Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1030

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/01030

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 1-66 тоотод оршин суух Тэмээчин Хүрэлбаатарын Болормаа /РД:ЛЮ72021528, утас:990863245/-гийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Замт сүжийн 5 дугаар гудамж 3 тоотод оршин суух Армагууд овогт Нарантунгалагийн Төрбаяр /РД:НХ89011213 утас:88081646, 99944770/-т холбогдох

Гэмт хорын хохирол нийт 9214000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Төрбаяр нь 2015 оны 06 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Ногоон даваа гэх газар 14-47 УНТ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Отгонбаярын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Н.Төрбаярт холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Н.Төрбаяр нь оршуулгын зардал болон бусад төлбөрт нийт 9214000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3 000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 3000000 төгрөгийг хариуцагч Н.Төрбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Төрбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Осол болсон шалтгааныг дүгнэлтэнд хоёр тал Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг тогтоосон. Миний машины зөв талын урд дугуйны бул салж унаад зам чөлөөлөх боломжгүй болж зам дээр машинаа орхиод аваарын гэрлээ асааж ослын тэмдгийг өөрийн баримжаагаар 25-30 орчим алхаад дугуйны хамт тавьсан байсан. Тэгтэл миний тавьсан ослын тэмдгээс 20-иод метрийн цаанаас тойрч гараад миний машиныг өнгөрч 30-аад метр явж байгаад талийгаачийн машин унасан. Тэр хооронд тормозны мөр байгаагүй. Энэ хэрэгт өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Гэвч би буян бодож, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Н.Төрбаяраас 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг хариуцагч бүрэн төлөхөөр зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан ... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177324 төгрөгийн тал хувь болох 88662 төгрөгийг улсын орлогоос, 88662 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Болормаагийн нэхэмжилсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Н.Төрбаяр бүрэн төлж барагдуулна гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 88662 төгрөгийг улсын орлогоос, 88662 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ