Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00210

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 223/МА2017/00022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Ц.Х- нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Э.Д- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151/ШЗ2017/03488 дугаар захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж, Э.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 58 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ