| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0923/И |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1032
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг 1-1 тоотод байрлах ЭТҮ ХХК /РД:4124243/, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал /утас:88003734/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Заамар сумын Тосон багийн иргэн Жаяд овогт Жанлавын Болдхуяг /РД:НН82050570, утас:99047291/-д холбогдох
Гэм хорын хохирол 5120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭТҮ ХХК нь 2007 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ба Төв аймгийн Заамар сумын Тосон багийн нутаг, Сүүл буга гэх газар 287 га талбайг 2015 оноос хойш түрээслэн үр тариа тариалж байна. Гэтэл Ж.Болдхуяг нь өөрийн 50 толгой малаа манай тариалангийн талбайд бэлчээж Тариалангийн тухай хуульд заасныг зөрчиж мөн хуулийн 24 дүгээр зүйийн 24.1.1-д заансаар толгой тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1/3 буюу 64000 төгрөгөөр тооцож нийт 5120000 төгрөгийг нэхэмжилж байсан. Хариуцагч Ж.Болдхуяг нь 2000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Болдхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай 50 тооны мал ЭТҮ ХХК-ийн тариалангийн талбайд орж сүйтгэсэн нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 2000000 төгрөгийг төлөх боломжтой, үүнийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭТҮ ХХК-ийн төлөөлөгч О.Даваажаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Ж.Болдхуягаас 2000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч зохигчид эвлэрч, шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96870 төгрөг төлснийг дурдаж 2000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 46950 төгрөгийн тал хувь болох 23475 төгрөгийг улсын орлогоос, 23475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ЭТҮ ХХК-ийн нэхэмжилсэн 2000000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч Ж.Болдхуяг нь бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 23475 төгрөгийг улсын орлогоос, 23475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ