Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 987

 

    

 

 

 

 

 

 

 

 

                            Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургууль, захирал Ц.Цэвэгсүрэн /утас”99270901/-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдраг баг Хөвөнтийн 6-5 тоотод оршин суух Палаа овогт Лхагвадоржийн Алимаа /утас:88200489/-д холбогдох

мэргэжлийн зэргийн нэмэгдэл 1 485 195 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэвэгсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сургуулийн бага ангийн багш Л.Алимаа Өмнөговь аймгийн Манлай сумаас 2014 оны 09 сард шилжин ирж ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газрын дарга Д.Баасанхүүгийн 2013 оны 10 сарын 23-ны өдрийн Б/32 тоот тушаалаар олгогдсон “Тэргүүлэх багш” зэргийн үнэмлэхтэй, зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15%-иар сар бүр авч байсан. Өмнөговь аймгийн Манлай сумын Тэргүүлэх зэрэгтэй багш нарын нэрсийн жагсаалтанд багш Л.Алимаагийн нэр байхгүй байсан учраас түүнээс мэргэжлийн зэргийн нэмэгдэл 1 485 195 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн б/16 тоот “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тушаалаар багш Л.Алимаа нь мэргэжлийн “Тэргүүлэх багш” зэрэгтэй болох нь тогтоогдож байх тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, бид эвлэрч байна гэв.

        Хариуцагч Л.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсрлоын сургууль Өмнөговь аймгийн Манлай сумаас 2014 оны 09 сард шилжин ирж ажиллаж байна. Өмнөговь аймагт ажиллаж байх хугацаандаа багшлах мэргэжлийн “Тэргүүлэх багш” зэргийг зохих журмын дагуу авсан. Гэтэл Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газрын дарга миний нэрийг жагсаалтанд бичихдээ гээгдүүлснээс болж ийм байдал гарсан. Энэ талаар би Өмнөнговь аймгаас лавлагаа хүсч баримтыг авсан ба намайг багшлах мэргэжлийн “Тэргүүлэх багш” зэрэгтэй багш нарын нэрсийн жагсаалтаас орхигдуулсан байна, нөхөн бичилтийг хийсэн гэсэн байгаа. Үүнийг захирал ойлгож хүлээн авсан, бид эвлэрч байна гэв.

                      

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэгсүрэн нь Л.Алимаад холбогдуулж зэргийн нэмэгдлийн төлбөр 1 485 195 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан байна.

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан бичгээр багш Л.Алимаа нь мэргэжлийн “Тэргүүлэх багш” зэрэгтэй болох нь тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигчид эвлэрсэн гэж тайлбарлаж байна.

         Зохигчид харилцан ойлголцож эвлэрч байгаа нь хуульд харшлахгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д” ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийн заалттай нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэгсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Алимаад холбогдох 1 485 195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ