| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/17118/и |
| Дугаар | 210/МА2026/00725 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00725
2026 04 01 210/МА2026/00725
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/00503 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 550,000 төгрөг шаардаж, үндэслэлийг “...хариуцагч компанийн “*******”-т 2024.11.14-ний өдөр 550,000 төгрөгийн электрон тамхийг худалдсан тул үнийг гаргуулна” гэснийг хариуцагч “...тухайн хугацаанд дэлгүүрийг н.******* гэх хүнд түрээслүүлсэн, дэлгүүр сургуулийн бүсэд байдаг учир тамхи зардаггүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
Хэрэгт анхан шатны баримт болох хариуцагч *******-ийн регистрийн дугаар бүхий харилцагчийн зарлагын баримт авагдсан ба бараа хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурсан боловч хэнийх болох нь тодорхойгүй байна. /хх-ийн 8-10/
Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...“*******”-ийн объектыг 2023 оны 08 сараас 2025 оны 08 сар хүртэл бусдад түрээслүүлж байсан...” гэх хариу тайлбараас хэнд, ямар гэрээний үндсэн дээр бусдад түрээслүүлсэн болохыг тодруулах шаардлагатай. /хх-ийн 31/
4. Анхан шатны шүүх энэ талаар зохигчоос тодруулах, чиглүүлэх ажиллагаа хийгээгүй, хэргийн оролцогч дээр дурдсан үйл баримтын талаар баримт гаргаж, мэтгэлцээгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/00503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Г.НЯМСҮРЭН