Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0469

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0005561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М-У” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Ц-ын давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

                           ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ