Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар   210/МА2026/00528

 

   2026            03            11                                        210/МА2026/00528

  

 

“*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/00144 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,673,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

       ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

2. Нэхэмжлэгч “*******” СӨХ нь хариуцагч*******д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 5,673,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн хариуцагч талаас гаргасан баримыг нэхэмжлэгч талд танилцуулж, мэтгэлцүүлээгүй атлаа уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх залруулах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй ба нөгөө талаас шүүх уг эрхийг эдлэх боломжийг олгож, хэргийн материалтай танилцуулах үүргийг хүлээнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нараас 2025.12.25-ны өдөр нийт 10 хуудас баримтыг гаргасан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан хэргийн оролцогчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, талууд нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох талаар мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй.

 4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/00144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” СӨХ-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,729 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                                   Г.НЯМСҮРЭН