| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0102/Э/Н |
| Дугаар | 0157 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 0157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Х.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ни-т холбогдох эрүүгийн 1925000260038 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Н
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйлдэлд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Орхон аймгийн Баян- Өндөр сум Зэст багийн 1-21-39 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг ахуйн шингэрүүлсэн хий ашиглаж мансууруулах төрлийн бодис агуулсан шавар гэх зүйл гаргаж авч бэлтгэсэн,
2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг хадгалсан,
2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлаас ахуйн шингэрүүлсэн хий ашиглаж гаргаж авсан мансууруулах төрлийн бодис агуулсан шавар гэх зүйлийг биедээ хадгалж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн байнга, тогтвортой үйлдсэн
2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кинотеатрын караокед хамт сууж байсан Д.Б-ын цүнхнээс Самсунг галакси А6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-рыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин байнга тогтвортой үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Д.Б нь “гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хүний биед болон өмсөж байгаа хувцас, эд зүйлд нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. Б.Н. /хх-ийн 10-13-р хуудас/
2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл. /хх-ийн 14-р хуудас/
3. Яллагдагч Б.Н-рын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 38-41-р хуудас/
4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. 0.5 грамм хэмжээтэй шавар мэт зүйл. /хх-ийн 42-р хуудас/
5. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. Lucky 68 гэсэн цагаан өнгийн бичиг бүхий даавуун үүрдэг уут 1 ширхэг, 100 грамм хэмжээтэй саарал өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, 100 грамм хэмжээтэй Соса Сола ундааны савтай өвс мэт зүйл, 100 грамм хэмжээтэй Вита цэвэр усны савтай өвс мэт зүйл, 150 грамм хэмжээтэй 500 грамм хэмжээтэй хуванцар савтай өвс мэт зүйл, дээж болгон авсан 10 грамм нунтаг өвс мэт зүйл. /хх-ийн 43-р хуудас/
6. Гэрч Н.Ш-Э-ий ... “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Н руу би өөрөө хүний утас гуйж байгаад залгаад тэгээд бид хоёр урт цагааны үзүүрт уулзсан. Уулзахдаа бид хоёр надад байсан мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэх гэж очсон юм. Ер нь бол тогтмол хэрэглэдэг гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/ Цагдаад баригдах үед надад байсан мансууруулах төрлийн ургамлыг Нр мэдээгүй байсан. Харин цагдаа дээр ирээд надад мансууруулах төрлийн ургамал байгаа гэдгийг мэдсэн. Миний шалгагдаж байгаа мансууруулах төрлийн ургамлын хэрэгт Н ямар ч холбоо хамаарал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-р хуудас/
7. Гэрч Э.М-Э-ий ...“2018 оны 12 дугаар сарын 20-ны хавьд байх би яг өдрийг нь санахгүй байна. Манай гэрт Н нь Зэст багийн 1-21-39 тоотод ирж мансууруулах төрлийн ургамал бэлдэж шавар нэртэй мансууруулах төрлийн ургамал гаргаж авсан. Н гаднаас орж ирэхдээ өөрөө амтай өнгөгүй гялгар уут буюу 10 төгрөгийн уутны талаар мансууруулах төрлийн ургамал, 2 ширхэг ахуйн гаазтай орж ирсэн. Тэгээд надаас 0.5 литрийн ундааны сав аваад болкон дээр гараад уутанд байсан өвсөө ундааны саванд хийгээд дээд болон доод талаас нь цоолж, дээд талаас нь ахуйн гаазаа шахсан. Тэгээд доороос нь гарч ирж байгаа шингэнийг тавган дээр тоссон. Тус тавганы доор аяганд халуун ус хийгээд тавьсан байсан. Энэ бүгдийг нь би харсан. Тэгээд би Н-раас ингэж хийхээр яадаг юм бэ гэсэн чинь шавар нэртэй мансууруулах төрлийн бодис гаргаж авч байна гэж надад хэлсэн. Би Б.Н-ай өмнө 3-4 удаа хамт мансууруулах төрлийн ургамлыг татаж хэрэглэж байсан. Б.Н өөрөө байнга хэрэглэдэг. Яагаад би энэ хүнтэй нийлдэг байсан гэхээр Б.Нинжбаатарт мансууруулах төрлийн ургамал өөрт нь байнга байдаг болохоор хааяа нэг хэрэглэмээр санагдахаар Н-тай холбогдож хэрэглэдэг байсан. Савнаас гарсан шингэн зүйлийг дуустал нь тавган дээр тоссон. Тавган дээр тунарсан шар өнгөтэй зүйлийг нэг удаагийн бриткээр хусаад зуураад байсан чинь нөгөө нөгөө шар өнгөтэй зүйл нь хар өнгөтэй болж хувирсан. Бид хоёр тухайн шавар нэртэй зүйлээс хумсны толион чинээг хэрэглэсэн. Тухайн зүйлийг хэрэглэсэн чинь бүх биений мэдрэхүй маш өндөр болсон. Тэгээд 2 цагийн дараагаас бие хэвийн болж байсан. Тугалган цаасан дээр шавраа наагаад доороос нь галаар шатаасан чинь нөгөө зүйл шатаад утаа гарсан. Тухайн утааг нь 10 төгрөгийн дэвсгэрт ороогоод амаараа сорж уушигласан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-р хуудас/
8. Гэрч Г.Х-гийн ... “Миний ажилладаг бааранд 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой үйлчлүүлж байсан 4 залуу сууж байгаад энэ ууттай зүйлийг орхиод гарсан байсан. Би өнөөдөр ажил дээрээ 13 цаг 30 минутын үед ирээд засвар хийж байгаад текний ард байсан хар даавуун ууттай зүйлийг олж аваад бариад үзсэн чинь сав дуугарахаар нь онгойлгож үзсэн чинь ундааны саванд өвс хийсэн байхаар нь эхлээд менежерт үзүүлээд дараа нь захиралдаа үзүүлсэн чинь захирал наадхаа одоо шууд гаргаад хая гэж хэлсэн. Би ууттай зүйлийг гарахдаа аваачаад хаяая гэж хэлээд найз охинтойгоо гараад машинтай явахдаа арын суудал дээр шидээд тэр чигтээ яваад буцаад 19 цаг өнгөрч байхад ирээд ажпаа хийж байгаад орой найз А, М хоёр нэг залуутай ирээд хамт байж байгаад баар хаахад гарсан. Тэгээд би машинаа онгойлгосон чинь аймар газ үнэртэж байхаар нь хар ууттай өвсийг аваад машинаа цоожлоод найзтайгаа хамт гэр рүүгээ харих гэж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/
9.Гэрч Д.Д-лын ...“Тэр өдөр би Н, Г, М-ын нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 00 цаг өнгөрч байхад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна талд 33-97 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад Хэрлэн гэдэг нэртэй залуугийн үүрч явсан хар өнгийн цүнхнээс 3 ширхэг хуванцар савтай нунтаг ургамал мэт зүйл, хар өнгийн гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйл байхаар нь Цагдаагийн газарт авчирч илтгэх хуудсаар хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63-р хуудас/
10. Гэрч М.Г-Э-ий ...“2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед гэртээ харих гээд Хүрэнбулаг баг 4-20 дугаар байрны харалдаа явж байхад өмнө нь Цагдаагийн газарт мансууруулах төрлийн ургамал хэрэглээд шалгагдаж байсан Н нь нэг залуутай хамт явж байсан ба 4-20 дугаар байрны 1 дүгээр орц руу орсон. Н-ай хамт явж байсан эрэгтэй нь цүнх үүрчихсэн явж байсан болохоор би шалгаж үзэх гээд 4-20 дугаар байрны 1 дүгээр орц руу ороход Н мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн юм шиг, эсхүл архи уусан юм шиг байхаар нь би сэжиглээд Цагдаагийн газарт авчирч шалгахад Н-рын халааснаас хүрэн бор өнгийн жижиг шавар мэт зүйл гарч ирэхээр нь илтгэх хуудсаар хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 64-р хуудас/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 369 дугаартай дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлд дельта-9- тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илрэв. Тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 72-р хуудас/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 411 дугаартай дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Н хураан авсан шавар мэт” гэсэн хаягтай хар хүрэн өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 77-р хуудас/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 410 дугаартай дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Н ” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 81-р хуудас/
14. Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би 2018 оны 10 дугаар сарын дундуур байх ганцаараа явж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн эцсээс хойшоо явж байгаад жалганаас зэрлэг олсны ургамал ганцаараа түүсэн. Түүсэн өвсөө авч яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт байдаг эзэнгүй хашаанд нуусан. Шанд багт байдаг эзэнгүй хашаанд нууж байгаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан уу 04-ний өдөр аваад Шанд багт байдаг нагац ах Болдбаатарын дутуу барьсан байшингийн таамбарт нууж байгаад 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М-Э-ийн гэр рүү авч очоод шавар гэх зүйл гаргаж авсан. М-Э-нийн гэрт шавар гаргаж аваад үлдсэн өвсөө эргүүлээд нагац ах Б-рын дутуу барьсан байшингийн таамбарт нуусан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э, Э нарт уулзах үедээ нуусан өвсөө Тиску” гэсэн бичигтэй хар өнгийн үүргэвчинд хийж үүрээд явсан. Наадмын талбай дээр тэд нартай архи ууж байхдаа Энхтөрд үүрүүлсэн. Үүнээс хойш тэр цүнхтэй өвсийг Э үүрээд яваад байсан. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь нөгөө цүнхтэй өвс алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 97-98-р хуудас/ 2018 оны 6 дугаар сард уг ургамлыг түүгээд Орхон аймаг руу орж байгаад цагдаад баригдсан. Уг хэрэгтээ шүүхээр орж 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. 2018 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс мансууруулах төрлийн ургамал түүгээд шавар хийж цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 102-103-р хуудас/
15. Хохирогч Д.Б-ын...“2018 оны 09 сарын 26-ны өдрийн орой 19-20 цагийн үед найз хүүхэн Ж-тай 1-3 дугаар байрны орчим уулзаад Баялаг төв орж хоёр хоёр шил пиво уусан...Тэгтэл Ж би үерхдэг залуугаа дуудчихлаа, бас миний нэг хуурай дүү хүргэж өгнө гэнэ ээ, хоёуланг нь дуудчихлаа гэж хэлээд байж байтал нөгөө хоёр залуу ирсэн. Нэгийг нь Нинжээ гэдэг, нөгөө залуугийн нэрийг санахгүй байна. Ямарч байсан энэ хоёр залуу бие биенээ таньдаггүй бололтой хоорондоо гар бариад танилцаж байсан. Ингээд бид дөрөв “Өргөө” кино театрын караоке баар луу 01 цагийн үед орсон. Караокед нэг шил 0,75 литрийн архи, нэг нэг шил пиво захиалж уусан. ..Би 00-ын өрөөнд орж нөхөртэйгээ утсаар одоо очлоо гэж ярьчихаад гар утсаа цүнхнийхээ дотор талын хижиг цахилгаантай халаас руу нь хийчихээд цахилгааныг татаж хаагаад эргэж караоке өрөөнд орсон. Тэр үед Ж-тай үерхдэг гэх залуу явчихсан байсан. Би цүнхээ өөрийн сууж байсан буйдангийн дэргэд тавьж хэсэг сууж байгаад цүнхээ орхиод 00-ын өрөө рүү дахин орж бие зассан. 00-д удаагүй, эргэж караоке өрөө рүү орж цүнхээ аваад нөхөр лүүгээ явлаа гэдгээ Ж хэлчихээд шууд гараад явсан. Намайг караоке өрөөнөөс гарахад Ж, Нинжээ хоёр үлдсэн. Ж бол нилээн согтуу байсан. Тэгээд нөхрийнхөө байгаа буудал дээр очоод тооцоог нь хийх гээд утсаа хайтал алга болчихсон байхаар нь таксины жолоочийн утсаар залгаж үзтэл холбогдох боломжгүй байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/
16. Гэрч Г.Э-рийн ...“Энэ асуудлаас хойш саяхан 04 сарын эхээр Н надтай уулзсанаа 09 сард гар утас алга болсон асуудал яригдаж байсан ш дээ, тэр утасны асуудал надтай холбоотой болоод байна, би шүүх дээр хэрэгтэй учраас ял дээрээ ял нэмүүлмээргүй байна, тийм болохоор миний өмнөөс та энэ хэргийг хүлээгээд цагдаад мэдүүлэг өгчих гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Н ямар утас байсан гэж асуувал Самсунг галакси А-6 загварын гар утас байсан гэж хэлээрэй гэж үг зааж өгсөн. Түүнээс би тэр утасны талаар огт мэдэхгүй. 2019 оны 09 сарын 26-ны шөнө Өргөө кинотеатрын караокед очоогүй. Би буудалдаа унтаж байсан. Нинжбаатар л гуйгаад байсан болохоор худал хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/
17. Гэрч А.Ш-О-ын ... “2018 оны 10 дугаар сарын үед Теди төв дээр ажил дээрээ байхад 23-24 орчим насны залуу над дээр ирээд зарж байсан гар утаснуудыг харж байснаа ах гар утсаар гар утас солих уу гэхээр нь ямар утас байгаа юм гэсэн чинь Самсунг А-6 маркийн гар утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар утсаар солих юм гэтэл Айфоне-6 плас
утсаар чинь гэхээр нь тэгье гээд сольсон. Тэгээд 2-3 хоногийн дараа хүн гар утас сонирхож байна гайгүй утас байна уу гээд манай Билгээ гэх найз залгахаар нь байгаа гээд Үйлчилгээний төвийн гадна уулзаад 430 000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/
18. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2018/Э-0276 дугаартай дүгнэлтийн ...Самсунг А6 маркийн гар утас 750000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх-ийн 33-36-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Хүний биед болон өмсөж байгаа хувцас, эд зүйлд нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, яллагдагч Б.Нинжбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Н.Шинэ-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Х, Д.Д, М.Г-Э, шүүгдэгч Б.Н нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн байнга, тогтвортой үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Мөн хохирогч Д.Б, гэрч Г.Э, А.Ш-О нарын мэдүүлгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Б.Н-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Н-рыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 утсыг авсан үйлдэл хүлээн зөвшөөрөдөг, Э гэх хүнийг Б-ыг мэдүүлэг өөрчлүүлэх гэснийг, хохирогч архи нилээн хэрэглэсэн, та буйдан дээр байдаг гэж хэлээд өгөөч гээгүй мэдүүлгээ үнэнээр нь хэлээч гэж л хэлсэн, Хохирлыг төлчихье гэж гуйсан асуудал биш, хулгайлах гэмт хэргийг зөвшөөрөөд хохирол төлсөн, Э-ийг хоёр гурван сар цагдан хоригддсон урьд нь анзаардаггүй байж , нэгэнт хоригдоод гарсан учир айгаад ингэж хэлсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд орохгүй байх, 292-ыг хүчингүй болгох үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй, түүсэн бэлтгэсэн гэдгийг зөвшөөрч байгаа , шүүгдэгч өөрийгөө гэм буруугаа хүлээж байгаа нь зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болохгүй. Хуульчид бидний хууль хэрэглээний асуудал, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь сонсгосон ялыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш, Байнга тогтвортой, 2 удаа хэрэглэсэн бэлтгэсэн, гэдэг нь ял шийтгэл эдэлсэн, нэг удаа түүсэн байна, нэг удаа блэтгэсэн, бусдад өгсөн гэдэг нь хангалттай тогтоогдоггүй, хэнд өгсөн юм бэ өгөөд татуулсан талаар баримт байхгүй, цүнхээ үүрүүлсэн тэр нь цүнхээ хаячихаад гараад явсан, татсан гэдэг нь нотлогдсон зүйл байхгүй, шаврыг бэлтгэсэн зөвшөөрч байгаа, юугаар нотлогдоод байгаа юм М-Э, Ш-Э нарын мэдүүлгээр 2017 оноос хэрэглэдэг гэдгийг мэдэж байсан, тусдаа шалгагдсан байх тогтмол хэрэглэж байна гэсэн бодол байна гэж хэлдэг, эх сурвалжаа заагаагүй, Байцаагчийн асуудал нотлогдохгүй байхад мөрдөн байцаалтын асуултыг аяыг харахад тийм хариулт авахыг хүссэн асуултууд байдаг. Мөнх-Эрдэнэ тамхи татах болохоор уулздаг, М-Э, Н хоёр тус тусдаа амьдардаг, 3-4 удаа татаж үзсэн. Хэдэн сарын хэдний өдрүүдэд хэрэглэж байсан, шийтгэх тогтолын өмнө юм уу дараа юм уу байнга амьдардаггүй байж яаж мэдэх вэ, Байнга тогтвортой гэж юуг хэлэхдээ 2 буюу түүнээс дээш гэж хэлэхгүй, Байнга гэдэг нь богино хугаацанд ямар давтамжтай цаг хугацааны давтамжтай гэдэг талаар яригдана. 2018 оны 6 сард шийтгэгдсэн, 1 удаа түүсэн, байнга тогтвортой бэлэтгэдэг, түүдэг тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.М дүгнэлтдээ “Шүүгдэгч залуу хүн байна. Хуулийн мэдлэг муу учраас ийм хэрэг үйлдсэн байх. Хөнгөн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бодож байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинж, гэм буруу, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд 1. Хэргийн үйл баримтын талаар: Хавтаст хэрэгт авагдсан хүний биед болон өмсөж байгаа хувцас, эд зүйлд нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зураг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, яллагдагч Б.Н-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, гэрч Н.Шинэ-Эрдэнэ, Э.М-Э, Г.Х, М.Г-Э, Д.Д нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлээнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Орхон аймгийн Баян- Өндөр сум Зэст багийн 1-21-39 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг ахуйн шингэрүүлсэн хий ашиглаж мансууруулах төрлийн бодис агуулсан шавар гэх зүйл гаргаж авч бэлтгэсэн, 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг хадгалсан, 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлаас ахуйн шингэрүүлсэн хий ашиглаж гаргаж авсан мансууруулах төрлийн бодис агуулсан шавар гэх зүйлийг биедээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.Б мэдүүлэг, гэрч Г.Э, А.Ш-О нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кинотеатрын караокед хамт сууж байсан Д.Б-лын цүнхнээс Самсунг галакси А6 маркийн гар утсыг нууцаар авч 750000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Гэмт хэргийн шинж, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Н нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйлдэлдээ Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамалыг түүж бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэх зорилгоор боловсруулж бэлтгэсэн үйлдлийг 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогджээ. Б.Н-ын үйлдлийг цаг хугацаа, үйлдлийн арга, давтагдсан шинж зэргээс үзвэл уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэн боловч гэм буруутай үйлдлээ үл ухамсарлан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг түүж бэлтгэсэн, түүнийгээ хадгалсан, хэрэглэх зорилгоор боловсруулж бэлтгэсэн гэм буруутай байна. Гэвч түүний үйлдлийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохион байгуулалттайгаар бусдад хэрэглүүлэх, эсвэл худалдан борлуулах зорилгоор байнга тогтвортой бэлтгэсэн, хадгалсан гэж үзэх боломжгүй. Уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх гэдэг нь тодорхой зорилготой, бэлтгэх, хадгалах орон байр, багаж хэрэгсэлтэй, бэлтгэсэн хадгалсан бодисоо тогтмол хэрэглэдэг, худалдан борлуулдаг давтамжтай үйл ажиллагааг ойлгоно. Иймд Б.Н-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н нь Д.Бу-лын цүнхнээс Самсунг галакси А6 маркийн гар утсыг авсан нь шунахай сэдэлттэй, шууд санаатай, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч ашигласан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Н-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, түүнд ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 63 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хэргийн хамт шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 750 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол төлөгдсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид 3 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож 3 сая төгрөгийг Орхон аймгийн Прокурорын газрын 100210006350 тоот данснаас гаргаж С.Т-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Lucky 68 гэсэн цагаан өнгийн бичиг бүхий даавуун үүрдэг уут 1 ширхэг, 100 грамм хэмжээтэй саарал өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, 100 грамм хэмжээтэй Соса Сола ундааны савтай өвс мэт зүйл, 100 грамм хэмжээтэй Вита цэвэр усны савтай өвс мэт зүйл, 150 грамм хэмжээтэй 500 грамм хэмжээтэй хуванцар савтай өвс мэт зүйл, дээж болгон авсан 10 грамм нунтаг өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
3. Шүүгдэгч Б.Н-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан 3 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Lucky 68 гэсэн цагаан өнгийн бичиг бүхий даавуун үүрдэг уут 1 ширхэг, 100 грамм хэмжээтэй саарал өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, 100 грамм хэмжээтэй Соса Сола ундааны савтай өвс мэт зүйл, 100 грамм хэмжээтэй Вита цэвэр усны савтай өвс мэт зүйл, 150 грамм хэмжээтэй 500 грамм хэмжээтэй хуванцар савтай өвс мэт зүйл, дээж болгон авсан 10 грамм нунтаг өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Орхон аймгийн Прокурорын газрын 100210006350 тоот данснаас 3 сая /гурван сая/ төгрөг гаргуулан С.Т.д олгосугай.
10.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦ