул, төлөв даруу, хэрсүү, зан сайтай байсан. Тунамал дээж нь надаас ямар нэгэн бараа материал худалдаж аваагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/,

9.”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Хүүхдийн ноосон хослол ш 1 30.000 30.000 Шинэ 2 Хүүхдийн ноосон хослол/том/ ш 1 35.000 35.000 Шинэ 3 Хүүхдийн тамирын хослол хамбан ш 1 40.000 40.000 Шинэ Хүүхдийн тамирын хослол даавуун ш 1 30.000 30.000 Шинэ 5 Хүүхдийн даавуун тирко ш 5 6.000 30.000 Шинэ 6 Хүүхдийн хос майк, турсик ш 5 7.000 35.000 Шинэ 7 Хүүхдийн табчика ш 6 10.000 60.000 Шинэ 8 Хүүхдийн домашки ш 15 18.000 270.000 Шинэ 9 Нярайн малгай ш 1 5.000 5.000 Шинэ 10 Унтлагын плаж ш 2 20.000 40.000 Шинэ 11 Унтлагын плаж зузаан ш 1 25.000 25.000 Шинэ 12 Гар нүүрний алчуур ш 2 10.000 20.000 Шинэ 13 Гар нүүрний алчуур жижиг ш 1 8.000 8.000 Шинэ 14 Эрэгтэй малгай ш 1 40.000 40.000 Шинэ 15 Хундганы ком ш 1 10.000 10.000 Шинэ 16 Шавар ваар том ш 1 30.000 30.000 Шинэ 17 Шилэн ваар жижиг ш 1 20.000 20.000 Шинэ 18 Давс сахарны сав ш 1 30.000 30.000 Шинэ 19 Эмэгтэй углааш ш 1 20.000 20.000 Шинэ 20 Эрэгтэй углааш ш 1 30.000 30.000 Шинэ 21 Хүүхдийн сандаал Ш 4 15.000 60.000 Шинэ 22 Хүүхдийн цагаан майк ш 2 8.000 16.000 Шинэ 23 Дан левчик Ш 2 15.000 30.000 Шинэ 24 Гал тогооны алчуур ш 2 4.000 8.000 Шинэ Нийт дүн 922.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 08 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 992.000 /есөн зуун ерэн хоёр мянга/-н төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 24-р ху/,

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/,

хохирогчоос цагдаагийн газарт гаргасан өргөдөл, /хх-ийн 05-р ху/,

шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-р ху/,

шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 27-28-р ху/,

хохирогчоос шүүгдэгчид бараа материал хүлээлгэж өгсөн тэмдэглэлийн хуулбар, /хх-ийн 31-34-р ху/,

Шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах Прокурорын тогтоол, /хх-ийн 42-43-р ху/,

яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 47-48-р ху/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт бичиг, /хх-ийн 50- 59-р ху/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61-62-р ху/, тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т иргэн Ж.Х*******ын эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн 2-05 тоот лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хүлээн авсан бараанаас завшиж 922.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлсэн бөгөөд энэ нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хохирогчоос цагдаагийн газарт гаргасан өргөдөл, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчоос шүүгдэгчид бараа материал хүлээлгэж өгсөн тэмдэглэлийн хуулбар, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах Прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл болон хууль сануулан байцаасан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.Т******* хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т******* ял шийтгэл оногдуулахдаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, 16 наснаас доош 4 насны, 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т******* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Харин хохирогч Ж.Х******* нь шүүгдэгчээс ажиллаагүй үеийн түрээсийн төлбөрт 252.000 төгрөг, зээлээр авсан гэх барааны үнэ 157.000 төгрөг/энэ мөнгийг эрүүгийн хэргийн журмаар гаргах үндэслэлгүй/, нийт 409.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Т “Хөрөнгө завших” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Т хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т******* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Т******* мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч Т.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Хохирогч Ж.Х*******ын шүүгдэгчээс ажиллаагүй үеийн түрээсийн төлбөрт 252.000 төгрөг, зээлээр авсан гэх барааны үнэ 157.000 төгрөг, нийт 409.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай. 

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.НОЛХООСҮРЭН