| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0175/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 181
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарын Болдод холбогдох 1931001630154 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1973 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг 18 дугаар байрны 22 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2005 оны 10 дугар сарын 14- ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,гэх Боржигон овогт Мягмарын Болд, /РД:МЬ73092417/, Шүүгдэгч М.Болд нь Б.Барсүрэнгийн эзэмшлийн “09-00 ДАР” улсын дугаартай “Mitsubishi super great” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Хушаат сумын чиглэлд модыг зохих зөвшөөрөлгүй буюу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч М.Болдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сард Хүдэр суманд явахдаа Болдоо ахтай уулзаад түүнээс түлээний мод байгаа эсэх талаар асуухад тэрээр түлээний мод рамны хашаанд байгаа талаараа хэлсэн. Тэгээд би тэр модыг нь 2 сая төгрөгөөр худалдан аваад тэр модоо 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр машин 2 явуулж ачуулахаар болсон юм. Ингээд би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Барсүрэн рүү утастаад дээрх модыг ачаад Хушаат сум руу хүргээд өгөх талаар гуйхад тэр зөвшөөрсөн юм. Түүний дараа дээрх тохирсон өдрөө Барсүрэн Хүдэр сум руу яваснаар модоо ачиж дуусгаад над руу утастаад надаас тэр модны бичиг баримтыг нь шаардахаар нь би түүнийг “явж бай араас чинь хүргээд өгнө” гэж хэлсэн юм. Тухайн шөнө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас мод бэлтгэх эрхийн бичгийг Барсүрэнд хүргэж өгч чадаагүй юм. Миний хувьд Болдоо ахаас тэр модыг авснаар мод бэлтгэх эрхийн бичгийг нь түүнээс авсан юм. Тэр мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзүүлж шалгуулаад Хушаат сум руу тээвэрлэж болох байх л гэж бодож байсан юм ...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р ху/, 2.Шүүгдэгч М.Болдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Г.Цэрэндамбын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг төрийг төлөөлүүлэн хэрэгт хохирогчоор оролцуулж байгаа явдалд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би тус хүнийг танихгүй. Ямар нэгэн байдлаар төрөл садангийн болон харилцаа холбоо байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/, 4.Иргэний нэхэмжлэгч Барсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний тээврийн хэрэгслийг битүүмжилж байгаад гомдолтой байна. Тээврийн хэрэгслээ битүүмжлүүлмээргүй байна. Тээврийн хэрэгслээ битүүмжлэлээс нь чөлөөлүүлэн өөр дээрээ авмаар байна. ...г эх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/, 5.Гэрч Л.Хишигсүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг Хүдэр сумын нүхэн гүүрний хяналт шалгалтын постонд үүрэг гүйцэтгэж байтал “09-00 ДАР” улсын дугаартай “Пуса” маркийн автомашин шалгуулахгүй гараад явчихсан. Түүнийг явсны дараа 02 цаг 44 минутанд хяналт шалгалтын постоор дээрх тээврийн хэрэгсэл ороод ирэхээр нь жолоочоос нь бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад тэрээр ямар нэг бичиг баримт байхгүй. Амбаартай 2 метрийн урттай хуурай бөөрөнхий мод ачиж явсан. “Гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримт араас ирж яваа” гэж хэлсэн. Тэр жолооч жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шалгуулаагүй тул би Жавхлант сумын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан Эрдэнэ-Очир, Шаамар сумын хяналтын улсын байцаагч Орхон нар луу утастаад болсон зүйлийн талаар хэлэхэд цагдаа Эрдэнэ-Очир ирж тэр хүмүүсийн холбогдох бичиг баримтыг шалгах гэтэл мөн л адил шалтаг хэлээд шалгуулахгүй байсаар сүүлдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг нь шалгахад тухайн жолоочийг Б.Барсүрэн гэдэг байсан. Тэр жолооч мөн тээвэрлэж явсан ачааг бид нарт шалгуулаагүй, ямар учраас гэхээр хаалга онгойлгох л юм бол тухайн ачиж явсан мод нурна гэж байсан. Би тус тээврийн хэрэгслийн жолоочийг урд өмнө харж байгаагүй. Энэ тээврийн хэрэгслийг саатуулаад байж байтал жолооч нь “явуулчих” гээд гуйгаад байсан. Тэгж гуйж байснаа гэнэт л алга болчихсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/, 6.Гэрч Т.Мөнхтуулын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Миний ажил үүргийн хувьд ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах, ойн санг 3 гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, тэдгээртэй холбоотой мэдээ тайланг боловсруулах зэрэг юм. Би Барсүрэн гэх хүнийг танихгүй. Харин тухайн 09-00ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө манай сумын мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгээр бусад аймаг, хот руу мод тээвэрлэж байсныг санаж байна. 09- 00ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын ойн ангиас мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн авсан зүйл огт байхгүй. Би сумын ойн сангийн гарал үүслийн хяналтын бүртгэлээс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших гарал үүслийн гэрчилгээ авч гадагш мод тээвэрлэсэн аж ахуй нэгж байгууллагын нэрс, тээврийн хэрэгсэл, жолоочийн талаарх мэдээллийг аваад ирсэн. Уг бүртгэлээс харахад 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 09-00ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь сумын ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй байна. Түүнээс өмнөх хугацаанд авсан эсэхийг бүртгэлээсээ шүүснээр судалгаа хэлбэрээр гаргаж өгнө. Энэ оны хувьд хуурайшилт ихтэй, түймэр гарах магадлал ихтэй гэж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ойгоос мод бэлтгэхийг хориглосон байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/, 7.Гэрч М.Мөнхцэцэгийн 2098 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сумын Засаг даргын захирамжийн хүрээнд Хүдэр сумын хяналт шалгалтын 1 дүгээр пост буюу Нүхэн гүүрний гарцанд хууль бус мод бэлтгэл, зөвшөөрөлгүй уул уурхайг техник нэвтрүүлэхгүй байх зорилгоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байтал 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 02 цагийн үед Хүдэр сумын төвийн чиглэлээс нэг ачааны автомашин ирж байгаа чимээ гарсан. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дөрвөн замын хяналт шалгалтын постон дээр үүрэг гүйцэтгэдэг байгаль орчны улсын хяналтын байцаагч Хишигсүрэн рүү утастаад “09-00ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл шалгуулалгүйгээр өнгөрчихлөө. Та зогсоож бичиг баримтыг нь шалгаад хариу өгөөч” гэж хэлсэн. Түүний дараа 04 цагийн үед би өөрөө Хишигсүрэн рүү утастаад юу болсон талаар асуухад “09-00ДАР улсын дугаартай машин дөрвөн замаар гарах гэж байхаар нь зогсоож шалгах гэтэл бичиг баримт байхгүй гээд шалгуулахгүй байна. Ачаа хэсэгтээ 2 метрийн урттай нарс мод тээвэрлэсэн гэж жолооч өөрөө хэлсэн. Мөн ачаагаа шалгуулахгүй байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн газрын 7036102 дугаарын утасруу утастаад болоод байгаа зүйлийн талаар хэлсэн. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ сумын ойн ангиас олгогдоод холбогдох бичиг хийгдэж хамгийн сүүлд байгаль орчны хяналтын улсын байцаагч хянаж тээвэрлэх мод, модон материалтай нь тулгалт хийснээр гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулдаг юм. Тэр өдөр болон тэрнээс өмнө хэд хоногийн хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ авсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/, 8.Гэрч Б.Барсүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн амьдардаг Дархан-Уул аймагт байдаг гэртээ байж байтал оройн 17-18 цагийн үед Улаанбаатар хотод амьдардаг Еөк гэсэн хочтой Болдоо гэх залуу 96367777 дугаарын утаснаас утасдаад “Хөгшөөн Хүдэр 4 ороод Бүдүүн Болдоо ахаас хэдэн түлээний мод байгааг ачаад Хушаат сумын тэнд нэг тариа ногоо тарьдаг бригад дээр хүргээд өгөөч, миний машин цагдаагийн газрын ачаа ачихаар болчихлоо” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн “09-00ДАР” улсын дугаартай “Мицубиши Фусо” маркийн ачааны автомашинаа жолоодоод Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу 19 цагийн үед хөдөлсөн. Би машинтайгаа явсаар ойролцоогоор 22 цаг 30 минутын үед Хүдэр сумын төвд очиж тус сумын иргэн Бүдүүн гэх хочтой Болдоо ахын 91375890 дугаарын утас руу утастаад хаанаас мод ачих талаар асуухад тэрээр “Манай хашаанд байгаа. Манайх руу нэг залуу очиж байгаа тэр залуу хаалга онгойлгоод өгнө. Тэгээд ачиж бай” гэхээр нь хашаа руу нь яваад очтол дөрвөн залуу байсан. Тэгээд тэр дөрөв модоо ачсаар 01 цагийн үед ачиж дуусгахаар нь Еөк Болдоо руу утастаад “модны бичиг баримт хаана байгаа” талаар асуухад “Байгаа байгаа. Явж бай. Араас чинь аваад очно” гэж хэлэхээр нь би хөдөлсөн. Тухайн моднууд нь 2 метрийн урттай хуурай моднууд байх шиг байсан. Нийт яг хэдэн ширхэг, хэдэн метр куб ачигдсаныг нь бол мэдэхгүй байна. Энэ талаар бүдүүн Болдоо гэдэг хүн мэдэж байгаа, бас мод ачсан 4 залуучууд мэдэж байгаа. Тухайн орой бол надад дээрх бичиг баримтын аль нь ч байгаагүй. Харин мод ачсан машинаа журамлуулсны дараа Еөк Болдод мод бэлтгэх эрхийн бичиг нь байгааг харсан. Тус эрхийн бичиг нь Хүдэр сумын иргэн Бүдүүн Болдоо ахын компанийх байна лээ. Харин мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг Еөк Болдоо нь надад байгаа л гэж байсан. Би яг гарт нь байгааг хараагүй. Тухайн модны холбогдох бичиг баримтыг араас аваад хүргээд ирэх байх гэж би бодоод л Хүдэр сумаас яваад өгсөн юм. Миний тээврийн хэрэгсэл их гэрлээс гадна бүхээгээ тойрсон, жолоочийн бүхээгийн дээд талын зэрэг олон тооны гэрлүүдтэй. Тухайн орой бол миний тээврийн хэрэгслийн бүхээгний дээд талын хоёр цагаан өнгийн гэрэл болон их гэрэл асаалттай байсан. Мөн тормосны болон, улсын дугаарын гэрэл бүрэн ажиллагаатай байсан. Харин автомашины ачаа тойрсон гэрэл масслаад ажиллагаагүй болчихсон байсан. Би тухайн үед ханиадтай байсны зэрэгцээ шүд өвдөөд байсан тул Дархан-Уул аймаг руу явж эм авсан юм. Түүнээс ачиж явсан мод, түлээгээ шалгуулахгүй гэсэн зүйл байхгүй. Би цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхээ шалгуулсан. Тус тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх. Би тус тээврийн хэрэгслийг 1 жил хагасын өмнө Улаанбаатар хотоос гаалиар машин оруулж ирдэг нэрийг нь сайн санахгүй нэг залуугаас орж ирээд удаагүй, улсын дугаараа аваад удаагүй байхад нь 48.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өөр хэн нэгэн хүнд худалдан борлуулж байсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-33-р ху/, 9.Гэрч Б.Болдын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг Еөк хочтой Болдоо гэх залуу миний хуурай дүү байгаа юм. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Хүдэр суманд ирчихсэн явахдаа надтай уулзахдаа манай рамны хашаанд байсан галын түлээний хорь гаран метр кубийн хэмжээтэй нарс модыг хямдхан худалдаж авахаар болж надад бэлнээр 2.000.000/хоёр сая/ төгрөг өгсөн. Мөн тэр мөнгөн дээрээ “мод ачих үед ажилчдад өгөөрэй” гээд 180.000/нэг зуун ная/ төгрөг өгсөн юм. Тэгээд тэр модоо 05 дугаар сарын 03-ны өдөр машин явуулж ачуулж авахаар болж тохирсон юм. Түүний дараа 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Еөк Болдоо над руу 5 утасдаад Томоо/Барсүрэн/ гэх залуугийн “09-00ДАР” улсын дугаартай автомашиныг Хүдэр сум руу явуулсан. Мод ачиж өгөхөөр хүмүүсийг бэлэн байлгаж байх талаар хэлэхээр нь би мод ачих хүн олохоор гэрээсээ гараад явж байтал манай сумын Нэргүй гэх хүү тааралдахаар нь түүнийг мод хөлсөөр ачих эсэх талаар асуухад зөвшөөрөхөөр нь түүнийг өөр нэр дээрээ нэмээд 3 залуу олоод бэлэн байж байх талаар хэлээд явсан юм. Оройн 22 цаг өнгөрч байхад над руу Томоо ах утасдаад “Ахаа би Хүдэр сумын төвд ороод ирсэн байна. Мод танай аль хашаанаас ачих вэ” гэхээр нь би “компаний хөрөө рамын хашаанаас очиж ачих” талаар хэлсэн. Тэр орой би Болдоо болон Томоо нартай дахин яриагүй. Маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр рамны хашаагаараа очиход модоо ачаад явсан байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Еөк Болдоотой уулзаад түлээний дээрх модоо худалдахдаа түүнд мод бэлтгэх эрхийн бичгээ бол өгсөн. Харин мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг нь бол авч өгч амжаагүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/, 10.Гэрч Б.Болдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний хувьд “Айлтгүй Хүдэр” гэх мод, модон эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай юм. Гэхдээ уг компани нь ойн санг гэрээгээр эзэмшдэггүй юм. Харин би “Хөгжих Хүдэр” гэх нэртэй ойн санг гэрээгээр эзэмшдэг, нөхөрлөлийг 2015 оны 12 дугаар сард байгуулан өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Хөгжих Хүдэр” нөхөрлөл нь цэвэрлэгээний 50 метр3, түлээний 30 метр3 мод бэлтгэх эрх олгогдсон байгаа юм. Уг эрхийнхээ дагуу түлээний модоо бэлтгэсэн байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/, 11.Гэрч Л.Нэргүйгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой гэрээсээ гараад сумын төвийн тэр орчмоор явж байтал манай сумын хуурай ах Бүдүүн хочтой Болдоо ах тааралдаад надад ачааны машинд хөлсөөр нь мод ачаад өгөх талаар асуухаар нь зөвшөөрсөн. Тэгээд би хамт мод ачдаг залуучууд руу утасдаад мод ачих ажил байгаа талаараа хэлсэн. Оройн 21 цаг өнгөрч байхад мод ачуулах машины жолооч Томоо/Барсүрэн/ ах надруу утасдаад Хүдэр сум руу дөхөж яваа талаараа хэлсэн. Тэгээд би хамт мод ачилцах Сүхбаатар, Эрдэнэмөнх, Амарбаясгалан нарын хамт Бүдүүн Болдоо ахын хуучин рамын хашаа руу явж очоод Томоо ахыг хүлээж байхад удалгүй тэрээр өөрийнхөө “09-00ДАР” улсын дугаартай ачааны машинтайгаа хүрэлцэн ирсэн. Тэгээд бид нар хашааны хаалгыг нь онгойлгож машиныг нь дотогш оруулж хашаанд байх 2 метрийн урттай бүдүүн нарийн холилдсон хуурай нарс моднуудыг тээврийн хэрэгсэлд ачсаар шөнийн 01 цагийн үед ачиж дуусгасан. Би нар ачиж дуусаад мод ачсаны 180.000/нэг зуун ная/ төгрөгийн Томоо ахаас бэлнээр авч хувааж авсан. Модыг Бүдүүн Болдоо ахын рамнаас ачсан болохоор Болдоо ахынх юм байна гэж бодсон. ...гэх мэдүүлэг ,/хх-ийн 37-38-р ху/, 12.Гэрч Э.Амарбаясгалангиийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой гэртээ байхад над руу найз Нэргүй өөрийнхөө 99462723 дугаарын утаснаас утасдаад “хамт машинд мод ачих мөнгөний ажил байгаа” талаар ярихаар нь би зөвшөөрсөн. Бид нар манай сумын хуурай ах Бүдүүн хочтой Болдоогийн Найрамдал хороололд байдаг хуучин хөрөө 6 рамны хашаа руу нь яваад очиход ямар нэг машин ирээгүй байсан. Удаа ч үгүй “09- 00ДАР” улсын дугаартай ачааны том машин хүрээд ирсэн. Уг машины жолоочийг Томоо /Барсүрэн/ гэдэг юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Томоо ахын хувьд заримдаа манай сумаар ирж мод ачиж гадагш тээвэрлэдэг байсан. Өмнө хөлсөөр машинд нь мод ачиж өгч байсан. Тэгээд бид нар хашааны хаалгыг нь онгойлгож машиныг дотогш оруулсан. Тэдний хашаанд 2 метрийн урттай бүдүүн нарийн ихтэй хуурай нарс мод байсныг тээврийн хэрэгсэлд ачсаар шөнийн 01 цаг өнгөрч байхад ачиж дуусгасан. Бид нар ажлаа хийж дуусгаад мод ачсаны хөлс гэж 180.000/нэг зуун ная/ төгрөгийг Томоо ахаас бэлнээр авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/, 13.Гэрч Л.Сүхбаатарын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний төрсөн дүүг Л.Нэргүй гэдэг юм. Тэрээр 2019 оны 05 дугаар сарын эхээр намайг “мод хамт ачилцаад хэдэн төгрөг авах” эсэх талаар асуухаар нь зөвшөөрөөд оройн 22-23 цагийн үед Нэргүй, Эрдэнэмөнх, Амарбаясгалан нарын хамт Бүдүүн Болдоо ахын рамны хашаанд явж очоод удаагүй байхад нэг ачааны машин хашаанд ирэхэд бид нар тэр машинд хашаанд байсан 2 метрийн урттай хуурай моднуудыг ачсан юм. Мод ачиж дуусгаад тэр машины жолооч бид нарт ажлын хөлс гэж 180.000/нэг зуун ная/ төгрөг өгөхөөр нь тэрийг нь хувааж аваад гэр гэртээ харьцгаасан. Түүнээс хойш Болдоо ахын хашаанаас мод ачиж өгөөгүй. Тэдгээр моднууд нь бүгдээрээ 2 метрийн урттай байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/, 14.Гэрч Б.Эрдэнэмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын эхээр нэг орой гэртээ байхад манай найз Нэргүй над руу утасдаад “хөлсөөр мод ачих” эсэх талаар асуухаар нь би зөвшөөрөөд орой 22 цаг өнгөрч байхад уулзаж Б.Болдоо ахын рамны хашаа руу явж очиж хашаанд ороод удаагүй байхад мод ачуулах машин ирэхэд тэр машинд 2 метрийн урттай хуурай нарс моднуудыг ачиж дуусгаад ажлын хөлс гэж 180.000/нэг зуун ная/ төгрөг өгснийг хувааж аваад гэр гэртээ харьцгаасан юм. Би тэр жолоочийг танихгүй. Машин нь ардаа том чингэлэгтэй бүхээг хэсэг нь цагаан хөх өнгөтэй байсан. Мөн улсын дугаарыг нь ч санахгүй байна. Тэдгээр моднууд нь бүгд л 2 метрийн урттай хуурай нарс мод байсан. Ямар ч нойтон мод байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/, 15.Гэрч С.Баатархүүгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.Болд бид хоёр бага ангиасаа өдийг хүртэл найзалсан найзууд байгаа юм. Миний найзын хувьд төлөв даруу, хүнд их тусархаг, хамт олонч, хүн чанар сайтай хүн байгаа юм. Яав ч хэрэг хийгээд яваад байхаар хүн биш гэж би найзын хувьд түүнийг үнэлдэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/, 16.Гэрч Г.Эрдэнэсайханы 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би одоогоос 5 жилийн өмнө М.Болд ахыг таньдаг болсон юм. Миний ахын хувьд төлөв даруу, хүн чанар сайтай, ажилч хичээнгүй, байгаагаараа хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/, 17. Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №18-04-003/23 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Үзлэгээр 2 метрийн урттай 98 ширхэг хатсан хуурай нарс төрлийн хуурай мод буюу гуалин байгаа нь тогтоогдсон. Энэхүү 2 метрийн урттай, нарсан бөөрөнхий модонд хэмжилт хийж “Бөөрөнхий модон материалын эзлэхүүний хүрд” MNS2379:2010-ыг 7 үндэслэн эзэлхүүнийг тооцож гаргахад 28.42м3 болов. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалыг үндэслэн тооцоход экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.457.946 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 52-53р ху/, 18.“Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СЭА-89 тоот үнэлгээний тодорхойлолтонд: 09-00ДАР улсын дугаартай 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол улсад орж ирсэн “MUTSUBISHI SUPERGREAT” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 108 дугаар сарын байдлаар 8.000.000 төгрөг болохыг тодорхойлов. ...гэх үнэлгээ, /хх-ийн 61-р ху/, 19.Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 145 тоот үнэлгээний тодорхойлолтонд: 09-00ДАР улсын дугаартай Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн “MUTSUBISHI SUPERGREAT” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 4.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэх үнэлгээний дүгнэлт 20. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-8-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-07-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 10-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 11-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 13-14-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 15-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлэгх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 50, 59-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 54-55, 63-65-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорыни тогтоол, /хх-ийн 69-71-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 72-73-р ху/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 88-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 103-р ху/,шүүгдэгчийн урьд нь шүүхээр шийтгүүлж байсан талаархи баримтууд, /хх-ийн 90-100-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 78-р ху/, хохирогч шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 125-127-р ху/, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Болдыг Б.Барсүрэнгийн эзэмшлийн “09-00 ДАР” улсын дугаартай “Mitsubishi supergreat” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Хушаат сумын чиглэлд 28.42м3 модыг зохих зөвшөөрөлгүй буюу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн 8 хэрэгслийн лавлагаа, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуугдсан гэрч хохирогчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохиролгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурьдах нь зүйтэй. Хавтаст хэргийн 10-р хуудсанд битүүмжлэгдсэн түлээний 2 метрийн урттай 98 ширхэг бөөрөнхий хуурай модыг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй. Мөн хавтаст хэргийн 13-р хуудсанд Прокурорын тогтоолоор битүүжлэгдсэн 09-00 ДАР улсын дугаартай “Mitsubishi supergreat” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Барсүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт цугларсан баримтуудаар батлагдаж байр тул уг тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Болдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Болдын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Болдод мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Болд нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар 09-00 ДАР улсын дугаартай “Mitsubishi supergreat” маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Б.Барсүрэнд олгож, шүүгдэгч М.Болдоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун/ төгрөг гаргуулан, мөх Сэлэнгэ 9 аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байгаа түлээний 2 метрийн урттай 98 ширхэг бөөрөнхий хуурай мод зэргийг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай. 7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН