| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0256/Э |
| Дугаар | 0259 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 0259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Б.М-А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-Ат холбогдох эрүүгийн 1925005260323 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.М
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.М-А нь 2019 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг Орхон голын эрэг дээр Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Э хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох
баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Э-гийн ...“2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 20-21 цагийн хооронд хамт ажилладаг Б-Э, М-А, Н нартай хамт Булган аймгийн Орхон сум руу Орхон голын эрэг дээр аялж амрахаар очоод голын эрэгийн хажууд майхан бариад байрласан. М-А, Н бид 3 хамт 1 шил вискийг хувааж уусан. 2 ширхэг 2,5 литрийн пиво ууж байсан. Тэгээд ажлаас болж М-Атай маргалдсан. Би М-Аын мөр рүү нь гараараа 2 удаа чичилсэн чинь М-А уурлаад миний толгойн зүүн зулай хэсэг рүү гараараа 2- 3 удаа цохисон, зүүн талын хацар руу 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед би гараараа нүүрээ хамгаалж байсан. М-А миний хацар руу цохиж байхад гар нь гулгаад миний хамар хэсгийг шүргэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 5-р хуудас/
2. Гэрч Ц.Болд-Эрдэний ...“М-А, Э хоёр маргалдаад Э М-Аын толгой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохиход зөрүүлээд М-А Эгийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би очоод тэр хоёрыг салгах гээд М-А Э нарыг хоёр тийш нь түлхсэн. Тэгээд бид нар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд Эгийн биеийн байдлыг эмчид үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 492 дугаартай “Б.Эгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх- ийн 18-19х/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч А.М-А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох. Шүүгдэгч Б.М-Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 2 сая төгрөг төлсөн. Бусдад төлөх төлбөргүй байна. Түүнд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Эгийн мэдүүлэг, гэрч Ц.Б-Э-нийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М-А нь Булган аймаг Орхон сум Мааньт баг Орхон голын эрэг дээр 2019 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Эгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М-Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Ат оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС