| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/17131/И |
| Дугаар | 210/МА2026/01116 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01116
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08759 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
3,793,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хариуцагч хуушуурын мухлаг буюу ТҮЦ ажиллуулахад мөнгө хэрэгтэй байна гэж 3,000,000 төгрөгийг дансаар, 3,143,000 төгрөгийг худалдан авсан барааныхаа үнийг төлүүлэх байдлаар тус тус надаас зээлж авсан, мөн миний дүү *******ээс зээлж авсан байсан зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүднээс дахин 1,000,000 төгрөг зээлдүүлээч гэсний дагуу *******ийн данс руу 1,000,000 төгрөгийг *******гийн өмнөөс шилжүүлснээр нийт 7,143,000 төгрөгийг надаас зээлж авсан , зээлийг буцаан төлөхийг шаардахад 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,350,000 төгрөгийг буцаан төлсөн үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөр 3,793,000 төгрөг, алданги 948,250 төгрөг, нийт 4,741,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3,793,000 төгрөг болгож багасгасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран хуушуурын мухлаг ажиллуулах, 2 талаасаа тус бүр 3,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт болгон оруулах, орлогын 30 хувийг тэнцүү хуваан авахаар, зардлыг хуваан хариуцахаар харилцан тохиролцсон, өөрт ногдох 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн, нэхэмжлэгчээс зээлсэн 3,000,000 төгрөгийг 3,350,000 төгрөг болгон эргүүлэн төлсөн, ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 22 хоног хамтран ажиллаад цаашид хамтарч ажиллаагүй, 22 хоногийн хугацаанд 18,491,600 төгрөгийн орлого олсны 30 хувийг ашиг гэж бодоход 5,547,480 төгрөгийн ашиг олсны тал хувь болох 2,773,740 төгрөг *******т олгогдохоос *******т 4,748,500 төгрөгийг олгосон, 22 хоногийн хугацаанд ТҮЦ-ний түрээсийн төлбөрт 590,000 төгрөг, шатахууны зардалд 450,000 төгрөг, цахилгааны зардалд 600,000 төгрөг, нэхэмжлэгч манайд амьдарч байсан ба байрны төлбөрийн түүнд оногдох зардал 244,000 төгрөг, нийт 1,894,000 төгрөгийн зардлын тал хувь болох 947,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах ёстой, ашигт илүү олгосон мөнгө 1,974,760 төгрөг, хариуцах ёстой зардал 947,000 төгрөг, буцаан төлсөн мөнгөн дүн зэргийг нэгтгэн тооцоход нэхэмжлэгчид 78,240 төгрөгийг буцаан төлөхөөр байгаа ба алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* банкин дахь *******-ийн эзэмшлийн ******* тоот данснаас *******гийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг бараа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.2. ******* банкин дахь *******-ийн эзэмшлийн ******* тоот данснаас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олон удаагийн гүйлгээгээр худалдан авсан бараатай холбоотой гэх 3,142,150 төгрөгийн зарлага гарсан;
3.3. ******* банкин дахь *******-ийн эзэмшлийн ******* тоот данснаас *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн;
3.4. ******* банкин дахь *******гийн эзэмшлийн ******* тоот данснаас *******-ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр нийт 3,299,500 төгрөгийг цалин, 68, d, 45к, болормаа 59к зэрэг гүйлгээний утгатай шилжүүлсэн;
******* банкин дахь *******гийн эзэмшлийн ******* тоот данснаас *******-ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг оюунаад болормаагаас гэсэн утгатай, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 244,800 төгрөгийг байрны мөнгө оюунаад өгөв гэсэн утгатай, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөгийг болормаагаас оюунцэцэгт гэсэн утгатай, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг болормаагаас 100к шилжүүлэв гэсэн утгатай, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг болормаагаас оюунаад гэсэн утгатайгаар буюу нийт 3,594,800 төгрөгийг тус тус шилжүүлсэн;
4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаанаас гадна хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгчийн хариуцагчид зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийн зарим хэсэг нь хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн хураамж мөн эсэх, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хүрээнд талуудын үүрэг дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болсон байх боловч талуудын хооронд 6,000,000 төгрөгийн хэмжээнд уг харилцаа үүссэн, хариуцагчийн өмнөөс бусдад 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болсон, тухайн харилцаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. ******* банкин дахь *******-ийн эзэмшлийн ******* тоот данснаас *******гийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг хэдийгээр бараа гэсэн гүйлгээний утгатай шилжсэн ч уг 3,000,000 төгрөгийг *******ээс *******д зээлдүүлсэн гэдэгт болон *******гийн *******ээс зээлж авсан байсан зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг ******* нь *******гийн хүсэлтээр түүний нэрийн өмнөөс төлж барагдуулсан, уг 1,000,000 төгрөгийг ******* нь *******т хожим төлж барагдуулахаар тохиролцсон гэдэгт зохигчид маргадаггүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа 4,000,000 төгрөгийн хэмжээнд үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хариуцагч нь бусдаас авсан байсан зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгчээр төлүүлж, хожим өөрөө нөхөн төлөхөөр харилцан тохиролцсоныг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа гэж дүгнэсэн байх ба даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул зохигчдын хооронд үүссэн уг харилцаа даалгаврын гэрээний шинжийг бус зээлийн гэрээний шинжийг агуулсан байна.
5.2. Нэхэмжлэгч нь дээр дурдсан 4,000,000 төгрөгөөс гадна 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бараа худалдан авахад зарцуулсан 3,143,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарладаг боловч хуушуурын мухлаг хамтран ажиллуулсан талаарх зохигчдын тайлбар, ******* банкин дахь *******гийн эзэмшлийн ******* тоот данснаас *******-ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр нийт 3,299,500 төгрөгийг цалин, 68, d, 45к, болормаа 59к зэрэг гүйлгээний утгатай шилжүүлсэн байдал зэргээс дүгнэхэд тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
5.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнд шилжүүлсэн дээрх 3,299,500 төгрөгийг өөрийн цалин байсан гэж тайлбарласан боловч 22 хоногийн хугацаанд 12 удаа тогтмол бус хэмжээгээр буюу борлуулалтаас хамаарсан байх боломжтой өөр өөр дүн бүхий мөнгөн хөрөнгө нэхэмжлэгчээс хариуцагчид шилжсэн нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний эсхүл хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
5.4. Харин хариуцагч нь талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон ба Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт талууд хураамж төлөхөөр тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтарч хуушуурын мухлаг ажиллуулах, ашгаа хуваахаар харилцан тохиролцсон, мөн хураамжийн хэмжээг тус бүр 3,000,000 төгрөг байхаар тогтоож, нэхэмжлэгч нь бараа худалдан авахад 3,143,000 төгрөг зарцуулсан буюу хураамжаа бүрэн төлсөн, хариуцагч нь өөрт ногдох хураамжийг нэхэмжлэгчээс зээлж авах байдлаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон.
5.5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 6,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа, 1,000,000 төгрөгийн хэмжээнд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг дээр дурдсан байдлаар давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч нь нэхэмжлэгчид зээлж авсан 4,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлж авсан 3,000,000 төгрөгийг 3,350,000 төгрөг болгон эргүүлэн төлсөн гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,350,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.
Харин *******ээс зээлж авсан байсан зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлсэн боловч харилцан тохиролцсоны дагуу уг 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул төлөгдөөгүй үлдсэн 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
7. Хамтран ажиллах гэрээний хувьд талууд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 22 хоног хамтран ажиллаж нэхэмжлэгч гэрээнээс гарсан байх ба гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасны дагуу биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах хуулийн зохицуулалттай.
7.1. Хариуцагч нь зохигчдын хамтын ажиллагааны хугацаанд нийт 18,491,600 төгрөгийн орлого олсон гэх тооцооллыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг тооцооллыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаагүй тул хамтран ажиллах гэрээ цуцлагдах хүртэл 18,491,600 төгрөгийн орлого олсон гэж үзнэ. Үүнээс зохигчдын оруулсан хураамж 6,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 12,491,600 төгрөгөөс үйл ажиллагааны зардал 947,000 төгрөг, түрээсийн төлбөр 525,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 11,019,600 төгрөгийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж зааснаар тэнцүү хуваахад гэрээний нэг талд ногдох мөнгөн дүн 5,509,800 төгрөг болж байна.
Уг үнийн дүнгээс хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр ашиг байдлаар шилжүүлсэн нийт 3,299,500 төгрөгийг хасаж тооцоход үлдэх мөнгөн дүнгийн хэмжээ нь 2,210,300 төгрөг болж байх ба үүн дээр нэхэмжлэгчээс анх хураамж төлөхөд илүү төлсөн 143,000 төгрөгийг нэмж тооцоход нэхэмжлэгчид ногдох хөрөнгийн хэмжээ нь 2,353,300 төгрөг болж байна.
7.2. Дээрх тооцоогоор нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,353,300 төгрөгийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 948,250 төгрөг гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 948,250 төгрөгөөр багасгасан байх тул алданги шаардсан шаардлагын талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
9. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 6,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа, 1,000,000 төгрөгийн хэмжээнд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн 7,000,000 төгрөгийн үнийн дүнгээс хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 3,350,000 төгрөгийг хасаж үлдэх 3,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, хамтран ажиллах явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид шилжүүлсэн 3,299,500 төгрөгийн талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс өмнө дурдсан байдлаар залруулан дүгнэж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөг, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасны дагуу 2,353,300 төгрөг, нийт 3,353,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
10. Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчид хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 3,000,000 төгрөг, зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийг хариуцагч тус тус төлж барагдуулсан, одоо төлөх төлбөр, хуваах хөрөнгө байхгүй байхад хариуцагчаас 3,650,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн байх боловч хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 3,353,300 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
11. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08759 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 3,353,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 439,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...73.350... гэснийг 68,602 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.УУГАНБАЯР