| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0178/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | а.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 174
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* овогт М******* М*******д холбогдох 1931002720173 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн С******* суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн сумын * дугаар баг, ******* тосгоны *-** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл 2012 онд Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жилийн хорих ялаар шийтгэгдэж, ял хойшилж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, А******* овогт М******* М*******, /РД:***********/,
Шүүгдэгч М.М******* нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны нутаг “Хүрэн хадны энгэр” гэх газарт “Турбо” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклыг жолоодож яваад Х.А******* жолоодон явсан “Приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.П биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч М.М 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз Л.П хамт ******* тосгоноос ******* сум руу явах гээд танил ах Нарабаярын “Турбо” маркийн ******* ******* улсын дугаартай мотоциклийг би жолоодож яваад ******* тосгоны “Хүрэн хадны энгэр” гэх газрын орчимд явж байгаад ******* тосгонд оршин суудаг Алтанцацрал эгчийн жолоодож явсан улсын дугаартай Приус-30 маркийн машинтай мөргөлдсөн юм. Найз Б.М*******, П, тэгээд М гээд Хайгуулчин хэсэгт байдаг ахтай хамт бид нар ******* голын эрэг орчимд тэр өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ны 17 цагийн орчимд 1 шил 0.75 граммын “Хараа” архи хувааж уусан. Надад ямар нэгэн машин техник жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Х.А******* машин завсарласан 2.480.000/хоёр сая дөрвөн зуун ная/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, машин засварлахад ээжийн данснаас А******* данс руу эхлээд 2.000.000/хоёр сая/ төгрөг, дараа нь 200.000/хоёр зуу/ төгрөг, тэгээд Бугат тосгоноос машиныг нь ачуулсан 280.000/хоёр зуун ная/ төгрөг гээд бүгдийг нь бүрэн төлсөн. П эмчилгээний зардалд тусалж, манай гэр бүлээс эргэж тойрч байгаа, найз нөхөд болохоор ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Бага зэрэг салхитай байсан тэрнээс өөр цаг агаар хэвийн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79-р ху/,
2.Шүүгдэгч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр П тай цуг ******* явж байгаад приус 30 маркийн машиныг мөргөсөн. Тэр машины өөдөөс нь мөргөсөн. Тэгээд манай найз миний хажуу талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Босч ирээд зогссон зогсож чадахгүй байсан. Тэгээд бид хоёр *******ын эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт очоод П шууд Дарханы эмнэлэг явсан. Би маргааш нь Дархан явж үзүүлсэн. Гэм буруугаа сайн дураараа хүлээж байна. Тухайн үед замын нөхцөл байдал нь хангалттай хоёр машин зөрөх боломжтой байсан. Тухайн үед би байр аваад тусдаа гарсан байсан. Тэгээд найзууд маань манайхыг нүүлгэж өгөөд нэг шил архи уусан. Машины эзэнд 2,000,000 төгрөг өгсөн. 280,000 төгрөг дугуй авч янзлаад машиныг өөрөөр нь явуулаад дарханд завсарт оруулсан. Дараа нь 2,200,000 төгрөг өгсөн. Мотоциклийн эзэнд 70,000 төгрөг өгсөн. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Л.П ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг руу өөрийн найз М******* тэй хамт явна гээд тохирчихсон байсан юм. Тэгээд М******* “мотоцикл ахаасаа авчихлаа” гээд нэг мотоцикл авчирсан. Би дугаарыг нь сайн мэдэхгүй байна. М******* мотоцикл жолоодоод би ард нь суучихсан бид хоёр Сэлэнгэ аймаг ******* сум руу 20 цагийн үед гарсан ба тухайн үед гадаа бүрэнхий болж байсан. Би тухайн үед футболктой байсан мөн өөдөөс их салхилж байсан. Гэнэт л түс тас гээд газарт уначихсан. Тухайн үед миний зүүн талын хуруу их өвдөж байсан ба босох гэтэл босч чадахгүй байсан. Тэгээд замын машинаас хүмүүс бууж ирээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирсан. Осолд орсон үеийг бодвол ерөнхийдөө бие минь дээрдсэн, одоо хөлийн хуруу гайгүй болчихвол зовиурлаж байгаа зүйл байгүй байна. М******* бид хоёр багаасаа найзалсан сайн найзууд байгаа юм. М******* мотоцикл бариад би ард нь сундлаад суучихсан байсан ба шороон замын гол хэсгээр явж байсан. Надтай уулзахдаа зүгээр байсан сүүлд ослын газраас машинд сууж явахдаа “уучихсан” гэж хэлсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 16-17-р ху/,
4.Иргэний нэхэмжлэгч Х.А******* 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хүүхдээ эмчлүүлсэн эмнэлэгт хэвтсэн, мөн нааш цааш эмнэлэг явсан замын зардал зэргийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,
5.Гэрч Б.Н 2019 оны 08 дугаар сарын 27-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* сумын төвийн *-** тоотод байх гэртээ байж байсан. Уг өдрийн өглөөний 10 цагийн үед манай найз манай гэрт ганцаараа орж ирээд “надад мотоциклоо өгч байгаач ойрхон юманд яваад ирье” гээд гуйгаад байхаар нь өөрийн эзэмшлийн “Супер Бени” буюу “Турбо” маркийн ногоон өнгийн мотоциклоо өгчихсөн юм. М******* миний мотоциклыг унаад явсан юм. 2,3 хоногийн дараа М******* миний мотоциклыг авч ирж өгөхгүй байхаар нь би М гар утас руу залгасан боловч дуудаж байгаа мөртлөө утсаа авахгүй байсан. Түүнээс хойш мөн 2,3 хоногийн дараа манай эгч мотоциклыг чинь аваад явсан залуу аваарт орчихсон байна. Чамайг залгах үед “айгаад утсаа авч чадаагүй” гэж хүн хэллээ гэж хэлсэн. Түүнээс хойш би М******* тэй нэг ч удаа холбоо барьж чадаагүй уулзаж чадаагүй байна. Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би “Супер Бени” буюу “Турбо” маркийн 21-02 ******* улсын дугаартай мотоциклыг ДарханУул аймгаас 1.850.000/нэг сая найман зуун тавь/ төгрөгөөр худалдаж авч байсан юм. “Ойрхон түр юманд явчхаад ирье нэг их удахгүй” гэж хэлээд аваад явсан. Жолоочийн хариуцлагын даатгал миний нэр дээр байдаг юм. М******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...гэх мэдүүлэг, /хх 28-р ху/,
6.Гэрч С.У 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... М******* миний төрсөн дүү одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа эхнэр Нарангэрэл, 4 хүүхдийн хамт ******* тосгонд амьдардаг гар аргаар алт шороо угааж л амьдардаг юм. 2012 онд хүчингийн хэрэгт холбогдож байсан. Архи согтууруулах ундаа нэг их уугаад байдаггүй юм. Гэр бүлдээ халамжтай ах дүү бидэндээ эвтэй л байдаг, зан байдлын хувьд муу хүн бишээ. ...гэх мэдүүлэг, /хх 30-р ху/,
7.Гэрч Ч.С 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М******* нь миний дунд хүү байгаа юм. М******* одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа эхнэр Нарангэрэл, хүүхдийн хамт ******* тосгонд амьдардаг, гар аргаар алт шороо угааж л амьдардаг юм. ******* тосгонд сургууль цэцэрлэгт сурж хүмүүжиж өссөн юм. 2012 онд гэмт хэрэгт холбогдож байсан. Архи согтууруулах ундаа хааяа нэг хэрэглээд байдаг юм байна лээ, гэр бүлдээ халамжтай ах дүү эцэг эх бидэндээ эвтэй л байдаг, зан байдлын хувьд муу хүн бишээ. М******* машин мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ээ хувьдаа ямар нэгэн техник байхгүй. Сургуульд сурч байхдаа сурлагадаа сайн хүүхэд байсан, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, 8 дугаар анги төгссөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
8.Гэрч Б.М 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.М******* нь миний найз байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* тосгонд байсан найз М.М*******тэй уулзаж таарсан. Тэр өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт орж ирээд “гэр нүүлгээд өг” гэж орж ирсэн. Тэгээд гэрийг нь нүүлгэж өгөөд өдөр 17 цагийн орчимд ******* голын эрэг орчимд очиж 1 шил 0.75 граммын “Хараа” архи хувааж уусан юм. М.М*******, , Мөнгөөлөө гэдэг ах бид 4 хувааж уусан. М.М******* өглөө орж ирэхдээ эрүүл байсан, гэр нүүлгэж байхдаа бид нар архи уугаагүй. Архи уучхаад би Мөнгөөлөө ахтай салаад явсан , М******* 2 голын эрэг дээр юм яриад үлдсэн. ******* явах талаар ямар нэгэн зүйл яриагүй М*******, 2 тухайн үед мотоциклгүй явж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/,
9.Гэрч Х.А******* 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг орж сургуулийн баярын бэлтгэлийн ажилд явчхаад буцаж явсан юм. Тэгээд ******* тосгоны “Хүрэн хадны энгэр” гэх газрын орчимд явж байхад өөдөөс мотоциклтой хоёр хүн хүрч ирээд миний машины зүүн урд талын хэсэгт мөргөөд мотоцикльтой 2 хүн газарт унасан. Тэгээд би машинаас буугаад 2 залуу руу очоод тэр хоёр залууг босгоод машинд суулгаад замын машин зогсоож гэдэг залууг нь эхлээд машинд суулгаж явуулсан. Тэгээд М******* замын голд байсан мотоциклыг холдуулаад миний машинд суусан. Тэгээд М******* миний машинд сууж байгаад “хөл өвдөөд байна” гэхэд дахин замын машин зогсоогоод Мөнх-Эрдэнийг суулгаж явуулсан. Би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн саарал өнгийн улсын дугаартай машиныг жолоодож явсан юм. Би жолоо барих В ангилалтай Улаанбаатар хотод 2012 онд жолооны курст сурч төгссөн. Осол болох үед гадаа гэгээтэй байсан зам зүгээр ямар нэгэн саад байгаагүй. Архи согтууруулах ундаа ууж замын хөдөлгөөнд оролцсон залуучуудын буруу байх гэж бодож байна. Машин засварласан сэлбэг авах мөнгийн гаргасан 2.200.000/хоёр сая хоёр зуу/ төгрөг өгсөн. Одоо нааш цааш явсан замын зардал, хүүхдийн эмнэлэгт авч хэвтсэн зардал зэргийг нэхэмжилж байна. Хүүхдэд тариа авсан бичиг байгаа, машинд торгууль бичүүлсэн баримт байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/,
10.Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтэнд: № Эвдэрсэн э д анги Эвдрэлийн , зардлын нэр зэрэг Үнэлгээ Үнэлгээн ий тайлбар 1Амортизатор /баруун урд/ Их 30.000 Солих 2Амортизатор /зүүн урд/ Их 30.000 Солих 3Будах зардал Бага 0 Ажлын хөлс Шууд зардлыг дүн: 60.000 100гр будаг, тус-мат, лак Өнгө гаргах 0 Материалын үнэ Эд анги солих 10.000 Ажлын хөлс 6Тэнхлэг тохируулах 0 Ажлын хөлс Шууд бус зардлын дүн: 10.000 Нийт дүн: 70.000
11.Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтэнд: № Эвдэрсэн э д ангиЭвдрэлийн , зардлын нэр зэрэг Үнэлгээ Үнэлгээн ий тайлбар 1Буфер /урд/ Их 450.000 Солих 2Гэрэл /зүүн урд/ Их 350.000 Солих 3Толь /зүүн/ Их 250.000 Солих 4Буферийн нэмэлт гэрэл /зүүн урд/ Их 50.000 Солих 5Гар /зүүн урд/ Их 75.000 Солих 6Крыло /зүүн урд/ Их 230.000 Солих 7Капут Дунд 100.000 Засах 8Будах зардал Бага 200.000 Ажлын хөлс Шууд задлын дүн: 1.705.000 300гр будаг, тус-мат, лак Өнгө гаргах 60.000 Материалын үнэ Эд анги солих 45.000 Ажлын хөлс Тэнхлэг тохируулах 0 Ажлын хөлс Шууд бус зардлын дүн: 105.000 Нийт зардал: 1.810.000 гэх дүгнэлт,/хх-ийн 45-р ху/,
12.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №697 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2.Л.П биед баруун суудал ясны дэлбэн, зүүн хөлийн 2-р шивнүүрийн битүү хугарал, зүүн тохой, шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт болон сэтгэцийн байдалд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь удаа хугацаанд буюу 4 долоо хоногоос дээш хугацаанд эрүүл мэндийг сарниулна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 50-51-р ху/,
13.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдийн №698 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2.М.М биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны зөрөөтэй, бяцарсан битүү хугарал, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, хөлийн хуруунд цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт болон сэтгэцийн байдалд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь удаа хугацаанд буюу 4 долоо хоногоос дээш хугацаанд эрүүл мэндийг сарниулна...гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р ху/,
14.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №202 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Х.Алтанцацралийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 59-р ху/,
15. Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдийн №25 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Турбо маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.М******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.1.Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно, 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиш баримттай байна. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Алтанцацрал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3.Тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй. 4.Жолооч М.М******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3., 3.7.а, 11.1 гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав. ...гэх дүгнэлт, /хх-ийн 65-р ху/,
16.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №241 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Н.Баттэнүүний биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 72-р ху/,
17.Хэрэг, бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чин үүргээ биелүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 04-05-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 06-08-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-13-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 37,44,49,54,64,71-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 40-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 41,66–р ху/,шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42,47,5,57,60,73–р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 43,52,61,68-6,74-р ху/, шүүгдэгч М.Мөнх-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 84- р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, /хх-ийн 76-77–р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 78-79–р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 83, 87-95, 101-111, 113-115-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 40,98-99-р ху/,хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 116-118, 121-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.М******* нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны нутаг “Хүрэн хадны энгэр” гэх газарт “Турбо” маркийн ************** улсын дугаартай мотоциклийг жолоодож яваад Х.А******* жолоодон явсан “Приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.Алтанцацралд 1.810.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол, иргэн Л.П биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэх гэмт хэигийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан Хэрэг, бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1, 2.2- т заасан “Согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг нь харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.МөнхЭрдэнийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч М.М******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Х.Алтанцацрал нь хүүхдийн эмчилгээний зардалд 400.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцанүй орхиж нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А******* овогт М******* Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10- р зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 2.2-т заасан “Согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1, 2.2т зааснаар шүүгдэгч А******* овогт М******* М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.М*******д мэдэгдсүгэй
5.Шүүгдэгч М.М******* нь хэрэгт авагдсан бодит хохирлыг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний нэхэмжлэгч Х.А******* хүүхдээ эмчлүүлсний зардал гэж нэхэмжилсэн 400.000 төгрөгний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7.Шүүгдэгч М.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН