Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 392

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Б.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа

Шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-т холбогдох эрүүгийн 1918005220409 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.О 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчидийн 1 дүгээр гудамжны 11а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

-2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял,

-2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

-2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

 

Шүүгдэгч Н.О- нь:

-2019 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар  сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах “Очир” төвийн гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ч.Э-ын 7040УБО улсын дугаартай Тоёота приус-30 загварын авто тээврийн хэрэгслийн багажнаас эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 972000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2019 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт жалганд иргэн Б.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

-2019 оны 08 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 98 дугаар гудамжны 110 тоот эзэнгүй байшинд Б.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хэвлий, баруун гарын шуу, зүүн өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би архи уусан согтуу явж байгаад харсан  машиныхаа хаалгыг нь татаж үзэхэд онгорхой байхаар нь дотор нь байсан эд зүйлсийг авсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.

...Би 2019 оны 07 дугаар сарын 22-нд ногоо хураалтан дээр Мөнхзул гэх хүнтэй танилцаж байсан. Тэгээд тэр орой бид 2 бэлгийн харьцаанд орсон.

...Тухайн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас орж ирээд “Хараа” голын эрэг дээр хамт архи уусан. Тэрнээс хойш согтуу байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна.

...Би ажил төрөл хийж, хохирол төлбөрийг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр намайг Н.О- гэрээс чирч гаргаад, эзэнгүй байшин руу намайг авч явахдаа архи уусан, согтуу байсан. Жижигхэн хутгаар намайг хутгалж  “ална, чи миний талаар эцэг эхдээ хэлсэн байна.” гээд байсан. Намайг “болиоч ээ” гэхэд болихгүй байсан. Дараа нь эрүүл болсон хойно нь хэлэхэд “уучлаарай, согтуудаа тэгсэн байна, дахиж тэгэхгүй ээ” гэхэд нь “за за” гээд уучилсан. Гэтэл дараа нь дахиад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ надад хүч хэрэглэх гэхэд нь би эцэг, эхдээ хэлэх гэхэд миний гар утсыг авчихаад өгөхгүй байсан.

...Намайг алгадаж унагаагаад, архины шил хагалаад дүрэх гэж үзээд, тал кимбаб байсныг миний доод эрхтэн рүү хийсэн.

...би биеэрээ хохирсон учир гомдолтой байна.  Эм тариа хийлгэсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт 646411 төгрөг нэхэмжилнэ. Гэмтэл авч эмнэлэгт хэвтэхдээ 300000 төгрөг төлсөн боловч эмнэлэг энэ талаар баримт өгөөгүй, баримтаа авах гэж олон удаа эмнэлэг орсон боловч олж авч чадаагүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5, 101/,

-Хэрэг учрал гарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  “Очир” төвийн гадаа автомашины зогсоол дээр 7040УБО улсын дугаартай Тоёота Приус-30 загварын авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-7/,

 

-Н.О-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10/,

-Ч.Э-над машин дотроос алдагдсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-13/,

 

-Хохирогч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны 14 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн “приус-30” маркийн 70-40 УБО улсын дугаартай авто машиныг “Очир” төвийн урд талын зогсоол дээр үлдээж хөдөө яваад өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны 16:30 минутын үед машинаа авах гээд иртэл миний машины арын багааж онгорхой дотор нь байсан эд зүйлсийг ухсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.

...хар өнгийн дөрвөлжин дээд талаараа 2 тийш дэлгэгдэж онгойдог, дотор талаасаа тасалгаанууд нь гарч ирдэг хайрцагтай, дотор нь хиймэл хумс, лак, азтон, гель, дрилл залгуурын хамт, хар өнгийн төмөр обудтай Р15-тай запас дугуй, дугуйн дорцов-1 ширхэг, дорцовны ком, данхрат-1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.

...одоо алдагдсан зүйлсээс дугуй, данхрат, дорцов зэрэг зүйлсийг буцаан авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 17, 24/,

-Гэрч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Н.Отгонбаатар нь өнөө өглөө үүрээр 05:00 цагийн үед намайг бие засах гээд гарахад хашаан дотор хар дөрвөлжин хайрцагтай юм барьчихсан явж байхаар нь “чи юу хийж байгаа юм.” гэж асуухад   “юу ч хийгээгүй” гэж хэлээд гэрт ороод унтсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/, 

 

-Гэрч Н.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах өнөө өглөө үүрээр согтуу гартаа дөрвөлжин хар өнгийн цүнх барьж орж ирээд үүдэнд байдаг цагаан шүүгээнд хийгээд эхнэр бид хоёрыг сэрээгээд унтахгүй байж байгаад гараад явсан.

...хар хайрцагтай зүйлээ надад хэлэхдээ “манай найзын цүнх байгаа юм, ах нь хашраах гэж авсан юм, одоо буцааж өгнө.” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/,

 

-Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2019 оны 07 дугаар сарын 15-ны 14 цаг 30 минутын манай найз залуу болох Ч.Э-нын хамтаар өөрийн эзэмшлийн “приус-30” маркийн 70-40 УБО улсын дугаартай авто машиныг “Очир” төвийн урд талын зогсоол дээр үлдээж хөдөө яваад өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны 16:30 минутын үед машинаа авах гээд иртэл миний машины арын багааж онгорхой дотор нь байсан эд зүйлсийг ухсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.

...хар өнгийн дөрвөлжин дээд талаараа 2 тийш дэлгэгдэж онгойдог, дотор талаасаа тасалгаанууд нь гарч ирдэг хайрцагтай, дотор нь хиймэл хумс, лак, азтон, гель, дрилл залгуурын хамт, хар өнгийн төмөр обудтай Р15-тай запас дугуй, дугуйн дорцов-1 ширхэг, дорцовны ком, данхрат-1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.

...би яарч явсан болохоор машины хаалгаа дутуу хааж орхиод түгжигдээгүй  онгорхой үлдээсэн байсан бололтой. Учир нь автомашинд ямар ч хохирол учраагүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,

 

-“...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлсийн зэх зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар 972000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 28-29/,

 

-1918006080445 дугаартай эрүүгийн хэргийг 1918005220409 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн тухай прокурорын тогтоол /хэргийн 95/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Б.М-аас гаргасан өргөдөл /хэргийн 102/,

-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 98 дугаар гудамж 110 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 103-106/,

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 107-108/,
  • Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...охин Мөнхзул гэртээ ирэлгүй байж байгаад өнгөрсөн Лхагва гариг буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр намайг ажлаа тараад ирэхэд хамт яваад байсан Отгонбаяр гэх залуутайгаа хамт ирсэн байсан. Тэгээд тэр залуу манай гэрт хоносон. Ингээд байж байгаад уржигдар манай охин нөгөө залуутай явсан байсан. Утас руу нь залгасан чинь холбогдохгүй 2 өдөр алга болсон. Гэтэл өнөөдөр манай охин 17 цаг өнгөрч байхад уйлчихсан, нүүр ам нь битүү хавдар, цус нөж болсон юм гэртээ ороод ирсэн. Ингээд би “яав, юу болов?” гэж асуутал манай охин Мөнхзул надад “Отгонбаяр намайг зодоод ийм болгочихлоо, жижигхэн хутга шиг юмаар миний нуруу, гуя, гар зэрэг газруудаар хатгасан. Мөн маш их зодлоо.” гээд уйлаад байхаар нь хувцсыг нь тайлуулаад хартал нуруу, хөл гар нь жижиг, жижиг хатгуулсан байдалтай цус гарчихсан, зүүн талын нүд нь хавдчихсан, хөл нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би “Отгонбаяр чамайг яасан гэж зодож байгаа юм бэ?” гэж асуухад, Мөнхзул “ чи ээж аавдаа янз янзын юм ярилаа, чи намайг цагдаад барьж өгөх гээд байна, би чамайг алчихсан байхад хэн ч олж чадахгүй.” гэх мэтийн зүйл ярьж дарамталсан байна лээ. Мөн зодож газар баахан чирсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 119-120/,

 

  • Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хохирогч Б.Мөнхзул нь шинэ гэмтлээс гадна хуучин ясны хугаралтай. Хуучин гэмтэл шинэ гэмтэл үүсэхээс өмнө бий болсон тул шинэ гэмтэл үүсэх үед хуучин гэмтэл үүсэхгүй учир шинэ гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүсэхгүй.

...хуучин гэмтэл бороолсон байдаг, шинэ гэмтэл нь хугарлын шугамаар харагддаг.” гэх мэдүүлэг /хэргийн 123/,

 

  • Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Халдварын нууц хугацаа 3-4 долоо хоног байна. Бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр хатуу яр гардаг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно. Ихэвчлэн бэлэг эрхтнээр халдварладаг учраас цавины булчирхай томордог.” гэх мэдүүлэг,

 

  • Хохирогч Б.М-ын ийлдэс судлалын шинжилгээний хариу /хэргийн 125/

-Хохирогч Б.М-ын нян судлалын шинжилгээний хариу /хэргийн 126/,

 

  • “Б.М-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хэвлий, баруун гарын шуу, зүүн өвдөгний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.М-ын  биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.М-ын  биед хамар ясны хуучин хугаралтай байсан ба шинээр дахин хамар ясны хугарал илэрсэн болно. Б.М-ын  биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.М-ын  биед бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү өвчин илэрсэн болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 723 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 128-129/,

 

  • Н.О-ын ийлдэс судлалын болон бактерологийн, нян судлалын шинжилгээний хариу /хэргийн 133-135/,

 

  • “Н.О-ын биед бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү илэрсэн байна. Уг өвчнийг хэзээ, ямар байдлаар авсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Н.О-ын биед илэрсэн бэлгийн замын халдварт өвчин  болох тэмбүү нь Б.М-д бэлгийн замаар халдварласан байх боломжтой.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 137-138/,
  • Хохирогч Б.М-аас гаргаж ирүүлсэн хохирлын талаарх баримтууд /хэргийн 166-167/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.О- нь 2019 оны 07 дугаар  сарын 15-наас 07 дугаар  сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах “Очир” төвийн  гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ч.Э-ын 7040УБО улсын дугаартай Тоёота приус-30 загварын авто тээврийн  хэрэгслийн багажнаас эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 972000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, 2019 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт жалганд иргэн Б.М-ын  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн 2019 оны 08 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 98 дугаар гудамж 110 тоот эзэнгүй байшинд Б.М-ын  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, 2019 оны 08 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 98 дугаар гудамжны 110 тоот эзэнгүй байшинд Б.М-ын  эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хэвлий, баруун гарын шуу, зүүн өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Шүүгдэгч Н.О-т бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү илэрсэн боловч шүүгдэгч нь уг өвчнийг хэзээ, ямар байдлаар авсан болохыг тогтоох боломжгүй гэдэг нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 137-138/ нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь өөрөө тэмбүү өвчинтэй байсан гэдгээ мэдээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч Н.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 972000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан,  хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-ад 972000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 28-29/ нотлогдож байна.

 

 Хохирогч Ч.Э-над алдагдсан эд зүйлсээс хүлээлгэн өгсөн /хэргийн 11/ байх  бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Э-н “...одоо алдагдсан зүйлсээс дугуй, данхрат, дорцов зэрэг зүйлсийг буцаан авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 17/ өгсөн байх тул шүүгдэгч Н.О-аас 85000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Э-над олгох нь зүйтэй.

 

Хохирогч Б.М-ын  биед “тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хэвлий, баруун гарын шуу, зүүн өвдөгний цус хуралт” бүхий гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 723 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 128-129/ нотлогдож байх бөгөөд хохирогч Б.Мөнхзул нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би биеэрээ хохирсон, гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг өгч байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн 346411 төгрөгийн баримт ирүүлсэн ба эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрийн 300000 төгрөгийн баримтыг ирүүлээгүй байна.

Хэдийгээр хохирогч нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаар баримт ирүүлээгүй боловч хөнгөн гэмтэл авсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт 300000 төгрөг төлсөн, энэ талаар баримт авч чадаагүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.О-аас эмчилгээний зардалд нийт 646411 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхзулд олгохоор шийдвэрлэв.

 

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.О-т 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 7 сараар тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.О- нь энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.О-ын эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 972000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар /зургаан сар/ хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.8 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын /хоёр жил долоон сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.О-ын энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.О-аас 731411 /долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж, 85000 /наян таван мянга/ төгрөгийг хохирогч Ч.Э-д, 646411 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг хохирогч Б.М-д тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.О-ын эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ