Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 726

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг А.Сарангэрэл даргалж, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нарыг оролцуулан Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдох “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Д.Б миний нэр төрийг сэргээн уучлал хүсэж, энэ тухайгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд нээлттэй мэдээлэхийг даалгаж, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын бичгээр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн аваад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 

“...1. Б тал нь нэхэмжлэгч Д.Б-гийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгоно.

2. Б тал нь нэхэмжлэгч Д.Б-гийн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эвлэрлийн гэрээ батлагдах хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийнэ.

3. Б тал нь 30,000,000.0 /гучин сая/ төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, тэтгэмж, нийгмийн асуудал шийдвэрлэх зэрэгт тооцон олгохоор тохиролцсон. Б тал нь уг төлбөрөөс холбогдох хуульд заасан хувь хүний орлогын албан татвар болон Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зохих шимтгэлийг хасч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор А талын Худалдаа хөгжлийн банкны 495016377 тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ.

4.Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон тухай хүсэлтээ бичгээр өгнө.

5.Ажлаас чөлөөлсөн тогтоолын огноог шүүхийн захирамж гарсан өдрөөр тооцно.

6.Энэ гэрээ нь Б тал гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

7.Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал буюу А тал нь үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б******* нар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх “Эвлэрлийн гэрээ” болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж,...эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан  тохиролцож  байгуулсан  эвлэрлийн  гэрээгээ  шүүхэд бичгээр гаргаж 

өгсөн байх тул нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаар албан бичгээр Б.Э*******т, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Ш.Б*******ид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан бүх эрхийг эдлэхээр итгэмжлэл олгосон тул уг итгэмжлэлийг үндэслэн Б.Э******* Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг төлөөлж, Ш.Б******* Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б******* болон хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б******* харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ