| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0210/Э |
| Дугаар | 0214 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 0214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Б.Ж
Хохирогч Г.Ц-А
Гэрч Ө.Б, Ц.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т, Х.О, Ц.Э
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э
Шүүгдэгч Ц.Э, Ц.Э, Б.Н, Ц.Д, өсвөр насны шүүгдэгч П.Э, нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э, Ц.Э, Б.Н, Ц.Д, өсвөр насны шүүгдэгч П.Э нарт холбогдох эрүүгийн 1825003940153 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Ц.Э,Ц.Э,Б.Н,Ц.Д, П.Э
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын 14 дүгээр байрны гадаа маргааны улмаас Г.Ц-А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Э, яллагдагч Ц.Э, өсвөр насны яллагдагч П.Э нар бүлэглэн 2018 оны 06 сарын 01, 03-ны өдрүүдэд Орхон аймгийн Жаргалант сумын 14 дүгээр байрны гадаа болон уг байрны 11 тоотод маргааны улмаас Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Д, яллагдагч Б.Н нар бүлэглэн 2018 оны 06 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын 14 дүгээр байрны 11 тоотод орж ирсэн Ц.Эыг зодож тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э, Ц.Э, өсвөр насны шүүгдэгч П.Э, Б.Н, Ц.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ “2018 оны 6 дугаар сарын 1-нд болсон хэрэг. Энэ хэргийн гол эзэн Д. Ц.Д миний дүүтэй суугаад 4 хүүхэд төрүүлсэн, 20 жил хамт амьдарсан. Нутгийн хүмүүс “танай дүүгийн нөхөр Н-тэй яваад байна” энээ тэрээ гэсэн Б.Нээс өөрөөс асууна гэж бодоод “Б.Нээс чи Ц.Дтай хамааралтай болсон юм уу” гэхэд “тийн шдээ” гэхэд нь дүүгээ бодоод алгадсан. Тэгээд би тэрнээс хойш яагаа ч үгүй. Бүгд бужигнаад эхэлсэн. Ээж нь тэгсэн чулуу аваад шидсэн. Би гүйж очоод гараас барьж аваад болиулсан. Би Н-гийн ээжийн гарыг нь бариад хорьсон. Тэр хэргээс зайдуу болсон явдал. Миний нүдний шил газар унасан. Би Энэ хөгшинд санаатай гэмтэл учруулаагүй. Хөгшин хүнийг хоръё гэж бодсон. Энэ хэрэг Ц.Даас болсон байгаа. 2 хүүхэд одоо хатаж үхлээ. Хүүхэд нь эцгийнх нэрийг хэлэхэд л өмөлзөж уйлаад байгаа.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ “2018 оны 6 дугаар сарын 1-нд хүүхдийн баярын өдөр байсан. Б.Нийн хажуу айлын хүн надад хэлсэн. Ц.Д Б.Нийн охиных нь ам руу чихэр хийгээд миний охин май гээд явж байна. чи 2 охиноо явуулаад уулзуул гэхээр нь юм бодолгүй. 2 охиноо явуулсан. 2 охин Б.Нийн очиход Н өөрөө хаалгаа тайлаад “хаанаас ухаад гаргаад ирсэн лаларууд вэ” гээд хөөгөөд явуулсан байсан. Цаана нь Ц.Д өөрөө хэвтэж байсан. 2 охин уйлаад тэгж байна гээд уйлаад ирсэн. Тэгээд би уурандаа Б.Нийнд ирэхэд энэ хэд машиндаа хөдлөх гээд байж байсан. Манай аяны хэрэгслийг бүгдийг нь аваад машиндаа аччихсан байсан. Тэгэхэд ямар ч зодоон болоогүй. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Ц.Д өөрөө дуудсан “тар нар хүрээд ир, би хайранд умбаж байна, миний хайрыг зоддог та нар юу, та нарыг ална” гэхээр очсон. Надад бэлэг эрхтэнг нь ухаад, өмдыг шувтлаад байсан зүйл байхгүй. Б.Н танай нөхөр манайд байхгүй гээд байхаар нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өглөө ортол Ц.Д 2 хүүхэдтэй нь, Б.Нтэй дөрвүүлээ хэвтчихсэн байсан. Тэгээд чи орогнуулаагүй чинь энэ үү гэхэд Ц.Д шууд үс татаж ирээд “чи муу ямар овоо пизда вэ, ална чамайг гээд боож унагаад ор, шкаф хоёрын дунд унагасан чинь нэг талаас Н, нэг талаас Ц-А орж ирж зодоод нүдний шил авч шидсэн. Тэгээд би утсаараа зургийг нь авах гэтэл Б.Н утас булааж авч хүүхдэдээ өгөөд унтраалгасан. Би өмдөндөө шээс алдтал зодуулсан. Би тэрийгээ эмнэлэг дээр ирж үзүүлсэн байгаа. Б.Н ээж хаалгаа түгж, даагий байж бай гээд намайг зодсон.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ “2018 оны 6 дугаар сарын 1,2-нд би Улаантолгойд байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 1-ний өглөө Б.Нийнд эгчтэйгээ очсон байгаа. Тэр үед Далнаа ах өглөө үүрээр гарч ирсэн. Манай ах Д тэднийд байгаа гэнээ одоо хүүхдийн баяр болж байна. Аавыг нт хүүхдүүдтэй нь уулзуулъя гэж хэлээд очсон. Далнаа ахыг гражнаас аяллын хэрэгсэл авсан байна. Б.Нийн машины ард ядаж очоод тэд нарыгаа авна гээд очсон. Б.Н эгч машиндаа суучихсан байсан. Жагаа эгчийн гарыг машиныхаа цонхонд хөшчихөөд машины наана, цаанаас хэрүүл үүсчихсэн байсан. Би Б.Н эгч рүү эгчийнхээ юмыг авъя гэж орилсон. Би хохирогчийн байр сууринаасаа мэдүүлэг өгмөөр байна. Надад хүн зодож нүдсэн зүйл байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай эгч Ц.Д Б.Нийнд оччихлоо хоёулаа очоод аваад ирье гээд намайг дагуулаад очсон. Наранцэцэгийн түрүүлж очиж хаалга тогшсон. Тэгээд би “Ц.Д ах танайд байна уу” гэхэд “яахлаараа чи Д-рыг манайхаас асуудаг юм” гэсэн. Би гэр лүү нь ороод үзэхэд “танай ах чинь манайд байхгүй” гээд намайг түлхтэл гал тогоонд нь байсан ваннтай ус руу Н эгчтэй хамт унасан. Тэгээд байж байтал гаднаас Жагаа эгч орж ирээд Жагаа эгч Н эгч 2 зодолдсон байгаа. Энэ хоёрыг зодолдож байхад Б-Э орж ирээд салгаад аваад гарсан. Тэрнээс өөр Н эгчийг зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “Намайг 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ц.Дтай нийлж бүлэглэн зодсон гэж байгаа. Би тэрийг нь эсэргүүцэж байна. Би Ц.Д, Ц.Э эгч хоёрыг хөтлөлцөөд ороод ирлээ гэж бодсон. Тэгээд манайд орж ирээд маргалдсан. Ц.Э эгч манайд орж ирэхдээ ууртай, нүд нь улайчихсан, богино үстэй орж ирсэн. Тэгээд энэ хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би “гэр бүлийнхээ хэрүүлийг гэртээ шийд” гэж хэлэхэд Ц.Д аваад гарах гэтэл “гарахгүй” гээд эсэргүүцээд байсан. Тэгээд Ц.Дт Ц.Э эгчийг заамдаж авах үед үс нь задарсан. Тэгээд байж байтал хаалга тогшоод Ц.Д эгч, Болортуяа орж ирсэн. Ц.Д эгч хүртэл намайг зодсон. Ц.Д эмч энэ муугаас болж байгаа гээд намайг нэг цохиод, өшиглөсөн. Ц.Д эгч энд байхгүй байгаа нь надад гомдолтой л байна. Бас Ц.Э намайг үсдэж аваад өөр лүүгээ татсан. Тэгэх үед манай гэрийн аяга, таваг хагарсан. Тэгээд л олон нийтийн цагдаа орж ирээд эд нарыг аваад явсан.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “Энэ хэрэг хардалтаас болсон хэрэг. 2018 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн ажил хийлгэхгүй ажил дээр хүртэл ирээд асуудал үүсдэг байсан. Тэгээд Тамгын газрын ажилчид танай эхнэр ажил хийлгэхгүй байна гэх мэтчилсэн дарамт шахалт маш их байсан. Би Ц.Этай таарч тохирохгүй болоод айлаар хэд хоног байсан. 2018 оны 6 дугаар сарын 1-нд энэ хүмүүсийг зодолдуулсандаа гэмшиж байгаа. 2018 оны 6 дугаар сарын 2-нд хүн чанарыг хувьд Б.Нийнд орсон. Ээж нь хаалгаа тайлж өгсөн. Бие хааг асуучихаад гаръя гэж бодоод байтал удалгүй Ц.Э орж ирээд элдвээр хэлж, миний бэлэг эрхтэнг базаад орилж хашгирч, тэнд хүмүүс рүү дайраад бөөн юм болсон. Тэгээд Ц.Эын хоёр гараас барьж авсан. Заамдаад чирч гаргах гээд үүдний тэнд зогсож байтал хаалга тогшсон. Д эмч орж ирээд яахлаараа чи Ц.Эыг заамддаг юм “тавь” гэхэд би тавьсан. Тэгээд Ц.Э сандал авч шидсэн. Ц.Д эмч миний нүдийг сохолчихлоо гээд орилоод ванны өрөө рүү орсон. Тэгээд л би гараад явсан. Араас цагдаа Н ирсэн. Сүүлд нь мөрдөгч байсан хүүхдэд хэлсэн. Цээжин хэсгийн зулгаралт үүссэн байж болзошгүй. Зууралдаад тавихгүй байгаа хүнийг татаж чирэхээс өөр аргагүй байсан гэж хэлсэн. Шүүхийн шинжээчийн дүгнэлтүүдийг гайхаж байгаа. Гэрч нар ч хэлж байгаа тухайн үед нүд нь улайсан байсан. Цохингуут нүд улайдаггүй юм. Гар нь улайсан байж болзошгүй, хамрын талст мурийсан гэж байгаа. Хамрыг нь цохих юм бол тухайн хүний хамраас цус гарах л ёстой. Хамгийн гол нь маш их эмзэглэж байгаа зүйл нь зүв зүгээр байгаа хүмүүс зодуулж зодуулчихаад сүүлд нь зодсон мэтээр яллагдагчаар татсан байгаа. Ц.Э бид хоёр 2002 оноос хойш амьдарсан. 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хойш энэ хүнтэй таарсангүй. Миний 2 охин байгаа. 2 хүүхдээ орхиод яваад байгаад гэмшиж байгаа. Надад тухайн үед ажлаа хийгээд байх боломж байгаагүй. Би 2018 оны 9 сард Солонгос явсан. Намайг гэрчээр асуудаг байсан. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр яллагдагчаар татлаа гэсэн. Намайг оргон зайлсан мэтээр бичсэн байсан. Би та нар ямар хүнийг эрэн сурвалжилдаг юм бэ, гэрчээр байцааж байгаад эрэн сурвалжилдаг юм уу гэсэн. Ц.Эыг урьд нь цохиж зоддог байсан бол энэ хүн намайг цохиж зодох гээд явахгүй л байсан байх. Жаргалант сумынхан бүгд мэднэ. Энэ хүнд зодож нүдүүлээд цус нөжтэйгээ холилдоод л найз нөхдүүдээрээ явдаг л байсан. Уурлаж бухимдсан үедээ архи уучихдаг л байсан. 2010 оноос хойш би 2 хүүхдээ л бодож л байсан болохоос биш. Энэ хүнтэй амьдрах сонирхол байгаагүй. Гудамжинд өмд шувталж, бэлэг эрхтнээс базсан. Энэ хэрэг надаас болсон зүйл байх нь байгаа. Зүгээр байсан хүнийг давхар ийм зүйлд оролцуулсандаа харамсаж байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц-А мэдүүлэхдээ “Хотод бага хүүхэдтэйгээ байж байгаад энд энэ хүүхэд дээрээ ирээд энэ хүмүүст зодуулсан байгаа. Н буруутайд байлаа гэхэд яагаад гэр бүлийн хүмүүсийг зодож нүдэж, хэл амаар доромжлох шаардлага байхгүй. 5 хүн 2 хүнийг нийлээд зодсон. Би энэ хүмүүсийг танихгүй. Надад хүн таныг зодсон хүнийг Э эмч гэж хэлсэн. Би амьдрах гэж ядаж яваа эмэгтэй хүн. Хүн зодох битгий хэл алдааг нь засч залруулахын төлөө л явдаг. Намайг зодсон болгосон байгаа. 2019 оны 6 дугаар сарын 1-нд 2 жоохон охин орж ирээд Нг эгчийг цагдаа дуудаж байна ирж учраа ол гэнээ гээд дуудаад аваад гарсан. Тэгсэн цагдаа манай байрны урд талд байхад нөгөө 2 охин охиныг маань дагуулаад өөр тийшээ яваад байхаар нь энэ ямар учиртай юм бол гээд араас дагаад явсан. Тэгээд яваад очтол. Ц.Э шууд Наранцэцэгийг цохиод унагасан. Энэ муу чавганы алаад хая гээд Ц.Э эмч намайг цохьсон. Баахан шуугисан хүүхнүүд ирээд намайг зодсон. Эд нараас бүгдээс нь архи ханхалж байсан. Намайг зодож байхад архи сэнгэнээд л байсан. 2018 оны 6 дугаар сарын 2-нд ямар зодоон болоогүй. Ц.Д хаалга тогшиж орж ирсэн. Би яах гэж байгаа юм гэхэд манайхан зугаалганд явах гэж байгаа юмаа, би өчигдөр таныг зодуулсандаа уучлалт гуйх гэж орж ирлээ гэж орж ирсэн. Би алдаа ойлгоод ороод ирж байгаа хүнийг би яах вэ, хаалга тогшиход Ц.Э орж ирсэн. Тэр өдөр Ц.Э намайг зодоогүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мэдипастад зураг авахуулсан байгаа. Энэ хүмүүс л намайг зодож миний хамрыг мурийлгасан. Цагдаагийн газар бичиг аваад оччиход дараа өг гэсэн. Би зодуулсандаа гомдолтой байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлэхдээ “2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу хүүхдийн баярын өдөр байсан. Баяр үзчихээд 11 цагийн үед Эрдэнэт явах гээд машиндаа суугаад байж байтал Ц.Э гүйж ирсэн. Миний машины түлхүүрийг булааж авах гээд байхаар нь цонхоо хаасан. Ц.Эын эгчийн гарын учирсан гэмтэл өөрөө л машины цонхонд хавчуулсан. Тэгээд л эд нар өөрсдөө тал талаас бүчилж ирэхээр би машиныхаа цонхыг хааж өөрийгөө хамгаална шүү дээ. Би зүв зүгээр байж байгаад энэ хэрэгт холбогдсон. Намайг ажлаас халуулах гэж 2 удаа өргөдөл гаргасан байдаг. Би энэ хүмүүст хангалттай доромжлуулсан. Би Ц.Э эгчээс зөндөө удаа уучлалт гуйсан. Тэгээд би тэр орой Тамгын даргыг дуудаж уулзаж хэлсэн үнэн. Тэгээд маргааш Ц.Э эгч та хоёр ямар учиртай болсон юм гэхэд өчигдөр уулзсан гэж хэлсэн. Зүгээр уулзсаны төлөө маргааш нь ирж намайг зодсон. Ганцхан намайг ч зодоогүй настай хүүхэд, хөгшин настай ээжийг минь хүртэл зодсон. Намайг цагдаа дуудаж байна гэхээр гараад очтол намайг газарт савж унатал минь цохьсон. Би өөрийнхөө амнаасаа болж зодуулаад байгаагаа мэдэж байсан.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.Д мэдүүлэхдээ “О.Б-ийн эгчийнхээс гараад явж байсан. Ц.Дыг л онгойлгож өгсөн болов уу гэж бодсон. Ц.Д Ц.Эыг хоолойг заамдсан байсан. Ц.Эын үс нь сэгсийсэн, нүүр нь улайсан байдалтай байсан. Ц.Дыг нэг гараагаар онгойлгож өгсөн болов уу гэж бодсон
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ө.Б мэдүүлэхдээ “
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Г.Ц-Аийн... “Б.Нийг тэр хүмүүс дээр очихе^/ Ц.Э эмч миний охины нүүрэн тус газар нь гараараа унатал цохьтол тэнд байсан Энхзаяа, Ц.Э, Ц.Э нар Б.Н рүү бөөнөөрөө дайраад байхаар нь би хажуу талаас нь :та нар яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэж хэлтэл Ц.Э эмч өө муу хөгшин чавганц бас юу юм бэ гээд миний үснээс зулгаагаад гараараа эрүү болон нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж газар унагасан. Нэг мэдсэн чинь газар дээшээгээ хараад хэвтэж байсан. Тэр зодоон бараг 20-30 минутанд үргэлжилсэн. Тухайн үед намайг Ц.Э эмч үснээс зулгаагаад гараараа нүүр лүү хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан. Гарын шуугаа яаж гэмтээснээ өөрөө сайн мэдэхгүй байна. Ц.Э эмчтэй ноцолдож байгаад газар унахдаа гэмтэл авсан байх гэж бодож байна. Намайг өөр хүн цохиж зодоогүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
2. Яллагдагч Ц.Дын... 'Тухайн үед Ц.Б ганцаараа салгах гээд дийлээгүй. Ц.Э Б.Нийн ээжийн нүүр лүү нь бас цохиж газар унагаагаад ээжийг нь бас зодсон”... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 424 дугаартай ...“Г.Ц-Аийн биед нүүр, эрүүнийн зүүн хэсэг, зүүн гарын шуу, бугуйнд цус хуралт, баруун гарын бугуйнд зулгаралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нүүр, эрүүний зүүн хэсэг, зүүн гарын шуу, бугуйнд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, баруун гарын бугуйнд зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 88-р хуудас/
4. Хохирогч Б.Нийн ...“2018 оны 06 сарын 01-ний өдөр намайг байрныхаа гадна машин дотроо сууж байхад Ц.Э эгч миний үснээс зулгаагаад машины түлхүүр булааж авах гэтэл би өгөөгүй. Тэгээд дохио өгдөг рижакыг хугалсан. Тэгээд цонхоор миний үснээс татаад машины цонхоор толгойг маань гаргахаар нь би үсээ тавиулах гээд Энхжаргал эгчийн гарыг нь барьтал миний хоёр гарыг Энхжаргал, Эрдэнэсувд нар хоёр талаас алдлаад машины хаалганд хөшөж байгаад тавьсан. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед гэртээ ирээд байж байхад манай гэрийн хаалгыг хүчтэй нүдэж өшиглөөд байсан. Тэгээд байрнаас гарч яваад хаана байгаа гэж асуутал манай байрны зүүн урд талд байрлах гаражийн хажуу талд хэсэг бүлэг хүмүүс бөөгнөрчихсөн дунд нь нэг цагдаа харагдаж байсан. Тэгээд яваад очтол Ц.Э эмч Ц.Д та хоёр яагаад байгаа юм, та хоёр хэзээнээс эхэлж явдаг болсон юм бэ гэж асуухаар нь би өчигдөрөөс гээд хэлсэн чинь Ц.Э эмч шууд гараараа нүүрэн тус газар цохиод автал би арагшаагаа саваад хэсэг юу болоод өнгөрсөн бэ гээд тэнгэр гараад хэвтэж байхад Ц.Э эгч миний дээр гараад үсдэж аваад толгойг маань газартай хэд хэдэн удаа цохиод авахаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор Э эгчийг үсдэж аваад өөрийнхөө дээрээс буулгаад би Ц.Э эгчийн дээр гараад барьцалдаж байхад миний нуруу болон гар хөл рүү тал талаас хөл гар орж ирээд цохиод байсан. Тэгтэл тэнд байсан цагдаа та нар болиоч гээд намайг цохиж байсан хүмүүсийг салгасан. Тухайн үед Э эгч бид хоёр бие биенийхээ үсийг одоо тавьчих гэж хэлээд тавьсан. Би Ц.Э эмчид хандаж та нар аашны мууд нөхөртэй хаяагдаггүй, дүү чинь өөрийн чинь амьдралыг давтаж байна гэж хэлтэл Энхсайхан эмч над руу гүйж ирээд би чамайг сургаад өгнө гээд сууж байхад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Ц.Э эмч эхлээд гараараа намайг газар савж унатал нэг удаа цохьсон. Дараа нь нүдийг маань хөхөртөл нэг удаа цохьсон. Э эхлээд Ц.Э эгчтэй миний машины хаалганд хоёр гарыг маань тэлж хөшиж гэмтээсэн. Дараа нь гэрт юм угаагаад сууж байхад Э гэрт дайрч орж ирээд Д-рыг хайж байгаад байхгүй болохоор намайг гал тогооны өрөөнд мангасдаж унагаагаад унасаны дараа үсдэж байгаад шал хэд хэдэн удаа мөргүүлж шалан дээр чирсэн. Ц.Э эгч миний толгой тархи болон гар хөл рүү нилээн олон удаа цохиж гэмтэл учруулсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-28-р хуудас/
5. Гэрч Ц.Б-лын ...“Би Орхон аймгийн Жаргалант суманд Олон нийтийн цагдаа гэсэн албан тушаал хашдаг юм. 2018 оны 06 сарын 01-ний өдөр байж байхад манай сумын иргэн Энхжаргал миний утас луу залгаад Д 14-р байрны гадаа ирчихлээ хүрээд ир гэж дуудсан. Намайг дуудах болсон шалтгаан нь уг өдрийн 14 цагийн үед байх Ц.Э, Б.Нтэй хэрүүл маргаан хийсэн байдалтай байж байсан бөгөөд хэсгийн төлөөлөгч хошууч Г.Бат- Эрдэнэ ирчихсэн байж байсан юм. Тэгээд намайг дуудсан байх. Ингээд би 14-р байранд очсон чинь хүн байгаагүй. Харин 14-р байрны урд талд байрлах захиргааны агуулахын үүдэнд сумын эмч Ц.Э, сувилагч Ц.Э, Жаргалант багийн зохион байгуулагч Энхзаяа болон Энхзаяагийн охин, Ц.Д болон 2 хүүхэд нь байж байсан. Би хажууд нь очиход Ц.Э нөхөр Ц.Дын өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэнээс нь базаад, Энхзаяа өмдний бүснээс бариад зогсож байсан бөгөөд Ц.Э намайг Наранцэцэгийн дуудаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудаж чадахгүй, та нар олон түмний нүдэн дээр ингэж болохгүй, бүгд гэртээ ор гэж хэлсэн. Тэгсэн Энхзаяа өөрийнхөө охиныг Б.Нийг дуудаад ир гэж хэлээд явуулсан. Тэгсэн охин нь яваад Б.Н болон ээж, хүү нарын хамт дагуулж ирсэн. Тэгсэн Ц.Э урд шөнө та хоёр сайхан байсан уу, жаргасан уу гэж Б.Нээс хэрүүл өдөж асуусан бөгөөд Б.Н тэгсэн үнэхээр сайхан байсан гэж хариулсан. Тэгсэн чинь Ц.Э эмч Б.Нийн нүүр лүү зүүн гараараа алгадаж авсан бөгөөд Б.Н шууд хойшоо газар саваад унасан. Тэгтэл хажуу талаас Ц.Э больж, алаад өг гэж хэлээд байсан. Энхжаргал Наранцэцэгийг уначихсан байхад нь үсдэж авсан. Энхсайхан эмч очоод хамт үсдэлцсэн. Тэгээд харсан чинь Ц.Э, Ц.Э нар нь Б.Нийг газар унагаасан чигтээ Ц.Э үсдсэн, Ц.Э хөлөөрөө өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54-р хуудас/
6. Насанд хүрээгүй гэрч Б.Э-гийн ...“2018 оны 06 сарын 01-ний өдөр би Жаргалант сумын 14-р байрны хажуугаар явж байсан чинь цаахан талд нь байдаг гаражийн хажууд манай ээж Энхзаяа, Ц.Э, Ц.Э эгч болон манай хүргэн ах Ц.Д нар хоорондоо хэрүүл хийгээд байж байсан. Тэгээд намайг очсон чинь Ц.Э эгч тэр Б.Нийг дууд гэж хэлсэн чинь Ц.Д ах дууд дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би үеэл дүү болох М-Эий хамт 14-р байрт байдаг Н гэж эгчийн хаалгыг тогшсон чинь Б.Н гэдэг эгч өөрөө хаалга онгойлгож өгсөн бөгөөд цаанаас ээж нь гээд нэг эмээ хүрч ирсэн. Тэгэхээр нь Ц.Д ах, Ц.Э эгч хоёр дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд араас нь очсон чинь Б.Н, Ц.Э эгч хоёр хоорондоо үсдэлцээд газар хэвтсэн байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/
7. Гэрч Ц.Э-ийн ...“Манай эгч Ц.Э Б.Нийг алгадаад унагаачихсан. Ц.Э эгч, Б.Н эгч хоёр барьцалдаж аваад зодолдсон бөгөөд хажуугаас Г.Ц-А эгч орж Ц.Э эгч рүү дайраад байхаар нь би болиулах гэж дундуур нь орсон. Энэ үед манай сумын олон нийтийн цагдаа ирээд бид нарыг салгасан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-р хуудас/
8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 441 дугаартай ...“Б.Нийн биед тархи доргилт, нүүр, дээд доод мөч, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, доод эрүүнд 1 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, баруун шуу, бугалганд зөөлөн эдэд үүссэн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл шархууд нь 2018 оны 06 сарын 03-нд үүссэн байж болно, нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна”... гэх дүгнэлт /хх-ийн 96-р хуудас/
9. Хохирогч Ц.Эын... “Б.Н ээж хүүхдүүдээ аваад өөрийнхөө машинд суугаад машиныхаа хаалгануудыг цоожилчихоод хөдлөх гээд байхаар нь би Б.Нийн талын машины цонхоор гараа хийгээд түлхүүрийг нь авах гэтэл Б.Н машиныхаа цонхыг хаагаад миний гарыг хавчсан. Тэр хооронд Б.Нтэй би маргалдаж, майханыг чинь өгөхгүй гээд хэрүүл хийгээд байхаар нь сумынхаа хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч Бат-Эрдэнийг дуудсан. Б.Н гар утсаараа яриад байтал Ц.Д Б.Нийн байрнаас гарч ирээд Б.Нийг чи наад майханаа өгчих гэж хэлээд майханаа аваад явсан. Тэгээд би гэртээ хариад хүүхдүүдээ баярлуулаад байж байх үед Д над руу утсаар залгаад :та нар муусайн юмнууд хүрээд ир, бүгдийг чинь ална гэж дахин дахин заналхийлээд байхаар нь өөрийн дүү н.Энхзаяаг дагуулаад Б.Нийн гэрийн гадаа ирээд Ц.Д луу залгаад би гадаа чинь ирчихлээ гараад ир гэж хэлтэл хариу өгөхгүй болохоор нь Н-гийн хаалгыг нь тогштол Даланбаатар согтуу хаалга тайлж өгөөд гараад ирсэн. Тэгээд гарч ирэхээр нь би уурлаад хүүхдийн баяр болж байхад чи ингэж хүүхдүүдээ баярлуулдаг юм уу гэж хэлээд н.Э, Ц.Д, бид нар байрных нь орцноос гараад урд талд байрлах грашийн хажуу талд хэрүүл хийгээд очтол миний төрсөн эгч Энхсайхан хүрч ирээд Ц.Дт хандаж чи арай дэндэж байгаа юм биш үү, чи энэ хүүхэнтэй заавал ингэж болж байгаа юм уу гэж хэлээд байх шиг байсан. Тэр үед араас Н, Г.Ц-А хоёр хоёулаа согтуу ирсэн. Манай эгч Ц.Э Б.Нт хандаж чи энэ гэр бүлийг үймүүлээд Ц.Дтай хамааралтай больчихсон юм уу гэж асуутал Б.Н тийш дээ би хамааралтай больсон гэж хэлээд маргалдаж байгаад Б.Н Ц.Э эгчийн үснээс зулгаагаад нүүр лүү нь маажиж нүднийх нь шилийг хагалчихаар нь би эгчийгээ авах гээд Б.Н дээр очтол Н миний үсний хоёр талаас гараараа бариад доошоогоо тонгойлгосон. 2018 оны 06-р сарын 02-ны өглөө би Б.Нийн гэрт нөхөр Ц.Дыг байгааг мэдэх зорилгоор орцонд нь очоод хаалгыг нь нүдэх гэсэн боловч хүн гарахыг нь хүлээж байтал Н-гийн ээж хаалгаа тайлаад гараад ирсэн, зөрөөд гэр лүү нь ороод жижиг өрөөнд ортол Б.Н, түүний хоёр хүүхэд, Ц.Д нар нь бүгд нэг орон дээр зэрэгцээд хэвтэж байхаар нь би Ц.Д луу орилоод чи яасан ичдэггүй юм бэ, чи энд амьдардаггүй гэж хэлээд байсан яасан, Б.Нт хандаж гэр орондоо орогнуулаагүй гэж яриад байсан чинь яасан юм бэ гэж уйлтал Ц.Д босож ирээд өө муу яасан овоо муу хулгайч вэ алнаа чи зайлаач гээд миний зүүн талын нүд болон толгой руу цохиж баруун ташаа өгзөг рүү өшиглөж байгаад боож газар унагаасан. Тэгтэл хажуу талаас Б.Н ээж хаалгаа түгж, цагдаа иртэл энэ мууг гаргахгүй гэж хэлээд миний нүдний шилийг авч шидээд толгой руу гараараа хэд хэдэн удаа гараараа цохиж үснээс зулгаасан, мөн баруун нүд рүү цохиж хумсаараа урсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-34-р хуудас/
10. Гэрч Ц.Дгийн... “2018 оны 06 сарын 02-ны өглөө эрт Ц.Д гэдэг хүний дуудлага ирж аймгийн эмнэлэг лүү авч явах шаардлагатай байсан учир Ө.Болортуяаг хамт авч явъя гэж бодоод ээлж буухаас өмнө 14-р байранд очиж Ө.Б-г юмаа бэлд, Эрдэнэт явна гэж хэлэх санаатай очоод орцоор ороод 2 давхарт гарахад 11 тоотоос нүцгэн эрэгтэй хүүхэд гараад ирсэн бөгөөд хаалганы цаана зодоон болж байгаа мэт хүмүүс шуугилдаад хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Тэгээд би 7 тоотын хаалгыг тогшсон чинь нөгөө хүүхэд мөн адил 7 тоотын хаалгыг тогшсон. Ингээд би Ө.Б-г юмаа бэлд Эрдэнэт явна гэж хэлсэн. Нүцгэн хүүхэд надтай хамт айлд ороод манайд өчигдөрийн эгч ирээд дахиад зодоон болж байна гэж хэлээд намайг гарахад бас хамт гарч ирсэн. Урд өдөр нь манай эмнэлэгийн Ц.Э гэж бага эмч Б.Н гэж хүүхэнтэй хэрэлдэж зодолдсон гэж хэлж байсан. Тэгээд би яанаа нөгөө Ц.Э ирээд дахиад хэрүүл маргаан хийж байгаа юм байна гэж бодоод хаалгыг нь тогшсон чинь Ц.Д хаалга онгойлгож өгсөн бөгөөд үүдэнд Ц.Эыг заамдаад зогсож байсан. Цаана нь Б.Н гэж эмэгтэй ээжтэйгээ хамт байсан. Уур хүргэж байгаад алуулах нь ээ гэж байсан. Ц.Эын үс нь сэгийсэн, нүүрийг нь маажсан, нүд нь улайсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Д-рыг одоо боль тавь гэж хэлээд Ц.Эыг тавиулаад одоо гаръя, явъя гэсэн чинь Э эд нар миний нүдний шил, гар утас хоёрыг авсан, авчихаад явна гээд байсан. Нг байхгүй чиний юмыг аваагүй гээд байсан. Тэгээд хэсэг тонгойж байгаад нүдээ нзэсэн чинь нүд зүгээр юм харж байсан бөгөөд Б.Н Ц.Эын шилэн хүзүү орчимоос нь үсдээд доошоо газар тулгаад дарчихсан байсан. Тэгээд би 00-н өрөөнд ороод хүйтэн утсаар нүдээ шавшаад байж байхад гаднаас олон нийтийн цагдаа орж ирсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээрээ очоод байж байхад араас Ц.Эыг манай сумын цагдаа н.Н хүргэж ирсэн бөгөөд нүд нь улайсан, нүүрээ маажуулсан, хоолой цээж нь улайсан, хоёр гар нь тэр чигтээ хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд Ц.Э утас шил байхгүй гээд гүрийгээд байсан байгаа биз дээ гээд утас болон нүдний шил хоёроо надад харуулсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-р хуудас/
11. Гэрч Ц.Б-лын ...“Би Орхон аймгийн Жаргалант суманд олон нийтийн цагдаа гэсэн албан тушаал сахьдаг юм. 2018 оны 06 сарын 02-ны өглөө 08 цагийн үед Б.Н над руу утсаар яриад Ц.Э гэрт орж ирээд намайг зодлоо гэсэн дуудлага өгсөн. Тэгэхээр нь би сумын цагдаа н.Нямдорж руу утсаар яриад дуудлага гараад байна, та араас хүрээд ир, би очиж байя гэж хэлсэн. Тэгээд би 14-р байрны 2 давхарт байх Б.Нийн гэрт очоод хаалгыг нь тогшсон чинь Б.Нийн хүү нь хаалга онгойлгож өгсөн. Тэгээд намайг ороход Н Ц.Эыг ор, шүүгээ хоёрын дунд байх жижиг зайн шалан дээр унагаагаад үсдээд дээрээс нь дарчихсан байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэгэхэд 00 өрөөнд Ц.Д эмч байсан бөгөөд нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд би энэ яаж байгаа юм гэж асуухад Ц.Э би өглөө Б.Нийн гэрт орж ирэхэд Ц.Д гэрт нь Б.Нтэй нэг орон дээр хэвтэж байсан би утсаар зураг авах гэтэл Ц.Д миний хоёр гарыг бариад гар утсыг маань булааж аваад Б.Н ээжтэйгээ нийлээд намайг зодсон гэж хэлээд хоёр гарынхаа булчин хэсэг болон шуу хэсгийг харуулахад хөхөрчихсөн байсан. Тэгсэн Н дахиад зодоон хийх гээд Ц.Э руу дайрсан бөгөөд би дундуур нь ороод салгасан. Тэгсэн ээж нь гал тогооны өрөөнөөс гарч ирээд Э руу дайраад үсдэх гээд байсан. Тэгээд Ц.Э гарах гээд үүдэн дээр сумын цагдаа н.Нямдоржтой тааралдсан. Тэгээд бүгдийг нь Б.Нийн гэрээс гаргасан бөгөөд Б.Н араас нь Ц.Эын утсыг гаргаж өгсөн юм”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54-р хуудас/
12. Гэрч Д.Н-ийн ...“Ц.Э, Б.Н хоёрын үс нь сэгсийчихсэн, Ц.Э энэ хүүхэн миний үсийг зулгаагаад туг тугаар нь зулгаачихлаа гэж хэлж байсан. Намайг харахад Ц.Эын гарыг нь маажаад шалбарчихсан харагдаж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/
13. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 437 дугаартай ...“Ц.Эын биед тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл шархууд нь 2018 оны 06 сарын 02-ны өдөр үүссэн байж болно, нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна”...гэх дүгнэлт /хх-ийн 82-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Ж дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Э, Ц.Э, П.Э, Ц.Д, Б.Н нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм бурууг шүүхийн өмнө нотлох үүрэгтэйгээр оролцож байна. Тухайн үйл баримт 2018 оны 06 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд 3 өдөр үргэлжилсэн байгаа. Энэ үйл факт бол гэр бүлийн маргаанаас үүссэн байгаа. Гэр бүлийн ноён нуруу болсон энэ эр хүнээс шалтгаалж авгай хүүхнүүдийн хоорондын хэрүүл өнөөдөр шүүхийн хэмжээнд ял хэлэлцэгдэх гээд ирсэн байгаа. 2018 оны 06 дугаар сарын 1-ний өдөр Ц.Дыг гэртээ авчирч хүүхдүүдтэйгээ хамт байлгах Б.Нийнд Ц.Э очиж хэрүүл маргаан хийх явцад Б.Нийг машиныхаа цонхыг хаах Ц.Эын гарын хавчсан. 2018 оны 06 дугаар сарын 1-ний орой Жаргалант сумын гражуудын хажууд Б.Нийг гэрээс нь дуудаж ирж хоорондоо маргалдсан. Энэ үед Ц.Э Г.Ц-Аийг цохиж унагасан. Г.Ц-Аийн биед нүүр, бугуй, эрүү, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүссэн. Энэ нь гэмтлийн зэргийн заавраар хөнгөн гэмтэлд хамаарагдсан. Г.Ц-Аийг цохиж зодох үеийг Ц.Д гэрчилдэг. Тухайн Б ганцаараа салгах гээд дийлэхгүй байсан. Ц.Э Б.Нийн ээжийг цохиж унагаагаад зодсон гэж гэрч мөн мэдүүлдэг. Ц.Эы хувьд ч өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт энэ үйл явдлаа хүлээн зөвшөөрч байна. Б.Нийг Ц.Э, Ц.Э, Ц.Э нар бүлэглэж хөнгөн хохирол учруулсан үйлдэл байгаа. Мөн машины цонх хаагаад Б.Нийн гарт гэмтэл учирсан. Б.Нийн биед учирсан гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэргийн заавраараа хөнгөн гэмтэлд хамаарагдаж байгаа. 2018 оны 6 дугаар сарын 01-ний үйл явдал, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрт доторх үйл явдлуудад Б.Нийн толгой руу цохиж, алгадаж унагасан цохилт доргилтоос хохирогчид гэмтэл учирсан. Ц.Э Ц.Эын нар дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа дээрээ маргах зүйлгүй гэж оролцож байгаа. Ц.Э-ын хувьд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр машинаас майхан авахад нь очсон гэхдээ би гэмтэл учруулахаар цохиж зодоогүй гэдэг. 2018 оны 6 дугаар сарын 03-ны мөн л би цохиж зодоогүй, өөрөө усан дээр халтираад унасан гэдэг. Гэхдээ хохирогч Б.Нийн хувьд намайг заамдаж аваад шал мөргүүлээд чирээд зодоод байдаг гэж хохирогчийнхоо хувьд мэдүүлдэг. Энэ болсон үйл явдал дээр Ц.Э гаднаас орж ирээд дахиж цохиж зодсон үйл явдал л болсон. Өөр бусад ямар ч гэрч байхгүй. Энэ гэмтлүүдийг энэ нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр учирсан, энэ нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр учирсан гэдгийг үнэхээр ялгаж салгах арга байхгүй. Шинжээч эмч энэ хүний биед учирсан гэмтлийн дүгнэлтийг л гаргадаг. 2018 оны 6 дугаар сарын 01,02-ны өдрийн зодоон дээр Ц.Б очсон. Ц.Б тухайн сумын цагдааг үйл үйлдлийг зохицуулах чиг үүргийнхээ дагуу очсон. Энэ олон хүүхнүүдийг зодооныг салгаж дийлэхгүй байсан. Тэгээд н.Н-ийг дуудсан байдаг. Б.Н-гийн эрүүл мэндэд Ц.Э, Ц.Э, Ц.Э нар 2018 оны 6 дугаар сарын 01, 03-ны өдрүүдэд гэмтэл учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2018 оны 06 дугаар сарын 02-ны үйл явдал Б.Нийн гэрт болсон. Б.Нийн гэрт Ц.Э орж ирсэн. Ц.Эыг орж ирэхээс өмнө Ц.Д орж ирсэн байдаг. Ц.Э чи энд юу хийж байгаа юм. Энд байхгүй гэж хэлсэн биз дээ гээд дахиад л нөгөө хэрүүл маргаан үргэлжилсэн. Ц.Д би уурлаж бухимдаж орж ирээд заамдаад чирээд гаргасан гэдэг. Гэхдээ би түүний хамар, нүүр рүү цохиулаагүй, Б.Н ч цохиогүй гэсэн мэдүүлэг өгдөг. Шүүгдэгч өөрийнхөө үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй гэхдээ Э тэр айлд очихоод гарч ирэхдээ ийм гэмтэл аваад гарч ирж байгаа. Өөр хэнд зодуулж гэмтэл авах юм. Ц.Э өөрөө мэдүүлдэг намайг гэрт ороход энэ хоёр ийм байдалтай байсан. Би зураг авах гэтэл Ц.Д уурлаж босч ирээд намайг заамдаж аваад цохиж зодсон гэдэг. Заамдсан байхад Б.Н миний нүдний шилийг авч байгаад нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохьсон гэдэг. Хохирогч өөрийнхөө гэмтэл авсан эх сурвалжаа тодорхой мэдүүлээд байна. энэ үйл явдал болж байхад Ц.Д эгч гаднаас орж ирсэн. Эмчийг орж ирэхэд Ц.Д Энхжаргалыг заамдсан байдалтай, цаана нь Б.Н гэдэг эмэгтэй ээжтэйгээ хамт уур хүргэж байж алуулах нь гээд зогсож байсан байдаг. Ц.Эын үс нь сэгсийсэн, нүд нь улайсан, нүүр улайчихсан байдалтай байсан. Энэ хэдийн сандал дунд Ц.Д эгч нүд рүүгээ цохиулаад түрүүлээд гараад явчихсан байдаг. Ц.Д эгч ажил дээрээ байж байтал Ц.Э араас нь орж ирэхэд Ц.Эын 2 нүд нь улайсан, гар хөл нь хөхөрчихсөн байдаг. Тэр зургийг авсан байдаг. Иймд 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ц.Эын биед Б.Н, Ц.Д хоёр гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдож байна. Гэрч Ц.Б-лын мэдүүлэг байна. Наранцэцэгийн гэрт ороход Наранцэцэг Ц.Эын дээр гараад заамдсан байсан. Ц.Эыг харахад бучин, шуу хэсэг хөхөрчихсөн байсан. Б.Н дахиж зодоо хийх гээд дайраад байсан. Би Ц.Эыг аваад гарсан гэж мэдүүлсэн байгаа. Энэ гэрчийн мэдүүлгээр Б.Н гэртээ Ц.Дтай бүлэглэж Ц.Эыг зодож хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Энэ залуу энэ асуудлыг үүсгээгүй, авгай хүүхнүүдийг хооронд нь хэрэлдүүлээгүй, янз бүрийн харилцаа холбоо үүсээгүй бол энэ залуу болж энэ дөрвөн сайхан эмэгтэй гэм буруутай юу, үгүй юу гэдгийг шүүлгэх гээд энэ суухгүй байсан. Эр хүний жудаг гаргаад хэлж байгаа юм л даа надаас болоод энэ хүмүүс энд байна гэж. Гэхдээ энэ гэр бүлийн амьдрал, энэ хэрүүл маргаан, гэрээсээ явах шалтгаан нь эхнэр буруутай, Ц.Э буруутай байсан гэсэн тайлбарыг хийж байгаа. Энэ хүн ямар хүн бэ гэдэг дээр дүгнэлт хийж болохоор л харагдаж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Энхсайхан нь Цэнд-Аюушийг зодож хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Ц.Э, Ц.Э нартай бүлэглэж хохирогч Б.Нийг зодож хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Э нь Ц.Э, Ц.Э нартай бүлэглэж хохирогч Б.Нийг биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Ц.Э нь Ц.Э, Ц.Этай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Ц.Д нь Ц.Н-гтэй бүлэглэж Ц.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Б.Н нь Д-тай бүлэглэж хохирогч Ц.Эын биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэрэг 218 оны 06 дугаар сарын 01-нээс 03-ны өдөр хүртэл үргэлжилсэн хэрүүл маргаан зодоон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас гэм буруутайд тооцуулж, хэрэгсэхгүй болгох саналтай байна. Ц.Д энэ зодоон болоод дараахан нь ажлаасаа гарсан байдаг. Дуудахаар ирдэггүй. Би хууль ч байсан, цагдаа байсан гээд яриад байдаг. Тэгээд ирдэггүй байсан. Наад хэрэг чинь надад хамаагүй гэдэг. Тийм учраас энэ хэрэг удаашрах нөхцөл байдал болсон. Энэ нь хэргийн материалаас харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн шатанд зарим хохирлын баримт авагдсан байгаа. Тухайн үйл баримттай холбоотой эмчилгээний зардлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч С.Тшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шинжээчийн дүгнэлтийг судална, өөрийн үйлчлүүлэгчийг энэ хэрэгт гэмт хэргийн шинжгүй гэсэн байр суурьтай оролцоно. Би өөрийнхөө үйлчлүүлэгч Б.Нийг энэ хэрэгт ямар ч үйлдэл байхгүй, бүрэлдэхүүн байхгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Ц.Эын биед учирсан гэмтлийг шинжээч 2018 оны 06 дугаар сарын 02-нд гарсан, нэг цаг хугацаанд үүссэн гэж дүгнэсэн байдаг. Энэ дээр прокурор миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд гэж дүгнээд байгаа. Гэм буруутай нь тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл шинжээч гэмтлийн зэрэг тогтоосон юм бол хуучин шинээр нь ялгах ёстой байсан. Мөн шинжээч ямар төрлийн гэмтэл, гэмтлийн хэмжээ, байрлал, яг хэдэнд үүссэн гэдгийг заавал дүгнэлтэндээ бичихээр байгаа. Гэтэл хэдэнд үүссэнийг тогтоох боломжгүй гэж байна. Гэрэл зургийн үзүүлэлт 2 өөр гэмтэл харагдаад байгаа. Нэг нь нүдний зөөлөн эд дээр цус хуралт байгаа. Цус хуралтаар энэ хугацааг тогтоох ёстой. Цус хуралтны өнгөөр гэмтлийн зэрэг тогтоодог байгаа. нөгөөдөх нь шинээр үүссэн цус хуралт байгаа үнийг тогтоох ёстой байсан. Мөн хохирогчийн өмссөн хувцас 2 өөр байсан. Нүдний алим доргилт гэж байгаа. Үүнийг сая Ц.Да эмч нүдийг бүхэлд нь хэлдэг гэж байна. Нүдний хуралд хэзээ ч хөхөрдөггүй. Цус хуралт, цусны даралт гэж байдаг. Ямар хүчин зүйлээр үүссэн байна гэх шал