Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 170

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч А.Э*******

Нарийн бичгийн даргаар Г.Н******* нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ******* овогт Ч******* Б******* холбогдох 1831002620157 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Ө******* аймгийн А******* суманд 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологи инженер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Д******* аймгийн Д******* сум, ** дугаар баг, * дүгээр хороолол, ** дүгээр байр *-* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хан ******* овогт Ч******* Б, /РД: ***********/,

Шүүгдэгч Ч.Б нь хүү Д.Х төмөр замд ажилд оруулж өгнө гэж иргэн Д.Х хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэг сая төгрөг, Хаан банкны дугаартай дансаар, 2018 оны 01 дүгээр сард бэлнээр нэг сая төгрөг, нийт 2 сая төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1. Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Ноднин 2017 оны намар манай нөхрийн найз гэх залуугаас миний утасны дугаарыг авч над руу залгасан. Би утсаа аваад ярьтал “сайн байна уу би гэх хүнээр дамжуулан тань руу залгаж байна аа. Таныг төмөр замд таньдаг хүнтэй гэж байсан, манай хүүхдийг төмөр замд ажилд оруулаад өгч тус болооч. Бид нар мөнгө төгрөгийг нь өгье, угаасаа төмөр замд мөнгөөр ажилд ордог гэдгийг нь бид нар мэднэ” гэж өөрсдөө тэгж хэлсэн. Тэгэхээр нь би “за та байж бай, надад таньдаг хүн байх нь байгаа, эхлээд асууж сураглаж байгаад тань руу эргээд хариу хэлье” гээд утсаа таслаад. Энэ явдлаас хойш нэг сарын дараа Д уулзаж асууж тодруулахад Хишгээ эгчийн хүүхдийг “төмөр замд ажилд оруулж өгөх боломжтой” гэж Д хэлэхээр нь би “тэгвэл ажилд оруулах гэж байгаа хүнийхээ бичиг баримтыг аваад ирэх үү” гэж асуусан. Тэгсэн Д “тэг тэг аваад ир, тэгээд би оруулаад өгье” гэж надад хэлсэн юм. Би хэд хоногийн дараа Хишгээ гэх эмэгтэйтэй “уулзъя царай зүсийг нь нэг харж авья” гэж бодоод Хишгээ гэх эмэгтэйг “хүүтэйгээ хотод хүрээд ирээч” гэж хэлээд аас дуудуулсан. Би Хишгээ эгчтэй хотод уулзаж өөрсдөөс нь бичиг баримтыг нь аваад Д******* руу гэрлүүгээ харьсан. Хэд хоногийн дараа Сэлэнгэ рүү очоод Д уулзаж Хишгээ эгчийн хүүхдийн бичиг баримтыг Дт өгөөд “миний найз Хишгээ эгчийн хүүг төмөр замд ажилд оруулаад өгөөрэ”й гэж хүсэхэд “Тэгэлгүй яахав, харин одоо хоёулаа өгөө аваа байхгүй, өр цайруулаад дуусгая” гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхлээр одоогоос 2 жил гарангийн өмнө манай нөхрөөс 2.600.000 төгрөг зээлсэн. Тэр мөнгөө өгөхгүй явсаар байгаад 2 жил болсон байсан. Арай хийж Даас 600.000 мянган төгрөг салгаж авч байсан юм. Тэгээд үлдсэн 2.000.000 сая төгрөгийн оронд Д хэлэхдээ “Найз нь удахгүй төмөр замын зангилааны даргаар томилогдчих байх, тэгж байтал хүүхэд ажилд оруулж өгөөд мөнгө төгрөг бол асуудал бишээ” гэж нэг жилийн өмнө надад хэлж байсан юм. Тэр явдлыг санаж би Д уулзсан юм. Би Сэлэнгэд Д уулзаж дууссаныхаа дараа Д******* руу гэр лүүгээ харьсан. Гэртэй хариад амраад байж байтал Хишгээ эгч над руу залгаад “юу болж байна миний хүү ажилд орох шинж байна уу?” гэж асуухаар нь “ер нь болж байна аа, энэ долоо хоногт ажилд орох байх” гэж Дын хэлсэн үгийг дамжуулаад Хишгээ эгчид хэлдэг байсан. Тэгэхээр нь би Хишгээ эгчид “та 1.000.000 сая төгрөгөө шилжүүлчих ажил нь бараг болж байна” гэж хэлээд эхний 1.000.000 сая төгрөгийг нөхрийнхөө дансаар авсан. Хишгээ эгчээс мөнгө авсны дараа би Длуу өдөр болгон залгаж ажилд оруулах асуудлын талаар асуух гэхлээр утсаа авдаггүй. Би болохгүй байхаар нь Д тай Сэлэнгэ рүү очиж уулздаг байсан. Нэг удаа Д Д*******д надтай уулзахад хот явж байна гээд бид хоёр хоорондоо хол ойрын хов жив базаад нөгөө Хишгээ эгчийн хүүхдийг ажилд оруулах талаар асуухад “орон тооны асуудал шийдэгдэхгүй байна жоохон байж бай” гэж хэлж байсан. Тэгээд Д ыг хот руу явах гэхлээр нь Хишгээ эгчийн өгсөн 1.000.000 төгрөгнөөс 200.000 мянган төгрөгийг нь ойр зуурын юманд хэрэглээрй гээд Д т өгсөн. Энэ явдлаас хойш 2018 оны хавар Д над руу яриад “нөгөө асуудал чинь ер нь өнөө маргаашгүй тушаал нь гараад ажилд орох нь чи ирээд уулзаарай” гээд ярихаар нь Хишгээ эгч рүү залгаад “та хүүгээ аваад Сэлэнгэд хүрээд ирээ нөгөө асуудал чинь болчих шиг боллоо” гэж Хишгээ эгч “Сэлэнгэд байна” гэхлээр нь би “өө за за тэгвэлл би очлоо, та хүлээж байгаарай” гээд унаанд суугаад очиход Хишгээ эгч хүүхэдтэйгээ намайг тосож аваад бид гурав хоолонд орчихоод Хишгээ эгчийн данснаас 1 000.000 төгрөг аваад дэлгүүрээс тэмдэглэлийн дэвтэр мөнгө дугтуй аваад Д ын ажилладаг газар луу явсан. Гадаа нь очоод Хишгээ эгч “чи ороод уулзаад ир” гэхлээр нь Би “үгүй үгүй миний дүү эгчтэйгээ хамт ор” гээд хүүхдийг нь аваад орсон. Тэгээд өрөө рүү нь орох гэтэл өрөөндөө хүнтэй байхлаар нь Хишгээ эгчийн хүүхдийг “гадаа хүлээж бай” гэж хэлээд Дтэй уулзаж 1.000.000 сая төгрөгийг мөнгөний дугтуйнд хийгээд тэмдэглэлийн дзвтрийн завсар хийгээд “дотор нь юм чинь байгаа шүү” гэж хэлээд “за ингээд миний дүүг нэг ажилд оруулаад өгөөрэй” гэж хэлэхэд Д “асуудалгүй шүү дээ хөгшөөн” гэж хэлсэн. Тэгээд өрөөнөөс нь гараад явсан. Тэгэх замдаа Хишгээ эгчийн хүүхэдтэй уулзаж би хажуугаар нь “энэ манай дүү шүү дээ” гэж хэлэхэд Д “өө тийм үү чи хаанахынх вэ?" гэж асуухад нь Хишгээ эгчийн хүү нь би “Сэлэнгийнх шүү дээ” гэж ярилцаад гадагшаа гараад тус тусдаа явцгаасан. Би Хишгээ эгчтэй уулзаад “эгч энэ Д чинь энэ шдээ “гэж хэлэхэд Хишгээ эгч “өө эгч нь ёстой танихгүй танихгүй ажил бүтэж л байвал тэр хамаагүй. Хүүхэд маань ажилд орвол эгч нь шагнанаа” гээд салцгаасан юм. Д бол манай нөхрийн танил би болохоороо Дт зээлсэн мөнгөө авах гэж яваад танилцаж байсан юм. Тэрнээс хойш “яаж мөнгөө авах уу” гэж яваад ийм зүйл үүсчихгүй юу. Өөрөө надад “удахгүй найз нь төмөр замд нэг гайгүй албан тушаал дээр очих юм шиг байна. Тэгээд томилогдоод очивол хүн ажилд оруулаад наад өр ширээ цайруулаач, найзад нь тэрнээс өөр бэлэн мөнгө төгрөг байхгүй” гэж хэлж байсан болохоор итгээд хандсан чинь нэг иймэрхүү юм болчихлоо. Хишгээ эгчийн өгсөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгний 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөгийг Дт өгсөн. Харин 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг нь би өөрөө авсан. Д надад Хишгээ эгчийн хүүхдийг “ажилд оруулж өгнө” гэж хэлээд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөг авсан. Би урьд нь Дт зээлсэн мөнгө төгрөгөө л авах гэж харицдаг байсан. Би 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг Даас авж өгөх гэсэн боловч Д намайг залгахаар утсаа ерөөсөө авахаа байсан би арга яваад уулзахаар Сэлэнгэд ирсэн боловч ажил дээрээ байгаагүй. Тийм болохоор Хишгээ эгчийн 2 000.000 /хоёр сая/ төгрөгийг өгч чадахгүй яваад байгаа юм.Даас 1.200.000/нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/, 

2.Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би хүнд ашиглагдаж, хүнээс мөнгөө авах гэж явсны төлөө өөрөө ийм асуудалд орсондоо харамсалтай байна. Д гэдэг хүн нь манай нөхрийн найз. Тэгээд намайг “хүн дагуулаад хүрээд ир, тэр хүнийг чинь ажилд оруулчихаад та хоёроос авсан мөнгөнийхөө өрийг даръя” гэж хэлсэн . Би энэ үгэнд нь итгээд өөрийнхөө зээлсэн мөнгийг авах гэж яваад ийм асуудалд орсондоо харамсаж байна. Хишгээ эгчийн хувьд би нэгэнт хүүг нь ажилд оруулж өгнө гээд мөнгө авсан болохоор хохирлыг нь барагдуулна гэж бодож явсан. Хишгээ эгчтэй анх утсаар холбогдож байсан. Тэгээд “хоёулаа уулзаж царай царайгаа харъя” гээд хотод очиж уулзсан. Тэгээд дараа нь 3 удаа уулзсан. Эхний ээлжинд 1.000.000 төгрөг авсан. Дараа нь 1.000.000 төгрөг авсан. Дараа нь авсан 1.000.000 төгрөгөө Д гэдэг хүнд тэмдэглэлийн дэвтрийн завсраар хийж өгсөн. Тэгээд Дт мөнгө өгсөн гэх баримт байхгүй болохоор өнөөдөр ийм хэрэгт холбогдоод зогсож байна. Эхний 1.000.000 төгрөгийг би аваад өөрийнхөө байрныхаа түрээсэнд өгсөн. Сүүлийн 1.000.000 төгрөгнөөс 700.000 төгрөгийг Дт тэмдэглэлийн дэвтрийн завсраар хийгээд өгсөн. Хүнээс хуулийн зөвөлгөө авсан. Тодорхой хэмжээгээр хариуцлага тооцох юм байна. Ямар ч байсан хохирогчоо хохиролгүй болгох хэрэгтэй гэсэн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Өөрөө өөрийгөө үзэн ядаж байна. Ахин хүмүүсийн үгэнд итгэхгүй байх хэрэгтэй гэдгийг ойлголоо гэх мэдүүлэг,

3.Хохирогч Д.Хийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Манай дүүгийн хүүхэд Ганзориг, “Хүрлээ ахыг ажилд оруулах уу? би чадах юм шиг байна” гэхэд нь би “яаж оруулах юм бэ?” гэж Ганзоригоос асуухад “манай багшийн дүү гэгч Д*******д боксын секц ажиллуулдаг ах байгаа тэр таньдаг хүнээрээ дамжуулаад оруулаад өгөх боломж байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэй утсаар ярихад надад Бадмаагийн утасны дугаарыг өгөхөөр нь утас руу нь залгаж Бадмаатай холбогдож ярьсан. Бадмаа гэгчтэй утсаар ярихад зөвшөөрөөд “за тэгье болж байна, хүүхдийг чинь хурдан оруулья, 3 дахь өдөр гэхэд тушаал нь гарна, эхний 1.000.000 төгрөгөө Батзориг гэх хүний данс руу хийгээрэй, тэгээд танай хүүхдийн ажилд орох тушаал гарсны дараа үлдэгдэл 1.000.000 сая төгрөгийг авна” гэсэн. Би эхний 1.000.000 сая төгрөгийг дээрх данс руу 2018 оны 11 сарын 26-ны өдөр 13 цаг 09 минутанд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хэд хоногийн дараа хүү бид хоёрт “төмөр замд тушаал нь гарч ажилд оруулна” гэсэн. 3 дахь өдөр нь ***** дугаар луу залгаад “яасан миний дүү хариу нь гараа юу?” гэж асуухад “над руу яриагүй л байна, та хүлээж байгаарай” гэж хэлсэн. Би тэгж хэлснээс нь хойш хэд хэд хоногийн зайтай утас руу нь залгаж ярихад “болоогүй байгаа юм шиг байна, та хүлээж бай,” гээд л байсан. Би хүлээж ядаад нэг өдөр залгаад “болж байна уу? миний дүү яасан бэ? нөгөө асуудал чинь хэд хоноод тушаал гарчихна гэсэн, одоо хүртэл байдаггүй, юу болов” гэж асуусан чинь “яасан ядаргаатай юм, надаар яалгах гээд байгаа юм. Нэг сайхан залууг ажилтай болгочих юмсан гээд сэтгэл гаргаж л байна. Манай нөхөр хүртэл уурлаад байна надаар яалгах гэсэн юм бэ? нөхөртөө загнуулан барин би энэ асуудлыг чинь хөөцөлдөөд явж л байна” гэхээр нь “Чи яагаад уурлаад байгаа юм бэ? би уурлах юм хэлсэнгүй ш дээ” гэж хэлээд утсаа салгасан. Энэ ярианы дараа дахиад би залгаад утсаа авахгүй байхаар нь мэссеж бичээд “би Д уулзаж учраа ольё доо” гэхэд над руу залгаад “яах гэсэн юм бэ? Миний ядарсан эгчийн хүүхэд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд “та уулзаж яах юм за гэвэл ёогүй хүн байгаа юм. Мөнгийг тань авсан болохоор асуудалгүй та хүлээж байгаарай” гэж хэлэхээр нь “за” гээд уулзалгүй хүлээсэн. 2018 оны 1 сард Бадмаа руу залгаад “миний дүү юу болж байна, төмөр замд орон тоо гарсан байна” гэхэд “эгч минь одоо л орох боломж бүрдэх байх, та Сэлэнгэд хүрээд ир” гэхээр нь би хүүтэйгээ хамт аас Сэлэнгэ рүү ирсэн. Сэлэнгэд ирээд Бадмаатай уулзсан чинь “одоо энд ирсэн дээрээ оруулаад өгчихье, бэлэн мөнгөө аваад ир” гэхээр нь вокзалын Хаан банкны АТМнээс бэлэн 1.000.000 төгрөг авж өгсөн. Бадмаа манай хүүг дагуулаад “хоёулаа орж мөнгөө Дт өгье” гээд дагуулаад орсон. Удалгүй манай хүү гараад ирэхээр нь “юу болов оо яасан” гэж асуухад, манай хүүг тэр Бадмаа гэгч нь Дын өрөөний үүднээс “чи явж бай эгч нь оруулаад өгчихье” гээд гаргаад явуулсан байсан. Удалгүй хоёр залуутай гарч ирээд манай хүүгийн машинд суухад нь “Д аль нь юм бэ?” гэж Бадмаагаас асуухад “тэр залуу” гээд заахад нөгөө хамт гарж ирсэн 2 залуу нь өөр машинд суугаад яваад өгсөн. Би сайн анзаарч хараагүй байсан. Тэгсэн Бадмаа хүү бид хоёртой ярьж байхдаа “нэг нь Депогийн дарга юм байна. Танай хүүхэд чинь ёстой азтай залуу юм” гэхээр нь баярлаад “за ашгүйдээ за болждээ” гээд сэтгэл хөөрсөн байсан. Дараа нь Бадмааг Сүхбаатар сумын нутгийн захиргаан дээр буулгаж өгөөд буцаад хүүхэдтэйгээ хамт руу явсан. Энэ явдлаас хойш 8 сар хүртэл 2-оос 3 удаа ирж уулзсан. Уулзах болгонд “болно бүтнэ, хүлээгээд тэсээд байж бай” гэж хэлдэг байсан. Сүүлд Бадмаатай уулзахад “өөр хүүхэд төмөр замд орох гээд мөнгө нь бэлэн байгаа гэсэн, тэрний мөнгийг аваад таны мөнгийг өгчихье” гэж хэлэхээр нь “за за эгчийгээ л нэг хохиролгүй болгочихоорой” гэж хэлээд салцгаасан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа асуухад “бүтэхгүй ээ нөгөө хүүхэд нь мөнгөгүй байгаа юм байна, шийдэгдсэнгүй, та байж бай, удаан түргэндээ ажилд орноо хүлээгээд л байж бай” гэж хэлсээр байгаад өдийг хүрлээ. Аргаа бараад цагдаад өргөдөл гаргасан юм. Ганзоригоор дамжуулан гэгчтэй утсаар ярихад л Бадмаагийн утасны дугаарыг өгсөн, тэгж л танилцсан. Би Бадмаа гэгчид эхлээд /1.000.000/нэг сая/ төгрөгийг нөхрийнх нь данс руу шилжүүлж дараа нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр өгсөн. Би Д уулзаж “Бадмаа чамд мөнгө төгрөгийг нь өгсөн, танай хүүхэд ажилд ороход бэлэн болсон гэж хэллээ, одоо оруулж амжихгүй бол эгч нь мөнгөө авдаг юмуудаа” гэж хэлэхэд. Д надад “эгч минь би ямарч мөнгө төгрөг аваагүй ээ 300.000 мянган төгрөг өгөхөд нь би аваагүй та Бадмаатай учраа олоо” гэж хэлсэн. Дын утасны дугаар нь ********** дугаар дээр байдаг Төмөр замын нэг юмных нь дарга гэсэн махлаг бор залуу байдаг. Би Бадмаагийн нөхрийг таньдаг. Намайг цагдаад ажиллаж байхад цагаан хуудас захидаг байсан юм, тэрийг нь авч өгч байж байгаад танилцсан. Бадмаагийн нөхөр болох Б дансанд эхний 1.000.000 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн. 2018 оны 01 сарын 10-ны хавьцаа байх Бадмаа гэх хүүхний дуудсанаар би хүү Хүрэлийн хамтаар Сэлэнгэд ирж Бадмаатай Төмөр замын цэцэрлэгийн хажуудах хоолны газар уулзсан. Бид гурав уулзаад төмөр замд хүүгээ ажилд оруулах тухайгаа ярьж байгаад, Бадмаа бид хоёрт хэлэхдээ “одоо хүүг тань дагуулж ороод 1.000.000/ нэг сая төгрөг/-өө өгчихье” гэж хэлсэн. Тэгээд миний хүү болох Хүрэл гараад вокзалын хаан банкны АТМ-нээс 1.000.000/ нэг сая/ төгрөг авч орж ирээд Бадмаад өгсөн. Бадмаа тэгтэл “би найзыгаа албан тушаал дэвшихэд нь бэлэг авч өгөөгүй юм байна” гээд, Бадмаа надаас “Хишгээ эгчээ номын дэлгүүр байгаа юу” гэж асуухад нь “байгаа би хамт явья” гэж хэлээд номын дэлгүүр ороод ном хайсан чинь олдоогүй. Тэгээд Бадмаа “тэмдэглэлийн дэвтэр зүгээр юм байна” гэж хэлэхэд тэмдэглэлийн дэвтрийн үнийг асуутал “20.000 мянган төгрөг” гэхээр нь би худалдаж авсан чинь Бадмаа “дээр нь юм тавьж өгье” гээд үзэг хайрцагтай нь авсан нийт 30.000 болсон. Тэгээд тэндээс гараад вокзал руу ирсэн. Бадмаа манай хүүхдийг дагуулж ороод 1.000.00 / нэг сая/ төгрөг өгчихье гээд хүүг дагуулаад Дын ажлын өрөө рүү орсон. Тэгээд удаагүй манай хүү гараад ирэхээр нь “чи яагаад гараад ирэв” гэж асуусан чинь намайг “явж бай” гэнээ, өөрөө оруулаад өгчихье” гэж хэлсэн гэж манай хүү надад хэлж байсан. Хүү бид хоёр Бадмааг Дын ажлын байрных нь гадаа нэлээн удаан хүлээж суусан, Тэгсэн Бадмаа 2 залуутай хамт гурвуулаа гараад ирсэн. Тэгээд Бадмааг машинд суухаар нь “аль нь Д билээ” гэхэд “Бүдүүн шар залуу нь” гэж хэлэх шиг болохоор нь харах гэтэл машинд суугаад хөдлөөд явсан. Тэгээд анзаарч чадаагүй. Тэгтэл Бадмаа “за Хишгээ эгчээ, танай хүүхэд чинь ёстой их азтай юмаа, тэр надтай хамт гарч ирсэн хоёр залуугийн нэг нь төмөр замын Депогийн даргаар шинээр ирж байгаа юм байна” гэж хэлсэн. “Тэр мөнгө төгрөгийг нь Дт өгчихлөө, одоо нэгэнт мөнгөө авсан юм чинь түргэн бүтээж өгөх байх” гэж хэлж байсан. Дараа нь хүү бид хоёр Бадмааг Нутгийн захиргааны ордоны гадаа буулгаж өгөөд салцгаасан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын номын цахим дэлгүүрээс 20.000 төгрөгөөр үзгийг, мөн тэр дэлгүүрээс хайрцагтай нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Би сайн санахгүй байна. Бадмаа л сонгоод аваад байсан болохоор санахгүй байна. Гэхдээ хүрэн өнгийн А4 бичгийн цаасны хэмжээтэй тэмдэглэлийн дэвтэр байсан. Үзгэн балны өнгө хэлбэр дүрс хайрцаг зэргийг нь сайн санахгүй байна. Бадмаа надаас авсан 1.000.000/ нэг сая/ төгрөгөө цахим дэлгүүрээс авсан мөнгөний уутандаа хийж цүнхлээд манай хүүг аваад орсон. Бадмаа Д уулзсаны дараа манай машинд суугаад “за Хишгээ эгчээ болчихлоо, одоо мөнгөө авсан юм чинь түргэн бүтээгээд өгөх байхаа” гэж хэлсэн. Гомдолтой байна, Мөнгөө олж авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7- р ху/,

4.Гэрч С.Ганзоригийн 2018 оны 08 дугээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны өвөл багш над руу ярьсан. Түүний найз Бадмаа нь “ажилд оруулах хүн байна уу” гэж асуусан юм шиг байна лээ. Тэгэхээр нь Хишгээ эгч рүү яриад “Та нэг уулзаад ярихгүй юу даа Хүрлээ ахыг төмөр замд ажилд оруулчихгүй юу даа” гэж хэлсэн чинь Хишгээ эгч “за тэгье” гэсэн. Тэгээд сүүлд сонссон чинь “мөнгө төгрөг өгсөн чинь буцааж өгөөгүй ажилд нь ч оруулж өгөхгүй байна” гэж надад хэлж байсан. багшаар дамжуулан утсаар ярьсан юм байна лээ. багшийг сайн танина, одоо Д*******д Боксын дасгалжуулагч хийдэг. “Бурхан Халдун” худалдааны төвд байдаг Боксык клуб бүтэн нэр нь Төгсбаяр гээд хүн байгаа . Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Манай найз нөхдөөс асууж сургалж байгаад залгасан болов уу. Би тэр Д гэдэг хүнийг зүс танина, манай Сэлэнгийн төмөр замд зангилааны дарга хийдэг хүн. Хишгээ эгч манай ээжийн эгч юм байгаа юм, бид хоёр хамаатнууд. Би ерөөсөө мэдэхгүй мөнге төгрөг авсан өгсөн талаар Бадмаа гэх хүнийг нь ч танихгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

5. Гэрч Д.Хүрэлийн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сумын “Төмөр замын” сургуулийг 2016 онд элсэж ороод 2017 онд төгссөн. Тэндээ байж байтал 2017 оны намар манай ээж болох Хишгээ манай хамаатны дүү болох Ганзоригтой ярьж намайг ажилд оруулж өгөх талаар хоорондоо ярьсан юм байна лээ. Тэгээд ээжийг манай хамаатны дүү Ганзориг гэх хүнтэй холбож өгсөн юм байна лээ. Харин ээжид минь Бадмаа гэх эмэгтэйн дугаарыг өгсөн юм. Манай ээж Бадмаа гэх эмэгтэйтэй яриад “Төмөр замд ажилд оруулж өгөх боломж бололцоо байна уу” гэж асуухад нь “байгаа” гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд ээж минь надад “чамайг Сэлэнгэд ажид оруулж өгнө гэж хэлж байна” гэж надад хэлж байсан. Ээж 1.000.000/нэг сая/ төгрөгийг Бадмаа гэх эмэгтэйн нөхөр болох Б Хаан Банкны данс руу 2017 оны 11 сард шилжүүлсэн. Удалгүй ээж бид хоёрыг Бадмаа гэх эмэгтэй сумаас хот руу дуудаж “хэдүүлээ хотод ирж царай зүсээ харалцаж мэнд усаа мэдэцгээе” гэж хэлэхээр нь ээж бид хоёр хот руу очоод Бадмаа гэх эмэгтэйтэй уулзахад “удахгүй танай хүүхэд ажилд орно” гэхээр нь Би “Бадмаа эгчээ удахгүй ажил төрөлд орно, тэгэхлээр эрүүл мэндийн хуудас хэрэг болох л байхдаа яаж бүрдүүлэх вэ” гэж асуухад Бадмаа “таньдаг сувилагч таарвал наадах чинь бүтнэ бүтнэ” гэж хэлэхээр нь “та тэгвэл бөглүүлээд өгөөч тэгэх үү?” гэхэд “тэгье” гээд надаас 50.000 мянган төгрөг авсан. Дараа нь ээж бид хоёр Бадмаагаас салаад руугаа буцсан. Тэр хооронд 2, 3 сарын турш Бадмаа гэх эмэгтэй рүү ярьж “болж байна уу? яаж байна” гэж асуухад Бадмаа эгч “Сэлэнгэд хүрээд ир ажил нь бараг бүтчихлээ, Д уулзаж мөнгийг нь өгье” гэж хэлэхээр нь ээж бид хоёр шууд Сэлэнгэ гарсан. Сэлэнгэд очоод Бадмаа эгчтэй вокзалын гадаа уулзаж ээж бид гурав “ТНТ” гэх хоолны газар хоол идэнгээ Бадмаа эгч бид хоёрт “ажил ердөө асуудалгүй ээ уулзаад 14 хоногтоо шийдэгдэнэ, удахгүй” гэж хэлсэн. Бадмаа эгч хоолны газраас гараад “Бэлэг дурсгалын дэлгүүр хаана байдаг вэ?” гэж асуухад ээж Миний монголын доор үйл ажиллагаа явуулдаг цахим бэлэг дурсгалын дэлгүүр лүү орсон. Би болохоор гадаа машиндаа хүлээгээд үлдсэн. Удалгүй ээж Бадмаа эгч хоёр гарч ирээд вокзал руу явсан. Тэнд очоод ээж Бадмаа эгчид “яах вэ данс руу үлдсэн 1.000.000/нэг сая/ төгрөгийг нь хийчих үү” гэж хэлэхэд “бэлнээр авъя” гэхээр нь ээж намайг “миний хүү чи яваад аваад ир” гэж хэлэхэд нь би “за” гээд вокзалын Хаан Банкны АТМ-нээс 1.000.000/нэг сая/ төгрөгний гүйлгээ хийж мөнгөн дэвсгэрт болгон авсан. Тэгээд Бадмаа эгчид өгсөн. Бадмаа эгч 1.000,000 сая төгрөгөө аваад цүнхэн дээ хийгээд ээжид “та сууж бай би хүүтэй чинь орчихоод ирье” гэж хэлээд намайг дагуулаад Дын өрөөнд орох гэтэл өрөөнд нь ганц хоёр хүн байхаар нь Бадмаа эгч “миний дүү чи хүлээж бай, эгч нь ороод уулзаадахъя” гэхээр нь би шууд төмөр замын оффесоос нь гараад явсан. Гадаа гараад иртэл ээж “яасан цуг ороогүй юм уу” гэж асуухаар нь өрөөнд нь хүн байхаар нь Бадмаа эгч “гараад байж бай л гэж байна” гээд Бадмаа эгчийг вокзалын гадаа 15 минут хэртээ хүлээсэн удалгүй Бадмаа эгч Д болон нэг танихгүй хүнтэй хамт гарч ирсэн. Гарч ирээд Бадмаа эгч “за ер нь болчихлоо, ойрын 7-14 хоногтоо ажилд орно. Чи эндээ байж байхгүй юу” гэж хэлсэн. Бадмаа эгч “би 1.000.000/нэг сая/ төгрөгийг нь өгсөн юм чинь одоо ердөө асуудалгүй” гэж хэлээд тэрнээс хойш дандаа худлаа яриад тэдэнд эдэнд гэж худлаа хоног зааж хэлсээр байгаад өдийг хүрсэн. Бадмаа эгчийг би урьд нь огт харж байгаагүй. Хотод уулзаж анх харсан. Би Бадмаа гэгчид эхлээд /1 000.000/нэг сая/ төгрөгийг нөхрийнх нь данс руу шилжүүлж дараа нь 1.000.000/нэг сая/ төгрөгийг бэлнээр өгсөн. Ээж Д уулзаж “Бадмаа чамд мөнгө төгрөгийг нь өгсөн, танай хүүхэд ажилд ороход бэлэн болсон гэж хэллээ одоо оруулж амжихгүй бол эгч нь мөнгөө авдаг юм уудаа” гэж манай ээжийг хэлэхэд, Д “эгч минь ямарч мөнгө төгрөг аваагүй ээ 300.000 мянган төгрөг өгөхөд нь би аваагүй, та Бадмаатай учраа олоо” гэж хэлсэн. “Тэмдэглэлийн дэвтэр үзэг бал таньд өгнө гээд авсан шдээ” гэж хэлэхэд Д ах нь “тэгж хүн амьтнаас бэлэг сэлт авдаг хүн биш” гэж хэлж байсан. Дын утасны дугаар нь 99138202 дугаар дээр байдаг Төмөр замын зангилаа хариуцсан дарга гэсэн дундаж бие хаатай биерхүү залуу байдаг. Батзоригийг би танихгүй Бадмаа эгчийн нөхөр гэж л сонсож байсан. Сайн мэдэхгүй байна. Ээж бид хоёрт хэлэхдээ “өгчихлөө л” гэж хэлсэн. Тэгээд Д нь уулзахаар “аваагүй мэдэхгүй танихгүй” гээд л байгаа. Бадмаа эгч ээж бид хоёрт “таниас авсан 2.000.000/хоёр сая төгрөг/-өө Дт өгсөн” гэж хэлээд байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,

6.Гэрч Л.Дын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 5 эсвэл 6 сар хавьцаа Бадмаа гэх эмэгтэй над руу залгаад “сайн байна уу? чи хаана байгаа юм”гэхээр нь би “хотод байна” гэж хэлэхэд Бадмаа ярихдаа “Миний найз хойшлохдоо Д*******аар дайраад гара ч найз нь чамтай уулзаж хоол унд идэж асуух юм байна” гэхээр нь би” уулзаж чадахгүй нь амжихгүй нь уучлаарай” гэж хэлээд утсаа салгасан. Дараа намайг өрөөнд сууж байхад Бадмаа гаднаас ороод ирсэн. Орж ирээд мэнд усаа мэдэлцээд “шинэ ажил дээр очсонд баяр хүргье” гэж хэлээд надад тэмдэглэлийн дэвтэр бал хоёр өгсөн. Тэгээс өрөөнд сууж байгаад “манай нэг хамаатны дүү байгаа юм, чи түүнийг төмөр замд ажилд оруулаад өгөөч” гэж гуйхаар нь би “чадахгүй ээ депогийнхооо ажлыг өгсөн. Депо надад одоо хамаагүй ээ” гэсэн чинь “хоёулаа гараад нэг хоол идье” гэж хэлэхэд нь би “өө боломжгүй байна, завгүй байна” гэж хэлээд өрөөнөөсөө гараад явсан. Өрөөнөөс гарахад тэр Бадмаагийн ажилд оруулж өгөх гэж явсан залуу зогсож байсан. Тэгээд би ажлаасаа гараад өөрийнхөө машинд суугаад явсан. Үдээс хойш ажлынхаа өрөөнд ортол сандал дээр ил 20-тын мөнгөн дэвсгэрт байхаар нь би “юун мөнгө юм болоо” гэж бодоод Бадмаагаас асуухад “найз нь сэтгэлээсээ өгч байгаа юм, чи хоолонд орчих” гэхээр “өө тийм юм байхгүй ээ мөнгөө ирж ав” гэсэн чинь” үгүй миний найз би бүр чамд сэтгэлээсээ өгч байгаа юм шүү, чи хоолонд орчих” гэж хэлээд утсаа салгасан. Тэр явдлаас хойш Бадмаа над руу байнга залгаад байхаар нь би ерөөсөө утсаа аваагүй. Тэгээд 07 сарын 20-ны өглөө 08 цагт манай гэр бүлийн хүн утасдаад “хөөш чи хаана байгаа юм, чамайг нэг хүн нилээн ууртайдуу асуугаад байна” гэхээр би эхнэртээ “гэрэлт хөшөөний доор байна аа, ийшээ явуулчих” гэж хэлсэ. Удалгүй нэг настайдуу эмэгтэй хүүтэйгээ хамт ирээд “Д дарга мөн үү?” гэж асуухад нь “тиймээ би мөн байна, ямар ажлаар яваа юм” гэж асуусан. Тэр эмэгтэй “манай хүүхдийг Бадмаа ажилд оруулж өгнө гээд бас таньтай уулзсан гэсэн. Би бүүр замын үүдээс ирлээ” гээд тэр настай эмэгтэйг Бадмаа гэж хэлэхээр нь гэнэт санаад “тэгээд яасан гэнээ?” гэж би лавлаж асуухад “Бадмаа чамтай яриагүй юм уу?” гэхэд нь би “надтай юу ярьсан” гэж асуусан чинь тэр настай эмэгтэй “Бадмаа гэдэг хүүхэн манай хүүг ажилд оруулж өгнө гэж хэлээд бид нартай утсаар ярьж байхдаа чамайг сайн танина таньтай гэр бүлийн найзууд гэж хэлсэн. Тэгээд ярих болгондоо би Д тэнд явж байна, энд явж байна бид хэд одоо гэр бүлээрээ амралтанд явж байна гэж хэлээд л бид нараас мөнгө авдаг байсан шүү дээ” гэж хэлэхээр нь “би таниас тэгээд хэдэн төгрөг авсан юм” гэж асуухад “надаас 1.200.000/нэг сая хоёр зуу/ мянган төгрөг авсан шүү дээ” гэхээр нь би “өө тийм юм гэж ёстой байхгүй шүү, та хоёр буцаад Бадмаатай уулзаад мөнгөө ав” гэж хэлэхэд “Би цагдаад гомдол гаргачихвал таны нэр хүндэд нөлөөлчих юм болов уу” гэж хэлэх “Тэр хамаагүй ээ та өгдөг газар нь өгөөд мөнгө төгрөгөө Бадмаа гэдэг хүүхнээс олж авах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд бас Бадмаагийн надад үлдээсэн гэх 300.000/гурван зуун/ мянган төгрөг чинь тань одоо ч байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэндээсээ салцгаасан. Бадмаа бол над руу хэд хэд байнга залгаж байсан. Би ерөөсөө утсаа авдаггүй байсан. Би Бадмааг ирэхээр нь буцааж өгнө гэж бодож байсан. Дараа нь Хишгээ гэдэг эмэгтэйтэй уулзаад түүний мөнгө болохыг мэдсэн. Түүнд би “300.000/гурван зуун/ мянган төгрөг чинь надад байгаа шүү, Бадмаа надад хэлэлгүй өрөөнд үлдээсэн байсан. Надад таны мөнгө байгаа Бадмаа гэх эмэгтэйтэй уулзаад дараа нь надаас аваарай” гэж хэлсэн. Х танихгүй, Би тэр үед гэрэлт Цогцолборын үерийн далан янзалж байхад анх уулзсан. Би Бадмааг сайн мэдэхгүй. Нөхрийг нь би бол танина, харин тэр Бадмаа гэх эмэгтэй намайг тамгын газар ажиллаж байхад хүүхдээ тэвэрч ирээд “нөхөр нтр алга болчихлоо ингэлээ тэглээ, Зоригоогийн авгай байнаа” гэж хэлээд танилцаж байсан. Би мөнгө төгрөг зээлж аваагүй. Би Хүрэл гэдэг тийм хүн мэдэхгүй. Төмөр замд хүн ажилд оруулж өгнө гэж хэлж байгаагүй. Бадмаатай би ганц хоёр удаа л уулзсан. Д*******д ч уулзаагүй. Надад тэр мөнгөний талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Би тэмдэглэлийн дэвтрээ шалгасан, ямар нэгэн мөнгө төгрөг хийгээгүй байсан. Мөн би 2.000.000/хоёр сая/ төгрөг Бадмаагаас аваагүй. Миний өрөөнд хэн ч байгаагүй. Бид хоёр л байсан. Энэ Бадмаа гэх эмэгтэй яагаад миний нэр төрийг бариад ингээд хачин юм хийгээд яваад байдаг юм. Энэ талаар үнэн өнь тодруулж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/,

7.Гэрч Л.Даас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би 2015 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргар ажиллаж байсан ба энэ хугацаанд надтай Ч.Бгийн нөхөр сахал Зоригоо гэх залуу танилцсан юм. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, ямар учиртай танилцсан бэ гэхээр Сэлэнгэ аймгийн Баруунхараа гэх газарт нөхөрлөл байгуулж ашигт малтмал олборлоё гээд намайг “хамтран ажиллая” гэсэн юм. Ингэж л анх танилцаж байсан ба нөхөрлөл байгуулах гэж баахан бичиг баримт бүдүүлж хөөцөлдөөд бүрдээгүй юм. Ингээд хамтран ажилраж чадалгүй салцгаасан ба сахал Зоригоо гэх залуу гэрээсээ алга болоод эхнэр нь гэж Б гэх эмэгтэй надтай ирж уулзаж анх танилцаж байсан юм. Тэрнээс бол сайн таньж мэдэхгүй намайг л их танимхайрч ярьдаг юм шиг байгаа юм. Тэрнээс би харьцаатай байдаггүй. Бид нарын мөнгө төгрөгний асуудал байхгүй хамгийн анх хамтран ажиллана гэж ярьж байхдаа надад 5-6 сая орчим төгрөг өгч байсан ба бичиг баримт нь бүтэхээ болиод би мөнгийг нь буцаад өгч байсан. Үүнээс өөрөөр мөнгө төгрөгний асуудал байхгүй, би үнэндээ сайн таньж мэдэхгүй энэ Б гэдэг эмэгтэй нь намайг танимхайрч “хүнийг ажилд оруулж өгнө” гэж том том юм яриад эцэст нь над руу халдаж намайг гүтгэж байна. Ч.Б орж ирэхэд нь би өрөөндөө ганцаараа сууж байсан ба яг гарах гэж байсан юм. Тухайн үед манай ажил дээр шалгалт ирсэн би хүмүүстэй гарч хоол идэх гэж байсан юм. Ингээд яг гарах гэж байхад өөдөөс Б гарч ирээд өрөөнд уулзахдаа “Чи нэг хүүхэд ажилд оруулаад өгөөч” гэж хэлэхээр нь би “боломжгүй ээ хүнээс л асууж өгвөл өгье” гэж хэлэхэд “найз нь чамайг шинэ ажилд орсон учир үүнийг өгч байна” гээд тэмдэглэлийн дэвтэр бал өгсөн юм. Ингээд би “гарлаа ажилтай байна” гэж хэлээд гарахад дагаад гарсан юм. Ингэж гараад хүмүүстэй хоол идчихээд өрөөндөө ирэхэд манай өрөөний сандал дээр 300.000/гурван зуун/ мянган төгрөг үлдээчихсэн байхаар нь Б рүү утасдаж “ямар учиртай мөнгө үлдээж байгаа юм бэ” гэхэд “наад мөнгөөрөө хоол аваад идчих ээ би өөрөөсөө өгч байгаа юм, санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь “өө тийм юм байхгүй, чи энэ мөнгөө аваарай” гэж хэлэхэд “одоо гараад явж байна” гэж хэлээд утсаа тасалсан юм. Ингээд би тэмдэглэлийн дэвтэр, бал, мөнгийг нь аваад цааш нь тавьчихсан. Одоо ч гэсэн өгсөн зүйлс нь надад байна. Тухайн үед надад мөнгө гардуулж өгөөгүй, би ч авахгүй байх байсан. Гэтэл өрөөнд сандал дээр мөнгө үлдээчихээд гараад явчихсан байсан ба энэ талаар Бгээс асуухад “найз нь сэтгэлээсээ өгч байгаа юм аа хоол идчих” гэж хэлэхээр нь “өө тийм юм байхгүй энэ мөнгөө ав” гэж хэлэхэд “би гараад явж байна, би өөрөөсөө өгч байна” гэж хэлээд гар утсаа тасалсан юм. Үүнээс хойш дахин холбогдоогүй юм. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 20-н хавьцаа байх 1 ******* хүүхэдтэйгээ ирж уулзаад “чамайг ажилд оруулж өгнө гээд 1 сая төгрөг авсан гэж Б хэлсэн” гэж хэлэхээр нь “би тийм зүйл байхгүй шүү энэ асуудлаа Бтэй ярьж учраа олоорой, би ямар ч мөнгө төгрөг аваагүй, ажилд оруулж өгнө гэж хэлээгүй шүү” гэж хэлж явуулсан юм. Би 300.000/гурван зуун/ мянга төгрөгийг хээл хахуулын үндэслэлээр үлдээсэн гэж ойлгоогүй, ямар учиртай үлдээснийг нь хүртэл сайтар ойлгоогүй байсан. Тухайн үед “мөнгөө аваарай” гэж хэлэхэд “би сэтгэлээсээ өгч байна, хоол идчих” гэж байсан юм. Тэрнээс “хүн ажилд оруулаад өгөөч мөнгө өгье” гэж хэлсэн зүйл байхгүй. “Хүн ажилд оруулах боломж байна уу” гэж асуухаар нь “надад тийм боломж байхгүй, би холбогдох хүмүүсээс асууж өгье л” гэж хэлсэн юм. Бид хоёр хэн хэнийгээ зүс л мэднэ, тэрнээс сайн таньж мэдэхгүй. Намайг танимхайраад л “хүнийг ажилд оруулж өгнө” гэж хэлээд өөртөө мөнгө авсан юм шиг байгаа юм. Өгсөн мөнгө нь миний өрөөнд байна, би огт хэрэглээгүй байлгаж байгаа. Бид хоёрын хооронд ямар ч мөнгө төгрөгний асуудал байхгүй, намайг гүтгэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/,

8.Гэрч Л.Даас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 11 сарын 1-нээс Улаанбаатар төмөр замын Д******* татах хэсгийн харьяа Сүхбаатар эргэх депогийн дарга, 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс Улаанбаатар төмөр замын Харьяа Сүхбаатар зангилааны даргыг одоог хүртэл хийж байна. Би 2016 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл хувиараа хөдөлмөр хийсэн талаар дээр мэдүүлсэн энэ хугацаанд буюу 2016 оны зун 6 дугаар сард байх Энхжагаа гэх миний найз тааралдаад манай хэдэн найз “Баруун хараад нөхөрлөлөөр алт олборлох гэсэн юм тийшээ хамт явья” гэсэн. Би газар шорооны тэр тусмаа алтны чиглэлээр огт мэдэхгүй тул зөвшөөрөөгүй. Тэгсэн Батзориг гээд манай нэг найз байгаа, энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай гэж хэлсэн. Би “танилцаад авъя мөн танай найзууд Баруун хараад алт олборлож байгаа юм байна чи тэр хүмүүстэйгээ холбоод өг” гэж хэлсэн. Би ч тухайн үедээ найзуудтайгаа яриад нөхөрлөл байгуулж алт олборлохоор болоод Батзоригтой тохиролцсон. Батзориг эхний ээлжинд “8.000.000/найман сая/ төгрөг өгөөд техник хэрэгслийн бензин тос хийгээрэй” гэж хэлээд өгсөн. Харин Б яриад байсан техник хэрэгсэл нь ирээгүй тул мөнгө нь бүхлээрээ үрэгдээгүй, харин би Баруун хараа руу найз нөхөдрүүгээ хэд хэдэн удаа автомашинд бензин тос хийгээд явсан тул зардал гарсан. Тэгсэн орон нутгийн цагдаагийн байгууллага ард иргэдээс бослого гаргаад нутгийн биш хүмүүсийг хөөж гаргаад Батзориг “хөөгдсөн” гэж байсан. Батзориг нь удалгүй над дээр ирээд “мөнгөө авья” гэхээр нь “надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй шүү анхнаасаа та нар надтай тохирохдоо мөнгө өгнө гэж хэлж байса”н гэж хэлээд би 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийг дутуу өгөөд явуулсан. Тэгсэн намар 10 дугаар сарын орчим байх нэг хөхүүл хүүхэдтэй ам хэл нь гүйцэгдэхгүй хүүхэн ирээд “манай нөхөр хаана байна, алга болчихлоо, чи манай нөхөрт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөг өгөх ёстой” гэж хэлээд гудамжинд орилоод байхаар нь өөрт байсан 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөө өгөөд явуулсан. Ингэж анх энэ Ч.Б гэдэг хүүхнийг харсан үүнээс өөр ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын дундуур байх ажлынхаа өрөөнд гаднаас орж ирсэн чинь өрөөний үүдэнд Б нэг хүүхэдтэй хамт сууж байсан. Ингээд “чамайг баахан хүлээлээ” гэж хэлээд өрөөнд орж ирсэн. Харин хамт явсан хүүхэд нь гадаа өрөөний үүдэнд хүлээгээд байж байсан. Б надад хэлэхдээ “гадаа байгаа хүүхэд манай найзын хүүхэд байгаа юм, үүнийг зүтгүүрийн депод ажилд оруулаад өгөөч. Зүтгүүрийн депогийн мэргэжилтэй юм аа” гэж хэлсэн. Би “одоо өөр ажил хийж байгаа тэр ажлаа өгсөн. Тэгээд ч Сүхбаатар депо нь Д*******ы татах хэсгийн харьяа тул тэднийх дарга ажилтныг томилдог ямар ч боломж байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн “миний найзаа ядаж дарга цэрэг рүү нь утасдаад дэмжээд өгөөч дээ” гэж хэлсэн. Би тухайн үед эргээд гарах гэж байсан тул үүдрүү дөхөхөд цүнхээ уудлаад тэмдэглэлийн дэвтэр, балны хамт гаргаж ирээд “шинэ ажилд томилогдсонд баяр хүргэе” гэж хэлээд өгсөн. Түүнийг аваад би буцаад суугаад гарын үсэг зураад дэвтрийг нь ширээн дээрээ үлдээсэн. Тэгээд өрөөнөөс гарсан миний араас манай өрөөнөөс гарахад би өрөөгөө цоожилсон. Ингээд ажлаас хамт гараад би өөрийнхөө автомашинд суугаад явсан. Харин Б миний автомашины хажууд зогсож байсан автомашинтай хүмүүстэй суугаад явсан. Дараахан нь миний гар утас руу танихгүй дугаараас залгаад “Б байна” гээд “миний найз хоолонд орчихоорой, би танай өрөөний сандал дээр чинь 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг үлдээсэн байгаа” гэж хэлсэн юм байна. Одоо миний санаж байгаагаар 2018 оны 08 дугаар сарын дундуур байх манай аймагт үер болоод би өглөө эрт ажилчдаа аваад цэвэрлэгээ хийж байтал эхнэр залгаад “чамайг нэг хүн асуугаад байна, би утсыг чинь өгсөн шүү” гэж хэлсэн. Удалгүй миний гар утас руу танихгүй дугаараас залгаад “өөртэй чинь яаралтай уулзах хэрэгтэй байгаа” талаар хэлэхээр нь байгаа газраа хэлтэл Хишгээ гэх өндөр настай эгч хүүхдээ дагуулаад ирсэн. “Чамайг манай хүүхдийг ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Яагаад одоо хүртэл ажилд оруулахгүй байгаа юм бэ, би бүр хаа байгаа аас ирж байна” гэсэн. Би ямар учиртай хүүхэд ажилд оруулах гэж байгаа талаар асуухад “Б та хоёр найз юм биш үү, манай хүүхдийг ажилд оруулж өгнө гээд надаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг авсан” гэж хэлсэн. Би түүнд “юу яриад байгаа юм бэ Б******* би хүүхэд ажилд оруулах боломжгүй гэж хэлсэн” гэсэн чинь “яана аа таныг чинь болно гэсэн гэж хэлээд надаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг авсан” гэхээр нь “надад Б дэвтэр бал өгсөн, мөн өрөөнд 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг үлдээгээд явсан байна”лээ” гэж хэлсэн. “Та тэр мөнгийг одоо ч надаас авсан болно, та одоо тэр Б рүүгээ яриад мөнгө төгрөгөө олж ав, тийм зүйл ёстой байхгүй шүү” гэсэн. “Хэрвээ өгөхгүй бол цагдаа шууд өгөөрэй, би энэ Б сайн танихгүй шүү” гэж хэлсэн. Дараа нь Хишгээ эгч над руу яриад “чиний хэлснээр энэ хүүхнийг цагдаад өгчихлөө” гэж утсаар ярьж байсан. Бгийн хувьд над руу байнга залгадаг байсан би ерөөсөө утсыг нь авдаггүй байсан. Хааяа хааяа утсыг нь авахаараа “Улаанбаатар ажилтай явж байна ингэсгээд Сэлэнгэ рүү гарна энэ тэр” гэж хэлж байсан байх. Би энэ хүүхнийг чинь сайн танихгүй шүү дээ. Нөхөртэй нь л нэг удаа уулзаж байсан байх. Бас сайн танил биш шүүдээ. Тэмдэглэлийн дэвтэр, бал дэвтрийн завсар байгаа мөнгө нь бүгдээрээ манай өрөөнд байгаа. Мөнгө нь 20.000/хорин мянга/ дэвсгэртээр 15 ширхэг байгаа. Би энэ мөнгөнөөс огт хэрэглээгүй өрөөнөөс олдсон чигээр нь хадгалсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р ху/,

9. Гэрч Н.Б 2019 оны 08 дугаар сарын 23-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.Б гэдэг хүн бол миний эхнэр байгаа юм. Б бид хоёр 2015 онд танилцаж гэр бүл болоод хамтран амьдраад 4 жил гаруй болж байна. Бид 2 дундаасаа 2016 онд төрсөн Ану-Үжин гэх нэртэй одоо 3 нас 8 сартай охинтой бөгөөд бид 3 Д******* аймгийн Д******* суманд ажиллаж, амьдарч байна. Бид 2-т албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Миний эхнэр Б бол хөдөөний эвдрээгүй зантай, хүн ялгаварлаж харьцаад байдаггүй шударга зантай эмэгтэй хүн байгаа юм. Уг Хаан банкны дугаартай Хаан банкны данс бол миний нэр дээр байдаг их удаж байгаа данс байгаа юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн сумынх нь нэрийг сайн санахгүй байна ямар ч байсан харуул хамгаалалтын ажлаар явж байсан. Миний дансанд 1 сая төгрөг орохоос өмнө нэг хоногийн өмнө би эхнэр Бгийн ****** дугаарын гар утсаар “охин яаж байна, та 2 яаж байна” гэж ярьж байсан. Гар утсаар ярьж байгаад миний эхнэр Б надад хандаж “ төмөр замд ажилд оруулахаар нэг хүүхэд олсон, ажилд орох гэж байгаа залуу нь мөнгө төгрөг нь бэлэн гэсэн. Сэлэнгийн хүүхэд юм байна би маргааш Сэлэнгэ аймаг руу явж Д уулзаад ажилд оруулж өгөх гэж” байна гээд надад хэлсэн. Би тэгэхээр нь “өө за ашгүйдээ наад хүүхдээ оруулж өгөөд мөнгө төгрөгөө зохицуулаад хэрэглээрэй” гэж өөрийн эхнэр Б******* хэлсэн. Би түүнээс хойш миний эхнэр Б, Д нар хоорондоо яаж ярьсан, хэзээ уулзаж хэдэн төгрөг өгөлцөж авсан талаар сайн мэдэхгүй байна. ...2018 оны зун шиг санагдаж байна Хишгээ гэх хүн надтай уулзсан ба бид 2 өмнө нь Сэлэнгэ аймагт амьдарч байх хугацаандаа бие биетэйгээ таньж мэддэг хүмүүс болж таараад юу болов, яав гэсэн чинь Хишгээ эгч надад хандаж “эгч нь хүнээр дамжуулаад хүүхдээ төмөр замын ажилд оруулах гээд танай эхнэр Бтэй танилцсан. Тухайн үед Б төмөр замд хүн танина гээд 2 сая төгрөг авсан, одоо болтол миний хүү ажил төрөлд ороогүй” гэж хэлсэн. Би эхнэрээсээ болсон явдлыг тодруулж асуусан чинь “би Хишгээ эгчээс хүүг нь төмөр замд оруулж өгнө гээд 2 сая төгрөг авсан. Түүнээс 1 сая 200 мянган төгрөгийг Дт өгсөн, үлдсэн 800 мянган төгрөгийг өөртөө хэрэглэсэн” гэж хэлсэн. Би Д гэх хүнтэй 2015 оны сүүлээр найз нөхдөөрөө дамжуулан танилцаж байсан. Түүнээс хойш Д би хуурай ах дүүгийн харилцаатай болсон юм. Д бид хоёр нийлж байгаад 2016 онд Сэлэнгэ аймгийн Баруунхараа гэх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах гэж нилээн хөөцөлдөөд бүтээгүй юм. Тухайн үед Д надаас 2 сая төгрөг авчихсан байсан бөгөөд бид 2-н нийлж хийх гэсэн ажил бүтээгүй учир би Даас зээлсэн 2 сая төгрөгөө авах гээд нэхсэн чинь 600 мянган төгрөг өгчихөөд үлдсэнийг нь удаахгүй өгнө гэж хэлсэн. Би тухайн үед “ах нь ажилтай яваад өгч магадгүй манай эхнэрт хүлээлгээд өгчихөөрэй” гээд хэлсэн чинь “ахаа ямар ч асуудал байхгүй өгнө” гэж хэлээд салсан. Түүнээс хойш нэг ч төгрөг одоогийн байдлаар өгөөгүй байна. Надтай ханилж нийлснээс хойш бараг гэрээс гарахгүй хүүхдээ хараад гэртээ байх болсон. Ямар ч байсан ийм төрлийн хэрэг төвөгт холбогдлоо гэж дуулдаж байгаагүй юм. Бид нар тийм сайн харилцаатай, тийм дотно нөхөрлөөд байдаг хүмүүс биш. Миний эхнэр Дын гэр бүлтэй огт зугаалж, хамт явж үзээгүй. Гэхдээ би миний эхнэр Б хамт явсан эсэх талаар бас сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 147-148-х ху/,

10. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, хохирогчоос цагдаагийн газарт гаргасан өргөдөл, /хх-ийн 04-р ху/, хохирогчийн шүүгдэгчид мөнгө шилжүүлсэн, өгсөн баримтууд, /хх-ийн 30-31-р ху/, Хаан банкны дансаар хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 58-р ху/, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлсийн зурагнууд, /хх-ийн 77-80-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 155-157-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, /хх-ийн 132-134–р ху/, яллагдагчаар асууж авсан мэдүүлэг, /хх-ийн 141-142–р х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 154-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 159-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 40, 158-р ху/, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Б нь хүү Д.Х төмөр замд ажилд оруулж өгнө гэж иргэн Д.Х хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 11 сарын 26-ны өдөр нэг сая төгрөг, Хаан банкны дугаартай дансаар, 2018 оны 01 сард бэлнээр нэг сая төгрөг, нийт 2 сая төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болох хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хохирогчоос цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогчийн шүүгдэгчид мөнгө шилжүүлсэн, өгсөн баримтууд, Хаан банкны дансаар хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлсийн зурагнууд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар асууж авсан мэдүүлэг/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг “хулгайн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болохыг болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тэмдэглэлийн дэвтэр, бал, 300.000 төгрөгийг улсын орлого болгох нь үндэслэлтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Хан ******* овогт Ч******* Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хан ******* овогт Ч******* Б г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Д******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Б д мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч Ч.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,3-д заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тэмдэглэлийн дэвтэр, бал, 300.000 төгрөгийг улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

7.Шүүгдэгч Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.НОЛХООСҮРЭН