Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 501

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч: “*******” ХХК

 

          Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: /

 

22372507 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны Булган тооцооны төв нь А.*******, хамтран зээлдэгч Ш.******* нартай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2103-82072 тоот зээлийн нэмэлт гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан 28649800 /Хорин найман сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуу/ төгрөгийн зээлийг жилийн 26.4 %-ийн хүүтэй, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

Зээлийн барьцаанд:

1.Гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар Зш Г-1103000159, №0000194388,

Г-1103000134, №000181015, Г-1103000045, №000084742, Хувийн сууц 90мкв Ү-1103000041, №000094267,

2.Ачааны автомашин /ford transit/, 5-н ханатай гэр 1ш, mөмөр пин 2ш, dлокны машин, шавар зуурагч, 40тн контейнер /Чингэлэг/ 1ш, барааны үлдэгдэл зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч А.*******, хамтран зээлдэгч Ш.******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Зээлдэгч А.*******, хамтран зээлдэгч Ш.******* нар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 224 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч А.*******, хамтран зээлдэгч Ш.******* нар нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 18835400 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3049489 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 487617 төгрөг, нийт 22372507 төгрөг байна.

А.******* хамтран зээлдэгч Ш.******* нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 22372507 төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч А.*******, Ш.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “Хариуцагч А.*******, Ш.******* нар нь *******ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 22.372.507 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг *******инд төлж хохиролгүй болгох нь үнэн” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч А.*******, Ш.******* нар нь “*******” ХХК-ийн 22372507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.*******, Ш.******* нар нь 22372507 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269813 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Ш.*******  нараас улсын тэмдэгтийн хураамжид 134906,5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 134906,5 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-нд олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ