Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01119

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/06833 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол, тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, үл хөдлөх эд хөрөнгийг 170,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар *******аас мэдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын талаар огт мэдэгдээгүй, хуульд заасны дагуу дуудлага худалдааны тогтоолыг надад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан дуудлага худалдаанд оролцох эрхийг олгоогүй гэх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/26 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дүгээр шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2023/00062 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2023/00279 дугаар тогтоол зэргийг үндэслэн төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон, хөрөнгийн үнэлээг талуудад мэдэгдэж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч анхны санал болгосон үнэд хүрэх санал ирээгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02476 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, улмаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 201,754,000 төгрөгийн 50 хувь болох 100,877,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 170,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн, дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг өмчлөгч болон төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2021/01225 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00692 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 2,564,766,588 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-д олгохоор, хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд 2018-168 тоот барьцааны гэрээний зүйл, 2018-172 тоот гэрээний дагуу барьцаалсан тоног төхөөрөмж, бараа материал, бараа бүтээгдэхүүн, 2018-173 тоот гэрээний дагуу барьцаалсан 10,000 ширхэг тоолуур зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэсэн;

3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2023/00062 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2023/00279 дугаар тогтоолоор ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэсэн;

3.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/Ш32023/13153 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2023/00062 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2023/00279 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ГХ2023/01266 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн;

3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23420575 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дүгээр шийдвэр, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ГХ2023/01266 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгч *******, *******, *******, ******* нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн;

3.5. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 153/23260857, 153/23260857-01, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 153/23420575/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 153/01-23260857, 153/02-23260857, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 153/23420575/03 23380871/7 дугаар тогтоолоор тус тус хураан авсан;

3.6. Битүүмжилж, хураан авсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад өмчлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/331, 5/192 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/375 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх үнэлгээ тогтоох шинжээч томилсон, шинжээч *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 201,754,000 төгрөгөөр үнэлсэн;

3.7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02476 дугаар шийдвэрээр *******ын *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

3.8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 201,754,000 төгрөгийн 70 хувь буюу 141,227,800 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, тогтоолын хувийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гардуулж тэмдэглэл үйлдсэн;

3.9. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албадан дуудлага худалдааны тэмдэглэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд санал ирээгүй талаар тэмдэглэгдсэн;

3.10. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/26 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 201,754,000 төгрөгийн 50 хувь буюу 100,877,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн;

3.11. Монголын мэдээ сонины 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт дуудлага худалдааны талаар мэдээлэгдсэн, дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн жагсаалтын 26-д эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө бичигдсэн байна;

3.12. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албадан дуудлага худалдааны тэмдэглэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө 170,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар тэмдэглэгдсэн;

 

4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч *******т мэдэгдсэн эсэх, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/26 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг *******т хүргүүлсэн эсэх, *******ийн дуудлага худалдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02476 дугаар шийдвэрээр *******ын *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн байх тул дээрх үйл баримтыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахтай холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Монголын мэдээ сонины 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт дуудлага худалдааны талаар мэдээлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/26 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-232/23281 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч *******т шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тогтоол болон мэдэгдлийн хуулбар дахь шуудангийн дардсаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

8. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан нэхэмжлэгчийн дуудлага худалдаанд оролцох эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хязгаарласан гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

9. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлээгүй, энэ талаар баримтгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

Хариуцагч, нэхэмжлэгчид албадан дуудлага худалдааны тогтоолыг хүргүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, харин шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй гэх асуудлын хувьд нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлдээ энэ талаар дурдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй, зөвхөн тогтоолыг өөрт нь хүргүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан атлаа нэхэмжлэлд дурдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болоогүй асуудлаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авахгүй.

 

10. Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон албадан дуудлага худалдааны мэдэгдэлд дарагдсан шуудангийн тэмдэг нь тухайн баримтуудыг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн гэдгийг нотлохгүй, хариуцагч албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгчд хүргүүлсэн гэдгээ нотлоогүй байхад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

10.1. Нэхэмжлэгч түүнд шуудангаар албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдэл ирээгүй гэж маргаж байгаа бол маргаж буй үндэслэлээ шүүхэд баримтаар нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хүлээх бөгөөд хариуцагчийн гаргасан баримтыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлбөр төлөгч гэж үзэхдээ ямар үндэслэлээр төлбөр төлөгч гэж үзэж байгаагаа шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

11.1. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.6-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг төлбөр төлөгч гэж үзсэн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/06833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Б.УУГАНБАЯР