| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0486/и |
| Дугаар | 502 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 502
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:/,
32971195 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны Гурвантэс тооцооны төв нь М.*******, хамтран зээлдэгч Б.******* нартай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 78 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан 50000000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.
Зээлийн барьцаанд:
1. Гуанз, зочид буудал газрын хамт Г-1104000025, Ү-1104000096 мкв
2. Ланд-100 маркын автомашин, цэвэр ус бүрэн автомат тоног төхөөрөмж, 5-н ханатай гэр 1ш, 32, 42 инчийн өнгөт зурагт 2ш, буудлын ор 8ш зэргийг барьцаалсан.
Дээрх зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч М.*******, хамтран зээлдэгч Б.******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь нь хүчин төгөлдөр юм.
Зээлдэгч М.*******, хамтран зээлдэгч Б.******* нар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 132 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч М.*******, хамтран зээлдэгч Б.******* нар нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 30714285 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2227699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 29211 төгрөг, нийт 32971195 төгрөг байна.
Зээлдэгч М.*******, хамтран зээлдэгч Б.******* нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 32971195 /Гучин хоёр сая есөн зуун далан нэгэн мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ. гэжээ.
Хариуцагч Ц.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.*******, Б.******* нар *******наас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 32971195 төгрөгний мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж *******ийг хохиролгүй болгоно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч Ц.*******, Б.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “Хариуцагч Ц.*******, Б.******* нар *******наас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 32971195 төгрөгний мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж *******ийг хохиролгүй болгоно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.******* нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК-тай ******* овгийн Маамаагийн ******* нэрээр зээлийн гэрээ байгуулсан ба 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* овгийн *******гийн ******* нэрээр иргэний үнэмлэх солиулж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбаруудаар нотлогдож байна. Иймд ******* ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн хариуцагч нь Ц.******* байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ