Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замын 39 дугаар байр, 100 тоот хагят оршин суух, Бурхантынхан овогт Лхагвасүрэнгийн Маргад /РД:УИ94081329/-ийн нэхэмжлэлтэй                                                                           

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити 1-11 дугаар байр, 5-1 тоот хаягт оршин суух, Чансан овогт Оюунгэрэлийн Тэмүүлэн /РД:ЗМ86052815/-д холбогдох,

Хүү М.Энхмэндийн эцэг О.Тэмүүлэн мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Маргад, хариуцагч О.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Маргад шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Маргад миний бие 2012 онд О.Тэмүүлэнтэй танилцаж, улмаар 2 биенийхээрээ ирэн очин амьдрах болсон. Ингээд 2015 онд би жирэмсэн болсон.

Намайг жирэмсэн болсон байхад О.Тэмүүлэн нь гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн байсан тул бид 2015 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн.

2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Л.Энхмэнд төрсөн. Бид тухайн үед гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэгүй байсан тул хүүгээ би өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээг нь бичүүлж авсан. Хүү маань өнөөрийг хүртэл миний асрамжид, надтай хамт амьдарч байна.

О.Тэмүүлэн нь хүү бид хоёрыг ерөөсөө эргэж тойрч уулзаж байгаагүй.

О.Тэмүүлэнтэй хамт амьдарч байх үед буюу 2013 оны 11 дүгээр сард бид муудалцаж, нэг хэсэг тусдаа амьдарч байгаад эргээд хамт амьдарсан юм. Энэ байдлаас О.Тэмүүлэн нь надад итгэхгүй, хүү Л.Энхмэндийг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байна гэж шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шүүгчийн захирамж гарч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр О.Тэмүүлэнг хүүгийн эцэг мөн гэсэн дүгнэлт гарсан.

Иймд хүү М.Энхмэндийн эцэг О.Тэмүүлэн мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

О.Тэмүүлэнг хүүтэйгээ уулзаж байя гэвэл хүссэн үед нь уулзуулж, мөн хүүгээ О.Тэмүүлэнг өөр дээрээ авъя гэсэн үед нь хэд хоногоор түүнд өгч байна гэв.

 

Хариуцагч О.Тэмүүлэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

Бид 2012 онд танилцаж хамт амьдарч байсан. 2013 оны 11 дүгээр сард маргалдаж, муудалцсанаас болж бид тус тусынхаа амьдралаар амьдрах болсон.

Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр М.Энхмэндийг миний хүүхэд мөн гэж гарсан тул миний хүүхэд мөн эсэхэд одоо маргах зүйлгүй. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.      

            Нэхэмжлэгч Л.Маргад нь хариуцагч О.Тэмүүлэнд холбогдуулан, хүү М.Энхмэндийн эцэг О.Тэмүүлэн мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй миний хүүхэд биш гэж маргасан.

          Хариуцагч О.Тэмүүлэнгийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2016/09272 дугаар захирамжаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2515 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Тэмүүлэн нь хүү Л.Энхмэндийн биологийн эцэг мөн  болох нь тогтоогджээ.

О.Тэмүүлэн, Л.Маргад нар 2012 онд танилцан, 2015 оны 11 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан,  2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Л.Энхмэнд төрсөн болох нь  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү Л.Энхмэндийн 1119002918 дугаартай төрсний гэрчилгээ, “Түвшин хүч БГБХН” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн эмнэлэгийн магадлагаа, зэрэг бичгийн нотлох баримтуудаар мөн тогтоогдож байна.

Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хариуцагч О.Тэмүүлэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, насанд хүрээгүй  Л.Энхмэндийг тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4. “Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан шүүхийн онцгой харьяалал зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

            1. 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Бурхантынхан овогт Маргадын Энхмэндийн эцэг Чансан овогт Оюунгэрэлийн Тэмүүлэн мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Бурхантынхан овогт Маргадын Энхмэндийг 11 нас  хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/-нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг О.Тэмүүлэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Нэхэмжлэгч Л.Маргад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

             5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-т заасныг баримтлан тэмдэгтийн  хураамжид хариуцагч О.Тэмүүлэнгээс 101.203 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БААТАР