Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 486

 

                        

 

 

 

 

Ж.Батсүх, Г.Бямбасүрэн нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхийн шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор П.Болормаа,

 

Цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэнгийн өмгөөлөгч А.Бүдханд,

 

Хохирогч Ц.Отгонгэрэл,

 

            Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн улсын яллагчийн эсэргүүцлээр Ж.Батсүх, Г.Бямбасүрэн нарт холбогдох эрүүгийн 201726010092 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Элст овогт Жамсрандуламын Батсүх, 1984 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “ГБУС” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар баг, Хүүхдийн-Ус гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Цэргийн ангийн 1-37А тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙА84060919/,

 

2. Хасгаан овогт Ганчимэгийн Бямбасүрэн, 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны ЗЗ дугаар байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах Наран” хорооллын 6-7 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧА84082560/,

 

Ж.Батсүх нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унаган паар мөргүүлж, өшиглөн, бие махбодид нь “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

 

Г.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үснээс нь зулгаж, бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Батсүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Г.Бямбасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Г.Бямбасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Ж.Батсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсүхийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Батсүхэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ялтан Ж.Батсүх, цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэн нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор Ж.Батсүх бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Отгонгэрэл цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Батсүхэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бямбасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Ж.Батсүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Болормаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Г.Бямбасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг “...хохирогчийн бие махбодид учирсан “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь Г.Бямбасүрэнгийн үсдэж авснаас илүү Ж.Батсүхийн түлхсэн үйлдлийн улмаас паар мөргөж унахад үүссэн байх магадлал ихтэй, Г.Бямбасүрэнгийн үйлдлээс учирсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогч Ц.Отгонгэрэлийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Отгонгэрэлд хууль сануулж мэдүүлэг авсан, уг нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу цугларсан байх бөгөөд тэрээр анхнаасаа тогтвортойгоор “Г.Бямбасүрэн эхлээд үсдсэн” талаар мэдүүлдэг ба тэр нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

хохирогч Ц.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ганц хүүхэд тэжээж чадахгүй гэх мэтээр хэрүүл өдөж байгаад намайг үсдэж авахаар нь би тэр эмэгтэйг мөн үсдсэн. Тэгээд тэр Бямбаа гээд эмэгтэй үсдээд миний толгойг сэгсрээд байсан. ...Бямбаа ахиад намайг үсдэж аваад доош нь дараад үснээс дугтарч зулгаасан...” /хх-ийн 14/, Ж.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Отгонгэрэл, Бямбасүрэн нар хоорондоо хэрэлдээд байсан ба Бямбасүрэн “чамтай ярих юм алга” гээд гарах гэхэд Отгонгэрэл үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэсэн чинь салахгүй байсан...” /хх-ийн 37/, Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чамтай ярих юм алга” гээд гарах гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдэлцээд авсан...” /хх-ийн 39/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогддог.

Хэдийгээр хохирогч Ц.Отгонгэрэлийн бие махбодид учирсан “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь паар мөргөж, “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал” бүхий хүнд гэмтлийг авахад үүсэх боломжтой боловч үснээс татах, хүчтэй дугтрах үед үүсэх боломжтой болохыг шинжээч эмч Б.Ариунзулын “...дээрх гэмтлүүд нь хана мөргөж унах, паар мөргөж унах үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлд заавал цохигдох үед үүснэ. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үсдэлцэж, үснээс татах, хүчтэй дугтрах үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлгээр нотолсон. /хх-ийн 20/ Мөн дээрх үйлдэл нь цаг хугацааны хувьд хүнд гэмтлийг авахаас өмнө үйлдэгдсэн байгаа нь тухайн үед “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учраагүй гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд дээрх баримтуудаар Г.Бямбасүрэн нь иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үсдэн, бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Ж.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг “Батсүхийн хувьд анхнаасаа хохирогчийн бие махбодид халдаж гэмтэл учруулах шууд ба шууд бус санаа зорилго байгаагүй, үсдэлцэж авсан 2 хүнийг салгах үйлдэл буюу хохирогчийг хойш нь түлхэхэд тухайн хүнээс тодорхой хүч гаргасан бөгөөд уг хүчний үйлчлэлийн улмаас хохирогч хойшоо унаж тархины ар хэсгээр паар мөргөж хүнд гэмтэл авсан нь шүүгдэгч Ж.Батсүхийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байдал нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх, хайхрамжгүй хандсан гэх шинжийг хангаж байна гэж” гэж дүгнэж мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй ба үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл үсдэлцэж авсан хоёр хүнийг салгах үйлдэл хийж байгаа боловч түүний хохирогчийг түлхэж байгаа идэвхтэй үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн буюу шууд бус санаатай үйлдэл болох нь харагдаж байна. Мөн түүнчлэн хохирогчийг газар унасан байхад нь өшиглөсөн идэвхтэй үйлдлээр түүнийг үргэлжлүүлэн зодож байгаа нь Ж.Батсүхийн гэмт хэрэг үйлдсэн шууд бус санаатай үйлдлийг илтгэж байна.

Text Box: 4Иймд Ж.Батсүх нь иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унаган паар мөргүүлж, өшиглөн, бие махбодид нь “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Отгонгэрэлийн “...намайг үсдээд би бас зөрүүлээд үсдэх үед Батсүх намайг салгаад арагшаа түлхэхэд би толгойн дагзны ар хэсгээр паар мөргөж унаад босоод ирэхэд Батсүх нь баруун талын шанаа руу гараараа нэг цохиод, намайг цохих гээд байхаар нь хуванцар түмпэнг авч шидэхэд оноогүй, тэгээд гарах гэхэд Бямбаа нь дахин үсдээд авахад Батсүх бид хоёрыг салгаж миний мөрнөөс барьж аваад хана руу савахад зүүн нүүр биеэрээ хана мөргөөд газар унахад миний зүүн талын гуя руу өшиглөх үед “хүн аллаа болиоч” гэхэд нэг залуу ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн”, Ж.Батсүхийн “...тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгэхээр нь би Отгонгэрэл, Бямбасүрэн нарын дундуур ороод Отгонгэрэлийг арагш нь түлхэхэд Отгонгэрэл эрчиндээ арагшаа савж унасан ба унахдаа толгойн ар хэсгээр унасан...” /хх-ийн 37/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад шүүх “гэмт хэрэг болгоомжгүй үйлдэхийн хайхрамжгүй хандсан гэх шинжийг хангаж байна гэж...” дүгнэсэн нь хийсвэр ба таамаглалд үндэслэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Хохирогч Ц.Отгонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэнгийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Бямбасүрэн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүүлэг өгч байсан. Г.Бямбасүрэн нь хохирогч Ц.Отгонгэрэлтэй харьцуулахад маш жижиг биетэй хүн. Гэтэл Г.Бямбасүрэн Ц.Отгонгэрэлийг үсдэж толгойд нь гэмтэл учруулсан гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ 2 хүний биеийн жин, бие бялдрын хувьд маш харьцангуй байдаг. Г.Бямбасүрэн нь Ж.Батсүхтэй танилцаад удаагүй байсан. Гэр бүлтэй хүнтэй байж байгаад баригдчихлаа гээд санаа нь зовж гарч явах гэхэд нь түүнийг Ц.Отгонгэрэл барьж авсан бөгөөд 2 удаа гарах гэж оролдсон байдаг. Гэрч “Махлаг биетэй хүүхэд гаднаас ороход дотор байсан хүн “үсдчихлээ шүү дээ” гэж мэдүүлсэн байдаг. “Үсдэлцээд байгаа процесс ямар хугацаанд үргэлжилсэн бэ” гэж асуухад Ж.Батсүх “1-2 секунд л болсон. Тэгээд би салгасан” гэж хариулсан. Үсдэхээс илүү Ж.Батсүхийн түлхсэн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл үүссэн байх магадлалтай. Г.Бямбасүрэн нь Эрүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Хөнгөн гэмтэл Ж.Батсүхийн үйлдлийн улмаас учирсан байх боломжтой...” гэв.

 

                                                                      ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ж.Батсүх нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн Ц.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унаган паар мөргүүлж, өшиглөн, бие махбодид нь “дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Ж.Батсүх мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 28-ны орой найз Бямбасүрэнтэй гэртээ хоноод байж байхад 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө манай өрөөний хаалгыг хүн тогшихоор нь би гарсан чинь салсан эхнэр Отгонгэрэл 2 настай хүүхдийн хамт ирсэн коридорт “хүүхдийн тэтгэмжийн мөнгө өг” гэсэн. Би байсан 24.000 төгрөгөө өгөхөд над руу уурлаад байсан. Энэ үед Бямбасүрэн өрөөнөөс гарч ирээд “юу болоод байгаа юм” гэхэд Отгонгэрэл “чи янхантайгаа байгаа юм уу би Батсүхийн эхнэр нь байна. Энэ хүүхэд нь байна” гэхэд Бямбасүрэн “салсан юм бол тэр чигтээ зайлахгүй юу гээд байгаа юм” гэх зэргээр Отгонгэрэл Бямбасүрэн нар хоорондоо хэрэлдээд байсан ба Бямбасүрэн чамтай “ярих юм алга” гээд гарах гэтэл Отгонгэрэл араас нь үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгэхээр нь би Отгонгэрэл, Бямбасүрэн нарын дундуур нь ороод Отгонгэрэлийг арагш нь түлхэхэд Отгонгэрэл эрчиндээ арагшаа савж унасан ба унахдаа толгойн ар хэсгээр унасан, юу мөргөсөн талаар би мэдэхгүй байна. Босож ирээд хажуудаа байсан түмпэн, заазуур, жигнүүр зэргийг Бямбасүрэн рүү шидсэн боловч Бямбасүрэнг оноогүй. Тэгээд дахиад үсдэлцэх гээд байсан ба салгах гэж зууралдаж байхад гуя шилбэндээ юманд цохисон байж магадгүй. Би яг өшиглөж гэмтэл учруулаагүй. Би урьд нь Отгонгэрэлийг цохиж, зодож байгаагүй, бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй...” /хх-ийн 37/,

 

цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 28-ны орой би Батсүхийн амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ирж хоносон. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө коридорт Батсүх нэг эмэгтэйтэй юм яриад зогсоод байсан, мөнгө өг гээд байсан. Би гарах гээд хаалга онгойлгоход “чи ямар янхантайгаа банзалдаад байж байгаа юм, би Батсүхийн шээсийг төрүүлсэн эхнэр нь байна, чи юу юм” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чамтай ярих ч юм алга” гээд гарах гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдэлцээд авсан ба тэр эмэгтэй миний хөл рүү 2, 3 удаа өшиглөсөн. Батсүх ирээд тэр эмэгтэйг “холд” гээд мөрнөөс нь зулгаагаад салгасан. Тэр эмэгтэй ахиад хэрүүл хийгээд намайг 2 дахь удаагаа үсдсэн. Батсүх ахиад салгаад тэр эмэгтэйг газар дэвссэн байсан гудасны хавьд түлхсэн, ямар нэгэн юм мөргөж унаагүй байх гэж бодож байна. Тэгээд босож ирээд “чи наад янхан, гичийгээ өмөөрлөө” гээд хажуудаа байсан заазуур, түмпэн, жигнүүр зэргийг шидээд байсан. Тэр нь намайг оноогүй. Батсүх намайг “яв” гээд би гараад явсан. Жигнүүр шидэж байх үед нийтийн байрны эзэн нь бололтой нэг залуу ирээд жигнүүр аваад “та нар боль” гэж хэлээд явсан. ...Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, тухайн үед миний толгой өвдөж байсан, одоо зүгээр болсон...” /хх-ийн 39-40/,

 

хохирогч Ц.Отгонгэрэл мөрдөн байцаалтын шатанд “...Миний хүүхэд бөөрний үрэвсэлтэй учраас мөнгө хэрэг болоод 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Батсүхийн оршин сууж байгаа байранд очиход хамтран амьдрагч Бямба гэх эмэгтэйтэй хамт байсан. Намайг хараад “яах гэж ирсэн юм бэ” гэхээр нь “чи шүүхийн шийдвэр лүү очоод уулзахгүй яасан юм бэ, би аргаа бараад ирж байна, хүүхэд чинь өвчтэй, үнэтэй тариа хийлгээд би мөнгөгүй болчихлоо, цалин чинь буусан бол хэдэн төгрөг өгөөч” гэхэд надад байгаа нь энэ гээд 20.000 төгрөг өгсөн. Тэр үед хамт байсан Бямба нь “чи хүүхдээ тэжээж чадахгүй бол аавд нь өгчих” гэхээр нь би “ийм амьдралын баталгаагүй хүнд өгөхгүй, хөдөө ээж дээрээ аваачиж өгөх гээд байгаа биз дээ” гэхэд Бямба нь “чи шээсийг нь гаргачихаад” гэхээр нь “чамд хамаагүй би эцгээс нь мөнгийг нь авах гэж байна” гэхэд “Батсүхээ чи наад авгайгаа давраачихсан байна, алаад зайлуулаач чи надаас дор гичий байна шүү дээ” гээд маргалдаж байгаад намайг үсдээд би бас зөрүүлээд үсдэх үед Батсүх намайг салгаад арагшаа түлхэхэд би толгойн дагзны зүүн ар хэсгээр паар мөргөж унаад босоод ирэхэд Батсүх нь баруун талын шанаа руу цохих гээд байхаар нь хажууд байсан ...аваад шидсэн боловч оноогүй...” /хх-ийн 12-15/,

 

гэрч Ж.Моложамц мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ойролцоогоор 12 цагийн үед манай нийтийн байрны 1 давхарын коридорт эмэгтэй хүн хэрэлдээд шуугилдаад байхаар нь би хаалгаараа шагайж харахад нэг махлаг эмэгтэй, өөр нэг эмэгтэйтэй хэрэлдэж байсан ба махлаг эмэгтэй 7 номерын өрөө рүү орчихсон, нөгөө эмэгтэй нь “үс зулгаачихлаа” гээд байж байхаар нь би гэр лүүгээ орсон. 7 номерын өрөөндөө дахиад хэрэлдээд шуугилдаад байхаар нь би гараад үүдэнд очих гээд явж байхад тогооны жигнүүр коридор луу шидэж байсан. Би тэр жигнүүрийг хэн нь шидсэнийг мэдээгүй. Намайг үүдэнд нь очиход 7 номерын өрөөний ертөнцийн зүгээр хойд хана дагуулан байрлуулсан гудсан дээр махлаг хүүхэн суучихсан цагдаад дуудлага өгч байсан, охин нь хажууд нь зогсож байсан. Яг яаж зодолдсон талаар би хараагүй. Намайг харахад тэр хоёр эмэгтэй үсдэлцсэн байдалтай, Батсүх, жаахан охин хоёр зүгээр байсан, өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй, цус гарсан зүйл байгаагүй...” /хх-ийн 18-19/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Отгонгэрэлийн биед дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх            гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх             эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл...” болохыг тогтоосон шинжээчийн 958 тоот дүгнэлт /хх-ийн 25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...958 тоот дүгнэлт үндэслэлтэй. Отгонгэрэлийн биед дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл учиржээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дагз ясны зүүн талын суурийн төвгөрийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл...” болохыг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 321 тоот дүгнэлт /хх-ийн 29-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-58/, зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс Ж.Батсүхийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор П.Болормаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Прокурор П.Болормаагийн “…Шүүхээс Г.Бямбасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ...Ж.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй ба үндэслэлгүй, санаатай хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад шүүх “гэмт хэрэг болгоомжгүй үйлдэхийн хайхрамжгүй хандсан гэх шинжийг хангаж байна гэж...” дүгнэсэн нь хийсвэр ба таамаглалд үндэслэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэсэн утга агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт хохирогч Ц.Отгонгэрэлийн “...намайг үсдээд би бас зөрүүлээд үсдэх үед Батсүх намайг салгаад арагшаа түлхэхэд би толгойн дагзны зүүн ард хэсгээр паар мөргөж унаад босоод ирэхэд Батсүх нь баруун талын шанаа руу гараараа нэг цохиод намайг цохих гээд байхаар нь хажууд байсан хуванцар түмпэн, заазуур байхаар нь түмпэнг нь аваад шидсэн боловч оноогүй. ...Ж.Батсүх намайг түлхэж унагаад паар мөргүүлж гэмтээсэн...” /хх-ийн 12-14/, гэрч Ж.Моломжамцийн “...махлаг эмэгтэй нь 7 номерийн өрөөнд орчихсон. Нөгөө эмэгтэй нь “үс зулгаачихлаа” гээд байж байхаар нь би гэрлүүгээ орчихсон. ...Намайг харахад тэр хоёр эмэгтэй үсдэлцсэн байдалтай үс нь арзайсан байсан...” /хх-ийн 18-19/, шинжээч эмч Б.Ариунзул “...дээрх гэмтлүүд нь хана мөргөж унах үед үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлд заавал цохигдох үед үүснэ...” /хх-ийн 20/, цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэнгийн “...тэгээд би гарах гээд хаалга онгойлгоход “чи ямар янхантайгаа банзалдаад байж байгаа юм, би Батсүхийн шээснийг төрүүлсэн эхнэр нь байна, чи юу юм” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “би чамтай ярих юм алга” гээд гарах гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдээд авсан ба тэр эмэгтэй миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн юм. Тэр үед Батсүх ирээд тэр эмэгтэйг “холд” гээд мөрнөөс нь зулгаагаад салгасан ба дахин тэр эмэгтэй хэрүүл хийгээд намайг хоёр дахь удаагаа үсдсэн. Гэтэл Батсүх дахин салгаад тэр эмэгтэйг газар дэвссэн байсан гудасны тэр хавьруу түлхсэн ба ямар нэгэн юм мөргөж унаагүй байх гэж бодож байна...” /хх-ийн 39-40/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан дүгнэж үзвэл прокурор П.Болормаагийн бичсэн цагаатгагдсан этгээд Г.Бямбасүрэнгийн үйлдлээс хохирогч Ц.Отгонгэрэлийн биед “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсан, Ж.Батсүх нь хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх улсын яллагчийн эсэргүүцэл няцаагдаж байна.

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн субъектив тал нь санаатай гэм буруугийн хэлбэртэй, шууд ба шууд бус санаатай байдаг. Өөрөөр хэлбэл  тухайн этгээд бусдын эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний эрүүл мэнд, бие махбодид хүнд гэмтэл учрах боломж, зайлшгүй байдал зэргийг урьдчилан харж, түүнийг хүсэж, эсхүл зориудаар хүргэснийг ойлгодог.

Харин Г.Бямбасүрэн, Ц.Отгонгэрэл нар 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд талд Цэргийн ангийн 1-37а тоот хашаанд байрлах нийтийн байрны 7 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие биенээ үсдэлцэх үед тэднийг ялтан Ж.Батсүх салгах явцдаа иргэн Ц.Отгонгэрэлийг түлхэж унаган паар мөргүүлж, хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Дээрх байдлуудын талаар анхан шатны шүүхийн хийсэн хохирогчийн бие махбодид учирсан “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь Г.Бямбасүрэнгийн үсдэж авснаас илүү Ж.Батсүхийн түлхсэн үйлдлийн улмаас паар мөргөж унахад үүссэн байх магадлал ихтэй, Г.Бямбасүрэнгийн үйлдлээс учирсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байгаа, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Батсүхийн хувьд анхнаасаа хохирогчийн бие махбодид халдаж гэмтэл учруулах шууд ба шууд бус санаа зорилго байгаагүй, үсдэлцэж авсан хоёр хүнийг салгах үйлдэл буюу хохирогчийг хойш түлхэхэд хохирогч хойшоо унаж тархины ар хэсгээр паар мөргөж хүнд гэмтэл авсан нь шүүгдэгч Ж.Батсүхийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй хийсэн байдал нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдэхийн хайхрамжгүй хандсан гэх шинжийг хангаж байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Ж.Батсүхийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

 

Иймд прокурор П.Болормаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: