| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0177/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 10.6., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 180
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр Хохирогчийн өмгөөлөгч Б.Борхүү Хохирогч О.Доржпагма Гэрч И.Туул Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шомбонэржийн Баттөмөрт холбогдох эрүүгийн 1731001870060 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1971 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11- р баг 13-р хороолол 2-р байр 013 тоотод оршин суух, мах консервийн технологич ажилтай, улсаас авсан гавья шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Шомбоннэржийн Баттөмөр, /РД:ТД71032874/, Шүүгдэгч Ш.Баттөмөр нь 2017 оны 07 сараас 11 дүгээр сарын 15 өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,ашиглах үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж 520,656 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт бичил уурхайн үйд ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр зохих журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсний улмаас ухагдсан нүхний ирмэг дээгүүр явж байгаад эрэг нурж Б.Пүрэвдорж нь нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Ш.Баттөмөр 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд 2017 оны 08 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын зам“ гэх газарт ашигт малтмал олборлох санаатай техник хэрэгс лүүдтэйгээ очсон юм. Очсоноос хойш ямар нэг үйл ажиллагаа явуулж чадалгүй байсаар өвөл болж нүүх бэлтгэл ажиллагаа явагдаж байх үед талийгаач Пүрэвдорж ухагдсан нүхний эрэг дээрээс унаж нас барсан асуудал болсон байна. Миний хувьд хэдийгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах санаа бодолтойгоор Ерөө сумын нутаг “Могойн голын ам” гэх газарт очсон хэдий ч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй байхад дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаад гомдолтой байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. тухайн үед нүүх бэлтгэл ажиллагааны үед машин техник явах зам засах үедээ ухсан газар нь өмнө нь эвдэгдэж байсан эрүүл биш газар байсан. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам” гэх газрын дунд хэсэгт ашигт малтмал олборлох ажил хийхээр 2017 оны 08 дугаар сарын эхээр очсон юм. Бидний хувьд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй 2 байсан тул ашигт малтмал олборлох эрх авахаар хөөцөлдөж байсан боловч энэ жилийн хувьд Ерөө сумаас бичил уурхайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй юм. Тийм учраас миний бичил уурхай өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг ажил үйлчилгээ явуулж чадаагүй юм. Өнгөрсөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай уурхайн хувьд нүүхээр экскаватороо ажиллагаанд оруулах, засвар үйлчилгээ хийх ажил хийж байсан юм. Өдөр миний бие жаахан тавгүй байсан тул байрлаж байсан гэртээ хүнээр дусал хийлгээд байж байхад оройн 21 цагийн үед гаднаас экскаваторын засварчин Идэрбаяр ах их айж, сандарсан байдалтай орж ирээд “манай хүргэн нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би түүний хамтаар экскаватор засварлаж байсан газар руу яваад очих үед ашигт малтмал олборлохоор ухагдсан байсан нүхний эргийн доод ёроол орчмын хөлдсөн усны орчим Идэрбаяр ахын хүргэн Пүрэвдорж хэвтэж байгаа харагдсан. Миний хувьд айж балмагдсандаа талийгаач руу очиж харж чадаагүй. Тэгээд удалгүй аймгийн Цагдаагийн газарт болсон зүйлийн талаар хэлээд дуудлага өгсөн. Миний хувьд 2017 оны 08 дугаар сарын эхээр өөрийн эзэмшлийн “Доосон 300” загварын 1 тооны экскаватор, “Хюньдай 4500” загварын 1 тооны экскаватор, алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмж нэг ширхэг, дизель цахилгаан эх үүсгүүр 1 ширхэг, ус соруулах насос 1 ширхэг зэрэг техниктэйгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам” гэх газарт ачааны тарреллер загварын автомашин хөлслөн очсон юм. Тухайн үед Ганбилэгтэй хамт тус газарт очсон байсан. Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам” гэх газарт очих үедээ алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг байрлуулсан байсан юм. Тэгээд өвөл болж хүйтрэх үед тус төхөөрөмжийг хөлдөж эвдэрч, ажиллагаагүй болохоос сэргийлэн хучсан байсан юм. “Доосон” загварын экскаватор төхөөрөмж миний хүү Дэлгэрсайханы эзэмшилд байдаг. Харин “Хюьндай 4500” загварын экскаватор төхөөрөмжийг найз Ганбаатараас худалдан авахаар болж урьдчилгаа төлбөр болох 10.000.000/арван сая/ төгрөгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа. Мөн алт угаах зориулалт бүхий төхөөрөмж Ганбаатарын эзэмшлийнх юм. Ганбаатараас түрээсэлсэн, худалдан авсан зүйл байхгүй. Зүгээр л түр хугацаагаар хэрэглээд буцаагаад өгөхөөр авсан байсан. Харин дизель цахилгаан эх үүсгүүр, ус соруулах зориулалт бүхий төхөөрөмжүүд миний эзэмшлийнх. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 123-124-р ху/, 2.Шүүгдэгч Ш.Баттөмөрийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: ...Миний хувьд засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бичил уурхайн үйл ажиллагаа явуулах санаатайгаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргатай гэрээ хийх санаа зорилго байсан юм. Хэдий тийм санаатай байв ч дээрх тогтоолын дагуу бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад заавал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн байх шаардлагатай гэсэн зүйлийг сонссон тул ямар нэгэн албан тушаалтантай уулзаагүй. Тус төхөөрөмжийг анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн голын ам” гэх газарт очих үедээ л алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг тухайн газарт нь байрлуулсан байсан юм. Намрын улирал байсан тул бороо орох зэргээр тухайн төхөөрөмжний эд анги зэврэх, муудах вий гэж санаад хучсан байсан юм. Хэрэг гарсны дараа Цагдаагийн газраас хүмүүс ирэх үед зогсож байсан байрандаа л байсан. Харин түүний дараагаар бол нэг газраа төвлөрүүлэн байрлуулсан зүйл бол байгаа. Манай бичил уурхайн хувьд хэрэг гардаг буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой уурхайг нүүлгэх ажилд бэлтгээд машин техник явах зам засахаар талийгаач унаж нас барсан газраас 40 орчим метрийн зайнаас нүхний эргээс шороог авч зам тэгшлэхээр шороог авсан зүйл бол байгаа. Анх тус газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бол огт явуулаагүй. Хэдий ашигт малтмал олборлоогүй хэдий ч зам засах зэрэг бусад байдлаар газрын хэвлийд хохирол учруулсан зүйл бол байгаа. Тухайн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчинд 520.656 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг бүрэн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 124-125-р ху/, 3.Шүүгдэгч Ш.Баттөмөрийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: ...Тухайн үед “Буурал Ерөө” ХХК-ны хажууханд байрлаж бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байж байсан 3 юм. Ингээд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэвэл хэрэгт орчих юм болов уу гэж айгаад тухайн үед “Буурал Ерөө” ХХК-тай хамтран ажиллаж байгаа гээд худал хэлчихсэн юм. Яг үнэндээ “Буурал Ерөө” ХХК-н надтай ямар ч хамааралгүй юм. Ерөө сумын “Могойн гол” нэртэй газарт байрласан чигт нь “Могойн гол” гэдэг юм байна лээ, уг газрын дунд хэсэг нь байсан. Бид нарыг очиж байрлах үед өмнө ухагдсан хуучин талбай байсан дээр үед Орос хүмүүс ирж ухаад явсан гэж сонссон. Ухагдсан хуучин талбайг нь дахин ухах зорилготой байрласан байсан юм. Уг хуучин ухагдсан байсан нүх рүү талийгаач унаж нас барсан. Талийгаачтай бол би юм яриагүй Идэрээ гэх хүн л уг хүүхдийг дагуулж ирсэн. Би бол мэдэхгүй надад хэлэхдээ “техник засварлахад туслуулахаар дагуулж ирлээ, манай хүргэн юм” гэж ярьсан. Цагдаад би дуудлага өгсөн. Эхлээд Идэрээ ах ар гэрийнх нь рүү нь утсаар ярьсан ба “ар гэрийнхэн нь аваад ир гэж байна” гэж хэлэхээр нь би “тэгж болохгүй цагдаад шалгуулсан нь дээр” гэж хэлээд цагдаад мэдэгдсэн. Ойролцоогоор 20-30 орчим минутын дараагаар л цагдаад мэдэгдсэн байх. Анх бол сандраад яах ийх учраа олохгүй байсан. Тухайн үед уурхайн дээрээс буух гээд усан бууг байгаа газраас нь гаргаж авч манаачийн гэрийн гадна байрлуулах зоригтойгоор газрыг тэгшилж зам гаргасан. Талийгаачтай хамааралтай хүн байхгүй. Болсон асуудлыг би золгүй зүйл гэж бодож байна. Талийгаачийн ар гэрийх нь бид нарыг “экскаваторын шанагаар цохиод алчихсан” гэж бодоод байгаа юм шиг байна лээ. Энэ талаарх санаа бодлоо хүртэл надад хэлсэн. Миний хувьд тийм зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Миний хувьд экскаваторын шанагаар цохисон асуудал хэрэв гарсан бол үнэнээр нь хэлэх байсан. Надад бол экскаватор жолоодож байсан хүмүүс ямар ч хамааралгүй. Тэд нарыг өмгөөлж хамгаалаад байх шаардлагагүй. Мөн талийгаачийн хадам аав нь хэрэг асуудал болох үед байсан шүү дээ. Миний хувьд мөн ажилчдын байранд байж байсан. Бид нар юу гэж хэргийг нуун далдлах билээ. Болсон зүйлийг болсноор нь хэлж ярьж байна. Талийгаачтай ямар нэг ажлын талаар гэрээ хийсэн зүйл байхгүй. Идэрээ ах манай хүргэн гэж дагуулж ирсэн. Би харахад 20 гаран насны жаахан хүүхэд л байсан. Идэрээ ах ярихдаа “манай хүргэний ээж нь манай хүүг дагуулаад яв, писи тоглоод байна, ажилд сурга гэж хэлэхээр нь гарын үзүүртээ зарахаар дагуулаад ирлээ” гэж байсан. Тухайн үед Идэрээ ах экскаватороо засварлах ажил хийж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 220-221-р ху/, 4,Шүүгдэгч Ш.Баттөмөр мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 04-нд яллагдагчаар өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би огт хууль бусаар ашигт малтмал олборлох чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй, мөн Пүрэвдорж нас барсан асуудал надад ямар ч хамааралгүй юм. Прокурор, Цагдаагаас энэ асуудлыг олон сар шалгасан, шалгасны эцэст миний буруутай байдал тогтоогдоогүй. Гэтэл одоо гэнэт ял нэмж байна, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Талийгаачийн унаж нас барсан нүхийг намайг ухсан гэж үзэж байгаа. Би бол ухаагүй гэдгээ хэлсэн. Энэ талаарх баримт хүртэл байгаа байх. Гэтэл уг нүхний асуудалд надад эрүүгийн хуулийн 24.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хэн нь ухсан тодорхойгүй нүхэн дээр намайг ингэж яллаж болохгүй юм. Мөн миний ухаагүй надад хамааралгүй нүхний эрэг дээгүүр явж байгаад унаж нас барсан Пүрэвдорж гэх хүнийг надтай холбоотой гэж үзэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Намайг үндэслэлгүйгээр хэрэгт гүтгэж ял сонсгож байна гэж ойлгож байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Алт худалдан авдаг хүн байдаггүй, миний хувьд алт зарж байгаагүй. Ноднин жил л үйл ажиллагаа явуулах гэж гараад үйл ажиллагаа явуулж чадалгүй буусан. “Буурал Ерөө” ХХК надад ямар ч хамааралгүй юм. Тухайн үед техник хэрэгслүүдийг түрээсэлж авч байсан ба хүмүүс нь аваад явцгаасан. Тухайн түрээслүүлсэн хүмүүсийг олж таньж мэдэхгүй тэр үед зар харж байгаад утсаар холбогдож түрээсээр авч байсан юм. Одоо тухайн техникийн эздийг олох боломж байхгүй. ...Надтай Идэрбаяр хамтарч ажилласан зүйл байхгүй Идэрбаяр ах техник засдаг засварчин юм дуудлагаар ирж машин экскаватор засварладаг ажилтай хүн юм. Сайн засварчин гэдгээр нь хүмүүс сайн таньж мэддэг. Тухайн Идэрбаяр ах өөрийнхөө гэсэн нэг экскаваторыг авчирсан байсан ба засварын ажил явуулж байсан юм. Тухайн үед бэлтгэл ажил хангаад засварын ажил явагдаж байсан ба зам тавих ажил л 4 явагдсан, өөрөөр ажил хийгдээгүй юм.Идэрбаяр ахын хувьд өөрийнхөө экскаваторыг засварлаж байсан, ингэхдээ хүргэнээ дагуулж ирсэн байсан юм.Идэрбаяр ах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй өөрийнхөө экскаваторыг засварлах ажил хийж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 112-р ху/, 5.Шүүгдэгч Ш.Баттөмөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хэрэг гарах үед би гэртээ дусал хийлгээд байж байсан. Тэгээд Идрээ ах намайг явахдаа талийгаачийг аваад яваарай гэсэн. Тэгээд байж байтал хүмүүс орилолдоод байхаар нь гартал талийгаачийг өнгөрчлөө гэсэн. Сэлэнгийн Ерөөгийн хэдэн хүмүүс хамтраад юм хийе гэж анх санал тавьсан. Анх “Могойн гол” гэх газарт биш цаашаа “Харганат” гэдэг газарт очих байсан боловч замдаа машин тэрэг эвдрээд өөр нэг компанийн хүмүүс бараадуулаад “Могойн гол” гэх газар түр байрласан. Идрээ ах ч гэсэн тэр хавиар явж байгаад унаа техникээ цэгцлээд нэг газар тавьчихая гэсэн. Тэнд байгаа техник хэрэгслүүдээ малч айлын гадаа тавихаар тэнд очсон. Хамгийн анх 07 дугаар сарын дундуур очсон. Тэнд Ганбилэг, жолооч гурвуулаа очсон. Экскавотор, Скупер байсан гэсэн техникүүд байсан. Скупер нь Алт угаах зориулалттай гэв. Хоёр экскаватор байсан. Энэ экскаватор 4500 нь түрээсийнх, досинг 3500 нь манай хүүгийнх, нэг нь Идэрээ ахын техник. Надад уурхай гэж байхгүй. Та буруу ойлгоод байна. Хэдэнд очсоныг би мэдэхгүй. Намайг буцахдаа аваад яваарай гэж Идэрээ ах хэлсэн. Би бичил уурхай эрхлэхэд тавигдах шаардлагыг та мэдэхгүй. Сэлэнэгийн Ерөөгийн хүмүүс надтай уулзаад бичил уурхай нээн хамтарч ажиллая, бичиг баримтуудаа хөөцөлдөж байна. Та техник хэрэгслүүдээ очоод байрлуулчих хүмүүс очиж үзнэ гэсэн гэж хэлсэн. Хамгийн сүүлд шөнийн ээлж 5-6 хүнтэй ажиллаж байсан. Тухайн үед ажиллаагүй байсан. Надад ажилчин гэсэн хүмүүс байхгүй. Тухайн үед зарын дагуу хэдэн хүмүүс очсон. Идэрээ ах намайг зар тавиад хэдэн хүн аваад ир гэсэн. Энэ хүмүүсийг сургалтанд хамруулсан зүйл байхгүй. Тухайн үед би тэр газар дээр очоогүй наана гэрт дусал хийлгээд хэвтэж байсан. Орой нь 3талийгаачийг аваад яваарай3 гэж Идэрээ ах хэлсэн. Идэрээ ах л тэр хүмүүстэй байсан. Би сайн мэдэхгүй байна. Скруперийг бүтээсэн байсан. Тэр нь зун бороо шороонос хамгаалаад бүтээсэн. Дотор нь Ганбилэг байрлаж байсан. Үйл ажиллагаа явуулаагүй. Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг худлаа. Ганбилэг өөрөө дотор нь амьдарч байсан. Удаан байсан болохоор бороо шороонд дарагдсан байсан. Тэгээд янзлахад хөндөгдсөн байх. ...гэх мэдүүлэг, 6.Хохирогч О.Доржпагмын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр миний том хүү Пүрэвдорж нь Улаанбаатар хотоос өөрийн хадам аав Идэрбаярын хамтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хадам аавынхаа экскаваторыг засахад туслахаар явсан. Тухайн үед нөхөр бид хоёр Идэрбаяр руу утасдаад “ажил сургаад аваад ир” гэж хэлээд хүүгээ хамт явуулсан юм. Явснаас нь хойш хүүтэйгээ өдөр болгон утсаар ярьдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 11 цаг өнгөрч байхад манай худ Идэрбаяр над руу утасдаад “Пүүжээ эрэг рүү уначихлаа” гэж хэлэхээр нь би “тэгээд гаргаад аваач” гэж хэлэхэд Идэрбаяр “тэгээд газар дээрээ өнгөрчихлөө” гэж хэлсэн. Хүүгээ нас барсан талаар сонсоод бид нар Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хөдөлсөн. Ерөө суманд ирээд байж байхад цагдаа нар манай хүүг авч ирсэн. Задлан шинжилгээнд орохоос н ь өмнө харахад миний хүүгийн толгой нь хагарсан нүд хальтрихаар болсон байсан. Түүний зүүн хөл бага зэрэг хавдаад зулгарсан харагдсан. Өөр гэмтэл байсан талаар анзаарч хараагүй. Талийгаач хүүг мань хэн нэгэн хүн цалинжуулан ажиллуулахаар дуудан тухайн газарт аваачсан зүйл байхгүй. Хадам аавыгаа дагаад тухайн газарт очсон юм. Би талийгаач хүүтэйгээ хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр холбогдож ярьсан. Түүний дуу хоолой сэргэлэн өмнө нь надтай ярихдаа ямар байдаг тэр хэвээрээ л байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/, 7.Хохирогч О.Доржпагмын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: ...Ингээд шинжилгээнд орж болсон газар дээр нь очоод өргөл өгч газрыг аргадахаар миний худ буюу Идэрбаяртай сууж байсан хуучин эхнэр Туулын ээж Дунгармаа нартай газар дээр нь очоод “миний хүү иймхэн газраас унаад ийм болчихож байгаа юм уу?” гэж хэлсэн чинь Уурхайн эзэн гэх Баттөмөр нь “наанаасаа холд дахиад нурна шүү” гээд уурлаад байсан. Ингээд энэ явдлаас болоод мөн ажил явдлын үеэр Идэрбаяр миний ах дүү нарт “миний хүргэн зогсож байсан газар нь тогоо 5 чинээ цөмрөөд унаад тийм болсон. Би өөрөө байсан болохоор хүргэнийг тиймхэн газар унаад тийм аймаар болно гэж итгэхгүй байсан. гэж” хоёр гурван ондоо зүйл яриад бид ер нь бол ахиж шалгуулах хүсэлт гаргасан юм. Миний хүү амиа хорлох хүн бол биш гэж хэлмээр байна. Миний хүү надтай ярихдаа нэг бол ковш барьж байна. нэг бол тогоо барьж байна гэх зэрэг яриаг утсаар ярьж байсан. ...Цагдаагийн байгууллагаар хэдэн зүйлийг дахин шалгуулмаар байна Ханзаяа гэрчийн мэдүүлэгтэй нэг болохоор Ашигт малтмал олборлож байсан газраас тодорхой хэмжээний шороог өөрийн экскаватораар хутган авч ачааны автомашин авч явж тэгшлэх ажил хийж байсан. Нэг болохоор Би тухайн үед талийгаачаас 40 орчим метрийн зайд экскавотарыг жолоодож зам засах, овоологтой шороог тараах ажлыг хийж байсан. Мөн экскаваторыг хурдан зогсоож талийгаачийн нурсан газар луу явж очсон, түүний толгойноос их хэмжээний цус гарсан доошоо харсан, түүний гарнаас татаад цээжин хэсгийг өндийлгөөд хартал тархи гоожсон байдалтай, би хэсэг балмагдсан, хойшоо ухарсан, ойр хавьд хүн байна уу гэж дуудтал, Идэрбаяр ах гүйж ирсэн. Мөн ахиж өгсөн мэдүүлэгтэй экскаватор зогсоогоод Наранболдыг дуудаад хэлсэн чинь талийгаач руу Наранболд гүйсэн. Идэрбаяр ах Наранболдын араас гүйгээд очсон. Түүний дараа Идэрбаяр ах, хамаатны залуу Ганбаатар гэх хүмүүс ирсэн гэж 4 өөр маягаар хууль сануулж мэдүүлэг өгч байгаа мөртлөө худлаа мэдүүлсэн байна. Дараа нь мөн Идэрбаяр мэдүүлэгтэй хамгийн түрүүнд тэнд байсан хүмүүсийн яриаг Ханзаяа юм шиг байсан хүн хашгирах сонсогдох үед би гүйгээд очих үед талийгаачийн хажууд Наранболд зогсож байсан Тэгээд эргэж хэвтүүлээд харах үед Ханзаяа нурсан эрэг дээр зогсож байсан гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж өгөөч гэж хэлмээр байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-40-р ху/, 8.Хохирогч О.Доржпагмын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай худ Идэрбаяр манайд ирсэн. Тухайн үед манай хүүхэд Хүнс комплэкст сарын 700.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Тэгээд Идэрбаяр нь миний хүүг “сарын 2.500.000 мянган төгрөгийн цалинтай ажил байна. Ажилд явна” гэж байсан. Тэгээд манай талийгаач 10 дугаар сарын сүүлээр ажлаасаа гарсан. Тэгээд Идэрбаяр машин тэргээ засуулж байна гээд нилээн олон хоног талийгаачийг дүүтэй нь дагуулж явсан. Ингэж явсаар байгаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр явсан. Тэгээд 11 дүгээр сарын 26-ны өдөх орой 9 цаг өнгөрч байхад надад мэдээ ирсэн. Тэр хооронд миний хүү өдөр болгон надтай утсаар ярьдаг байсан. “Ээж би энд ирээд ковш барьж байна. Туслах ажил хийж байна” гээд ярьдаг байсан. Тэгээд тэр өдөр миний хүү “ээж би гал тогоонд хоол хийж байна” гэж яриад гэрт авахуулсан зургаа хүртэл явуулж байсан. Тэгээд “бүх л зүйлийг сурч байна” гэж хэлж байсан. Өөрөө 2.500.000 төгрөгийн цалинтай ажилд орсондоо маш их баярлаж байсан. “Ээж би та хоёрыгоо цагаан сар хийлгэнэ. Хүү нь ийм сайхан боломж гарна гэж мэдэж байсан. Та хоёртоо сайхан туслана” гэж ярьж байсан. Өөрөө миний хамгийн том хүү байсан. Тэгээд яваад 10 гаран хоноод нас барсан. Нас бардаг өдөр нь би ажлаасаа тараад гэртээ дөнгөж орж ирээд байсан. Тэгэхэд Бэр Туул залгаад “Ээж Пүүжээтэй өнөөдөр ярьсан. Хүүхэд маань өвдөөд байна гэж Пүүжээд хэлсэн чинь ирнэ гэж байна. Ирээд бүгдээрээ гадуур гарна гэж байна. Алтны уурхайн Баттөмөр гэдэг ах 1.000.000 төгрөг өгнө гэсэн сайн эмчлүүлчээд ирээрэй” гэж хэлсэн байна. Тэгээд “чадвал өнөөдөр гарна. Маргааш өглөө эрт ирэх байх” гэж байна. Сая ярьлаа гэсэн. Тэгээд би хоолоо идчээд хэвтэх гээд байж байтал охин маань утас авчраад “Аав ярья гэж байна” гэсэн. Тэгээд ярьтал “хүү маань эрэг нураад өнгөрчихлөө” гэсэн. Тэгээд би “чи тэгээд татаад гаргаач миний хүүг” гэсэн “ямарч боломжгүй байна” гэж хэлсэн гэв. Тэгээд дүүгээ дуудаад Идэрбаяртай яриулаад дараа нь машинтай гарсан. Улаанбаатар хотоос 11 цаг болж байхад гарсан. Тэгээд бид нарыг “шарын гол гэх самбар дээр ирээд залгаарай” гэсэн. Тэгээд очоод “одоо яах вэ” гэхэд “цагдаа нар ирээд цогцсыг аваад явсан. Та нар шууд ерөө сумын цагдаагийн газарт очоорой” гэсэн. Тухайн үед бэр маань жирэмсэн байсан. Тэгээд 49 хоног нь дуусаагүй байхад бэр маань төрсөн. Би өөрөө бүх зүйлийг зохицуулсан. Шинэ хүнээ хүлээж авах гээд бүх тавилга бүх зүйлийг зөгөөд цалингийн зээл аваад бүгдийг өөрчилсөн. Одоо хэрэг явдал ийм болоод ирэхээр дараа нь ажил явдлын үеэр Идэрбаяр бид нарт хэлэхдээ “эрэг нурсан” гэж хэлж байснаа “манай хамаатнуудад тогоон чинээ газар хөмрөөд Пүүжээ тэрэнд унасан” гэж ярьсан. “Яагаад 6 тэр тогоон чинээ газар цөмрөөд уначихсан юм бэ?” гэхэд урьд өдөр нь экскаваотор зогсоод ажиллаж байсан. Яагаад тэр хүнд техникийг зогсоод ажиллаж байхад зүгээр байсан байж миний хүүг зогсохоор нь цөмөрцөн гэсэн ойлголтыг төрүүлж байсан. Би одоо хүүгээ алдасандаа маш их харамсаж байна. Яагаад миний хүү амь амьсгаатай байхад нь авж явчаад амьгүй буцааж өгч байгаан бол. Идэрбаяр ажил явдлын үеэр хэлж байсан. “Миний хүү чинь алт мэддэгүй юм байна. Батөмөр бид хоёрыг алт угааж байхад хоёр гурван удаа орж ирж байсан. Баттөмөр алт угааж байхдаа хэнийг ч оруулдаггүй байсан. Миний хүүг ороод ирэхэд тоодоггүй байсан. Баттөмөр алттай шороо хүртэл өгсөн” гэж ярьж байсан. Би хэдэн хүүхдүүдийг нь өсгөөд байж чадна. Гэтэл би зүрх муутай нэг л өдөр зүрх маань зогсоод өнгөрчүүл энэ хүүхдүүийг нь хэн харж хандах вэ?. Ээж нь байгаач гэсэн энэ гурвыг маань цаашид хэн амьдралыг нь аваад явах вэ?. Миний хүү амьд сэрүүн байсан бол хүүхдүүдээ хэний ч дор оруулахгүй аваад явах байсан. Би хоёр ач охиндоо эцэг нь амьд сэрүүн байхдаа хийж өгөх байсан бүх мөнгийг нэхэмжлэнэ. Би 50.000.000 төгрөг нэхэмжлэнэ. ...гэх мэдүүлэг, 9.Гэрч И.Туулын шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Х.Идэрбаяр талийгаачид өгөх цалингийн талаар сайн мэдэхгүй байна. Аав ажилдаа туслуулах талаар ярьж байсаныг мэдэж байна. Тухайн үед цалингаа яг тэд гэж ярьж байгаагүй. 2.500.000 гэж ярьж байсныг сонсоогүй. Х.Идэрбаяр нь 1.000.000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Гэртээ ирнэ гэж ярьж байсан. Мөнгөний талаар сайн мэдэхгүй.Бид хоёр 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж нийлээд 150.000 төгрөг авдаг. Одоо би ажил хийгээд хоёр хүүхэд хадам аав ээж хоёртой цуг байгаа. Би цалингийн талаар сайн мэдэхгүй байна. “Ажилдаа туслуулна. Ажил сургахаар авч явна” гэж ярьж байсан. Аав “ажил сургахаар авч явна” гэснийг мэдэж байна. “Машин тэрэг засаад сурчвал өөрт нь хэрэгтэй” гэж аав хэлж байсан. Манай нөхөр ажилд сайн байсан. Ажилгүй байх хугацаандаа гэртээ бас найзуудтайгаа уулзаад байж байдаг байсан. Би өөрийн нөхөрийг аавд туслахаар явж байна гэж ойлгосон. Тухайн үед миний нөхөр 700,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Тэгээд яагаад ажлаасаа гарсан гэж болохыг мэдэхгүй байна. Нэг хэсэг найзуудтайгаа гадуур тоглоод явдаг байсан. Сүүлдээ аавтай цуг экскаватор засаж байгаад цуг явсан. Би өөрийн аавыг Ш.Баттөмөр гэх хүнтэй хамтарч ажиллаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач Ерөө суманд очоод 2 удаа надтай утсаар холбогдож байсан. Ярихдаа охиныхоо биеийг асууж ярьдаг байсан. Нэг ярихдаа гал тогоонд хоол хийж байна гэж ярьсан. Манай нөхөр яагаад ажлаасаа гарсан талаар надад юм яриагүй. Ер нь ажил ихтэй байдаг байсан болхоор тухтай юм яридаггүй байсан. Би одоо чөлөө авсан байгаа. Шатахуун түгээх газарт түгээгч хийж байгаа. Бид хоёр бараг юм ярьдаггүй байсан. “Аавтай цуг ажилд яваад юм хийгээд сурвал, цаашид хэрэгтэй” гэж хэлж байсан. Явахаасаа өмнө хэд хоног найзуудтайгаа ганц нэг удаа тоглодог байсан. ...гэх мэдүүлэг 10.Хохирогч Х.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Миний ажил үүргийн хуваарийн хувьд Ерөө сумын засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангуулах юм. Яг дүрэмчлэн заасан ажлын байрны тодорхойлолт бол байдаггүй. Гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулах л хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 43-44-р ху/, 11.Гэрч Н.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр өгсөн: ...Өчигдөр ковшийн дугуй хагарчихаад карераас наана ковшоо янзалсан. 19 цагийн үед дуусаад карер рүү очсон. Тэнд талийгаач, Ханзаяа, Ганбилэг, Наранболд нар байсан. Ханзаяа, Наранболд 2 экскаватортай ажиллаж байсан. Ганбилэг хаягдал чулуу экскаватороор холдуулж байсан. Талийгаач намайг очиход “Дизель түлшинд яваад ирье” гэхээр нь карераас 80 м орчим газарт байдаг түлш хадгалдаг сав руу хамт ковштойгоо явж, 200 л түлш саванд хийж аваад буцаж карер руу ирсэн. Би “дулаан сууж байя” гээд ковшныхоо кабинд сууж үлдсэн. Талийгаач түлшээ аваад дизель моторын үүдэнд Ганбилэгээр буулгуулсан. Тэгээд буцаад ковш руу талийгаач орж ирээд бид 2 хамт юм яриад дулаацаад суусан. Тэгээд сууж байтал Ганбилэг гар чийдэнгээр бид 2 руу дохиод байхаар нь би буугаад очтол Ганбилэг “Хэрэггүй муу дугуй контейнер дээрээс аваад ир. Экскаваторын шанага мөстсөн байна. Дугуй шатааж хайлуулж, цэвэрлэе” гэж хэлсэн. Ингээд талийгаач бид 2 ковштойгоо 7 контейнер ороод шатаах муу дугуй авч ирсэн. Тэгээд би дугуйгаа аваад Ганбилэг рүү очиж экскаваторын шанаган дотор хийж шатаасан. Талийгаач намайг дугуй аваад явахад ковш дотор үлдсэн. Дугуй шатаагаад байж байтал 21 цагт гарах ээлжийн ажилчид ирж байгаа бололтой гэрэл анивчаад хүмүүс ирж байсан. Гэтэл Наранболд карер дотроосоо гарч ирээд хашгираад бид 2 руу гүйгээд ирсэн. Ирж байхдаа “Наадахаа болио, Эрэг нураад Пүүжээ дарагдаад өнгөрчихлөө” гэж хэлэхээр нь ажлаа зогсоогоод карер руу гүйж очсон. Тэгэхэд Ханзаяа, Идэрээ ах 2 карерийн эрэг дээр гарч ирж байсан. Ханзаяа “Шанагаар шороо хутгаж байхад гэрэлд ороход эрэг нураад эрэг дээр явсан талийгаач хамт унаад өнгөрчихлөө” гэж ярьж байсан. Дараагийн ээлжийн ажилчид ч араас цувраад ирсэн. Ийм асуудал болсон. Ганбилэг бид 2-ын байсан газраас зүүн урд зүгт 40-өөд м газрын зайтай л байсан байх. Бид 2-ын байсан газраас харагдахгүй. Дунд нь усан буу зоогоод дулаалаад юмаар бүтээсэн учир тэр халхалж байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Талийгаачийг манай бригадын ажилчин болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Би энд ирээд 3 л хонож байна. Идэрээ ахын ярьж байгаагаар бол ажил зааж өгөх гэж л дагуулж ирсэн гэсэн. Тэгж яриад уйлаад байсан. Карерийн нурсан эрэг доогуураа хөндий байсан, эсхүл нурах гээд ан цав үүссэн байсан талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 45- р ху/, 12.Гэрч Н.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр дахин өгсөн: ...Тухайн өдөр экскаваторын засварчин Идэрбаяр ах, түүний хүргэн Пүүжээ, экскаваторын оператор Ханзаяа, Наранболд бид нар “Хюньдай 2900” маркийн экскаваторыг засварлах ажил хийхийг зэрэгцээ тухайн газарт байрлуулсан байсан алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмжийг эөөвөрлөхөд бэлэн болгох ажлыг хийж байсан. Тухайн орой Ханзаяа “Доосан” маркийн экскаваторыг жолоодоод “скрүпер” төхөөрөмжийг ачааны машин зөөвөрлөх үед автомашин аюул саадгүй явах замыг засаж тухайн газрын шороог тэгшлэх ажил хийж байсан юм. Тэр үедээ талийгаач ухагдсан байсан нүхний эрэг рүү нурж унаж байгааг харсан юм билээ. Миний хувьд тухайн үед дугуйт ачигчийг жолоодоод хэрэггүй дугуй зөөвөрлөх, дизель түлш зөөвөрлөх ажлыг хийж байсан Харин Наранболд, Идэрээ ах нар “хюньдай” маркийн экскаваторыг засварлах ажил хийж байсан. Талийгаачийн хувьд хадам аавынхаа экскаваторыг засварлах ажил болон бусад аахар шаахар ажилд туслалцаж байсан. Ганбилэг “Хюньдай” 450 маркийн экскаваторыг жолоодоод тухайн газарт зам тагласан байсан том том чулуунуудыг зайлуулах ажил хийж байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө тухайн уурхайд дугуйт ачигч жолоодохоор очсон байсан юм. Миний хувьд очсоноос хойш ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Уурхайн дугуйт ачигчийн дугуй буудсан байсан тул засварлах ажил хийсэн. Мөн уурхай буух гэж байсан тул бэлтгэж тавьсан жижиг сажиг тоног төхөөрөмж, ачааг зөөвөрлөх ажил хийсэн. Бичил уурхайг Баттөмөр гэх хүн хариуцан ажиллуулдаг юм Баттөмөртэй ямар нэг хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй. Харин бичил уурхай буух хүртэл нэг өдрийн 50.000 төгрөгөөр цалинжин ажиллахаар амаар тохиролцоод хүрэлцэн ирсэн байсан юм. Одоогоор ямар нэг цалин хөлс аваагүй байна.Талийгаач өөрийн хадам аавыгаа дагаад бичил уурхайд хүрэлцэн ирсэн юм шиг байсан. Албан ёсоор ажиллахаар ирээгүй байх. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 46-47-р ху/, 13.Гэрч Н.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 26- ны өдөр дахин өгсөн: ...Дизель түлшээр дизель моторыг ажиллагаанд оруулах ажлыг хийж байсан бөгөөд тухайн дизель мотороор гагнуурын ажил хийх болон ухагдсан нүхнээс ус соруулах ажлыг хийж байсан. Мөн дизель моторын хувьд ажиллагаагүй удсанаар радиатор доторх ус хөлдөж ажиллагаагүй болох магадлалтай тул байнга шахуу ажиллагаатай байлгах шаардлагатай байсан юм. Талийгаач руу хамгийн түрүүнд хэн очсон талаар надад харсан зүйл байхгүй. Тэд нарын хэлснээр Наранболд түрүүлээд талийгаач руу очсон юм шиг байсан. Ганбилэг бид хоёр экскаваторын шанаганд наалдсан мөсийг дугуй шатаагаад гэсгээж байхад Наранболд гүйж ирээд бид хоёрыг дуудсан. Бид хоёр яваад очих үед талийгаачийн осолдсон нүхний эрэг дээр Ханзаяа, Сүхтөмөр, Идэрбаяр ахын хамаатан Ганбаатар нар зогсож байсан. Харин Идэрбаяр ах машинаа аваад отог руу явсан. Тэгээд удаагүй Идэрбаяр, Баттөмөр ах нар хүрээд ирсэн. Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэгтээ “Ганбилэг бид 8 хоёрыг талийгаачийн осолдсон газар руу гүйгээд очих үед нүхний эрэг дээр Идэрбаяр ах Ханзаяа нар байсан” гэж мартаж санасандаа тийм зүйл ярьсан байна лээ. Тухайн үед талийгаачтай хамгийн ойр “Доосан” маркийн экскаватор алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг зөөвөрлөх ажилд бэлтгэж хажуугийн овоолготой шороог холдуулж байсан. Тухайн экскаватор талийгаачаас 30-40 метрийн зайд байсан. Дараагийн ээлжийн хүмүүс гэж Ганбаатар, Идэрбаяр ах, Идэрбаяр ахын хүү Сүхтөмөр нарыг хэлсэн юм. Орой харанхуй болсон байсан бөгөөд бид нарын хувьд тодорхой хугацаанд хүйтэн, сэрүүнд ажиллаж байсан тул дээрх хүмүүс бид нарт туслахаар ирж байсан байх. Тэд нар Баттөмөр ахын “Тоёота Ланд Крузер 80” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн юм. Тухайн үед Ганбилэг “Хюньдай 4500” загварын экскаватор төхөөрөмжийг ашиглан зам тагласан том том чулуу, шавар, шороог тэгшлэх зайлуулах ажлыг хийж байсан. Тухайн ажил үйлчилгээг хийж байх үед экскаваторын шанага нь мөстсөн байх. Бичил уурхайд Ганбилэг, Наранболд, Ханзаяа, Идэрбаяр, Ганбаатар, Сүхтөмөр, талийгаач, Баттөмөр ах, болон отогт тогооч хийж байсан нэг эмэгтэй гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Миний хувьд тухайн газар руу дахин очоогүй байж байгаад өөрийн өгсөн мэдүүлгээ газар дээр нь шалгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр очсон юм. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 49-р ху/, 14.Гэрч Н.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 28- ны өдөр дахин өгсөн: ...Талийгаачийн унасан байсан газар нь талийгаачийн унаж нас барсан газраас 30-40 орчим метрийн зайтай харагдаж байсан. Яг хэдэн метрийн зайтай байсан талаар бол нарийн хэмжиж үзээгүй. “Доосан” загварын экскаватор төхөөрөмж нүхний зүүн урд хэсэгт зогсож байсан. Харин талийгаачийн унаж нас барсан эрэг ухагдсан нүхний баруун урд хэсэг нь байсан. Тухайн орой Ханзаяа “Доосан” загварын экскаватор төхөөрөмжийг жолоодоод алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг зөөвөрлөхөд бэлэн болгож шороо хутган овоолж овоолсон шороогоо тэгшлэх ажил хийж байсан. Намайг тус уурхайд очих үед л тэр төхөөрөмжийг тэнд нь байрлуулсан байсан. Хэн хэзээ байрлуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тус төхөөрөмж бүрэн ажиллагаагүй байсан. Эргүүлдэг эд анги нь эвдэрхий гэж байсан. Тухайн орой “Доосан” загварын экскаватор төхөөрөмжийн гэрэлнүүд асаалттай байсан. Мөн дугуйт ачигчийн гэрэл асаалттай байсан. Намайг тус газарт анх очих үед тухайн газар орон яг тийм хэвээрээ байсан. Тухайн газар орон нь өмнө ашигт малтмал олборлон эвдэгдэж байсан газар орон юм билээ. Миний харснаар “Могойн гол”ын аманд ашигт малтмал олборлоогүй буюу эвдэгдээгүй газар үгүй юм шиг байсан. Баттөмөр ахын хувьд даруу төлөв, хүн чанар сайтай хүн шиг надад санагдсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 50-51-р ху/, 15.Гэрч Б.Ганбилэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 11-нд “Могойн гол” гэх газарт Ш.Баттөмөрийн нөхөн сэргээлт хийж байгаа отог дээр ажиллахаар ирсэн. Одоо хүртэл ажиллаж байна. Эвдэрсэн экскаваторт засвар хийж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой шанаганд наалдсан мөсийг гэсгээхээр Сүхээ гэх залуутай нь хамт шанаган дотор нь гал түлж байсан. Манай бригад ажлаа зогсоогоод буухаар техник хэрэгслүүдээ цэвэрлэж янзалж байгаа юм. Гал түлээд байж байтал Наранболд гарч ирээд “эрэг нурчихлаа. Наадахаа орхиод хүрээл ир, Пүүжээ эргэнд даруулаад нас баричхлаа” гэж хэлээд дуудсан. Энэ үед яг 21 -цаг дөхөж байсан байх. Тэгээд Сүхээтэй хамт эрэг эрэг дээр яваад очиход эргийн ёроолд талийгаач хэвтэж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 52-53-р ху/, 16.Гэрч Б.Ганбилэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 05- ны өдөр дахин өгсөн: ...Намайг анх очих үед Баттөмөр ах өөрийн техник хэрэгслүүдтэйгээ “Могойн гол” гэх газарт оччихсон байсан юм. Гэхдээ ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бол явуулаагүй байсан. Миний хувьд тухайн үед нөхөн сэргээлт хийх гэж байгаа гэсэн утгатай зүйл ярьсан юм. Тэрнээс нөхөн сэргээлт хийсэн зүйл бол байгаагүй. Баттөмөр ахын экскаваторуудын хувьд эдэлгээ ажиллагаа муутай учраас зөөвөрлөх болон зогсонги байх үедээ аахар шаахар эд анги нь эвдрэх асуудал гарчихдаг байсан юм. Миний хувьд 07 дугаар сарын 11-ний өдөр Ерөө суманд ирээд хэд хоноод эргэж гэр рүүгээ Дархан-Уул аймаг явж хэсэг байж байгаад эргэж 2017 оны 9 08 дугаар сарын сүүлээр тухайн газарт ирсэн. Тэгсэн Баттөмөр ах үйл ажиллагаа явуулах боломжгүй хэвээр байсан тул хэд хонож байгаад эргэж яваад гэртээ хэсэг байж байгаад 10 дугаар сарын сүүлээр эргэж ирээд хэсэг байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан гэр рүүгээ яваад мөн хэсэг байж байгаад 11 дүгээр сарын 21-ний өдөр ирээд уурхайг нүүлгэх ажилд бэлтгэж байсан юм. Миний хувьд Баттөмөр ахыг 4 жилийн өмнөөс мэднэ. Тэрээр Дархан-Уул аймагт иргэдийн гар дээрээс төмөр худалдан авдаг бизнесс эрхэлдэг байсан бөгөөд миний хувьд туүнд гагнуур хийж өгч хамтран ажилладаг хуурай ах дүү нар байгаа юм. Гадна өвлийн хүйтэн болсон байсан дээр алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийн хажууд зам засах гэж тэр хавийн шороо чулууг зайлуулсан юм. Тэр үед экскаваторын шанага мөсдсөн юм. Анх тухайн газарт ирэх үед ашигт малтмал олборлох байх гэж алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмж болон ус соруулах зориулалт бүхий нассос, дизель цахилгаан эх үүсгүүр зэргийг бэлтгээд байрлуулаар орхисон байсан юм. Тэгээд уурхайг нүүлгэх ажил явагдаж байх үедээ тухайн нассосыг гаргахын тулд нүхэнд байсан усыг бүгдийг нь соруулж цэвэрлэснээр экскаватор төхөөрөмж тухайн нүх рүү орсоноор нассос төхөөрөмжийг нүхнээс өргөж гаргаж ирэх байсан юм. Тухайн насос нь хүн өргөхөд даагдахааргүй хүнд жинтэй юм. Тухайн нүхийг бид нар ухсан зүйл огт байхгүй. Баттөмөр ах надад анх нэг сарын 1.500.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулна гэж байсан. Тэгсэн Баттөмөр ахын ажил алба жаахан бүтэмжгүй болсон тул цалин мөнгөө бүрэн авч чадаагүй байгаа. Тэгж байгаад боломжтой болохоороо надад өгчих байх. Бичил уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд Баттөмөр ах хяналт тавьдаг байсан. Техник тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах, засвар үйлчилгээг болгоомжтой хийх талаар амаар зааварчилгаа өгдөг байсан. Талийгаачийн хувьд өөрийн хадам аавынхаа экскаваторын засварын ажилд туслалцахаар ирсэн гэж байсан. Тэрнээс Баттөмөр ахад ажилласан зүйл байхгүй. Тэр өдөр талийгаач хэн нэгэн хүнээс ямар нэг ажил хийхээр үүрэг чиглэл авалгүйгээр бид нарын ажилд туслалцаад явж байсан. Хамгийн сүүлд бол дугуйт ачигчийн бүхээгт сууж харагдсан. Тэрнээс хойш хаана юу хийж явсан талаар нь анзаарч хараагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-55-р ху/, 17.Гэрч Б.Ганбилэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 27- ны өдөр дахин өгсөн: ...Тухайн орой Ханзаяа ахын хувьд “Доосан” загварын экскаватор төхөөрөмжийг жолоодож бичил уурхайг нүүлгэх ажилд туслалцаж байсан юм. Талийгаач “Доосон” загварын экскаватор төхөөрөмжөөс тодорхой хэмжээний зайнд унасан байсан. Ямартай ч тус экскаватор төхөөрөмж сунаад хүрэх боломжгүй тийм бол газарт зогсож байсан. “Доосан” загварын экскаватор төхөөрөмж тухайн ухагдсан эрэгний ертөнцийн зүгээр зүүн урд талд зогсож байсан. Харин талийгаачийн нурсан эрэг нь ухагдсан нүхний ертөнцийн зүгээр баруун урд талын булан хэсэг буюу үргэлж нэг эрэг байсан. Тухайн төхөөрөмжийг хэзээ хэн байрлуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямартай ч намайг очих үед л байрлуулсан байсан. Тухайн төхөөрөмж эвдэрхий байсан. Тухайн төхөөрөмжийн эргүүлдэг эд анги нь эвдрэлтэй, ажиллагаагүй байгаа талаар Баттөмөр ах надад хэлж байсан. Тухайн үед “Доосан” загварын экскаваторын гэрэл асаалттай байсан. Тухайн төхөөрөмж гинжнийхээ орчим 2 ширхэг, суман дээрээ 2 ширхэг, бүхээг дээрээ 2 ширхэг, ард талдаа 1 ширхэг гэрэлтэй байсан. Гэрэл чийдэнгийн хувьд хангалттай сайн тусгалтай. Гадна орчин бол харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би тухайн газарт анх очих үед яг л тэр байдгаараа л байсан. Талийгаачийн нурсан эрэг ч тэр хэвээрээ байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-57-р ху/, 18.Гэрч Х.Идэрбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр дахин өгсөн: ...Энэ үед 18 цаг өнгөрч байсан. Тэгтэл хүргэн маань карер руу яваад өгсөн. Яах гэж явсан болохыг нь мэдэхгүй байна. Би отог дээр байж байгаад карерийн дэргэд байсан экскаваторынхаа задалсан хэсгүүдийн хураахаар карер руу очсон. Энэ үед 20-21 цагийн үе болж байсан. Цаг бол хараагүй. Ингээд юмаа хураагаад байж байтал гэнэт нэг хүн орилоод пир гээд л эрэг нурсан. Тэнд ажиллаж байсан Нараа эрэг рүү гүйж очиж байгаа харагдсан. Араас нь Ханзаяа гүйж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэд нарын араас гүйгээд очсон. Харахад алт олборлохоор ухсан байсан нүхний эрэг нураад, нурсан шороон дотор доор хүргэн маань хэвтэж 10 байсан. Ямарч хөдөлгөөнгүй байсан. Би очоод “Яасан бэ?, юу болсон?” гэхэд нэг нь “өнгөрчихжээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 58-59-р ху/, 19.Гэрч Х.Идэрбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 04- ний өдөр дахин өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос хүнээс “Хюньдай 2900” маркийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн нэг тооны экскаваторыг худалдан авч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн голын ам” гэх газарт хэн нэгэн хүнд таарсан үнэнд нь түрээслэхээр авч ирсэн байсан юм. Тухайн экскаватор нь эдэлгээ ажиллагаа муутай эвдэрхий байсан тул түрээслэх хүн олдоогүй тул экскаватороо Баттөмөрийн бичил уурхайд үлдээгээд явсан байсан юм. “Могойн голын ам” гэх газарт Баттөмөрийн бичил уурхайд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баттөмөрийн экскаватор болон өөрийн эзэмшлийн экскаватороо засварлаж ажиллагаанд оруулан уурхайг нүүлгэх ажилд туслалцахаар өөрийн хүргэн Б.Пүрэвдоржийн хамтаар ирсэн байсан юм. Хүргэн Пүрэвдоржийн хувьд намайг дагаад экскаватор засварлах болон, жолоодох ажилд суралцахаар ирсэн байсан юм. Надад Баттөмөр хэлэхдээ "ашигт малтмал олборлохоор хүрэлцэн ирсэн байсан уурхайн талбай нь “Буурал Ерөө” ХХК-ий үйл ажиллагаа явуулж байсан талбай гэж надад хэлж байсан юм. Миний хувьд “Буурал Ерөө” ХХК байдаг эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний мэдэхийн тухайн уурхайд очсон цагаас ямар нэг алт олборлох үйл ажиллагаа явуулаагүй юм. Явуулах талаар бол Баттөмөртэй ярилцаж байсан ч миний эзэмшлийн экскаватор ажиллахгүй эвдрээд байсан учраас алт олборлох үйл ажиллагаа явуулаагүй юм. Талийгаачийн осолдсон газар нь өмнө ашигт малтмал олборлож ашиглагдсан талбай байсан. Талийгаачийн нас барсан хэсэг газрыг хэн хэзээ ухсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Талийгаачийн ажил үүргийн хувиар гэж байгаагүй. Зүгээр намайг дагаад тухайн газарт ирсэн байсан юм. Тэрнээс Баттөмөр түүнийг цалинжуулан ажиллуулна гэсэн зүйл яриагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61-62-р ху/, 20.Гэрч Х.Идэрбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр дахин өгсөн: ...Талийгаачийн хувьд надтай хамтаар экскаватор засварлах ажпыг надтай хамтаар хийж байсан юм. Тэрнээс өөрөөр ямар нэг ажил хий гэж үүрэг чиглэл өгсөн зүйл бол байхгүй. Талийгаач тухайн үед ухагдсан нүхний эрэг дээр яг юу хийж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Батөмөрийн хувьд одоогоор Дархан-Уул аймагт байгаа талаараа утсаар ярих үедээ хэлсэн. Ойрын хугацаанд уулзаагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 60-р ху/, 21.Гэрч Х.Идэрбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 23- ны өдөр дахин өгсөн: ...Талийгаачтай хамгийн ойр байсан экскаватор бол “Хюньдай 2900” загварын эвдэрхий экскаватор байсан. Тухайн өдөр тэр экскаваторт ямар нэг засвар үйлчилгээ хийгээгүй байсан. Талийгаачийн нурсан эрэг рүү экскаватор төхөөрөмж очих боломжгүй. Яагаад гэхээр талийгаачийн нас барсан нүхний цаад тал буюу ертөнцийн зүгээр хойд , урд, баруун талуудаасаа өмнө ухагдсан нүхтэй нүхэн дотор нь их хэмжээний ус тогтож нуур үүсгэсэн харин талийгаачийн байсан нүхний ерөнцийн зүгээр зүүн талд нь алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмж суурилсан байсан тул ямар нэг экскаватор төхөөрөмж очих боломжгүй юм. Тухайн үед би талийгаач руу очиж цээжин хэсгийг нь куртикнийх нь хоёр захнаас нь татаж нүүр царайг нь харахад танигдахын аргагүй хэлбэр дүрсээ алдсан байхаар нь эргээд хэвтүүлсэн. Надаас түрүүлээд Наранболд оччихсон их айсан сандарсан байдалтай байсан. Наранболд талийгаачийг хөдөлгөсөн эсэх талаар хараагүй. Намайг ирснээс хойш талийгаачийг хэн нэгэн хүн хөдөлгөөгүй. Тэнд байсан хүмүүсийн яриагаар талийгаачийг эрэг нурж унасан талаар хамгийн түрүүлж харсан хүн нь Ханзаяа юм шиг байсан. Хүн хашгирах сонсогдох үед би гүйгээд очих үед талийгаачийн хажууд Наранболд зогсож байсан. Тэгээд талийгаач руу очоод татаж царайг нь хараад эргэж хэвтүүлээд харахад Ханзаяа нурсан эрэг дээр зогсож байсан. Тухайн үед эрэг нурахыг би хараагүй. Харин нурах чимээ бол сонсогдсон юм. Миний хувьд тухайн нурсан эргээс ойролцоогоор 30 орчим метрийн зайтай байсан. Тухайн өдөр талийгаач эвдэрсэн байсан экскаваторын радиаторыг салгаж авах ажилд тусалсан. Өөр ямар ажил хийж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд 11 эвдэрхий экскаваторыг радиаторыг гагнах ажил хийхээр нь отог дээр ихэнх хугацаанд байсан тул талийгаачийн юу хийгээд хаагуур яваа талаар анзаараагүй. Талийгаачийн нурсан эрэг анх 5 орчим метрийн өндөртэй эгц эрэг байсан. Хэрэг болдог өдөр цаг агаарын хувьд хүйтэн, сэрүүн ус өнгөн хэсгээрээ хөлдсөн байсан бөгөөд тухайн үед талийгаачийн нурсан байсан эрэг нурсан хэсэг нь том том болж хөлдсөн шавар, чулуутай байсан. Миний ажигласнаар талийгаачийн хэвтэж байсан хэсэг хоёр том хэмжээний барьцал, хөлдсөн шавар чулууны завсар хэсэг байсан. Тухайн насосыг өмнө байрлуулсан байсан бөгөөд уурхай нүүхээр болж насосыг гаргаж авах гэтэл хүн өргөөд даагдахааргүй байсан тул тухайн нүхний дотор тогтсон усыг соруулж дуусгаснаар тус төхөөрөмжийг экскаватор төхөөрөмжөөр өргөж гаргах байсан юм. Бид нарын хувьд тухайн газарт тодорхой хэмжээний алт олборлох бодолтой байсан тул тухайн алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмжийг хучиж алт угаахад бэлтгэсэн байсан юм. Даанч алт угаах үйл ажиллагаа явуулах боломж олдоогүй юм. Миний эзэмшлийн “Хюньдай 2900” загварын экскаватор албан ёсны бичиг баримт байхгүй. Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам” гэх газарт хүргэн талийгаач Пүрэвдорж болон миний ээжийн дүүгийн хүүхэд Ганбаатар хоёрын хамтаар Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харганы ам” явж байсан ачааны тээврийн хэрэгсэлд дайгдаж очсон байсан юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 63-64-р ху/, 22.Гэрч Х.Идэрбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 28- ны өдөр дахин өгсөн: ...Тухайн орой Ханзаяа “Доосан” загварын экскаватор төхөөрөмжийг жолоодоод алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг зөөвөрлөхөд бэлэн болгож шороо экскаватороороо хутган овоолж, овоолсон шороогоо тэгшлэх ажил хийж байсан юм билээ. Талийгаачийн байсан газарт хамгийн түрүүнд Наранболд, түүний дараа Ханзаяа, Ханзаяагийн дараа би очсон юм. Тухайн үед би Баттөмөрийн эзэмшлийн цагаан өнгийн “ланд крузер” загварын автомашинтай хүү Сүхтөмөрийн хамтаар очсон байсан юм. Гэхдээ түлхүүр багажийг бол би өөрөө цэгцэлж байх үед эрэг нурах болон Ханзаяаг хашгирахыг сонсоод гүйгээд очсон юм. Хэрэг асуудал болсны дараа бид нар экскаватор төхөөрөмжүүдийг байрнаас нь хөдөлгөөгүй юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 65-66-р ху/, 23.Гэрч И.Сүхтөмөрийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Миний аав болох Идэрбаяр нэг тооны “Хюньдай 2900” маркийн экскаватортой юм. Тухайн экскаватороо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт Баттөмөр гэх хүний бичил уурхай дээр байлгаж байсан юм. Уг нь тухайн экскаваторыг манай аав хүнд түрээслэх санаатай байсан боловч эвдрээд нэмэргүй байсан юм. Аав 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ерөө сум руу өөрийн экскаватороо засварлахаар манай дүүгийн нөхөр Пүрэвдоржийн хамтаар явсан. Түүний дараа би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тэр хоёрын араас экскаваторыг нь засварлахад нь туслахаар очсон юм. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Баттөмөр ахын уурхай буух санаатай техникүүдээ засаж сэлбэх зэрэг ажил хийгдэж байсан юм. Харин миний хувьд тухайн өдөр ямар нэг ажилгүй ажилчдын гэрт амарч өнжсөн. Оройн 21 цагийн үед би уурхайн техникүүдийн засвар үйлчилгээ хийгдэж байсан газар руу очих үед тэнд байсан хүмүүс айсан сандарсан байдалтай, манай хүргэн дүү ухагдсан нүхний эрэгтэй хамт нурж унан нас барсан байдалтай байсан. Талийгаачийн толгойноос цус гараад нүүр нь танигдахааргүй сонин хэлбэртэй болсон харагдсан. Талийгаачтай хэрүүл, маргаан зодоон хийсэн хүн байгаагүй, тийм зүйл болоогүй. Талийгаачийн унаж нас барсан нүхийг хэн хэзээ ямар техникээр ухсан талаар мэдэхгүй байна. Намайг ирэх үед л тийм ухагдсан газар байсан. Талийгаач ямар ажил хийж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Аавтай экскаваторын засварын ажил хийж байсан байх. Албан ёсоор Баттөмөр ахад ажилласан зүйл байхгүй байх. Тэр өдөр болон түүнээс өмнөх өдрүүдэд ямар нэг ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-70-р ху/, 24.Гэрч Д.Ханзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 05- ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах, Баттөмөр гэх хүний эзэмшлийн бичил уурхайн нүүлгэлтийн ажилд туслахаар ирсэн. Миний хувьд өдрийн 50.000 төгрөгөөр ажиллахаар Баттөмөртэй тохиролцсон юм. Миний хувьд ирснээс хойш 12 ажиллаагүй байсан “Хюньдай 450” маркийн экскаваторыг засварлах болон бусад шаардлагатай ажилд нь туслалцаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би “Доосан” маркийн экскаваторын гинжинд их хэмжээний мөс шавар наалдаж хөлдөж явах аргагүй болсон байсан учраас тухайн мөс шаврыг арилгах ажлыг ганцаараа хийсэн юм. Тухайн ажлаа дуусгаад уг экскаватороороо алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмжийг зөөвөрлөхөд бэлэн болгож өмнө ашигт малтмал олборлож байсан газраас тодорхой хэмжээний шороог өөриин экскаватороороо хутган авч ачааны автомашин явах зам тэгшлэх ажил хийж байсан. “Скрүпер” гэх алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийн хувьд ачааны машин очиж ажиж тээвэрлэхэд бартаа саад ихтэй байсан юм. Тухайн үед 21 цаг болж байсан байх. Гэхдээ цаг хараагүй. Тэр үед талийгаач Пүүжээ миний экскаваторын хажуугаар гарч байгааг нь би харсан. Тэрээр миний экскаваторын урд талаар гараад хажуухан байсан ухагдсан нүхний ирмэг хэсгээр явж байх үед явж баисан эрэг нь нурж нурсан эрэгтэй хамт унасан. Цаашаа хэрхэн унасан талаар бол харагдаагүй. Тэгээд би экскаватороо хурдан зогсоож буугаад талийгаачийн нурсан газар руу яваад очтол түүний толгойноос их хэмжээний цус гарчихсан нүүр нь доошоо харсан байдалтай байхаар нь түүний гарнаас нь татаад цээжин хэсгийг өндийлгөөд хартал нүүр нь тэгшрээд танигдахааргүй болж, тархи нь гойжсон байдалтай харахад нүд хальтирхаар байдалтай байсан. Тэгээд би хэсэг зуур балмагдаж хойш ухраад “ойр хавьд хүн байна уу” гэж дуудтал Идэрбаяр ах гүйгээд ирсэн. Тэгээд бусад хүмүүс нэмэгдээд ирсэн. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бичил уурхайн үйл ажиллагааг Баттөмөр гэх Дархан-Уул аймгийн хүн хариуцан бид нарыг цалинжуулан ажиллуулж байсан. Баттөмөр бид нарт техник тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах, ухагдсан нүх талбайд явах үедээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажиллах талаар амаар зааварчилгаа өгдөг байсан. Би тухайн бичил уурхайд ирэх үед л тухайн нүх ухагдсан байсан. Тэр нүхийг хэн хэзээ, хэрхэн ямар техник хэрэгслээр гаргасан талаар надад мэдсэн зүйл байхгүй. Талийгаач Пүрэвдоржийн хувьд хадам аав Идэрбаярын хамтаар тухайн газарт хадам аавынхаа экскаваторыг засварлахад туслахаар ирсэн юм шиг байсан. Тухайн өдөр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөн албан ёсоор Баттөмөрт ажиллаж байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 71-72-р ху/, 25.Гэрч Д.Ханзаяагийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний хувьд хуучин ухагдсан карерийн ирмэг дээр байсан алт угаах төхөөрөмж бүхий бууг холдуулахаар бууны ойр орчим байх буутай хамт хөдөлсөн шороо мөсийг экскаватороор ухаж холдуулж байсан. Ингэснээр бууг хөдөлгөх боломжтой болгосон юм. Уг бууг холдуулах гэж экскаватор ажиллуулж байхад талийгаач хуучин ухагдсан нүх рүү эрэг нурж хамт унаад хөлдүүс шороонд цохигдож нас барсан байдалтай байсан. Эрэг нурж хамт унаж байгааг би хамгийн түрүүнд харсан ба би хаалгаа онгойлгоод Наранболд руу “хөөш тэнд хүүхэд уначихлаа” гэж гараараа зааж хашгирахад Наранболд миний заасан зүг рүү гүйгээд очсон ба би экскаваторыг зогсоочихоод араас нь гүйгээд очсон. Гэтэл талийгаачийн толгой нь хэлбэр дүрсээ алдсан хөлдүүс шороонд цохигдсон байдалтай хэвтэж байсан яг хажууд нь буюу толгойн дэргэд нь хөлдүүс том шороо байж байсан би ойлгохдоо уг том шороонд толгой хэсгээрээ цохигдож нас барлаа гэж ойлгосон одоо ч тийм бодолтой байна. Би унаж байхыг нь яг нүдээрээ харсан юм. Эрэг нураад л доошоогоо хамт уначихсан юм. Миний үйл ажиллагаа явуулж байсан газраас 30 орчим метрийн зайд эрэг нураад байхыг нь харсан. Хуучин ухагдсан нүхний эрэг нь цууралт үүсээд суларсан л байсан байх, би сайн мэдэхгүй байна, тэгж л таамаглаж байна. Би экскаваторыг ажиллуулаад эргэх үед гэрэлд эрэг нурж хүүхэд унаж байгаа нь харагдсан юм. Экскаваторын шанаганы урт ойролцоогоор 7-8 метртэй талийгаачийн явж байсан газар хүрэх ямар боломжгүй. Талийгаач хажуугаараа хэвтсэн байдалтай цээжин хэсэг нь доошоо харсан толгой нь хажуу тийшээ харсан толгойны хэлбэр дүрс нь алдагдсан хавтгайрсан царай нь мэдэгдэхгүй байдалтай болсон байсан. Мөн толгойн хажууд нь цагаан тархи нь гойжсон байдалтай байсан би хараад үнэхээр нүд халтирсан. Миний бодлоор талийгаачийн толгой дээрээс нь хөлдүүс том шороо цохигдож толгойг нь бяцалсан гэж бодож байсан. Эрэг нураад унах үед толгой 13 дээрээс нь хөлдүүс шороо цохиод унасан байх яг намайг очих үед бол толгой дээр нь хөлдүүс том шороо байгаагүй. Харин яг толгойн хажууд нь байсан, ингэхээр цохигдоод хажууд нь унасан байх боломжтой байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 216-217-р ху/, 26.Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нагац ах Идэрбаяр болон түүний хүргэн хүү Пүрэвдорж нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн гол”-ын ам гэх газарт байрлах Баттөмөр гэх хүний эзэмшлийн бичил уурхайд Идэрбаяр ахын эвдэрхий экскаваторыг засварлах ажлаар хүрэлцэн ирсэн юм. Идэрбаяр ахын экскаваторын нассос нь болохоо больчихсон байсан бөгөөд арай гэж засварлаад ажиллагаанд оруултал радиатор нь ажиллагаагүй болсон юм. Тэр мэтээр засварын ажиллагаа үргэлжилсээр байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Идэрбаяр ах бид хоёр экскаваторын радиаторыг гэр рүү аваачаад засах ажил хийж байсаар орой болгож тухайн ажлаа болиод амарсан. Оройн 21 цагийн үед Идэрбаяр ах экскаватор руугаа түлхүүр багажаа хураахаар яваад хэсэг хугацаа болсны дараа талийгаач Пүрэвдоржийг ухагдсан нүхний эрэг нурсны улмаас нас барсан талаар хэлсэн. Нэгэнт нас барсан гэсэн тул би тухайн газар руу очиж талийгаачийг хараагүй. Харин шөнө аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирээд үзлэг хийснээр талийгаачийг осолдсон газраас нь гаргахад би тусалсан. Талийгаачийн нүүр нь танигдахааргуй болсон харагдаж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 77-78-р ху/, 27.Гэрч Ч.Наранболдын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуурай ах Баттөмөр гэх ахтай холбогдоод тухайн хүний бичил уурхайд 11 дүгээр сарын 18-ны өдөр экскаваторын засвар үйлчилгээ болон уурхайг нүүлгэх ажилд туслахаар ирсэн юм. Цалин хөлсийг тэд эд гэж тохиролцоогүй юм. Ямартай ч ажил үүргээ гүйцэтгэж дууссаны дараа хэдэн төгрөг өгөх байсан юм.2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний хувьд “Хюньдай 2900” маркийн Идэрбаяр ахын эзэмшлийн экскаваторт нь засвар үйлчилгээ хийхэд нь туслалцаж өнжсөн. Оройн 21 цагийн үед “Хюньдай 2900” маркийн экскаваторын бүхээг дотор дулаацаад сууж байхад Ханзаяа ах экскаватороороо өмнө ашигт малтмал олборлож байсан нүхнээс шороо хутган авч алт угаах зориулалт бүхий төхөөрөмжний ойролцоо асгаж автомашинд тээвэрлэх замыг нь засварлаж байснаа экскаватороо зогсоогоод хаалгаа онгойлгож над руу “хүүхэд уначихлаа Наранболдоо гүйгээрэй” гэж хашгирсан. Тэгээд би түүний гараараа даллаад заасан газар руу нь харахад өмнө нь ашигт малтмал олборлож ухсан байсан нүхний ёроол хавьцаа духанд зүүдэг гэрэл харагдахаар нь экскаватороос буугаад тэр зүг рүү гүйгээд духны гэрэл харагдсан газар руу буугаад очсон чинь Идэрбаяр ахын хүргэн Пүүжээ гэх залуу хэвтэж байсан. Миний хувьд Ханзаяа ахаас бага зэрэг түрүүлээд талийгаачийн байгаа газарт очсон юм. Талийгаачийн толгойноос цус гарсан харагдсан. Тэгээд хэсэг зуур миний ухаан санаа балмагдаад юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдсэн миний дэргэд Ханзаяа ах Идэрбаяр ах нар ирчихсэн байсан. Тэгээд би нурсан нүхний дээшээ гарсан. Талийгаач тухайн өдөр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ер нь бол хадам аавынхаа экскаваторыг засварлах ажлаар ирсэн гэж байсан. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Тухайн өдөр болон түүнээс өмнөх өдрүүдэд талийгаач хэн нэгэн хүнтэй маргалдсан, муудалцсан зүйл огт болоогүй. Бичил уурхайг Баттөмөр ах хариуцан ажиллуулж байсан юм. Баттөмөр ах аюулгүй ажиллагааны зааварчилгаа амаар өгдөг байсан. Тухайн нүхийг хэн хэзээ ухсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямартай ч тэр орчмын газар өмнө ашигт малтмал олборлоод эвдэгдсэн газар байсан. Миний мэдэхийн намайг ирснээс хойш ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаагүй. Харин намайг ирснээс өмнө олборлосон эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 79-80-р ху/, 28. Гэрч Ч.Наранболдын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Бид нарын байрласан байсан газрын нэрийг “Могойн голын ам” гэдэг байсан яг юу гэдэг нэртэй газарт байрласан байснаа мэдэхгүй байна. Тухайн газарт очиход хуучин ухагдсан талбайтай ямар нэгэн нөхөн сэргээлт хийгдээгүй хөлдүүс байдалтай байсан. Миний сонссоноор хуучин оросууд ухаад 14 орхисон газар гэж байсан бусад зүйлийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Ханзаяа хуучин карерийн эрмэг дээр байсан алт угаах төхөөрөмж бүхий бууг холдуулахаар бууны ор орчим байх буутай хамт хөлдсөн шороо мөсийг эксковатороор ухаж холдуулж байсан. Ингэснээр бууг хөдөлгөх боломжтой болгосон юм. Тэгэхгүй бол бууны суурь нь газарт шигдээд ус асгарч хөлдсөн ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан юм. Уг бууг холдуулж пааркалж тавих гэж байсан юм. Учир нь үйл ажиллагаа зогссон бүх техник хэрэгслээ нэг газарт пааркалж байрлуулж байсан юм. Өвлийн цагт үйл ажиллагаа явагдахгүй зөвхөн манаач л техникээ харж байрладаг юм. Энэ утгаараа бууг байрлуулах гэж эксковаторыг ажиллуулсан, тэрнээс алт угаах зорилгоор газар шороо ухаагүй юм. Уг бууг холдуулах гэж экскаватор ажиллуулж байхад талийгаач хуучин ухагдсан нүх рүү эрэг нурж унаад хөлдүүс шороонд цохигдож нас барсан байдалтай байсан. Эрэг нурж дарагдаж байгааг Ханзаяа ах хамгийн түрүүнд харсан ба над руу хашгирахад нь би очиж харсан юм. Хамгийн анх харсан хүн нь би байна. Талийгаач нас барсан газраас 30 орчим метрийн зайд Ханзаяа ах эксковатор ажиллуулж байсан юм. Ингэж ажиллуулж байхдаа талийгаачийг эрэг нураад унаж байхыг нь харсан байсан. Ингээд над руу хашгираад би хамгийн түрүүнд явж очсон юм. Миний хувьд талийгаачийн унасан нүхрүү гүйгээд очиход талийгаачийн толгой нь хэлбэр дүрсээ алдсан толгойных нь хажууд хөлдүүс том шороо байсан. Миний ойлгосноор уг хөлдүүс шороо эрэг нурж унах үед талийгаачийн толгой дээр цохигдоод хажууд нь байсан байх гэж бодож байна. Уг шороонд цохигдсоноос үүдэн нас барсан, тэрнээс толгойг нь өөр гэмтээх зүйл хажууд нь байгаагүй, гадаа хүйтэн өвөл болж байсан учир шороо бөөгнөрч хөлдсөн олон тооны хөлдүүс том том шороонууд нурсан байсан. Тухайн үед цагдаагийн ажилчид ирээд үзлэг шалгалт хийсэн энэ үед хөлдүүс том шороо хажууд нь байж байсан. Ханзаяа ахын хувьд экскаваторыг үйл ажиллагаа явуулж байсан газраасаа холдуулж байрлуулсан зүйл байхгүй үйл ажиллагаа явуулж байсан газартаа эксковатороо орхисон байхад нь цагдаа нар ирж үзлэг шалгалт хийсэн. Талийгаачаас 30 орчим метрийн зайтай экскаватор нь зогссон байсан намайг талийгаачруу гүйгээд очих үед араас Ханзаяа ах ирсэн юм. Ингээд ахиж экскаватор ажиллуулаагүй юм. Ханзаяа ахын хувьд экскаваторыг ахиж хөдөлгөөгүй байж байхад цагдаа нар ирсэн. Хуучин ухагдсан нүхний эрэг нь цууралт үүсээд суларсан л байсан байх би сайн мэдэхгүй байна. Тэгж л таамаглаж байна. Экскаватор ажиллаж байхад газар доргиогүй, нэг экскаватор ажиллаж байхад газар доргино гэж байхгүй шүү дээ. Талийгаач ямар учраас тухайн эрэг орчмоор явж байсныг нь хэлж мэдэхгүй байна. Талийгаач осолдох үед цаг орой болсон гадаа харанхуй байсан. Ингэхээр талийгаач урдах замаа сайтар харалгүй ан цав гарсан эрэгтэй газраас явж таараад нурж унасан болов уу гэж бодож байна. Ер нь тухайн газарт байсан ухагдсан нүхнүүдийн эрэг нь цууралт үүссэн ан цавтай байсан өдрийн цагаар их л болгоомжтой явдаг байсан. Миний бодлоор талийгаач залуу хүүхэд байсан учир ан цав гарсан эрэг орчмоор явж таараад ийм байдалд хүрлээ гэж бодож байна. Миний хувьд бол замаа сайтар харж болгоомжтой явдаг байсан. Яг бид нарын байрласан талбайд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс байгаагүй. Бууг чирж гаргахад зам шаардлагатай байсан учир зам тэгшилж гаргаж байсан юм. Уг тэгшилсэн замаар бууг чирж авч явах гэж байсан. Замыг тэгшлээгүй тохиолдолд бууг чирж явах боломжгүй учир нь буу өөрөө явах дугуйгуй, харин чарга бүхий төмөртэй байсан. Тухайн нүхэнд байх усыг соруулж аваад соруулах төхөөрөмжөө авах гэж байсан юм. Тэгэхгүй бол мөсөн доогуураа устай байсан учир соруулах төхөөрөмжийг авах гэж байсан юм. Ингээд соруулах гэж байхад хэрэг асуудал болсон байсан, тэрнээс усыг бол соруулж дууссан зүйл байхгүй дөнгөж л бэлтгэж байсан юм. Оройны 20 цаг өнгөрч байхад л гадаа харанхуй болсон байсан юм. Идэрээ ах талийгаачийн “ар гэрийхэнд хэллээ” гэж байсан. Хэсэг сандраад шоконд орсон байсан ба хэсэг хугацааны дараагаар тайвшраад Идэрээ ах гэрийхэнд нь хэлсэн байх. Тэрнээс Идэрээ ах хэсэг шоконд орсон хэцүү байдалтай байсан. Талийгаач нас барсан асуудалтай хэн нэгний буруу байхгүй. Ханзаяа ахын үйл ажиллагаа явуулж байсан газраас 30 орчим метрийн зайтай талийгаач нас барсан байсан, тийм хол зайд эксковаторын шанага хүрэхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 214- 15-р ху,/ 29.Гэрч О.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 15 23-ны өдөр өгсөн: ...Миний ажил үүргийн хуваарийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ашигт малтмалын тухай хуул, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, газрын хэвлийн тухай хууль, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний материалын эргэлтэнд хяналтанд тавих тухай хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах, хууль зөрчсөн этгээдүүдэд зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцох юм. “Буурал Ерөө” ХХК-ний хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай гурвалсан гэрээ байгуулан Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам” гэх газарт нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг 2017 оны 07 дугаар сараас эхээр явуулж 2017 оны 09 дүгээр сарын дундуур үйл ажиллагаагаа дуусгаад явсан юм. Тэрнээс хойш тус компани дахин үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед үйл ажиллагааг нь Буянханд гэх хүн хариуцан ажиллуулж байсан. Тус газарт “Гоулд Ланд” гэх нэртэй компаний лицензийн талбай байдаг бөгөөд өнгөрсөн 2017 оны хувьд “Гоулд Ланд”, “Буурал Ерөө”, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга нар бичил уурайгаар ашигт малтмал олборлох 151 дүгээр тогтоолын 3 дахь хавсралтанд заасны дагуу гурвалсан гэрээ байгуулж хуучин олборлолтонд өртөгдөж орхигдсон талбайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг “Буурал Ерөө” ХХК гардан явуулсан. Тус компани нийт 8 га талбайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд нөхөн сэргээлт хийсэн талбайг албан ёсоор хүлээлгэн өгсөн. “Могойн голын ам”анд тус компаниас өөр тусгай зөвшөөрөлтэй аж ахуи нэгж байгууллага байхгүй. Олон жилийн өмнө “Алтан дорнод Монгол” XХК нь Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам” гэх тухайн газарт албан ёсоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Түүний дараагаас тус газарт гар аргаар ашигт малтмал олборлогчид эвдэгдсэн талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 81-82-р ху/, 30.Гэрч Х.Алтынтасын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 02- ны өдөр өгсөн: ...Миний ажил үүргийн хуваарийн хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, байгаль орчинтой холбоотой багц хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавих, хууль зөрчсөн этгээдүүдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээг тооцох юм. “Буурал Ерөө” гэх нэртэй компаний талаар би мэднэ. Тус компани нь засгийн газрын 151 дүгээр тогтоолыг үндэслэл болгон тус тогтоолын 3 дугаар хавсралтанд заасан гэрээний загварын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга болон ашигт малтмал олборлох түсгай зөвшөөрөл эзэмшигч “Гоулд ланд” ХХК -тай ашиглалтын малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх гурвалсан гэрээг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулан үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш тасралтгүй 2017 оны 10 дугаар сарын аравд хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар нөхөн сэргээлт хийсэн талбайгаа Ерөө суманд хүлээлгэн өгсөн. Би Ш.Баттөмөр /хоч нэр Шараа/ гэх хүнийг танихгүй. Тус газарт “Гоулд Ланд” гэх нэртэй компаний лицензийн талбай байдаг бөгөөд тус талбайд гурвалсан гэрээний дагуу “Буурал Ерөө” ХХК ашиглалтын үйл ажиллагаа явуулсан юм. Өөр ямар нэг эрх олгогдсон аж ахуй нэгж байгууллага байхгүй. Олон жилийн өмнө “Алтан дорнод Монгол” ХХК нь Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн голын ам”ыг хамарсан газарт албан ёсоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Түүний дараагаас тус газарт гар аргаар ашигт малтмал олборлогчид эвдэгдсэн талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Мөн 2016 онд Сумын иргэдийн төлөөлөгчдийн 89 дүгээр тогтоолоор нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан “Могойн голын ам”анд бичил уурхайнууд үйл ажиллагаа явуулж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 83-84-р ху/, 31.Гэрч Х.Алтынтасын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” нэртэй газарт “Гоулд ланд” нэртэй компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгээр 64 га газарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Буурал Ерөө” нэртэй компани нь техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй ба уг комдани нь” Гоулд ланд” ХХК-иай болон сумын засаг даргатай гурвалсан гэрээ байгуулсан юм. Уг гэрээг 151 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн гэрээ байгуулж бичил уурхайн 16 зориулалтайгаар үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлт хийх 1 жилийн гэрээтэй байгаа юм. Уг гэрээ нь энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болно. Гэрээ дуусахад уг компаниуд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж Ерөө сумын засаг даргад хүлээлгэн өгөх ёстой юм. Одоогоор гэрээ дуусгавар болоогүй байгаа учир хүлээж аваагүй байна. “Могойн гол” гэдэг газарт хамаарна, дотор нь хувааж авч үздэг нэршил байдаггүй. 64 га газрын хэмжээг солбилцол цэгээр нь тогтоож болно. Тухайн компанийн цэг нь өөрсдөд нь байгаа байх Баттөмөр гэх хүнийг хамтран ажилласан эсэхийг тогтооход амархан. Хамгийн түрүүнд хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэхийг нь шалгах, дараа нь үйл ажиллагаа явуулсан талбайн цэгийг “Гоулд ланд” ХХК-ны эзэмшлийн талбайн цэгтэй харьцуулахад огтолж байгаа эсэх нь гарч ирнэ. Ингээд хууль бус үйлдэл үү гэдгийг нь тогтоож болно. Би одоо бол Баттөмөр гэх хүнийг зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан уу, явуулаагүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас солбилцолын цэгийг гаргаж өгнө. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 218-219- ху 32.Гэрч И.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 02- ны өдөр өгсөн: ...Өнгөрсөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай том хүү Пүрэвдорж хадам аав Идэрбаярын хамтаар уурхайд ажил хийхээр явсан юм. Хүү маань ажил хийхээр явснаасаа хойш надтай нэг ч удаа утсаар яриагүй. Харин ээжтэйгээ бол өдөр болгон шахуу ярьдаг байсан юм билээ. Хүү маань ажил хийхээр хадам аавынхаа хамтаар яваад хэд хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байх үед манай бэр охин Туул “ээжээ аав таньтай утсаар яръя гэж байна” гэж хэлээд хадам ээждээ утсаа өгсөн. Тэгсэн манай энхэр утсаар ярингуутаа чангаар орилоод “тэгээд миний хүүг аваачээ, тэгээд шаварнаас нь гаргаад аваачээ” гэж хэлэх үед би юу болсон талаар мэдэхээр эхнэрээсээ гар утсыг нь шүүрч аваад ярьтал манай худ “хүү чинь тархиндаа хүнд гэмтэл авчихлаа, түүнийг аврах ямар ч боломж байсангүй, тэрээр нас барчихлаа” гэж хэлэхээр нь түүнээс “тэгээд хүүг маань гаргаж авч болдоггүй юм уу, тэр нүхнээс нь гаргаж ирээч” гэж хэлснээ санаж байна. Нэг сэхээ орсон чинь манай эхнэрийн дүү нар ирчихсэн гэрээр нэг уйлаан болсон байсан. Тэгээд удалгүй хамаатан садны зарим хүмүүс болон худ, бэр охин Туул нарын хамтаар Сэлэнгэ аймаг руу хөдөлж талийгаачийг Ерөө суманд авч иртэл хүлээсэн. Талийгаачийн нүүр царай нь танигдахааргүй болж хэлбэрээ алдаж хавтгай болсон байсан. Би түүнийг зүүж явсан бөгж, шивээс хоёроор нь л таньсан. Хүүгийнхээ биеийн бусад хэсэгт өөр ямар нэг шарх гэмтэл байсан талаар анзаарч сайн хараагүй. Талийгаачийг түүний хадам аав Идэрбаяр “алтны уурхайд ажиллуулна” гэж хэлээд аваад явсан. Хүү маань надад хэлэхдээ “экскаватор барьж сурна” гэж хэлж байсан. Яг ямар ажил хийлгэхээр авч явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Талийгаач хүү маань хадам аавдаа их сайн, Идэрбаяр ч хүргэн хүүдээ их сайн байдаг байсан. Идэрбаяр надтай ярьж байхдаа “том ачааны автомашин жолооддог” гэсэн. Нэмж хэлэхэд хэрэг явдал болж талийгаач нас барсны дараа хүүгийн маань ажил явдал болж байх үед Идэрбаяр хүүг маань ямар шалтгааны улмаас нас барсан талаар хэлэхдээ “бид нар ээлжнээсээ буугаад нэгийн цуваанд алхаж явтал хамгийн ар талд хүн орилох шиг чимээ сонсогдохоор нь эргээд хартал хамгийн ард явж байсан талийгаач Пүүжээ эрэгтэй хамт нураад унасан” гэсэн зүйл ярьсан юм. Түүнээс хэд хоногийн дараа мөн ярихдаа “талийгаач ганцаараа байж байх үед эрэг нурж гэрийн буйрны чинээ шороонд талийгаач дарагдаад нас барсан” гэсэн зүйлийг эхнэр бид хоёрт ярьсан. Мөн түүний дараа саяхан ярихдаа “эрэг нурах чимээ гарахаар нь гүйгээд очтол талийгаач эрэгний доод хэсэгт хэвтэж байсан, түүний дэргэд Ханзаяа балмагдсан байдалтай сууж байсан” гэсэн гурван өөр зүйл ярьсан явдалд гайхаж байгаа. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 85-86-р ху/, 33.Гэрч Д.Ганбатын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ш.Баттөмөрийг би танина. Бид хоёр найзалж нөхөрлөөд 10 гаран жилийн хугацааг өнгөрөөж байна. Миний эзэмшилд “Хюньдай 4500 LC-7” загварын экскаватор мөхөөрөмж байдаг. Тус экскаватор төхөөрөмжинд ямар нэг бичиг баримт байхгүй. Өнгөрсөн 2017 онд Улаанбаатар хотын иргэн Эрдэнэбаатар гэх залуугаас 8.000.000/найман сая/ төгрөгөөр худалдан авсан. Тухайн экскаватор төхөөрөмж эвдэрч муудаад ажиллагаагүй болж тухайн залуу төмөрт тушаах гэж байхад нь би 17 худалдан аваад тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийгээд арай гэж ажиллагаанд оруулсан юм. Эрдэнэбаатар гэх залуу “Могойн голын ам” гэх газарт байх үедээ тэр экскаватор төхөөрөмжийг надад худалдан байсан юм. Тэгээд тэндээсээ тус экскаватор төхөөрөмжийг авч чадалгүй байж байгаад Баттөмөрт худалдахаар болж урьдчилгаа 10 сая төгрөгийг нь аваад өгсөн юм. Үлдэгдэл 5 сая төгрөгийг нь тэгж байгаад авахаар болсон. Миний эзэмшилд алт угаах зориулалт бүхий төхөөрөмж байдаг. Тус төхөөрөмж мөн Баттөмөрт байгаа. Ш.Баттөмөрийн хувьд төлөв, даруу, элдэв муу хорт зуршилгүй, хүн чанар сайтай залуу байгаа юм. ... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 87-88-р ху/, 34.Гэрч Ё.Буянханд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний эзэмшилд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Доосан 300 LCV” загварын 1 тооны экскаватор төхөөрөмж байгаа. Тус экскаваторыг найз Баттөмөрөөс 2018 оны 03 дугаар сарын сүүлээр өмнө авах байсан 15.000.000 төгрөгийн авцаандаа авсан юм. Гэхдээ тус экскаватор Баттөмөрийн нэр дээр бус түүний төрсөн хүү Дэлгэрсайханы эзэмшилд байсан. Албан ёсны бичиг баримтын хуулбарыг гаргаж өгч байна. Ш.Баттөмөрийн хувьд төлөв, даруу, хүн чанар сайтай хүн байгаа юм. Миний мэдэхийн өмнө хэрэг, асуудалд орж цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 174-175-р ху/, 35. Гэрч Б.Дэлгэрсайханы 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн. ...Миний эзэмшилд “Доосон” загварын экскаватор байсан. Одоо бол миний нэр дээр биш Буянханд гэх хүний нэр дээр шилжсэн. Аав маань өрөндөө тэр хүнд өгсөн юм. Миний аавын хувьд даруу төлөв, сайхан сэтгэлтэй, буйр суурь сайтай, ажилч хичээнгүй, хүнд их тусархуу хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 178-р ху/, 36.Гэрч нар нүүрэлдүүлж 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Д.Ханзаяа: Би тухайн өдөр алт угаах зориулалт бүхий “скрүпер” гэх нэртэй төхөөрөмжийг зөөвөрлөх ажилд бэлтгээд ачааны тээврийн хэрэгсэл явах зам завсарын ажлыг “Доосан” загварын экскаватор төхөөрөмжөөр гүйцэтгэж байхад оройн 21 цагийн үед талийгаач Пүрэвдорж миний экскаваторын урд талаар гарч 30 орчим метрийн зайд байх өмнө ухагдсан байсан нүхний эрэг дээгүүр явж байх үед тухайн эрэг нь нурж талийгаач эрэгтэй хамт унасан. Тэгэхээр нь би экскаваторын хаалга онгойлгоод ойролцоо байсан Наранболд руу “Хүүхэд уначихлаа Наранболдоо гүйгээрэй” гэж хашгирсан. Тэгээд би экскаватороо унтраагаад суудлынхаа араас гар чийдэнгээ аваад Наранболдын араас гүйгээд очиж талийгаачийн нурсан эрэг рүү буухад Наранболд “Заяа ахаа нэмэргүй болчихсон юм шиг байна” гэж хэлээд миний хажуугаар эрэг рүү гарсан. Харин би талийгаач руу очоод түүний цээжин хэсгийг нь өндийлгөж харахад түүний нүүр царай нь танигдахын аргагүй болж хэлбэрээ алдсан. Тархи задарсан байгаа харагдсан. Тийн аймшгийн үйл явдал болсон учир би маш ихээр цочирдоод ухаан санаа балартаад эргээд эрэг рүү гарах гэж байхад Идэрбаяр ах эрэг рүү бууж ирсэн. Түүний дараагаар бусад хүмүүс цуваад ирсэн. ...Ч.Наранболд: Тус өдөр би “Хюньдай 2900” загварын экскаваторын засвар үйлчилгээ хийхэд Идэрбаяр ахад тусалж өнжсөн. Оройн 21 цагийн үед “Хюньдай 2900” загварын экскаваторын бүхээгт дулаацаад хөгжим сонсоод сууж байтал Ханзаяа ах экскаваторынхаа хаалгыг онгойлгоод гараараа ухагдсан нүх рүү заагаад “Хүүхэд уначихлаа, гүйгээрэй” гэж хашгираад байсан. Тэгэхээр нь би тэр заасан зүг рүү харахад нүхэн дотор духанд зүүдэг гэрэл харагдахаар нь тэр зүг рүү гүйгээд нүх рүү буугаад очтол талийгаач хэвтэж байхаар түүнийг татаж өндийлгөж үзэх санаатай тонгойход толгойноос нь цус гарсан хаашаа харсан нь мэдэгдэхээргүй аймар болчихсон хэвтэж байсан тул би маш их айж балмагтаад буцаад эрэг рүү гарахаар иргээд хартал Ханзаяа ах хажууд ирсэн байсан. Тэгээд эрэг дээр гарахад Идэрбаяр ах надтай зөрөөд эрэг рүү буусан. Тэгээд ойр байсан Сүхболд, Ганбилэг нарыг дуудахаар явж дуудсан. Ийм л асуудал болсон. ...Ханзаяа: Хэрэг гардаг өдрөөс хойш миний хувьд маш ихээр цочирдож орой хүртэл нойр хүрэхээ больсон. Хэрэг гарсны дараа тус мэдүүлгийг өгөхдөө зарим болсон зүйлийг мартаж, санаад орхигдуулан ярьсан юм шиг байна. Талийгаач эрэг дээрээс нураад унах үед би түрүүлээд харсан бөгөөд харсан даруйдаа Наранболд руу 18 хашгирч “очоорой” гэж хэлсэн. Тэгээд Наранболд надаас арай түрүүлээд талийгаачийн унасан эрэг рүү очсон. Би ардхан талд нь очсон. Түүний дараагаар Идэрбаяр ах ирсэн нь үнэн. Түүнээс биш би худал мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй. Талийгаач хадам аавыгаа дагаад тухайн газарт ирсэн. Тэрээр Баттөмөрөөс цалин хөлс аван ажилласан зүйл байхгүй байх. Хадам аавынхаа эвдэрхий экскаваторын засварын ажилд нь туслалцаж байгаа харагддаг байсан. хэрэг гардаг өдөр талийгаач ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Ч.Наранболд: Миний мэдэх зүйл Ханзаяа ахынхтай ижилхэн. Нэмж ярих зүйл байхгүй. ...Д.Ханзаяа: Хэрэг гарсны дараа шөнө Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирэх үед бол техник хэрэгслүүдийг холдуулсан, зөөвөрлөсөн зүйл огт байгаагүй. Харин хэргийн газар үзлэг дууссаны дараагаар Ш.Баттөмөрийн шийдвэрээр экскаваторуудыг нэг дор нь байрлуулсан. Хэрэг гарсан газар нь үлдээх юм бол эд анги нь хулгайд алдагдах магадлалтай тул дор байрлуулсан юм. ...Ч.Наранболд: Гэрч Д.Ханзаяа ахын хэлдэг үнэн зөв. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 179-180-р ху/, 37. Гэрч Д.Ханзаяа, Х.Идэрбаяр нарыг нүүрэлдүүлж 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд авсан. ...Д.Ханзаяа: Би тус өдөр алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг зөөвөрлөх ажилд бэлтгээд ачааны тээврийн хэрэгсэл явах зам засварын ажлыг “Доосан” загварын экскаватор төхөөрөмжөөр гүйцэтгэж байхад оройн 21 цагийн үед талийгаач Пүрэвдорж миний экскаваторын урд талаар гарч өмнө ухагдсан байсан нүхний эрэг дээгүүр явж байх үед тухайн эрэг нь нурж талийгаач эрэгтэй хамт унасан. Тэгээд би экскаваторынхаа хаалга онгойлгоод ойролцоо байсан Наранболдын араас гүйгээд очиж талийгаачийн нурсан эрэг рүү буухад Наранболд “Заяа ахаа нэмэргүй болчихсон юм шиг байна” гэж хэлээд миний хажуугаар эрэг рүү гарахаар явсан. Харин би талийгаач руу очоод түүний цээжин хэсгийг нь өндийлгөж харахад түүний нүүр царай нь танигдахын аргагүй болж хэлбэрээ алдсан. Харахад үнэхээр нүд халтирахаар болсон байсан. Тэгээд би маш ихээр цочирдож, ухаан санаа балмагтаад эргээд эрэг рүү гарах гэж байхад Идэрбаяр ах эрэг рүү бууж ирсэн. Түүний дараагаар бусад хүмүүс ирсэн. Х.Идэрбаяр: Тус өдөр би өөрийн эзэмшлийн “Хюньдай 2900” загварын экскаваторын хажуунаас багаж хэрэгслээ хурахаар очих үед эрэг нурах болон хүн орилох чимээ гараад нүхний эрэг рүү хоёр хүн цуваад гүйж очиж байгаа харагдсан. Тэгээд би тэр зүг рүү гүйгээд очих үед ухагдсан нүхний эрэг рүү Наранболд гарч ирж байсан. Харин Ханзаяа талийгаачийн хажуунаас эргэж эрэг рүү гарах гэж байгаа харагдсан. Тэгээд би эрэг рүү буугаад талийгаач руу явж очоод цээжин хэсгийг нь өндийлгөж үзтэл хүргэн хүүгийн маань нүүр, царай нь танигдахын аргагүй болоод үнэхээр аймшигтай болсон байсан. Түүнээс хойш хэдэн хором юу болсон талаар ямар нэг зүйл санахгүй байна. Нэг мэдсэн миний хүү Сүхтөмөр миний хажууд ирчихсэн миний гарнаас татаад “ааваа дээшээ гаръя” гэж хэлээд бид хоёр нүхний эрэг дээр гарсан. Миний хүү Сүхтөмөр миний гарнаас татаад намайг дээшээ нүхнээс гаргасан талаар санахгүй байж байгаад саяхан санасан. Ямартай ч надаас түрүүлээд Ханзаяа, Наранболд нар талийгаачийн осолдсон газар руу очсон талаар баттай санаж байна. Өмнө өгсөн мэдүүлэгтэй Наранболд, Ханзаяа нарыг андуураад тийм зүйл ярьсан байж магадгүй юм. Одоо бол болсон зүйлийн талаар сайн бодож мөн Ханзаяатай зөвлөлдөж ярьж байна. Талийгаачийн нурсан эрэг рүү гүйгээд очих үед нүхэн дотор талийгаачийн ойролцоо Ханзаяа байсныг андуурч Наранболд мэтээр ярьсан юм шиг байна. Тухайн орой гадна харанхуй байсны зэрэгцээ тийм аймшигтай үйл явдал болсон учир ухаан, санаа балмагтаад мартаж, санаад 2018 оны 02 дугаар сарын 23- ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Ханзаяа, Наранболд хоёрыг андуураад ярьсан юм шиг байна. Түүнээс биш би болсон хэргийн талаар худал мэдүүлсэн, хэн нэгнийг гүтгэсэн зүйл огт байхгүй. Тухайн үед би хоёр хүн ухагдсан нүхний эрэг рүү очиж байгааг харсан даруйдаа араас нь гүйгээд очсон. Очих үед Наранболд эрэг рүү гарсан. Харин Ханзаяа эрэг рүү гарахаар эргэж байсан. Би “юу болов оо” гэж хэлэхэд Ханзаяа, Наранболд хоёрын хэн нь хэлсэн нь бүү мэд “хаашид нэмэргүй болчиж, өнгөрчиж” гэж 19 хэлсэн. Нүхний эрэг рүү хэн нь түрүүлж гүйж очиж байгааг бол ялгаж салгаж хараагүй. Болсон зүйлийн талаар дараа нь Наранболд болон Ханзаяа нараас асууж тодруулахад Наранболд талийгаачийн байгаа газар луу түрүүлж очсон гэсэн. Талийгаач хэн нэгэн хүнд цалинжин ажиллахаар очсон зүйл байхгүй. Хадам аав намайг дагаад л ажил төрөл сурахаар ирсэн. Миний хувьд худуудтайгаа болон талийгаачид “аавтайгаа яваад ажил сурчих юм бол нэг сарын 2.500.000/хоёр сая/ мянган төгрөгийн цалин аваад ажиллах боломжтой шүү дээ” гэсэн зүйл ярьж байсан. Тэрнээс биш тэд эдээр цалинжуулна гэж “Могойн голын ам” гэх газар руу дагуулж явсан зүйл байхгүй. Талийгаач хүүгээ тэр газарт аваад очсон маань л буруу боллоо. Ийм асуудал болсонд надад үнэхээр хэцүү байна. Худууд маань ч намайг ихээр буруутгах боллоо. Мөн талийгаачийг тухайн газар орон руу “дагуулаад яв” гэсэн худуудад ч буруу зүйл байгаа гэж бодож байна. Худууд маань “хүүгээ аваад яв” гэж хэлээгүй бол би түүнийг авч явахгүй байсан. Авч яваагүй бол ийм асуудал болох ч үгүй байсан. Худууд маань ямар учраас талийгаачийг “Могойн голын ам” гэх газар руу дагуулаад яв гэсэн юм гэхээр хүргэн хүү маань заримдаа “Пи Си” гэх тоглоом тоглоод гадуур тэнээд байдаг учраас түүнийг дагуулаад яваач гэсэн. Тэрнээс биш би ганцаараа санаачлаад түүнийг тус газар руу дагуулаад явсан зүйл байхгүй. Гэр бүлийн хүрээнд ярилцаад л түүнийг дагуулж явсан. Д.Ханзаяа: Талийгаач хадам аав болох Идэрбаяр ахыг дагаад л тухайн газарт ирж ажил төрөлд нь туслалцаж байсан. Х.Идэрбаяр: Миний санаж байгаагаар талийгаач 2 том хэмжээний хөлдүүсийн засвар хэсэгт хэвтэж байсан. Мөн талийгаачийн дээд талд маш том хэмжээний чулуу байсан. Талийгаач дээр бол ямар нэг шороо чулуу байгаагүй. Д.Ханзаяа: Идэрбаяр ахын хэлснээр талийгаач том хэмжээний хоёр хөлдүүсийн гол хэсэгт хэвтэж байсан. Мөн хажууд талд нь том хэмжээний чулуу хүртэл байсан. Хэрэг гарсны дараа шөнө Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирэх үед бол техник хэрэгслүүдийг холдуулсан, зөөвөрлөсөн зүйл огт байгаагүй. Харин хэргийн газрын үзлэг дууссаны дараагаар Ш.Баттөмөрийн шийдвэрээр эксваторуудыг нэг дор нь байрлуулсан. Х.Идэрбаяр: Эксватор төхөөрөмжүүдийг нэг доор парклан байрлуулахгүй юм бол эд анги нь хулгайд алдагдах зэрэг аюултай тул байсан байрнаас нь хөдөлгөн байрлуулсан юм. Д.Ханзаяа: Миний хувьд хэд хэдэн удаа Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Надад болсон хэргийн талаар худал мэдүүлсэн зүйл огт байхгүй. Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу удаа дараа ирж мэдүүлэг өгөхөд замын зардал, тухайн өдрийн гэрийн ажил алдагдаж надад чирэгдэл ихтэй байна. Болж өгвөл дахин ирмээргүй байна. Хэзээ дуудах бол гэхээр хөдөө, гадаа явж ажил төрөл хийж чадахгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 181-183-р ху/, 38.Гэрч И.Туулын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн. ...Талийгаач нөхрийг маань 2017оны 11 дүгээр сарын эхээр аав Идэрбаяр өөрийнхөө ажилд туслуулахаар явсан юм. Хэд хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой нөхрийг маань нас барсан талаар надад аав маань хэлсэн. Эрэг нураад нас барсан гэсэн. Түүнийг цалинжуулан ажиллуулахаар авч явсан хүн байхгүй. Аав нөхөрт маань хэлэхдээ “дагаж яваад ажил сурчих юм бол дараа нь ажил хийгээд хэдэн төгрөг олоход өөрт нь хэрэгтэй” гэсэн. Тэгээд л тэр аавыг дагаад явсан. Талийгаач явснаасаа хойш өдөр болгон надтай утсаар ярьдаг байсан. Ярих үедээ ажилчдын тогооч хийж байна, машин тэрэг жолоодож үзсэн талаараа ярьдаг байсан. Өөр ямар нэг зүйл ярьдаггүй байсан. Талийгаач бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 184-185-р ху/, 39.Гэрч С.Хүрэлбаатарын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баттөмөр гэж хүнийг танихгүй. Би “Буурал Ерөө” ХХКд 2017 оноос хойш ажиллаж байна. Эзэмшлийн талбайгаас хойшоо байрласан байсан миний мэдэж байгаагаар 2017 оны 08-09 сарын хооронд ирж байрласан санагдаж байна 2 монгол гэр техник хэрэгсэлтэй ирж байрласан байсан. Компанийн эзэмшлийн талбайгаас залгуулаад байрласан байсан байх, компаний захирал Мөнхбаяр гэж хүн байгаа. Үйл ажиллагаа явуулж харагдаагүй би сайн мэдэхгүй байна.Ямартай ч ирж 20 байрласан харагдсан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 8-9-10-р ху/, 40.Гэрч Аминхундагийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баттөмөр гэдэг хүн танихгүй. “Буурал Ерөө” гэх газар 2017,2018 онд ажиллаж байна. 2017 оны 8 сард намар байх компанитай ойролцоо буюу хойшоо техниктэй 2 монгол гэртэй хүмүүс ирж байрласан харагдсан өөр хүмүүс байгаагүй байх. Харахад экскаватор, буу тоног төхөөрөмж, техник байсан, ажиллаж байхыг нь бол хараагүй, харахад засвартай байх шиг байдаг байсан. Өдөрт ээлжинд гардаг болохоор сайн анзаарч харж байгаагүй. Ямартай ч байрлаж байсан өвөл буугаад явцгаасан. Манайхаас зайтай байрлаж байсан. Сүүлд сонсоход шороод хүн дарагдаж нас барсан гэж л сонссон, Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 11-12-р ху/, 41.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн №133 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачийн гавал тархины ил гэмтэл. Гавлын орой, зулай хэсгийн бяцрал, хугарал. Нүүр, хамрын хянга нуруу, самалдаг, ухархай ясны цөмрөл. Дух, чамархай, дагз ясны цуурал, хугарал. Дээд, доод эрүүний хөндлөн хугарал. Суурь ясны бяцарсан хугарал. Тархины бүтэн няцрал, тасралт. Хүзүүний 1,2-р нугалмын хөндлөн хугарал. Уртавтар тархи, гүүрэн хэсгийн няцрал, дарагдлын ором. Бага тархины няцралт. Духны зүүн урд хэсгийн язарсан шарх, Зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, шанааны зулгаралт, цус хуралт. Зүүн гуя, өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт. Баруун өвдгөний өнгөц зулгаралтын зөөлөн эдийн няцралийн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд нь аюултай хүнд гэмтэл болно. 3. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 5. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй. 6. Талийгаач гавал тархины ил гэмтэл, дарагдлын улмаас цус алдалт, ШОК-н хүндрэлээр нас баржээ. 7. Талийгаачийн цус О /I/бүлгийн харьяалалтай байна.гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 91-92-р ху/, 42. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 1.1 Олборлолт явуулсан талбайд хүн, мал унаж гэмтэхээс хамгаалсан хаалт тавьж тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй нь Бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 1.2Ашигт малтмалыг самарч гаргаж ухсан нь Бичил уурхай аюулгүй ажиллагааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 1.3Ашигласан хоосон орон зайг буцааж дүүргэх, хаалт, хашаа босгох, анхааруулах тэмдэг тавиагүй нь Бичил уурхай аюулгүй ажиллагааны 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. 2.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хэн тухайн газарт олборлолт явуулсан нь тодорхойгүй тул буруутай этгээдийг тогтоох боломжгүй байна. 3. Асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал илэрсэнгүй. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 103-р ху/, 43. Сэлэнгэ аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18-05-038/04 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.“Могойн гол”ын дунд хэсэг гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд, уг газарт ямар ч аж ахуй нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдогүй. 2. “Могойн гол” дунд хэсэг гэх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Гоулд ланд” ХХК, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Бэрхесорсиз ХХК байна. Ш.Баттөмөрийн ашиггт малтмал олборлосон энэхүү талбай нь тухай аж ахуй нэгжүүдийн талбайтай давхцаагүй болно. 3. Ашигт малтмал хайх, ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн ажлын төлөвлөгөө, Байгаль орчинд 21 нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна. 4.БАОЖЯ-наас олгосон “Газрын хэвлийд техникийн болон биологийн нөхөн сэргээлт” хийх тусшай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тухайн сум орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулсанаар нөхөн сэргээлт хийнэ. 5.Ш.Баттөмөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 520.656 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдалд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 109-113-р ху/ 44.“Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №СЭА-50 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 1. Солонгос улсад үйлдвэрлэгдэж “Doosen300 LCV” маркийн экскаватор нь өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 15.000.000/арван таван сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 200-р ху/, 45.“Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №СЭА-51 дугаартай шигжээчийн дүгнэлтэнд: 1.Солонгос улсад үйлдвэрлэгдэж “Hyundai 4500 LC-7” маркийн экскаватор/хуучин/ нь өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 15.000.000/арван таван сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 201-р ху/, 46.Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №1062 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: \ 1. Шүүх эмнэлгийн өмнөх дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачийн гавал тархины гэмтэл амьд үед үүсгэгдсэн байна. 3. Талийгаачийн гавал тархины гэмтэл нь толгой хэсгээр хатуу мохоо болон өнцөг ирмэгтэй зүйлд дарагдаж шахагдах хавчигдах үед үүсэх боломжтой гэмтэл байх бөгөөд өндрөөс унах үед үүсгэгдээгүй байна. ...гэх дүгнэлт, /2-р хх-ийн 91-92-р ху/, 47.Сэлэнгэ аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №18-05-038/12 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг: 1.“Могойн гол”ын дунд хэсэг гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгодоогүй бөгөөд, уг газарт ямар ч аж ахуй нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй. 2.Дархан-Уул аймгийн иргэн Ш.Баттөмөрийн хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт явуулсан ч голын гольдрол өөрчлөгдөөгүй. 3.Ш.Баттөмөрийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт хууль бус ашиглалт явуулснаас Байгаль орчинд учирсан хохирлыг Б.Пүрэвдоржийн унаж нас барсан ухагдсан талбайн хэмжээгээр тооцоолон гаргав. “Хууль бус ашиглалтын нийт өртөгдсөн талбайг GPS-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд: буюу 0.02га, Нийт өртөгдсөн талбайдаа техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй учир гүнийг нь 2.5мээр тооцов. 4.Байгаль орчмыг хамгаалах тухайс хуулийн 49-р зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол нь 552х3=1.656 төгрөг болно. 5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 15.600х5=78.000 төгрөг болно. 6.Ш.Баттөмөрийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (1656+441.000+78.000) нийт 520.656 (Таван зуун хорин мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв. 48.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокуроын тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, 22 гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 05-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-12, 13-18, 2-р хх-ийн 01-07-р ху/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 19- 21-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-28-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 29-31, 32-35-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /1-р ххийн 222-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 223-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 90, 102, 108, 199, 2-р хх-ийн 28-29, 2-р хх-ийн 81, 3-р хх-ийн 05-06, 17-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 98, 100, 104, 106, 114, 116, 192-193, 202, 2- р хх-ийн 34, 96, 104, 3-р хх-ийн 12, 20-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 99, 105, 115, 191, 203, 2-р хх-ийн 33, 95, 103, 3-р хх-ийн 13, 21-р ху/,эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай, /1-р хх-ийн 130, 2-р хх-ийн 122-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 120-122-р ху/,яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 123-125, 198,220-221, 2-р ххийн 35-37, 112-р ху/, Ерөө сумын үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн бүртгэл, /2-р хх-ийн 40-53-р ху/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1-р хх-143-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /1-р хх-ийн 145-153-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, //1-р хх-ийн 162, 2-р хх-ийн 114–р ху/,хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 163-164, 206, 236-237, 2-р хх-ийн 61, 158, 160, 3-р хх-ийн 22, 24, 54-р ху/,шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 165, 207, 209, 238, 2-р хх-ийн 60, 159, 184, 3-р хх-ийн 23, 53-р ху/, дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол, /2-р хх-ийн 78-80, 98-100, 3-р хх-ийн 39-41-р ху/,хохирол төлсөн тухай баримт /1-р хх-ийн 231-р ху/,оршуулгын зардалтай холбоотой баримтууд, /2-р ххийн 137-156-р ху/,мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ш.Баттөмөр нь 2017 оны 07 сараас 11 дүгээр сарын 15 өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,ашиглах үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж 520,656 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Н.Сүхболдын ... уурхай буух гэж байсан тул бэлтгэж тавьсан жижиг сажиг тоног төхөөрөмж, ачааг зөөвөрлөх ажил хийсэн. Бичил уурхайг Баттөмөр гэх хүн хариуцан ажиллуулдаг юм Баттөмөртэй ямар нэг хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй. Харин бичил уурхай буух хүртэл нэг өдрийн 50.000 төгрөгөөр цалинжин ажиллахаар амаар тохиролцоод хүрэлцэн ирсэн байсан юм... Бичил уурхайд Ганбилэг, Наранболд, Ханзаяа, Идэрбаяр, Ганбаатар, Сүхтөмөр, талийгаач, Баттөмөр ах, болон отогт тогооч хийж байсан нэг эмэгтэй гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан. .../1-р хх-ийн 46- 47, 49-р ху/, гэрч Б.Ганбилэгийн ... 2017 оны 07 дугаар сарын 11-нд “Могойн гол” гэх газарт Ш.Баттөмөрийн нөхөн сэргээлт хийж байгаа отог дээр ажиллахаар ирсэн. Одоо хүртэл ажиллаж байна. Эвдэрсэн экскаваторт засвар хийж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой шанаганд наалдсан мөсийг гэсгээхээр Сүхээ гэх залуутай нь хамт шанаган дотор нь гал түлж байсан. Манай бригад ажлаа зогсоогоод буухаар техник хэрэгслүүдээ цэвэрлэж янзалж байсан .../1-р хх-ийн 52-53-р ху/, гэрч Х.Идэрбаярын ...Могойн голын ам” гэх газарт Баттөмөрийн бичил уурхайд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баттөмөрийн экскаватор болон өөрийн эзэмшлийн экскаватороо засварлаж ажиллагаанд оруулан уурхайг нүүлгэх ажилд туслалцахаар өөрийн хүргэн Б.Пүрэвдоржийн хамтаар ирсэн байсан юм... /1-р хх-ийн 61-62-р ху/,гэрч И.Сүхтөмөрийн... 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Баттөмөр ахын уурхай буух санаатай техникүүдээ засаж сэлбэх зэрэг ажил хийгдэж байсан юм. ... /1-р хх-ийн 61- 62-р ху/, гэрч Д.Ханзаяагийн...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах, Баттөмөр гэх хүний эзэмшлийн бичил уурхайн нүүлгэлтийн ажилд туслахаар ирсэн. Миний хувьд өдрийн 50.000 төгрөгөөр ажиллахаар Баттөмөртэй тохиролцсон юм. .. 1-р хх-ийн 71-72-р ху/, 23 гэрч Б.Ганбаатарын ... Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нагац ах Идэрбаяр болон түүний хүргэн хүү Пүрэвдорж нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Могойн гол”-ын ам гэх газарт байрлах Баттөмөр гэх хүний эзэмшлийн бичил уурхайд Идэрбаяр ахын эвдэрхий экскаваторыг засварлах ажлаар хүрэлцэн ирсэн юм. ... /1-р хх-ийн 77-78-р ху/, гэрч Ч.Наранболдын ... Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуурай ах Баттөмөр гэх ахтай холбогдоод тухайн хүний бичил уурхайд 11 дүгээр сарын 18-ны өдөр экскаваторын засвар үйлчилгээ болон уурхайг нүүлгэх ажилд туслахаар ирсэн. .. /1-р хх-ийн 79-80-р ху/, гэх мэдүүлгүүд болон Сэлэнгэ аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын газрын №18-05-038/04, №18- 05-038/12 тоот шинжээчийн дүгнэлтүүд, мөн 1-р хх-ийн 125-р хуудсанд шүүгдэгчийн өөрийнх нь яллагдагчаар өгсөн ...”Анх тус газарт ашигт малтмал олборлох санаа зорилготойгоор очсон маань үнэн. Гэхдээ ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Хэдий ашигт малтмал олборлоогүй ч гэсэн зам засах зэрэг бусад байдлаар газрын хэвлийнд хохирол учруулсан зүйл байгаа. Тухайн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчинд 520.656 төгрөгний хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч учирсан хохиролыг бүрэн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна”.../1-р хх-рийн 126-р ху/, гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. Мөн 2017 оны 07 сараас 11 дүгээр сарын 15 өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,ашиглах үйл ажиллагаа явуулж байсан Ш.Баттөмөрийн уурхайг нүүлгэх ажилд туслалцахаар өөрийн хүргэн Б.Пүрэвдоржийн хамтаар очсоны улмаас иргэн Б.Пүрэвдорж нь ухагдсан нүхний ирмэг дээгүүр явж байхад эрэг нурж нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үлдсэн болох нь гэрч Н.Сүхболдын... Талийгаач руу Наранболд түрүүлээд очсон юм шиг байсан. Ганбилэг бид хоёр экскаваторын шанаганд наалдсан мөсийг дугуй шатаагаад гэсгээж байхад Наранболд гүйж ирээд бид хоёрыг дуудсан. Бид хоёр яваад очих үед талийгаачийн осолдсон нүхний эрэг дээр Ханзаяа, Сүхтөмөр, Идэрбаяр ахын хамаатан Ганбаатар нар зогсож байсан..., гэрч Б.Ганбилэгийн.,. Гал түлээд байж байтал Наранболд гарч ирээд “эрэг нурчихлаа. Наадахаа орхиод хүрээд ир, Пүүжээ эргэнд даруулаад нас баричхлаа” гэж хэлээд дуудсан..., гэрч Д.Ханзаяагийн ...Тухайн үед 21 цаг болж байсан байх. Тэр үед талийгаач Пүүжээ миний экскаваторын хажуугаар гарч байгааг нь би харсан. Тэрээр миний экскаваторын урд талаар гараад хажуухан байсан ухагдсан нүхний ирмэг хэсгээр явж байх үед явж баисан эрэг нь нурж нурсан эрэгтэй хамт унасан..., гэрч Ч.Наранболдын ...Тэгээд би түүний гараараа даллаад заасан газар руу нь харахад өмнө нь ашигт малтмал олборлож ухсан байсан нүхний ёроол хавьцаа духанд зүүдэг гэрэл харагдахаар нь экскаватороос буугаад тэр зүг рүү гүйгээд духны гэрэл харагдсан газар руу буугаад очсон чинь Идэрбаяр ахын хүргэн Пүүжээ гэх залуу хэвтэж байсан..., гэрч ,Х.Идэрбаярын ... Ингээд юмаа хураагаад байж байтал гэнэт нэг хүн орилоод пир гээд л эрэг нурсан. Тэнд ажиллаж байсан Нараа эрэг рүү гүйж очиж байгаа харагдсан. Араас нь Ханзаяа гүйж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэд нарын араас гүйгээд очсон. Харахад алт олборлохоор ухсан байсан нүхний эрэг нураад, нурсан шороон дотор доор хүргэн маань хэвтэж байсан..., гэрч И.Сүхтөмөрийн ...Оройн 21 цагийн үед би уурхайн техникүүдийн засвар үйлчилгээ хийгдэж байсан газар руу очих үед тэнд байсан хүмүүс айсан сандарсан байдалтай, манай хүргэн дүү ухагдсан нүхний эрэгтэй хамт нурж унан нас барсан байдалтай байсан..., гэрч Б.Ганбаатарын ... Оройн 21 цагийн үед Идэрбаяр ах экскаватор руугаа түлхүүр багажаа хураахаар яваад хэсэг хугацаа болсны дараа талийгаач Пүрэвдоржийг ухагдсан нүхний эрэг нурсны улмаас нас барсан талаар хэлсэн. Нэгэнт нас барсан гэсэн тул би тухайн газар руу очиж талийгаачийг хараагүй... гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, хуулдьд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн 24 төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзсэн болно. Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгчээс оршуулгын зардалд 7.086.160 төгрөг гаргуулан хохирогчид олгуулж, мөн хуулийн 508.2, 508.4.1-д зааснаар талийгаачийн насанд хүрээгүй хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сарын 137.000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс сар бүр гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч 50.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхив. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс оршуулгын зардалд 7.086.160 төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн боловч завсарлага авсан хугацаандаа уг төлбөрийг төлж барагдуулсан, эд мөрийн баримтаар экскаваторын 1 ширхэг компьютер, жанам 1 ширхэг, стартер 1 ширхэг хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СДИ шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүзйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1, 2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Шомбонэржийн Баттөмөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох”, мөн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай
2.Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.2, 508.4.1-д зааснаар талийгаачийн насанд хүрээгүй хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сарын 137.000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс сар бүр гаргуулсугай
3.Хохирогч 50.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.
4.Шүүгдэгч Боржигон овогтой Шомбонэржийн Баттөмөрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6- р зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх хязгаарлалт тогтоож, дээрхи шийдвэрүүдийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай,
5.Мөн Шүүгдэгч Боржигон овогт Шомбонэржийн Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баттөмөрт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Баттөмөрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ш.Баттөмөрт мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Ш.Баттөмөрт 25 мэдэгдсүгэй
10.Шүүгдэгч Ш.Баттөмөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ш.Баттөмөрөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосен 300LCV” маркийн экскаваторын үнэ 15.000.000/арван таван сая/ төгрөг, “Хюндай 4500 LC7” маркийн экскаваторын үнэ 15.000.000/арван таван сая/ төгрөг, нийт 30.000.000/гучин сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгуулсугай.
12.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн экскаваторын компьютер 1 ширхэг, жанам 1 ширхэг, стартер 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
13.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Баттөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч болон, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
18.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН