| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/38456/И |
| Дугаар | 210/МА2026/01034 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01034
2026 05 08 210/МА2026/01034
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/07213 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Гэм хорын хохиролд 13,482,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* холбогдуулан гэм хорын хохиролд 13,482,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2025 оны 8 дугаар сарын 15-наас 16-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явах үед ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* урсгал сөрж зам тээврийн осол гаргасан, үүний дараа ******* улсын дугаартай ачааны автомашины жолооч ******* дахин араас мөргөж зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 16,405,000 төгрөгөөр тогтоосноос ******* тал хувийг төлсөн тул үлдэх 50 хувь 8,405,000 төгрөг, мөн эрүүл мэндэд учруулсан хохиролд 952,300 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,500,000 төгрөг, нийт 13,482,300 төгрөг гаргуулна гэж,
Харин хариуцагчаас татгалзлын үндэслэлээ: Шөнө болж байсан тул өөдөөс ирж буй автомашины гэрлийн гялбаанд осол гарсан эсэхийг мэдэх боломжгүй байсан. Тухайн хоёр машин осол гаргаад ослын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байсан бол дахин осол гарахгүй байсан гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.
4.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
4.1. аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн осол гарсан үйл баримтад талууд маргаагүй ч тухайн осолд хариуцагч гэм буруутай эсэх маргааны зүйл болсон байна.
4.2.Хэрэгт аймгийн Цагдаагийн газраас нээсэн 2534001620 тоот зөрчлийн хэргийн холбогдох баримтууд авагджээ. Уг баримтуудаас үзвэл зам тээврийн осолд мөргөлдсөн гурван тээврийн хэрэгслийн жолооч нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, осол хэний буруутай үйлдлээс болж гарсан болохыг тогтоолгохоор 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч томилсон байх боловч зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон уг шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч гэм бурууд маргаж байгаа энэ тохиолдолд зөрчлийн хэргийн явцад хийгдсэн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон тухайн дүгнэлт хэрэгт ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байхад түүний үр дагаврыг шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлэх, чиглүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
5.Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/07213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 291,362 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
О.ОДГЭРЭЛ