| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/41471/и |
| Дугаар | 210/МА2026/00726 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00726
2026 04 01 210/МА2026/00726
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.04.23-ны өдрийн 001/ХТ2019/00579 дугаар тогтоолоор хариуцагч “*******” ХХК-аас 907,685,107 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, “*******” ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт орших 34 м.кв талбайтай ******* өрөө орон сууц;
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаяг орших 91,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* тоот зогсоол;
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /*******/, нарны зам ******* байрны ******* тоот хаягт орших 74,65 м.кв талбайтай ******* өрөө орон сууц;
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоот хаягт орших 161,28 м.кв талбайтай хувийн сууц;
- ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* /*******/, ******* дүгээр хэсэг гудамж, ******* тоот хаягт орших, ******* нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар;
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* /*******/ ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт орших 228,69 м.кв талбайтай хувийн сууц,
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, /*******/, ******* гудамжны ******* дугаар байрны ******* тоот хаягт орших 514,92 м.кв талбайтай ******* өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /1хх-ийн 79-102/
3.2. Хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.12-ны өдрийн 182/ШЗ2019/09175 дугаар захирамж, 181/ГХ2019/00734 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох
- улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, /*******/, Хилчид гудамжны ******* дугаар байрны ******* тоот хаягт орших 514,92 м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг;
- улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /*******/, нарны зам ******* байрны ******* тоот хаягт орших 74,65 м.кв талбайтай *******өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан байх ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй. /1хх-ийн 104-106/,
3.3. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын 2025.11.06-ны өдрийн *******, ******* тоот мэдэгдлээр *******-д дээрх хөрөнгүүдийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. /1хх-ийн 106-107, 113/,
3.4. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, нарт үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч талууд үнийн саналын талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллагын 2025.11.18-ны өдрийн ******* тоот тогтоолоор үнэлгээ хийлгэхээр “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцсэн байна. /хх-ийн 114, 162-165/,
3.5. “*******” ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас шинжээчид 2025.11.18-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-ийн 115-116/,
3.6. “*******” ХХК-ийн 2024.11.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар:
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /*******/, нарны зам ******* байрны ******* тоот хаягт орших 74,65 м.кв талбайтай ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 284,400,000 төгрөгөөр;
- Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, /*******/, ******* гудамжны ******* дугаар байрны ******* тоот хаягт орших 514,92 м.кв талбайтай ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,008,200,00 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 118-160/
3.7. Шинжээч нь дээрх үнэлгээний тайланг 2025.11.24-ний өдөр хариуцагч байгууллагатай хүлээлцсэн баримт үйлдсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2025.11.24-ний өдрийн ******* тоот албан бичгээр *******д мэдэгдэж, тус мэдэгдэл, үнэлгээний тайланг 2025.11.24-ний өдөр гардуулсан талаар тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т тус тус заасныг зөрчөөгүй. /хх-ийн 117, 166-167, 172/,
4. Үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргуудаар үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээг баримталсан байна. Үнэлгээнд үнэгүй.мн /unegui.mn/, ремакс /remax.mn/ сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, тус бүр гурван хөрөнгийг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байрлал, инженерийн шугам сүлжээ, хийц, газрын болон барилгын хэмжээ, гадна тохижилт гэсэн хүчин зүйлүүдийг тооцжээ.
5. Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байна.
6. Нэхэмжлэгч *******ээс гаргаж өгсөн “unegui.mn” сайтад байршсан үл хөдлөх хөрөнгийн зарын зурагнууд “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/02881 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Г.НЯМСҮРЭН