Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 643

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны  5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Д у ц С-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдааны ирц: шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , түүний өмгөөлөгч Н.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаарт улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчээс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

 “Д у ц СЗ” СӨХ-ны нэхэмжпэлтэй хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Ф с г” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаарт улсын бүртгэлд бүртгэсэнийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ф с г” ХХК нь маргааны зүйл болох 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “С м” ХХК-д Бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн байх бөгөөд уг үйл баримтаас үзвэл анхнаасаа 5 үл хөдлөх эд хөрөнгрийг “С м” ХХК-иас “ф с г” ХХК-д худалдсан, “ф с г” ХХК-иас “С м” ХХК-д бэлэглэсэн зэрэг хэлцлүүд хууль бус, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн болох тодорхой байх бөгөөд “Д у ц С3” байрны оршин суугчдын дундын өмчлөлийн буюу нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг өөр хоорондоо хууль бусаар шилжүүлсээр байна. 

Иймд дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгийг “С м” ХХК-ийн өмчлөлд буюу Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаарт улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Д у ц С-3” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С\ оргил . улирал цэцэрлэг . байр зоорийн давхарын . тоот агуулахын зориулалттай 30.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ф с г" ХХК  мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд хийсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “С м” ХХК-иас төлбөр тооцоо бүрэн төлөгдөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй тухай хүсэлт, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсээс өгсөн тухайн орон сууцны дугаар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220604... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000484... тоот гэрчилгээ олгосон байна.

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С\ оргил . улирал цэцэрлэг . байр зоорийн давхарын . тоот агуулахын зориулалттай 14.54 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ф с г" ХХК  мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд хийсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “С м” ХХК-иас төлбөр тооцоо бүрэн төлөгдөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй тухай хүсэлт, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсээс өгсөн тухайн орон сууцны дугаар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220604.... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000484... тоот гэрчилгээ олгосон байна. 

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С\ оргил . улирал цэцэрлэг . байр зоорийн давхарын . тоот агуулахын зориулалттай 17.66 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ф с г" ХХК  мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд хийсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “С м” ХХК-иас төлбөр тооцоо бүрэн төлөгдөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй тухай хүсэлт, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсээс өгсөн тухайн орон сууцны дугаар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220604.... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00048... тоот гэрчилгээ олгосон байна.

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С\ оргил . улирал цэцэрлэг . байр зоорийн давхарын . тоот агуулахын зориулалттай 20.51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ф с г” ХХК -ний мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, ф с ХХК болон С м ХХК нарын хооронд хийсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, С м компаниас төлбөр тооцоо бүрэн төлөгдөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй тухай хүсэлт, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтэсээс өгсөн тухайн орон сууцны дугаар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220604... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000484... тоот гэрчилгээ олгосон байна.

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С\ оргил . улирал цэцэрлэг . байр зоорийн давхарын ... тоот агуулахын зориулалттай 50.28 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Ф с г" ХХК -ний мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд хийсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “С м” ХХК-иас төлбөр тооцоо бүрэн төлөгдөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй тухай хүсэлт, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтэсээс өгсөн тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00050.... тоот гэрчилгээ олгосон байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ.. ..Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч нь ....хууль зөрчиж, орон сууцны нийтийн эзэмшлийн хөрөнгүүд дээр Ф с г ХХК-ийн нэр дээр үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ,гаргаж өгсөн байна гэж дурьджээ. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар “С м” ХХК -ийн ирүүлсэн агуулахын зориулалттай талбайн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

Дээрхи агуулахуудыг улсын бүртгэлд бүртгэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдийг баримтлан ажилласан нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа:  

Нэхэмжлэгч Д у ц СЗ” СӨХ-ын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь хариу нэмэлт тайлбарыг гаргаж байна.

“Ф с г” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү- 2206047175 дугааруудад бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн .. хороо, С\ оргил . улирал цэцэрлэг . байрны ... тоот, зоорийн давхарын . тоот, . тоот, . тоот, . тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “С м" ХХК- ний өмчлөлд Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бүртгэл нь Мэдүүлэг, үйлчилгээний хураамж, “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд хийгдсэн 200 дугаартай нотариатчийн гэрчилсэн Бэлэглэлийн гэрээ, дээрхи хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, албан бичиг, хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол зэрэг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байна.

Дээрхи бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 19 зүйл. Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх, хэлцлийг нотариатаар гэрчлүүлнэ.” гэж заасан, “Эд хөрөнгө хөтлөх журам” /УБЕГ-ын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт/-ын 5.1.1, 5.1.4, 5.4, 5.9, 5.10 зэргийг үндэслэн бүртгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд  “Ф с г” ХХК, “С м” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Ф с г” ХХК нь “С м” ХХК-ийн хөрөнгөөр баригдсан Хан- Уул дүүргийн .. дугаар хороо, С оргил Д у ц . байранд байрлах дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барилга захиалгаар бариулах гэрээний дагуу захиалан бариулж, улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны өмчлөгч нь болсон. Үүнд: 

1. Улсын бүртгэлийн Ү-2206047... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1 давхарын ... тоот хаягт байрлалтай 50.28 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Улсын бүртгэлийн Ү-220604.... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 17.66 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Улсын бүртгэлийн Ү-220604... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 20.51 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4. Улсын бүртгэлийн Ү-220604.... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 14.54 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

5. Улсын бүртгэлийн Ү-220604... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 30.49 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүдийн хууль ёсны'өмчлөгч нь юм.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь Д у ц СЗ байрыг барьсан “С м” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд С-3 орон сууцны СӨХ-той гэрээ байгуулан СӨХ-ны чиг үүргийг өөрийн охин компани болох “Э Ж Л” ХХК-аар гүйцэтгүүлж байсантай холбоотойгоор ашиглалтанд орсон цагаас нь хойш үнэ төлбөргүй ашиглуулж байсан. “С м” ХХК-ийн охин компани болох “Э Ж Лг” ХХК нь 2016.07.1-ний өдрөөс СӨХ-төй байгуулсан СӨХ-ны үйл ажиллагааг гүйцэтгэх гэрээгээ цуцлан СӨХ-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан өөрийн өмчлөлийн хөрөнгөө манай компанид шилжүүлэн өгсөн. 

Ингээд бид өөрийн өмчлөлийи хөрөнгүүдээ суллахыг С м ХХК-аар шаардуулан албан бичиг хүргүүлсэн боловч СӨХ бид олон жил ашиглаж ирсэн тул суллаж өгөхгүй гэж бидэнд амаар мэдэгдсэн тул бид Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан нүүлгэх талаар нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа билээ.

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С оргил Д у ц . байрны СӨХолбоог С оргил Д у ц . байрны I давхарын ... тоот хаягт байрлалтай 50.28 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 17.66 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 20.51 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрдалт ай 14.54 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 30.49 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүд нь оршин суугчдын дундын өмчлөлийн зүйл биш бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д “нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно.”, 142.4-д “Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна.” гэж заасны дагуу дундын өмчлөлд хамаарахгүй хэсэг юм.

Мөн бид дээрх үл хөдлөх эд хөрөнгүудийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуулийн дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах журмыг зөрчөөгүй ба улсын бүртгэгч нь уг хуулийн 14 дүгээр зүйл. Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэстэй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа:  

Манай “С м” ХХК нь өөрийн хөрөнгөөр “Д у ц” төслийг хэрэгжүүлэн Хан-Уул дүүрэг, ..-р хороо, С оргил, Д у ц СЗ байрыг барьж, худалдан борлуулсан билээ. Уг барилгын өмчлөгч нь хуулиараа манай компани юм. Бид өөрийн өмчлөлийн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барилга захиалгаар бариулах гэрээний дагуу “ф с г” ХХК-д шилжуүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

С-3 орон сууцны СӨХ-той гэрээ байгуулан СӨХ-ны чиг үүргийг өөрийн охин компани болох “Э Ж Л” ХХК-аар гүйцэтгүүлж байсантай холбоотойгоор ашиглалтанд орсон цагаас нь хойш бид уг өөрсдийн хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулж байсан. СЗ СӨХ нь бидний хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх, түүнээс ашиг хүртэх, оршин суугчид бус өөр иргэдэд түрээслүүлж, үүнээс ашиг хүртдэг байсан.

Манай охин компани болох “Э Ж Лг” ХХК нь 2016.07.01-ний өдрөөс СӨХ-той байгуулсан СӨХ-ны үйл ажиллагааг гүйцэтгэх гэрээгээ цуцлан СӨХ-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан өөрийн өмчлөлийн хөрөнгөө “Ф с г” ХХК-д шилжүүлсэн боловч буцааж өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Мөн СЗ СӨХ-д шилжүүлж өгөх ёстой байсан бүхий л хөрөнгүүдийг шилжүүлсэн, хүлээлгэж өгсөн. Шилжүүлээгүй, бидний хувийн өмчлөлийн зүйлийг дундын өмчлөл мэтээр ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулиар олгогдсон өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Уг үл хөддөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “С м” ХХК юм.

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С оргил Д у ц . байрны СӨХолбоог С оргил Д у ц . байрны 1 давхарын ... тоот хаягт байрлалтай 50.28 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 17.66 м.кв тапбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 20.51 м.кв талбайтай агуулахын зориулапттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 14.54 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарын . тоот хаягт байрлалтай 30.49 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүд нь оршин суугчдын дундын өмчлөлийн зүйл биш бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно.” 142.4-д “Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна.” гэж заасны дагуу дундын өмчлөлд хамаарахгүй хэсэг юм.

Мөн бид дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуулийн дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн, “Эд хөрөнгө өмчлөх эрх, гүүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах журмыг зөрчөөгүй ба улсын бүртгэгч нь уг хуулийн 14 дүгээр зүйл, Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэстэй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлага буюу хүчин төгөлдөр буст тооцуулах гэрчилгээнүүд нь Хан-Уул дүүрэг, ..-р хороо, С оргил, Д у ц, СЗ-р байранд байрлах:

Ү-2206047... дугаартай, 1 давхарын ... тоот хаягт байрлалтай 50.28 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 

Ү-220604.... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 20.51 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 

Ү-220604... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 17.66 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 

Ү-220604.... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 14.54 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Ү-220604... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 30.49 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь улсын бүртгэлд бүртгэгдэхдээ ''ф с г” ХХК-аас “С м” ХХК-д шилжсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ өөрчлөгдсөн тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “Ф с г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа:  

“Ф с г” ХХК нь С м ХХК-ийн хөрөнгөөр баригдсан Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С оргил Д у ц . байранд байрлах дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барилга захиалгаар бариулах гэрээний дагуу захиалан бариулж, улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны өмчлөгч нь болсон. Гэтэл “Д у ц СЗ” СӨХ-ны зүгээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг цааш дамжуулан түрээслэх, түүнээс ашиг хүртдэг байсан ба цаашид олох боломжтой орлого хаагдах гэж байх тул хувийн өмчийг нийтийн өмч болгон шүүхэд хандаад байгаа билээ.

Бид анхны бүртгэлээр баталгаажсан, хууль ёсны дагуу өмчлөгдсөн агуулахын зориулалт бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг буцаан “С м” ХХК-д шилжүүлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, С оргил Д у ц . байрны: 

1. 1 давхарын ... тоот хаягт байрлалтай 50.28 м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 

2. Зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 17.66 м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 

3. Зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 20.51 м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 

4. Зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 14.54 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

5. Зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 30.49 м2 талбайтай агуулахын зориулалт үл хөдлөх эд хөрөнгүүд нь оршин суугчдын дундын өмчлөлийн зүйл биш бөгөөд

Монгол Улсын Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно.” 142.4-д “Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон баршгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна.” гэж заасны дагуу дундын өмчлөлд хамаарахгүй хэсэг юм.

Мөн бид дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуулийн дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн, “Эд хөрөнгө өмчлөх эрх, гүүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах журмыг зөрчөөгүй ба улсын бүртгэгч нь уг хуулийн 14 дүгээр зүйл, Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэстэй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлага буюу хүчин төгөлдөр буст тооцуулах гэрчилгээнүүд нь Хан-Уул дүүрэг, ..-р хороо, С оргил, Д у ц, СЗ-р байранд байрлах:

Ү-2206047... дугаартай, 1 давхарын ... тоот хаягт байрлалтай 50.28 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 

Ү-220604.... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 20.51 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 

Ү-220604... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 17.66 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 

Ү-220604.... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 14.54 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Ү-220604... дугаартай, зоорийн давхрын . тоот хаягт байрлалтай 30.49 м2 талбайтай агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь улсын бүртгэлд бүртгэгдэхдээ ''ф с г” ХХК-аас “С м” ХХК-д шилжсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ өөрчлөгдсөн тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “Д у ц С-3” СӨХ-ноос гаргасан “ “Ф с г” ХХК-ийн өмчлөлд буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1-р хавтас 54/. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С м” ХХК-ийн өмчлөлд буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-22060447... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ /хх 2-р хавтас 150/. 

Маргаж байгаа зүйлийн талаар:

Нэхэмжлэгчээс “улсын бүртгэгч нийтийн эзэмшил, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувийн өмчлөлд үндэслэлгүйгээр бүртгэсэн, бүртгүүлэхээр өгсөн баримт бичгийн үнэн зөвийг шалгаагүй, бүртгүүлэх эрхгүй этгээд бүртгүүлсэн” гэж, хариуцагчаас “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, бусад баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийг хуульд нийцүүлэн хийсэн”, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул гэрээгээр ашиглуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн учир бүртгэл хуульд нийцнэ, “Д у ц С-3 СӨХ” нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж тус тус маргажээ. 

Маргааны үйл баримтын талаар: 

Маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгө /“Д у ц” хороололын С3 орон сууц/-ийг “С м” ХХК-ийн хөрөнгөөр бариулж, 2010 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын комисс ашиглалтанд хүлээн авч, орон сууц захиалгаар бариулсан иргэд 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орон сууцаа эзэмшиж, ашиглаж эхэлсэн гэдэг нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарууд /хх 1-р хавтас 1-4, 231-232/,  “...нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлцсэн акт” /хх 1-р хавтас 24-25/, “С м” ХХК-иас иргэн Д.Ц тэй байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх 2-р хавтас 57-63/ зэргээр тогтоогдов.

Нэхэмжлэгч “Д у ц С-3” СӨХ нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан байна /хх 1-р хавтас 14/. Улмаар “Д у ц С-3” СӨХ нь “С м” ХХК-тай “...нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлцсэн акт”-ыг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэж маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авчээ /хх 1-р хавтас 24-34/.  Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл бодит байдлаар ашиглаж байгаа гэдэг нь шүүхийн үзлэг /хх 2-р хавтас 42-43/, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар /хх 1-р хавтас 1-4, 231-232/ зэргээр тогтоогдож байна.   

“Ф с г” ХХК нь маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр хариуцагч байгууллагад 2016 оны 06 дугаар сарын 23, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд мэдүүлэг гаргаж, холбогдох баримтыг хавсаргажээ /хх 1-р хавтас 67-219/.

Гуравдагч этгээд “Ф с г” ХХК-ийн мэдүүлэг, хавсаргасан баримтуудыг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Ф с г” ХХК-ийг бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ /хх 1-р хавтас 93, 122, 151, 184, 218/.

Гуравдагч этгээд “Ф с г” ХХК болон “С м” ХХК-иас маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх үед хавсаргаж өгсөн баримтуудад “Д у ц” С-. байрны 1 тоотод агуулахын зориулалттай 21.15 м2 байрыг бүртгүүлэхээр мэдүүлэг /хх 1-р хавтас 99-100/ гаргаж, схем зураг, бусад баримтыг гаргасан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас уг маргаан бүхий . тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгохдоо 17.66 м.кв мэтээр бичилт хийжээ /хх 1-р хавтас 122/. Мөн “Д у ц” С-. байранд . тоот хаягт 21.15 м2 болон 17.66 м.кв бүхий агуулахын өрөө байхгүй харин 4.06 м.кв орчим агуулахын өрөө тус . тоот хаягт байгаа гэдэг нь шүүхийн үзлэг /хх 2-р хавтас 43/-ээр тогтоогдов.

Үйл баримтаас дүгнэхэд:  

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд хийсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “Ф с г” ХХК-ийг бүртгэсэн” гэж тайлбарлажээ. 

Улсын бүртгэл хийгдэх үндэслэл болсон дээр дурдсан гэрээний агуулгыг судлан үзэхэд: “С м” ХХК нь маргаан бүхий эд хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр бариулж 2010 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын комисс ашиглалтанд хүлээн авч, орон сууц захиалгаар бариулсан иргэд 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орон сууцаа эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Гэтэл маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгө баригдаж дуусаад оршин суугчид ашиглаж эхлэснээс хойш 5 гаруй жилийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “С м” ХХК нь өөрийн охин компани болох “ф с ХХК” уг барилгыг шинээр захиалан бариулж байгаа мэтээр гэрээ байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргажээ. Цаашлаад уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч тал болох “С м” ХХК-ийн захирал Ц.Ч уг гэрээг баталж, захиалагч талыг төлөөлж “Ф с г” ХХК-ийн захирал мөн Ц.Ч төлөөлж уг гэрээг байгуулжээ /хх 1-р хавтас 82-83/. Тодруулбал,  Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэг ашиг сонирхол бүхий нэг этгээд орон сууц ашиглалтад орсноос хойш 5 жил гаруйн дараа шинээр орон сууц захиалан бариулж байгаа мэтээр гэрээг байгуулжээ. 

Түүнчлэн маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “Д у ц С-3” СӨХ нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн орон сууцны дундын өмчлөлийн зориулалтаар одоог хүртэл ашиглаж байгаа нь тогтоогдов. 

Дээрхээс гадна нэхэмжлэгч “Д у ц С-3” СӨХ нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүсгэжээ. Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд “Ф с г” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “С м” ХХК руу маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгүүдийг Бэлэглэлийн гэрээ / хх 2-р хавтас 102, 114, 123, 133, 143/ байгуулан шилжүүлжээ. Уг бэлэглэлийн гэрээг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг “С м” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг олгожээ /хх 2-р хавтас 81-85/.   Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байхад улсын бүртгэлийн байгууллагаас эдгээр маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж нэг этгээдийн өмчлөлөөс нөгөө этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хийжээ. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байх”-аар заажээ. Нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл нь улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Маргаан бүхий захиргааны акт нь гуравдагч этгээд “Ф с г” ХХК-ийн болон “С м” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 5 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, орон сууцны дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хувийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлтэй холбоотой байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна. 

Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хэрэглэхээр байна. 

Гуравдагч “Ф с г” ХХК нь шинээр баригдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлгийг хариуцагч байгууллагад гаргасан. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйл 13.1, 13.5, 16 дугаар зүйлийн 16.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4, 4.5-д заасан шаардлагын дагуу мэдүүлэг гаргасан эсэхийг улсын бүртгэлийн байгууллагаас шалгах үүрэгтэй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана: “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;” 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.” гэжээ. Гэтэл “Ф с г” ХХК-ийн бүртгүүлэхээр мэдүүлсэн 5 үл хөдлөх эд хөрөнгө нь бодит байдал дээр шинээр баригдаагүй, баригдаад 5 жил гаруй хугацаа өнгөрсөн, бодит байдал дээр мэдүүлэг гаргагч нь уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй өөр этгээд буюу нэхэмжлэгч СӨХ дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байжээ. Мөн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэг ашиг сонирхол бүхий нэг этгээд / гэрээ байгуулагч 2 тал нь нэг гүйцэтгэх захиралтай/ шинээр орон сууц өөр этгээдээр захиалан бариулж байгаа мэтээр гэрээг байгуулжээ. 

Энэ нөхцөл байдлыг дүгнэхэд хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь “Ф с г” ХХК-ийн маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авч бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;” 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол;” гэж заасан үндэслэлийн дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасны дагуу мэдүүлгийг мэдүүлэг гаргагчид буцаах үндэслэлтэй байжээ. Тодруулбал, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг баригдсанаас хойш өөр этгээд ашиглаж байгаа болон баригдснаас хойш 5 жил гаруй хугацаа өнгөрч байхад мэдүүлэг гаргагч “Ф с г” ХХК-ийг уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн барилга баригдаад 5 жил өнгөрч, өөр этгээд дундын өмчийн зориулалтаар ашиглаж байхад түүнийг шинээр орон сууц захиалгаар бариулсан гэрээ байгуулж, нэг ашиг сонирхолтой нэг этгээд уг гэрээг байгуулсан  нь илтэд байхад мэдүүлэгт тусгагдсан шинээр баригдсан орон сууцыг захиалан бариулж, анхны өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргаж байгаа үндэслэл нь уг захиалгаар орон сууц бариулах гэрээнд заасан нөхцөлтэй агуулгын хувьд зөрүүтэй байна.

Гэтэл дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж гуравдагч этгээд “Ф с г” ХХК-ийн мэдүүлгийг хүлээн авч маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус үйлдэл байна. 

Түүнчлэн маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой улсын бүртгэл хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргаан гарч улмаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээд “Ф с г” ХХК болон “С м” ХХК нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “С м” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үйлджээ. Энэхүү улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Улсын бүртгэгч бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө.” гэсэн заалттай нийцэхгүй байна. 

Дээрхээс гадна маргааны бүхий улсын бүртгэлийг үйлдэхдээ “Д у ц С-3” орон сууцны . тоот агуулахын өрөөг бүртгэсэн улсын бүртгэлийг үйлдэх үндэслэл болгосон баримт зөрүүтэй, бодит байдалтай нийцэхгүй байгаа нь тогтоогдсон. Энэ нь уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх” шаардлагад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор заажээ. Нэхэмжлэгч “Д у ц С-3” СӨХ нь дээрх хуулийн дагуу өөрийн хариуцаж байгаа “Д у ц С-3” орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, уг хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалах зорилгынхоо хүрээнд уг орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм. Үүнээс үзэхэд гуравдагч этгээдээс ““Д у ц С-3 СӨХ” нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд”  гэж маргаж байгаа үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Дээр дурдсан хууль бус улсын бүртгэлүүдийн улмаас маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдал дээр ашиглаж байгаа нэхэмжлэгч “Д у ц С-3” СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, уг хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцахтай  холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн болон дундын өмчлөлийн эрхтэй холбоотойгоор болон бусад үндэслэлээр бусад шүүхийн журмаар талууд маргах эрхтэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэсэн бүртгэлийн хууль зүйн үндэслэл, түүнийг шийдвэрлэхтэй холбоотой үйл баримттай зөвхөн холбоотой болохыг  дурдах нь зүйтэй.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д у ц С-3” Сууц өмчлөгчдийн холбооны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаарт улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү”, ““С м” ХХК-ийн өмчлөлд буюу Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаарт улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, “Ф с г” ХХК-ийн өмчлөлд буюу Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэл болон “С м” ХХК-ийн өмчлөлд буюу Ү-2206047..., Ү-220604...., Ү-220604..., Ү-220604...., Ү-220604... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

   ШҮҮГЧ               А.САРАНГЭРЭЛ