Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1094

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр баг Аргал 1-3 тоотод оршин суух Боржигон овогт Жавсангийн Үнэнбат /РД:НЬ58082575, утас:99061373/-ын нэхэмжлэлтэй,

Тус сумын 2 дугаар баг Хөшөөтөд оршин суух Боржигон овогт Цэндийн Батзориг /РД:ЧГ75112613, утас:96059795/-д холбогдох,

Ногоон тэжээл худалдсаны үнэ 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Үнэнбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Батзориг нь 2014 оны 10 сарын 20-ны өдөр надаас малын ногоон тэжээл 1 боодлыг нь 5000 төгрөгөөр тооцож 200 боодлыг худалдаж авсан. Одоо үлдэгдэл 400 000 төгрөгийг өгөхгүй, өнөөдрийг хүрсэн учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Батзориг нь миний нэхэмжилсэн 400 000 төгрөгөөс 350 000 төгрөгийг төлсөн, үлдэх 50 000 төгрөгийг анх нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг буруу тодорхойлсон байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, одоо бидний хооронд маргаан байхгүй тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Үнэнбатаас малын ногоон тэжээл худалдаж авсан нь үнэн. Нэхэмжлэгч Ж.Үнэнбатын нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 төгрөгийг түүний банкны дансанд шилжүүлж, төлсөн. Ж.Үнэнбат нь анх нэхэмжлэл гаргахдаа тооцоогоо алдаж, нэхэмжлэлээ гаргасан байна. Одоо бидний хооронд тооцоо байхгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд Ц.Батзориг нь 2014 оны 10 сарын 20-ны өдөр малын ногоон тэжээлийг нэхэмжлэгч Ж.Үнэнбатаас худалдаж авсан байна.

Нэхэмжлэгч Ж.Үнэнбат нь 400 000 төгрөгийг хариуцагч Ц.Батзоригоос гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг алдаж 50 000 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Батзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 350 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тайлбарыг баримтаар ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Үнэнбатын нэхэмжилсэн 350 000 төгрөгийг хариуцагч Ц.Батзориг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийн тал хувь болох 6 375 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  нэхэмжлэгч, хариуцагч нар  давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                         

 

 

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ