Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00975

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/05747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

                1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШШ2024/03264 дугаар захирамжаар ******* газар нь нэхэмжлэлийн шаардлага 383,086,956.36 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 5,789,879.62 төгрөгөөс татгалзаж, үлдэх 377,297,076.74 төгрөгийг хариуцагч “*******” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч *******, *******, ******* нарын барьцаа хөрөнгөөр буюу хариуцагч *******гийн өмчлөлийн, ******* дугаартай, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ******* гудамж, хаягт байршилтай 200 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаартай Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ******* гудамж, хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, хариуцагч *******ын өмчлөлийн, дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, , гудамж, , зоорийн давхар, Б тоот хаягт байршилтай 101 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******ын өмчлөлийн, дугаартай Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, хотхон, Хилчин гудамж, , зоорийн давхрын 3 тоот хаягт байршилтай, 211 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх23-26/

           

            4.Дээрх шүүхийн шийдвэрийг “*******” ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 192/ШЗ2025/20611 дугаартай захирамж, мөн өдрийн 192/ГХ2025/02241 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хотхон /13280/ Хилчин гудамж, , зоорийн давхрын 3 тоот хаягт байршилтай, 211 м.кв талбайтай, зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан байна. /хх-28, 33-37, 38-40/

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

            5.1.Хариуцагч байгууллагаас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулахад тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/187 дугаар тогтоолоор шинжээчээр “” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн.

Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хотхон /13280/ Хилчин гудамж, , зоорийн давхрын 3 тоот хаягт байршилтай, 211 м.кв талбайтай, зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 285,500,000 төгрөгөөр тогтоожээ.

5.2.Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг *******т танилцуулахаар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр утсаар холбогдоход тэрээр “хөдөө байгаа тул үнэлгээний мэдэгдлийг гэрийнхээ хаягаар хүргүүлэн авна” гэсний дагуу мэдэгдлийг мөн өдөр шуудангаар хүргүүлсэн талаар тэмдэглэл үйлдсэн байна. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч тал үүнд гомдол гаргаагүй.

Улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгөө бие даан борлуулах хүсэлтээ бичгээр гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, түүнд 1 сарын хугацаа олгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй бол энэ талаархи гомдлоо мөн хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах зохицуулалттай.

Гэвч нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн “шинжээч хөрөнгийг зах зээлийн ханшаас хамаагүй бага  үнээр үнэлсэн, шүүх гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.  

 

6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/05747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЦЭНД

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Э.ЭНЭБИШ

 

 

                                                                                          Б.АЗБАЯР