Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 509

 

 

 

Б.Отгонцэцэг, Б.Ууганцэцэг, Д.Нансалмаа нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Нансалмаагийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 590 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Отгонцэцэг, Б.Ууганцэцэг, Д.Нансалмаа нарт холбогдох 2016 2501 4488 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Жалайр овогт Баянбямбын Отгонцэцэг, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 86 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 29 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ШЖ85101102/, 
  2. Жалайр овогт Баянбямбын Ууганцэцэг, 1976 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 204 дүгээр байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6 дугаар байрны 114 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ШЖ76122904/,

3. Боржигон овогт Дэмчигсүрэнгийн Нансалмаа, 1972 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бор өндөр суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 1 дүгээр байрны 37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:СТ72022706/,

Б.Отгонцэцэг нь Д.Нансалмаа, Б.Ууганцэцэг нартай бүлэглэж иргэн П.Солонгоог нөхөр П.Даваасүрэнтэй хардсаны улмаас 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ETV” телевизийн ажлын байрны үүдэнд, мөн өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VICTORY” центрийн 5 дугаар давхарт тус тус зодож үргэлжилсэн үйлдлээр түүний бие махбодид нь “тархи доргилт, баруун гарын 3-р хурууны 3-р үений гадна гадаргуун зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн Б.Отгонцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "VICTORY" центрийн үүдний автомашины зогсоол дээр иргэн П.Солонгоог нөхөр П.Даваасүрэнтэй хардсаны улмаас түүний эзэмшлийн “Самсунг эс-5” загварын гар утсыг газар шидэн эвдэж 800,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,

Д.Нансалмаа нь Б.Отгонцэцэгтэй бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ETV” телевизийн ажлын байрны үүдэнд иргэн П.Солонгоог П.Даваасүрэнтэй хувийн харьцаатай гэх шалтгаанаар маргалдан зодож түүний бие махбодид “тархи доргилт, баруун гарын 3-р хурууны 3-р үений гадна гадаргуун зулгаралт” хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.Ууганцэцэг нь Б.Отгонцэцэгтэй бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VICTORY” центрийн 5 давхарт иргэн П.Солонгоог П.Даваасүрэнтэй хувийн харьцаатай гэх шалтгаанаар маргалдан зодож түүний бие махбодид “тархи доргилт, баруун гарын 3-р хурууны 3-р үений гадна гадаргуун зулгаралт” хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас: Б.Отгонцэцэг, Б.Ууганцэцэг, Д.Нансалмаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, мөн Б.Отгонцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 590 дүгээр захирамжаар: Б.Отгонцэцэг, Б.Ууганцэцэг, Д.Нансалмаа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэж, Шүүгдэгч Б.Отгонцэцэгийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлох нь өмчийн эсрэг гэмт хэргийг зөв зүйлчлэхэд үндсэн нөлөө үзүүлэх учир заавал тогтоохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заажээ. Тухайлбал мөрдөн байцаалтад хохирогч П.Солонгийн “Самсунг Эс-5” загварын гар утсыг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 190.000 төгрөгөөр үнэлсэн. Дахин уг гар утсыг 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үнэлэхдээ 230.000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь эргэлзээ бүхий байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогчид учирсан хохирлын хэмжээг бүрэн гүйцэт, үнэн зөв тогтоогоогүй гэж дүгнэлээ. Шүүх харилцан зөрүүтэй эд зүйлийн үнэлгээг үнэлэх, нотлох баримтын хэмжээнд тооцох, эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн аргуудыг хослуулан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох шаардлагатай байх бөгөөд уг хохирлын хэмжээг бодитой тогтоох нь зүйтэй.

Иймд дээрх ажиллагааг нөхөн хийж гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  ...Тус эрүүгийн хэрэгт эд зүйлийн хохирлыг бодитой тогтоох зорилгоор үнэлгээг 3 удаа үнэлүүлсэн байдаг.

Үүнд: Эрүүгийн 2016 2501 4488 дугаартай хэрэгт гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хохирогч П.Солонгийн “Самсунг эс-5” маркийн гар утсыг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 190.000 төгрөгөөр, хохирогч П.Солонго гap утасны үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үнэлүүлэхэд 230.000 төгрөгөөр тогтоосон.

Баянзүрх дүүргийн үнэлгээний комиссын удаа дараагийн үнэлгээг хохирогч П.Солонго нь хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн эд зүйлийг 800.000 төгрөгөөр үнэлж, тус үнэлгээг яллагдагч Б.Отгонцэцэг нь хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирлын 800.000 төгрөгийг мөрдөн байцаагчид хүлээлгэн өгснийг хэрэгт хавсаргасан. Хохирогч П.Солонго нь “Victory” центрийн үүдэн дээр Отгонцэцэг намайг хэл амаар доромжлон миний “Самсунг эс-5” загварын гоулд өнгийн гар утсыг машиныхаа цонхоор шидчихээд яваад өгсөн. Би утсыг 1.600.000 төгрөгөөр Мобикомын төвөөс худалдан авч байсан. Би хуучирсан элэгдэл хорогдлыг нь тооцоод 800.000 төгрөгөөр үнэлж байна гэж мэдүүлсэн байдаг /1хх-32-36/. Иймд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөн байцаагч болон прокурор нь хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 800.000 төгрөг гэж тогтоосон. Түүнчлэн хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирлын үнэлгээний талаар маргаагүй байдаг ба нэхэмжлэлээс татгалзсан. Дээрх нотлох баримтуудаар хохирогчид учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэм буруугийн санаа зорилго нь зөвхөн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээхэд чиглэгдсэн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээн дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Нансалмаагийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд хэргийг шүүх рүү буцаасан тохиолдолд хэргийн зүйлчлэлийн хувьд хүндрэхээр байгаа. Нөгөө талаар хохирол төлбөрт 800.000 төгрөгийг төлсөн боловч хохирогч хохирлыг хүлээн авахгүй гэсэн учир шүүхийн дансанд байршуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж байгаа болов уу гэв.

ХЯНАВАЛ:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтад хохирогч П.Солонгын “Самсунг Эс-5” загварын гар утсыг удаа дараагийн комиссын үнэлгээгээр  190.000 /1хх-11/, 230.000 /1хх-12/ төгрөгөөр үнэлэхэд хохирогч хүлээн зөвшөөрөөгүй байх ба мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч болон прокурор нь хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн тухайн гар утасны үнийг 800.000 төгрөгөөр тогтоосон, уг хохирлын үнэлгээний талаар хохирогч П.Солонго, шүүгдэгч Б,Отгонцэцэг нар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй, хохирогч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг заавал дахин тогтоолгохоор мөрдөн байцаалтад хэргийг буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой ба энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.