Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 0219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Б.А

Улсын яллагч Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Гт холбогдох эрүүгийн 1925001980175 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт. Ш.Г

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрт” төвийн хашаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс авто машины тэвшин дээрээс ачаа буулгаж байсан Г.Ч унаж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.Гийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааср яллагагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлсөн. Мэдүүлэг өгөх шаардлагагүй байх” гэв. Хохирогч Э.Ганжаргал нь, түүний өмгөөлөгч нар “шүүх хуралдаандоролцохгүй, 2 гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 4-8 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13-р хуудас/, эд мөрийн баримт хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-15 хуудас/, хохирлын баримт /хх 103-132 хуудас/

 2. Хохирогч Э.Г-лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2019 оны 03 сарын 12-ны өдөр манай нөхрийг Шүрт төвийн Ганзориг гэх хүний ажилтан нь Шүрт төв дээр цонх буулгах гэж байна ажил хийх үү гэж асуусан байсан. Манай нөхөр тэр ажлыг хийхээр гарсан. Манай нөхөр ер нь бол хийх ажил гарсан өдөр ажлын хөлсөө тохироод ажилладаг, тэрний дагуу тухайн өдөр ажил хийхээр гарсан. Шүрт төвийн хашаан дотор машин дээрээс ачаа буулгаж байгаад унаж нас барсан байсан...Талийгаач маань хүнд их тусч, хүний гуйсан зүйлийг хийж өгдөг, ямар ч ажил хийдэг, эхнэр хүүхдийнхээ төлөө сэтгэлтэй хүн байгаа юм. Талийгаач бид хоёр 2 настай охин Б, 10 настай охин Батдулам, 12 настай хүү Б, 14 настай Б 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж үлдлээ. Өөрийн гэсэн орох орон байхгүй, хүний хашаанд гэр бариж амьдарч байна. Би гэртээ хүүхдүүдээ хараад амьдардаг ажил төрөл байхгүй, цаашдаа хүүхдүүдээ яаж тэжээхээ мэдэхгүй байна. Оршуулгын зардалд 8.000.000 гаран төгрөгийг зардал гарсан” гэсэн мэдүүлэг. / х/х-ийн 18-19-р хуудас/

3. Гэрч Н.Т-Ө-гийн ...“2019 оны 03 сарын 12-ны өдөр цонх шил фасадны худалдаа эрхэлдэг Г гэдэг хүн миний машинаар вокзалаас цонхны шил ачуулаад Дөмөг захын хажууд байрлах вакум цонхны үйлдвэр дээр хүргүүлсэн. Би машиндаа сууж байгаад машинаасаа суух гэж байтал машин дээрээс хүн уначихлаа гэхээр нь буугаад хартал нэг залуу унаад хамарнаас нь цус гарчихсан байхаар нь түргэн тусламж дуудсан. Талийгаач залуу машины тэвшин дээр ганцаараа байсан. Цонхны шил буулгах гээд цонхны хамгаалалт моднуудыг шидэж байсан...гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 24-р хуудас/

4. М.Ганбатын ...“2019 оны 03 сарын 12-ны өглөө Цонхны үйлдвэрийн цонх шилийг вокзалаас ачиж цонхны үйлдвэр дээр ирээд би Т-Ө-гийн машинд орж сууж байж байгаад Т-Ө-гийн машинаас буутал хүн уначихлаа гэхээр нь машинаа тойроод хартал бид нартай цонх шил ачилцаж ирсэн залуу Түмэн-Өлзийгийн машины тэвшин дээрээс уначихсан 2 хамарнаас нь их хэмжээний цус гарчихсан газарт хэвтэж байсан. Тэгээд бид нар шууд түргэн тусламж дуудсан” гэсэн мэдүүлэг /х/х-ийн 25 хуудас/

 5. Гэрч Д.Э-ын ...“Цонхны үйлдвэрийн шилийг вокзалаас авчирч цонхны үйлдвэрийг хашаан дотор краны оосорыг Г гэх хүнтэй хамжиж янзлаад байж байтал миний ард хүн унах шиг болохоор нь эргээд хартал шил ачилцаж ирсэн залуу газар уначихсан байсан. Би цонхны үйлдвэрт ажилладаггүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж зүйл танилцуулаагүй. Энэнээс туслаад өгөөч гэхээр нь л очсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27-р хуудас/

6. Гэрч Б.Б-рын ...“2019 оны 03 сарын 12-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Ш.Г ах надруу залгаад ачаа ирсэн тублах грушик нар байна уу Ч байна уу дуудаарай гэсэн. Тэгээд 08 цаг 30 минутын үед Ч ирсэн. Төмөр зам дээр ачаа ачих үед ачааг налан буулгах тэмээг хоёр талаас нь түших хүн хэрэгтэй байдаг учраас ачаа ачихаар явахдаа Ш.Г ах Ч-жийг дагуулаад явсан” гэсэн 3 мэдүүлэг. /хх-ийн 30-31-р хуудас/

7. Гэрч Д.Э-рын ...“Тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болон цалин хөлс олгож ажиллуулж байгаа тухайн байгууллагын ажил олгогч буюу захирал нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журмын хэрэгжилтийг хангуулан ажиллах, хяналт тавих үүргийг хариуцна. Энэ Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалтанд тодорхой тусгасан байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлж болохгүй, энэ нь хориотой гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны задлан шинжилгээний 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хавсарсан гэмтэл: Гавал тархины ил гэмтэл, гавлын дух, орой, суурь ясны салсан бутарсан, зөрөөтэй хугарал, тархины эдийн баруун тал бөмбөлгийн дух хэсгийн, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх 2 талын чамархай суурийг хамарсан их хэмжээний цус харвалт. Хоёр талын нүдний ухархайн ясны хугарал, хамрын ясны хугарал, Зүүн талын 2-6-р хавирганы далны шугамаар далд хугарал. Баруун дунд чөмөгний ясны дунд 1/3-аар хөндлөн зөрөөтэй хугарал, хуйхан доор болон гавал ясны гадна хальсан доор цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өндрөөс унах үед нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно. Хамрын ясны хугарал, нүдний ухархайн хугарал нь үхлийн шалтгаантай холбоо бүхий гэмтлүүд болно. Хавирганы хугарал, дунд чөмөгний ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Талийгаачид элэгний өөхлөлт бүхий архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай болно. Талийгаачийн цусанд этилийн спирт 1 промиль процент, шээсэнд 1.8 промиль процент илэрсэн болно, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины ил гэмтэл, гавлын дух, орой, суурь ясны салсан, бутарсан, зөрөөтэй хугарал, тархины эдийн баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн, зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи 2 талын чамархай суурийг хамарсан их хэмжээний цус харвалт болно. Хэн нэгэнтэй тэмцэлдсэн, ноцолдсон ул мөргүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 38- 40-р хуудас/ 9. Орхон аймаг дахь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 14-06-023/61 дугаартай дүгнэлтийн ...“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 15 дугаар зүйлийн 15.3-д ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ. 17 дугаар зүйлийн 17.1-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болсон байна. 17 дугаар зүйлийн 17.4-т ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна. 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал 4 /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. 27 дугаар зүйлийн 27.3.5-д ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;/ 28.1.4.ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/ 28.1.6.ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; 28.1.8.аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;/ 35.1.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина. Осолдогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх; 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй ажлын байранд ажиллуулсан, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлийг өгөөгүй. /Тухайлбал малгай/ Ослын тухай дүгнэлт: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, ажлын байрны аюулгүй байдлыг хангах болон ажлыг аюулгүй гүйцэтгэхэд тавих хяналтыг сулруулсанаар осол гарсан гэж үзэж байна гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг Шүрт төвийн хашаанд вакум цонхны шил буулгаж байгаад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам зөрчсөнөөс болж автомашин дээрээс Г.Ч унаж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирогч нь хохирол төлбөрт 7 413 280 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гэм буруутайд тооцож байх тул шүүгдэгч Ш.Гт 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар маргахгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн үнэн. Шууд санаатай үйлдэл биш. Боломжгүй байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч Ш.Гийн хувьд анх удаа гэмт 5 хэрэг үйлдсэн. Хохирогч нас барсан нь эс үйлдэхүйн чанартай хэрэг үйлдэгдсэн. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй. Хохирогчид бүх хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн дээр нь нэмж нутаг орондоо шилжин суурьших саналыг харгалзан үзэж 500000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Гэм буруугаа гэмшиж ойлгож байгаа. Тиймээс заавал ялыг нь биечлэн эдлүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж тэнсэж өнгө үү” гэв. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрт” төвийн хашаанд автомашины тэвшин дээрээс ачаа буулгаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж заасан үүргээ биелүүлээгүйгээс Г.Ч унаж амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Ш.Гт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг сайн дураар төлсөн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Хохирогч, түүний төлөөлөгч нь гэм хорын хохиролд 7 413 280 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй боловч шүүгдэгч нь болгоомжгүй эс үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Сартуул овогт Шоовойгийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС