Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00781

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 10 210/МА2026/00781

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193/ШШ2026/00352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: барьцааны 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 699 м.кв талбайтай газрыг 412,920,000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас багаар үнэлсэн, өөрийн хөдөлмөрөөр 500,000,000 төгрөгөөр барьсан үл хөдлөх хөрөнгө тул бодит үнэ цэнийг мэдэж байгаа гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, газрыг хуульд заасны дагуу битүүмжлэн хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Шинжээчээс тогтоосон үнэлгээ зах зээлийн ханшаас бага гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, мөн хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан, талууд мэтгэлцжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2024/00704 дүгээр шүүгчийн захирамжаар *******, ******* нараас 64,114,717 төгрөг гаргуулж *******-д олгох, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд 14 төрлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 19-22/

3.2.Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 193/ШЗ2025/00472 дугаар шүүгчийн захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, улмаар 193/ГХ2025/00103 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 42-44/

3.3.Хариуцагч байгууллагаас 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 25310227/03 тоот тогтоолоор нэр бүхий 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилснээс маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, хороо, гудамж, ******* тоот хаягт байрлах, 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг дахь 699 м.кв талбайтай газрын хамт битүүмжилсэн, улмаар 2025 оны 1 сарын 11-ний өдрийн 25310227/04 тоот тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг зөрчөөгүй байна. /хх 49, 51-55/

3.4.Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, өмчлөгч *******гаас 2025 оны 1 сарын 13-ны өдөр 500,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч тал эс зөвшөөрч үнэлгээ тогтоох хүсэлтийг гаргасан, улмаар талууд тохиролцоогүй үндэслэлээр хариуцагч байгууллагаас 2025 оны 1 сарын 24-ний өдрийн 11/05 тоот тогтоолоор -ийн үнэлгээчин шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д нийцжээ. /хх 56, 83, 85/

Талууд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудад маргаангүй байна.

 

4.Томилогдсон шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 412,920,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, улмаар үнэлгээ үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5.Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу явагдсан, хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн маргаанд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна.

 

5.1.Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай 2025 оны 1 сарын 27-нд, 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд биет үзлэг хийж танилцсан, улмаар хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, байршил, дэд бүтэц /төвлөрсөн цахилгаанд холбогдсон, цэвэр бохир бие даасан, нам даралт, пийшин цахилгаан халаалт, гараж террастай/ зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон ойролцоо байрших 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа дурдсан байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцжээ.

Тухайн харьцуулсан хөрөнгүүд үнэлэгдэж буй хөрөнгөтэй адил дүнзэн хийцлэлтэй зуслангийн зориулалттай хөрөнгө талаар тайланд тусгагдсан, түүнчлэн үнэлэгдсэн хөрөнгөөс үйлчилгээний жижиг жижиг байшингууд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгө болох нь шүүхийн шийдвэрт нэрлэн заасан байдлаар тогтоогдсоноос гадна шинжээч томилох тогтоолд бусад үл хөдлөх эд хөрөнгийг хамт үнэлэх талаар тусгагдаагүй тул үйлчилгээний жижиг байшингуудыг салгаж үнэлсэн, ОХУ-аас импортолсон дүнзээр хийгдсэн, гүний худаг, цэвэр бохир, дэд бүтцийг шийдсэн хөрөнгө байсан гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.2.Нэхэмжлэгч үнэлгээ зах зээлийн үнээс бага буюу хөрөнгийг барьж байгуулахад 500,000,000 төгрөгөөс илүү зардал гарсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх зөв дүгнэсэн.

 

6.Хэргийн баримтаар төлбөр төлөгч *******д үнэлгээний тайланг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/2580 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн тухай баримт авагдсан хэдий ч шинжээчээс хариуцагч байгууллагад тухайн үнэлгээний тайланг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлцсэн баримт авагдсан байх тул тухайн мэдэгдлээр үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах саналыг хариуцагч байгууллагад гаргасан баримт хэрэгт авагдсан байх тул энэ өдрөөр үнэлгээний тайланг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцнэ.

Иймд энэ хугацаанаас хойш тоолбол нэхэмжлэгч 2026 оны 0 сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193/ШШ2026/00352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

О.ОДГЭРЭЛ