| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0089/Э |
| Дугаар | 0121 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 12.5.1., 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 0121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Б, Б.Х
Өсвөр насны шүүгдэгч Н.М-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б
Шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нарт холбогдох эрүүгийн 1925000000011 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Н.М, Л.М
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1.Өсвөр насны шүүгдэгч Н.М, яллагдагч Л.М нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хотхоны 23-6-1 тоотод оршин суух Д.Булганчимэгийн тагтаар нэвтэрч 43 инчийн Лед зурагт, Нокиа маркийн гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлж 715 000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Б.У Самсунг эс-6 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж хуурч мэхлэн авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
3.Шүүгдэгч Л.М нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 15 настай А.Э, Б.Б, Т.Ү нарыг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,
4.Өсвөр насны шүүгдэгч Н.М нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.М-гийн эзэмшлийн “Баянхангай” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө 60 000 төгрөг, 1,7 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 750 граммын Еvок архи 1 ширхэг, 750 граммын Соёмбо архи 1 ширхэг, 750 граммын Хар сувд архи 1 ширхэг, 750 граммын Велвит архи 1 ширхэг, 750 граммын Болор архи 2 ширхэг, 750 граммын Эдин архи 1 ширхэг, 750 граммын Титэм архи 2 ширхэг, Едека шоколад 2 ширхэг, пеstlе nesguik 10 ширхэг, чук гек чихэр 2 кг, товчлууртай самсунг загварын хар өнгийн гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлж нийт 427 800 төгрөгийн хохирол учруулсан,
5.Өсвөр насны шүүгдэгч Н.М нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Т.Я-гийн эзэмшлийн “Оргилох” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө 300 000 төгрөг, Соёрхол архи 1 ширхэг, Ерөөл архи 1 ширхэг, нокиа 33-10 загварын гар утас зэргийг хулгайлж нийт 369 000 төгрөгийн хохирол учруулсан,
6.Шүүгдэгч Л.М нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн биеийн тамирын зааланд Б.Т-нгийн Samsung galaxy J7 загварын гар утсыг найз Г.Ц-д үлдээсэн байсныг ав гэсэн, надаас ирээд аваарай гэж хэлээд хуурч залилан авч 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нарыг бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.М-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.М, шүүгдэгч Л.М нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авсан гэрэл зургууд. /1-р хх-ийн 24-28-р хуудас/
2. Хохирогч Д.Б-гийн ..."2018 оны 10 сарын 26-27-нд шилжих шөнө намайг Булган аймгийн Сайхан суманд байхад ээж маань миний гар утас руу залгаад манай гэрт хулгай ороод зурагт нокиа маркийн гар утас алдагдсан байна гэж хэлсэн. Энэ үед манай гэр хүнгүй байсан, ээж маань Булганд ажилладаг, оройдоо манай гэрт ирж хонодог юм. 43 инчийн хар өнгийн зурагт, нокиа маркийн гар утас зэргийг хүлээж авсан”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 31-р хуудас/
3.Гэрч Ш.Н-гийн ...“Би өнөөдөр Булган аймгаас Эрдэнэт рүү хүргэн Баярхүүгийн гэр лүү явсан. Тэгээд 00 цаг 50 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхонд ирээд орц руу нь орох гэж байхад манай хүргэний гэрийн блокон нь онгорхой байсан. Тэгээд гэрт нь ороход өлгөөтэй байсан зурагтыг авсан байна. Мөн жижиг өрөөнд байдаг авдарны тагийг онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг онгичсон байсан”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 29-р хуудас/
4.Насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн ...“Би өдрийг нь санахгүй байна. Тухайн өдрийн 18 цагийн үед М, М бид гурав 5 микрийн Залуус хотхоны гадаа байдаг хүүхдийн тоглоомын талбай дээр сууж байгаад М нь М-т хандаж нэг айлын цонх руу заагаад тэр айл руу ороод үз, гэрт нь авах юм байвал аваад ир гэж хэлэхэд М чадахгүй агаа, хоёулаа хамт орьё гэсэн чинь чи ганцаараа орчихооч, би айлын хаалгыг тогшоод өгье гэж хэлээд М ганцаараа явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа М буцаж ирээд тухайн айлд хүн байхгүй байна, чи орчих гэж М-гт хэлсэн. Тэгээд тухайн айлын тагтаар дамжаад М орно гээд явсан. Тэгээд удаачгүй буцаж ирээд агаа юу ч байхгүй байна гэж М-д хэлсэн. Тэгээд тухайн үед М, М хоёр хоорондоо уулзаж юм ярьж байгаад намайг үлдээгээд нөгөө айл руу хамтдаа явсан. Тэгээд 20 гаруй минутын дараа хүрч ирсэн, хар өнгийн зурагт барьчихсан гарч ирсэн юм. Тэгээд ломбарданд тавина гэж хэлээд намайг байж бай гэж хэлээд М-А луу явсан. Би хэдэн төгрөгтэй ирсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид гурав хоолонд ороод Дэнж багт байдаг М-гийн хамаатны гэрт очсон. Тэгээд тэнд хоноод маргааш нь явж байгаад аавд баригдсан юм”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 41-р хуудас/
5.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 2018/э-ОЗОО дугаартай дүгнэлтийн “нийт 715000 төгрөг” гэсэн үнэлгээ . /1-р хх-ийн 33-36-р хуудас/
6. Иргэний нэхэмжпэгч Б.Ц-ийн ...“2018 оны 10 сарын сүүлээр ажил дээрээ байж байтал М-Э гэж өөрийгөө танилцуулсан 20 гаруй насны залуу манай ломбард дээр ирээд эгчээ бид хоёр хэрэгт ороод мөнгөний хэрэг гараад зурагтаа тавих гэсэн юм гэхээр нь ямар учиртай зурагт вэ, бичиг баримтаа аваад ир гэсэн чинь эгчээ би бага байхдаа аавыгаа дагаж мал ахуй тууж явж байгаад бүртгэлээс хоцорсон юм, надад ямар нэгэн бичиг баримт байхгүй гэхээр нь үнэхээр итгэсэн. Тэгээд хажууд нь байсан өндөр бор хүүхэд эгчээ үнэн, үнэн хулгайн эд зүйл биш шүү гээд хэлээд байхаар нь итгээд авсан. Тухайн үед зурагтыг нь авах гэж нэг цаг гаруй болсон юм. Би тэр хүүхдэд итгээд 250 000 төгрөгөөр авсан юм. Би 250 000 төгрөгөө нэхэмжилж байна”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 52-р хуудас/
7.Эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1-р хх-ийн 56-57-р хуудас/
8.Хохирогч Б.У-Оын ...“2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр оюутны дотуур байрандаа байж байтал М намайг гараад ир гэж хүүхдээр дуудуулсан байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад гар утсаа өгч байгаач фэйсбүүк орчихоод өгье гэхээр нь өгсөн. Тэгээд байж байснаа чи надад дотуур байрнаас нэг охин дуудаад өгөөч гэж нэг нэр хэлсэн юм. Би тэр нэрийг нь мартсан байна. Тэгээд би дотуур байр ороод нөгөө охиныг нь гаргаад ирсэн чинь М байхгүй болсон байсан. Гар утас руугаа залгасан боловч миний дуудлагыг аваагүй, хэсэг байж байгаад миний утсыг унтраасан. М нь М гэх хүүхэдтэй хамт явж байсан. М намайг дотуур байрнаас Т дуудаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд би Тунгааг дуудах гээд байр руу ороод Т-гийг дуудаад дагуулаад гараад ирэхэд тэр хоёр байхгүй болчихсон байсан. Сүүлд нь гадуур явж байгаад М-тэй тааралдаад асуусан чинь угаасаа бид хоёр чиний гар утсыг авах гэж худлаа хэлж Тунгааг дуудуулсан юм гэж хэлсэн. Одоо бодоход миний гар утсыг авах гээд л худлаа хэлсэн байна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 106, 2-р хх-ийн 1-р хуудас/
9. Насанд хүрээгүй гэрч Н.Т-ын ... “Уран-Од өмнө нь барьж байсан утсаа М, М гэдэг хоёр хүүхдэд залилуулсан юм. Би өдрийг нь тодорхой сайн санахгүй байна, тухайн үед У-О хоолноос гараад байр луу явж байхдаа хүнтэй уулзлаа гэж хэлээд салаад явсан. Удаа ч үгүй 10 минутын дараа өрөөндөө орж ирээд М, М хоёр манай байрны гадаа ирсэн байна, тэгээд чамайг дуудаж байна гэхээр нь тэр хоёр намайг дуудах ёсгүй дээ гэж хэлээд гадаа гарсан чинь тэр хоёр байхгүй байсан. Тухайн үед У-О нь тэр хоёрт миний гар утас байгаа, утсаа өгч бай залгая гэж хэлээд миний утсыг аваад өөрийнхөө утас руу залгасан боловч тэр хоёр гар утсыг нь аваагүй хэсэг дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Ингээд л У-О цагдаад хандсан юм”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 111-р хуудас/
10. “Бан хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 2018/Э-0294 дугаартай дүгнэлтийн “гар утас 200 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /1-р хх-ийн 112-116-р хуудас/
11. Насанд хүрээгүй хохирогч Т.Ү-гийн ...“2018 оны 10 дугаар сарын 22-ны орой найз Бэрхшагайгийн гэрт нь очиж уулзсан. Тэр өдрөө бид хоёр гадаа юм ярьж сууж байгаад салсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сургуулийн орчим байж байхад М над руу залгаад хаана байна, 5-18 дугаар байрны дэн буудалд байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход Б, М, М нар байсан. Тэндээ байж байгаад 12 цагийн үед буудлаасаа гараад хорооллын эцсийн РС тоглоомын газраас М-гийн найз охин Э-ээс М-гийн хувцсыг нь аваад хороололд байдаг Оргилуун буудалд орсон. Бид 4 ороод 0,75 граммын Ерөөл архи хувааж уугаад унтахаар болсон. М, Б-тай хамт, би М цуг нэг оронд унтсан бөгөөд орой би М-тай бэлгийн харьцаанд орсон. Би анх танилцахдаа өөрийгөө 15 настай гэдгээ хэлсэн. Л.М намайг 15 настай гэдгийг мэдэж байсан”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 163, 170-р хуудас/
12. Насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн ...“2018 оны 10 сарын 21-ний орой гэртээ байж байхад манай найз М, М нар город орох уу гэхээр нь зөвшөөрөөд бид город явсан. Бид нар орой 23 цаг болж байхад М-гийн найз охин Э-тэй уулзаад М-гийн найз Н-гийн эзэнгүй байшинд очиж ерөөл архи ууж хоносон. Маргааш нь 2018 оны 10 сарын 22-ны өдөр РС тоглоомын газар луу явсан бөгөөд Энэрэл харилаа гээд явсан. Бид нар тоглож байгаад 5-18 дугаар байрны дэн буудалд хоносон. Маргааш өглөө нь сэрээд Үүрээ гэж найзыгаа дуудсан бөгөөд дөрвүүлээ городоор тэнэж байгаад Н-н байшинд хонох гэж байгаад болиод Цагаанчулуут багт байдаг Оргилуун буудалд 0,75 граммын архи ууж хоносон. Би Мөнхзаяатай 2018 оны 10 сарын 25- ны өдөр Оргилуун буудалд байхдаа нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би Л.М-тай танилцахдаа өөрийгөө 15 настай гэж хэлсэн. Л.М нь намайг 15 настай байсныг мэдэж байсан”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 165, 169-р хуудас/
13. Насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн ...“2018 оны 10 сарын 15-ны өдөр М над руу залгаж 17 дугаар сургуулийн ар талд байдаг саадан дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход М, М хоёр байж байсан. Тэгээд бид гурав жоохон сууж байгаад М манай найзынд очиж хоноё гэхээр нь зөвшөөрөөд Шанд багт байдаг Н гээд найзынд нь очсон. Тэр өдөр Нэргүй, М, М нар архи уугаад байсан. Тэгээд орой унтахаар болоод М бид хоёр нэг оронд унтахаар болсон бөгөөд тэр орой нь бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Би анх танилцахдаа өөрийгөө 17 дугаар сургуулийн 10б ангид сурдаг, 15 настай гэдгээ хэлсэн. Л.М намайг 15 настай гэдгийг мэдэж байсан”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 167-168-р хуудас/
14. Насанд хүрээгүй гэрч Н.М-гийн ...“Тэгээд өглөө нь босоод байж байхад Э би өчигдөр орой М-тай бэлгийн харьцаанд орсон гэж ярьж байсан. Тэр орой Энэрэл М-тай бэлгийн харьцаанд орсон. Городоор дэмий тэнэж байгаад орой 01 цаг болж байхад “Оргилуун” буудалд бид дөрөв орж хонохоор болоод өрөө аваад орцгоосон. Тэндээ ороод байж байгаад унтахаар болоод М, Ү нар нэг орон дотор, би Б-тай цуг нэг оронд унтсан. Орой нь М, Ү-тай бэлгийн харьцаанд орсон. Маргааш өглөө нь босоод Үүрийнтуяа, Б нар буудлаас гараад явсан бөгөөд М бид хоёр буудалдаа үлдээд буудлаа сунгуулаад байж байхад орой 21 цаг өнгөрч байхад Б ганцаараа буудалд орж ирээд Үүрээ гэрийнхэндээ баригдчихлаа би зугтаагаад хүрээд ирлээ гэсэн. Тэгээд бид гурав тэр буудалдаа хонохоор болоод орой унтахаар болоход Б М-тай нэг оронд унтаад орой бэлгийн харьцаанд орсон. М нь Үү, Б, Э нарыг 15 настайг мэдэж байсан”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 176-177-р хуудас/
15. Насанд хүрээгүй хохирогч А.Энэрэл, Ч.Үүрийнтуяа, Б.Бэрхшагай нарын төрсний бүртгэлийн лавлагаа. /1-р хх-ийн 198-200-р хуудас/
16. А.Э, Ч.Ү, Б.Б нарын төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн нас тоолсон тэмдэглэл. /1-р хх-ийн 201-203-р хуудас/
17. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 813 дугаартай ...“Б.Б-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчид бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай. Магадлуулагч нь жирэмслээгүй”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 205-р хуудас/
18. Шүүх шижнилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 812 дугаартай ...“А.Э-лийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчид бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай. Магадлуулагч нь жирэмслээгүй”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 214-р хуудас/
19. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 814 дугаартай ...“Т.Ү-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчид бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай. Магадлуулагч нь жирэмслээгүй”... гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 222-р хуудас/
20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авсан гэрэл зургууд. /2-р хх-ийн 25-28-р хуудас/
21. Хохирогч Д.М-гийн... “Миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9 дүгээр байрны ард талд хувиараа “Баянхангай” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр нөхрийн хамт ажиллуулдаг. Манай хүнсний дэлгүүрт 2017 оны 10 сарын 02-03-нд шилжих шөнө хулгай орж бэлэн мөнгө, чихэр болон архи согтууруулах ундааны зүйл алдагдсан байсан. Тухайн үед бусад зүйлс маань бүрэн бүтэн байсан болохоор нөхөртөө хэлж мэдэгдчихээд цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгтэл цагдаагийн газраас 2017 оны 11 сарын 13-ны өдөр хүмүүс ирээд танай хүнсний дэлгүүрт 2017 оны 10 сарын 02-ны өдөр хулгай орж эд зүйлс алдагдаж байсан уу?, танай дэлгүүрээс хулгай хийсэн хүүхдүүдийг олсон гэхээр нь цагдаагийн байгууллагад албан ёсоор бичгээр өргөдөл гаргасан. Дэлгүүр дотроос 50.000-60.000 орчим бутархайгаар бэлэн мөнгө, 1 литр 700 граммын Соёрхол нэртэй 1 шил архи, Еvок нэртэй 750 граммын 1 шил архи, Соёмбо нэртэй 750 граммын 1 шил архи, Хар сувд нэртэй 750 граммын 1 шил архи, Велвет нэртэй 750 граммын 1 шил архи, Болор нэртэй 750 граммын 1 шил архи, едека нэртэй шоколад 2 ширхэг, nestle neskuik 10 ширхэг, чук гек 2 кг чихэр, товчлууртай самсунг маркийн хар өнгийн хуучин гар утас зэрэг эд зүйл алдсан. Хулгай ордог тэр өдөр манай хүнсний дэлгүүрийн урд талын гэрэлтүүлгийг утсыг нь тасалсан байсан. Тэр өдөр гудамжны гэрэл тасалж байгаад л манай дэлгүүрт орсон юм шиг байна лээ. Би бараа бүтээгдэхүүн болох 367.800 төгрөг дээр бэлэн мөнгө болох 60.000 төгрөгийг нэмээд 427.800 төгрөгийг нэхэмжилж байна”... гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 52-54-р хуудас/
22. “Бан хас” ХХК-ий шинжээчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 321 дугаартай эд зүйлийг 367 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /2-р хх-ийн 79-82-р хуудас/
23. Хохирогч Т.Я-гийн ...“2017 оны 10 сарын 30-ны өдөр манай дэлгүүрт суудаг худалдагч над руу яриад дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь цагдаа дуудаарай гээд би гэрээс гараад яваад очтол манай дэлгүүрийн цонхны хамгаалалтыг эвдээд цонхоор ороод бэлэн 300.000 төгрөг, нэгж зардаг гар утас, архи зэрэг эд зүйл алдагдсан байсан. Надад учирсан хохирол 369 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 56-57-р хуудас/
23. “Бан хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 277 дугаартай эд зүйлийг 69 000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /2-р хх-ийн 58-61-р хуудас/
24. Гэрч С.Н-рийн... “Би Орхон аймаг Хүрэнбулаг багийн 4-6 дугаар байрны урд талд байрлах “Оргилох” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг ба өчигдөр буюу 2017 оны 10 сарын 29-ний өдөр орой 22 цаг 50 минутанд ажиллаж байсан дэлгүүрээ хаагаад явсан. Өглөө 08 цаг 40 минутанд дэлгүүрээ онгойлгох гээд ажилдаа очиход дэлгүүрийн цонхны гадна талын хаалтыг аваад газар тавьсан байсан”... гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 89-р хуудас/
25.Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн ...“2018 оны 12 сарын 06-ны өдөр биеийн тамирын хичээл орж байх үед намайг сургуулийн захирал дуудсан. Тэгээд би өөрийнхөө гар утсыг ангийн хүүхэд Ц-нд үлдээгээд явчихсан юм. Тэгээд гараад ирэхэд биеийн тамирын хичээл дууссан байсан. Тэгээд Ц-гоос гар утсаа авах гэсэн чинь миний гар утсыг М буюу Баажий гэх ахад өгчихсөн байсан. Би нилээд хэд хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн юм. Тэр хүн миний гар утсыг Ц-гоос авахдаа Т-нгийн утсыг өгч бай, кодыг тайлуулна гэж хэлээд авсан байна лээ. Намайг гараад ирэхэд Ц надад хандаж чиний гар утсыг Баажий ах авсан, одоо 2-13 дугаар байрны орчим байгаа гэсэн. Гар утсаа олж авмаар байна, гомдолтой байна”... гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 130-131-р хуудас/
26. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 02/02-59 дугаартай “гар утас 500 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 132-136-р хуудас/
27.Гэрч Ж.О-лийн ...“Би Л.М гэдгийг нь мэдэхгүй, энэ хүүхдийг Баажий л гээд дууддаг юм. Бага байхаасаа Хүлэг зах дээр байдаг байсан юм. Зүс, нэрийг нь мэднэ. Би 2018 оны 12 сарын эхээр санаж байна, тухайн үед ажил дээрээ байж байтал Баажий манай ажил дээр хүрч ирээд эгчээ, энэ утсыг 100.000 төгрөгөөр авах уу гэхээр нь эхлээд үгүй ээ гэсэн чинь эгчээ мөнгөний хэрэг болоод зарах гэж байна, та авчих л даа гээд гуйгаад байхаар нь үзэж байгаад 100.000 төгрөгөөр авсан юм. Л.М ганцаараа явж байсан”... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 140-р хуудас/
28. Насанд хүрээгүй гэрч Г.Ц-гийн ...“Би Л.М гэж хүнийг танихгүй. 2018 оны 12 сарын эхээр гэж санаж байна, тухайн өдрийн өглөө биеийн тамирын хичээл орж байсан. Тэгтэл гаднаас М буюу Баажий гэж дууддаг ах орж ирээд миний пүүз рүү хараад ахдаа пүүзээ өгч бай ганц тоглочихоод өгье гэж хэлээд миний пүүзийг аваад сагс тоглосон. Тэгээд биеийн тамир дуусаад хичээлээс гараад явж байтал М намайг дуудахаар нь яваад очсон чинь 2-28 дугаар байрны гадаа дагуулж очоод чи ахдаа Т-гийн гар утсыг өгч бай гэхээр нь болохгүй ээ хүүхдийн утас шүү дээ гэсэн чинь зүгээрээ зүгээр гэж хэлээд утсыг нь аваад 2-13 дугаар байрны гадаа Т-г ирээд утасныхаа кодыг гаргаж өгөөд аваарай гэж хэлээд үлдсэн юм. Тэгээд би анги дээрээ ирээд Т-тэй уулзаад утсыг чинь Баажий гэдэг ах авчихлаа, одоо 2-13 дугаар байрны тэнд байна гэсэн, чи утсаа очоод аваарай гэж хэлсэн. Сүүлд Т-гээс сонсоход гар утсаа аваагүй юм байна лээ. Тухайн үед Т надад гар утсаа үлдээгээд явчихсан, өөрийг нь захирал дуудсан. Тэгээд Т-д гар утсыг нь өгч чадаагүй байсан юм” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 141-р хуудас/ болон шүүгдэгч анрын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М, М нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 гэх хэрэгт тус тус холбогдсон. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа.учир гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих ангид эдүүлэх, Өсвөр насны шүүгдэгч Н.Мөнхбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 4 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдүүлэх саналтай байна. Шүүгдэгч Л.М нь 117 хоног, Н.М нь 168 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ял нь оруулан тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.-д зааснаар 3 үйлдэлтэй байгаа. Шүүгдэгч энэ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнхзаяатай бүлэглэн У-О-ын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогдож байгаа. Энэ мөрдөн байцаалтанд авсан гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, өөрийн өгсөн мэдүүлгээр зэргээр нотлогдон тогтоогдох байх тул гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” Гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгч нь Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар бусдын эд орон байранд нэвтэч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэргүүдэд холбогдсон байгаа. Л.М нь мөрдөн байцаалтын шатнаас хэргээ хүлээдэг байгаа. Иймд гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Одоогийн байдлаар хохирогч Булганчимэгт хохирол бүрэн төлөгдсөн байгаа. Б, Ү, Э нар нь хохирол төлбөргүй гэдгээ бичиж өгсөн байгаа. Хохирогч насанд хүрээгүй хохирогч У-О-од 100000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т-нд 500000 төгрөгийг тус тус төлөхөөр байгаа. Хохирлыг яаж төлөх талаар шүүгдэгч хэлэх байх.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хотхоны 23-6-1 тоотод оршин суух Д.Б-гийн тагтаар нэвтэрч 43 инчийн Лед зурагт, Нокиа маркийн гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлж 715 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Б.У-О-ын Самсунг эс-6 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж хуурч мэхлэн авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Л.М нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 15 настай А.Э, Б.Б, Т.Ү нарыг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн биеийн тамирын зааланд Б.Т-гийн Samsung galaxy J7 загварын гар утсыг найз Г.Ц-нд үлдээсэн байсныг ав гэсэн, надаас ирээд аваарай гэж хэлээд хуурч залилан авч 500 000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Н.М нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.М-гийн эзэмшлийн “Баянхангай” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө 60 000 төгрөг, 1,7 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 750 граммын Еvок архи 1 ширхэг, 750 граммын Соёмбо архи 1 ширхэг, 750 граммын Хар сувд архи 1 ширхэг, 750 граммын Велвит архи 1 ширхэг, 750 граммын Болор архи 2 ширхэг, 750 граммын Эдин архи 1 ширхэг, 750 граммын Титэм архи 2 ширхэг, Едека шоколад 2 ширхэг, пеstlе nesguik 10 ширхэг, чук гек чихэр 2 кг, товчлууртай самсунг загварын хар өнгийн гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлж нийт 427 800 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бусадтай бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Т.Я-гийн эзэмшлийн “Оргилох” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө 300 000 төгрөг, Соёрхол архи 1 ширхэг, Ерөөл архи 1 ширхэг, нокиа 33-10 загварын гар утас зэргийг хулгайлж нийт 369 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.М нь бусадтай бүлэглэж, шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, бусадтай бүлэглэж болон ганцаараа шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, хохирогч нарыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насан хүрээгүй гэдгийг мэдсээр байж санаатай үйлдлээр бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, өсвөр насны шүүгдэгч Н.М нь бусадтай бүлэглэж, шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд удаа дараа нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, бусадтай бүлэглэж, шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт болон гэм буруугийн талаар мэтгэлцээгүй бөгөөд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, өсвөр насны шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын өөрт оногдох хэсгийг сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Н.М нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.М нь 117 хоног, өсвөр насны шүүгдэгч Н.М нь 168 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрт тохирох ял шийтгэлийг оногдуулж, хуульд зааснаар нэмж нэгтгэн Л.М-д оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Н.М-т оногдуулах ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч Д.Б-т 715 000 төгрөгийн хохирол, Б.У-О-од 200 000 төгрөгийн хохирол, Д.М 427 800 төгрөгийн хохирол, Т.Я 369 000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Т 500 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Ц 250 000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна. Насанд хүрээгүй хохирогч А.Э, Б.Б, Т.Үнар болон тэдний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Д.Б нь алдсан эд зүйлсээ хүлээн авч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.
Өсвөр насаны шүүгдэгч Н.М-гийн хууль ёсны төлөөлөгч нь түүнд оногдох хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.М-гаас 725 000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нарт 500 000 төгрөгийг, хохирогч Б.У-О-од 100 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ц-дэд 125 000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй.
Эрүүгийн 1925000000011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Н.М болон түүний хууль ёсны төлөөлөгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар , өсвөр насны шүүгдэгч Н.М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.м-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М-т оногдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 25 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гийн цагдан хоригдсон 117 хоног, өсвөр насны шүүгдэгч Н.М-гийн цагдан хоригдсон 168 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, өсвөр насны шүүгдэгч Н.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гаас 725 000 / долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг 7-6 тоотод оршин суух /Утас:95647212, 98119441/ Б.Ц нарт 500 000 / таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Хөвсгөл аймгийн 6 дугаар баг 2-1-1 тоотод оршин суух Б.У-Од /РД:РХ99121103, од 100 000 /нэг зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-9-63 тоотод оршин суух Боржигон овгийн Ө.Ц /РД:ЖЕ56112468, Утас:99608282 /-д 125 000 / нэг зуун хорин таван мянга / төгрөгийг тус тус олгосугай.
8.Эрүүгийн 1925000000011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Н.М болон түүний хууль ёсны төлөөлөгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС